Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Больницоос гадуур төрөх, түүний үед гарч болох хүндрэл
( Судалгааны өгүүлэл )

Д. Эрдэнэжав

2-р амаржих газар

 
Абстракт

Обследовано 283 случая домашних родов. Домашние роды встречаются в основ­ном у лиц в возрасте 21—30 лет, чаще у повторнородящих. Холодное время года, от­даленность некоторых районов города, отсутствие связи и ночное время, а также стре­мительные н быстрые роды способствуют запаздыванию или отсутствию вызова скорой помощи.

В условиях домашних родов неизбежны следующие осложнения: асфиксия плода и новорожденного, жизнеугрожающие кровотечения, родовы травмы как ребенка, так и родовых путей, недиагносцированные поздние токсикозы беременных, а также на­рушение санитарно-гигиенических и асептических правил.

Хувьсгалын өмнөх монгол оронд жирэмсэн эмэгтэйчүүд гэрээр төрөх явдал ердийн үзэгдэл болж, эх нялхаст үзүүлэх тусламж хамгийн бүдүүлэг доод хэмжээнд байсан юм.

1926—1928 оны үед ЗСБНХУ-ын эмнэлэг ариун цэврийн экспедиц манай оронд ирж ажиллаад хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд хувьсгалаас өмнө, төрсөн эхчүүдийн үхэл 13,2%, нэг хуртэлх насны хүүхдийн үхэл 50%-д хүрч байжээ.

Ардын хувьсгалын жилүүдэд манай энхрий хайрт нам засгаас эх нялхсын эрүүл мэндийн талаар шат дараалсан системтэй арга хэмжээ авч ирсний үрээр Улаанбаатар хотод төрөх газар, аймаг бүрд төрөх тасаг, сум нэгдэл, сангийн аж ахуйд эх барих салбар тус тус ажиллаж байгаагаас гадна хот, аймгийн төв, сум дундын эмнэлэг, их эмчийн салбаруудад эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар үйлчлэн, эх нялхаст үзүү­лэх тусламж, улам бүр боловсронгуй чадварлаг, шинжлэх ухааны үндэс­тэй болж байна.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 83/85-р тогтоолоор эх үрийн эруул мэндийг сахин хамгаалах ажлыг хө­дөлмөрчдөд улам ойртуулахыг зааж, төрөхийн өмнө ба хойно амрах байрыг нэгдэл бүр байгуулж ажиллуулах, эмнэлгийн яаралтай тусламж, төрөхт!эй холбогдсон дуудлаганд унаагаар тусалж байхыг хөдөө аж ахуйн нэгдлүүдэд зөвлөжээ.

Нам засгийн шийдвэрийг биелүүлэх талаар төв хөдөөгийн эрүүлийг хамгаалах байгууллага байнга анхаарч байдгийн үрээр жирэмсэн эмэг-тэйчүүдийн эмнэлэгт төрөх явдал ихсэж, төрөхөөс болж эх, нярай хүүх­дийн хүндэрч эндэх явдал эрс буурчээ. Эхчүүд эмнэлгийн нөхцөлд төрөх явдал 1940 онд 22%, 1947 онд 28%, 1960 онд 60%, 1964 онд 80%, 1966 онд 84,2%, 1969 онд 87%-д хүрч ихэссэн байна. Гэрээр төрөх явдал 1940 онд 78%-д хүрч байсан бол 1969 онд 13% болтолоо буурчээ.

Одоо манай улсад больницоос гадуур төрснөөс болж эхийн нас ба­рах нь эмнэлэгт төрснөөс 2,4 дахин (зарим аймагт 10 дахин), хүүхдийн нас баралт эмнэлэгт төрснөөс 15—18%-иар өндөр байна. (Б. Дэмбэрэл) Больницоос гадуур төрөх явдлыг багасгах нь эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын чухал асуудлын нэг мөн.

Нийслэл Улаанбаатар хотын 1, 2, 3-р амаржих газрын харьяа район хороодод 1970 оны эхний 10 сард бүгд 8313 эмэгтэй төрсний 567 (6,8%) нь гэрээр төржээ. Энэ нь улсын дунджаас бараг 1 дахин бага байгаа боловч анхаарч үзүүштэй тоо юм.

1970 оны эхний 10 сард 2-р амаржих газарт больницоос гадуур төрс­ний учир ирж хэвтсэн 283 эмэгтэйг тусгай асуултаар судалж үзлээ. Боль­ницоос гадуур төрөлт нь голчлон 21—30 насны давтан төрөгчдөд тохиолджээ. Улирлын байдлаар авч үзвэл 3, 4, 5-р сард бусад сараас илүүтэй байв. Сүхбаатарын районы дөрөв, таван буудал, Октябрийн районы дэвсгэр дэх Махкомбинат, Мааньт, 500 айл, Найрамдал завод, Наран, Толгойт, Нефть баз, Ажилчны районы нисэх буудал, Яармаг, Зайсан, Био үйлдвэр, Архин завод, Цахилгаан комбинат мэтийн хотын төвөөс зайдуу, унаа, утас харилцуур цөөнтэй гудамж, орон сууцанд амьдрагчдын дунд гэрээр төрөх явдал олон байна. Гэрийн төрөлт тө­рөхөөр базалж эхлэхээс хойш төдийлөн удахгуйгээр буюу хэт довтолгосон, түргэн төрөлтөөс болж байна.

1-р хүснэгт

Гэрээр төрөгчдийг  төрөлтийн үргэлжилсэн цагаар ялгавал

Төрөлтийн байдал

Довтолгосон төрөлт

Түргэн төрөлт

Хэвийн төрөлт

Үргэлжилсэн цаг

1

2

3

4

5-6

6-аас дээш

Төрөгсдийн тоо /283/

58

52

29

46

38

63

бүгд

185 /65,3%/

13,9%

20,8%

1-р хуснэгтээс үзэхэд гэрээр төрөгчдийн 79,2% нь довтолгосон ба түргэн төрөлтөөс болж гэрээр төрсөн байна. Энэ нь төрөгч эмэгтэй төрлөг ингэж богино хугацаанд болохыг анзааралгүй, арай болоогүй, төрлөгийг дөхуулж байж «түргэн тусламж» дуудъя гэж тайвширдагтай нэг талаар холбоотой байж болох юм.

Нөгөө талаар жирэмсний зөвлөлөө өгөх газраас жирэмсэн эмэгтэй нэг бүрт төрлөг эхлэхийн урьдчилсан шинж, түргэн тусламжийг хэдийд дуудвал зохих, мөн гэрт төрснөөс болж учрах аюул хор зэргийг сайтар ойлгуулаагүй зэрэгтэй холбоотой. Хөдөөд бол жирэмсэн эмэгтэйг төрөхийн өмнөх байранд зохих хугацаанд нь ирүүлээгүйгээс болж гэрээр төрдөг. Гэрийн төрлөг нь яг өдөр ажлын цагийн үед цөөвтөр, харин оройн 20 цагаас өглөөний 8 цаг хүртэлх хугацаанд элбэг тохиолдсон байна. Энэ нь шөнийн цагт хотоос зайдуу орших хүмүүс, ялангуяа хүйтэн улиралд шөнийн цагаар дуудлага дуудахаас төвөгшөөх, утас харил­цуур хол зэрэгтэй холбоотой байж болох юм.

Гэрээр төрөх нь түргэн тусламжийг оройтуулж дуудах, эсвэл дуудаж амжаагүйгээс, мөн дуудсан боловч тэр нь хожимдож ирсэнтэй холбоо­той байна. Түргэн тусламж төрснөөс  хойш гэрт нь очиж, зөвхөн эмнэ­лэгт авчрах үүрэг гүйцэтгэсэн явдал 209 удаа (73,9%) тохиолджээ. Үүнд: Төрснөөс хойш 30 минутын дотор очсон 25; 1 цагийн дотор очсон 78; 1 цаг 30 минутын дотор 41; 2 цагийн дотор 30; 2 цаг 30 минутын до­тор 12; 3 цаг түүнээс хойш очиж тусламж үзүүлсэн 26 тус тус байв. Өөрөөр хэлбэл эдгээр 209 эмэгтэй, гэрээр эмнэлгийн тусламжгүйгээр төржээ. Үүнээс болж гэрийн төрлөгийн үед эх хүүхдийн талаас тохиолдох хүндрэл нилээд байна. Жишээ нь: Ихэс саатаж эмнэлэгт хүргэгдэж ир­сэн 14, ихэс нь салж гарсан боловч эргэлзээтэй байсан 8, цус алдсан 45 (үүнээс 400—500 гр цус алдсан 14; 600—1000 гр 15; 1500—1500 гр 8; 1500—2000 гр 4; 2000 гр-аас дээш хэмжээтэй алдсан 4 эмэгтэй байв. Энэ нь 14,5%-ийг эзэлж байна. Цус их алдсан учир шокийн 1-р зэрэгтэй ирсэн 7; 2-р зэрэгтэй ирсэн 3; 3-р (хамгийн хүнд) зэрэгтэй ирсэн 8 хүн тус тус байлаа.

Нэг жишээ дурдъя.

Б. 40 настай, Октябрийн районы харьяат, ажилгүй. 1970 оны 2-р сарын 18-нд Шөнийн 2 цагт базлалт эхэлж хойтох нь цөглөлгүйгээр 2 цаг 25 минут болж саатсан хэвээрээ эмнэлэгт түргэн тусламжаар ирэв. Хүүхдийг нь айлын эмээ эх барьж авсан ба гэрийнхний нь хэлж байгаагаар лав 2000 гр-аас илүү цус алдсан байна.

Ирэх уед биеийн байдал маш хүнд, асуултанд нойрмог байдлаар бэрхшээлтэй хариулсан, арьс салст нь цонхигор цагаан өнгөтэй, бие хөл гар нь хүйтэн хөлс дааварлан, судасны цохилт дөнгөж мэдэгдэж, цусны даралт нь хэмжигдэхгүй байв, Эмнэлэгт ирсэн даруйд нь жижүүрийн эмч ихсийг гардаж, тохирох бүлгийн цус бусад шингэнийг сэлбэж сав агшаах, шокоос гаргах эмчилгээ хийснээр үхлээс аврагджээ.

Гэрийн төрөлтийн үед эхийн талаас тохиолдох өөр нэг хүндрэл нь хярзан урагдах явдал юм. Ийм хүндрэл бүгд 36 хүнд буюу бүх гэрээр төрөгсдийн 12,4%-д нь тохиолджээ. Үүнээс нэгдүгээо зэргийн урагдалт 27 эмэгтэйд, 2-р зэргийн урагдалт 9 эмэгтэйд байв. Энэ нь гэрээр төрөхөд хярзанг урагдлаас хамгаалах ажил зохиогддоггүйтэй холбоотой байна. Хярзан, үтрээний хана, бэлгийн том уруул нь тус тус урагдсан 21 настай эх бидний хяналтанд байв. Мөн цус бага, зүрхний өвчтэй хүн цус алдах, жирэмсний хордлого, уушгины хатгалгаа, зүрхний гажиг, цусны даралт ихтэй хүмүүс эмнэлгийн хяналтаас хол, зохих мэргэжлийн удирдлага, залалтгүйгээр төрөх явдал мэр сэр үзэгдэж улмаар эрүүл мэнддээ хохирол учруулж байна.

Больницоос гадуурхи төрөлтийн явцад хэвлий дэх хүүхэд болон дөнгөж төрсөн хүүхдэд хүндрэл олонтаа тохиолдож байна. Үүнд: хүүхэд хэвлий дотроо бүтэх, төрөх үед ус залгих, бүтэлттэй төрөх, түүнд нь зо­хих мэргэжлийн амьдруулах туслалцаа цагт нь үзүүлж чадаагүйгээс сэхэл авалгүй үхэх явдал элбэг байдаг. Бидний судалсан больницоос га­дуурхи төрөлтийн 283 тохиолдолд 22 нь дутуу, 1 нь ихэр хүүхэд гаргасан ба 8 хүүхэд амьгуй төрсөн, 6 хүүхэд амьд бүтэлттэй төрсөн боловч амьдарч чадсангүй.

Гэртээ төрөгсдийн ихэнх нь хүүхдээ өөрсдийнхөө унтдаг орон дээр хулдаас, даавуу дэвсэж төрсөн байх боловч зарим нь шалан дээр, өм-дөндөө хүүхдээ төрүүлсэн байлаа.

Хүүхдийг голчлон айлын эмээ, аав, ээж, нөхөр нь эх барьж авсан байв. Түргэн тусламлшйн эмч гэрт нь эх барьсан тохиолдол дөнгөж 74 (26,1%) байна. Нярай хүүхдийг төрөнгүүт эх эцэг нь хуучин шинэ даавуун өлгий, үстэй өлгий, үстэй дээл, хөнжил зэрэгт өлгийдөж  авсан байв. Хүйг нь үйлний хайчаар таслан оёдлын утсаар боосон байх юм. Ирэх замдаа буюу гудамжинд төрсөн 3 хүүхдийн хүй эмнэлэгт тасдагдаагүй иржээ. Гэрээр төрсөн хүүхдэд амны салсыг авах, арьс, цавь, суга, нүд, хүйг ариутгах, арчих зэрэг анхны цэвэрлэгээ хийгдэхгүй байна.

Түргэн тусламжийн эмч нар ч хүүхэд эх барих, ихэс гардах болон бу­сад-анхны тусламжийг шаардлагын хэмжээнд хүртэл үзүүлэх явдал дутагдалтай байна.

Гэрээр төрсан хүүхдэд хүйнээс цус алдах, гавалд цус харвах хүнд­рэл тус бүр 3 удаа тохиолджээ. Мөн төрсний дараа нярай хүүхдэд уушгины үрэвсэл, биж мэт өвчин тусах нь үзэгдэв. Гэрээр дутуу төрсөн хүүхдийг эхний 1—2 цагт зохих дулаан бүхий орчинд байлгаж, шаард­лагатай тусламж үзүүлэхгүй байгаа нь бүр харамсалтай.

Нярайн өвчлөл нас баралтын нэгэн шалтгаан болж байдаг хүйсний халдварнь гэрийн нөхцөлд төрсөн хүүхдэд илүүтэй үүсдэг байна.

Дүгнэлт

Больницоос гадуурхи төрөлт бүх төрөлтийн 6,8%, 2-р амаржих газ-рын 2-р тасагт 38,3%-ийг тус тус эзэлж байна. Хотод, больницоос гадуур төрөх явдал улсын дунджаас нэг дахин цөөн тохиолдолд байна.

Больницоос гадуур төрөх нь голчлон 21—25, 26—30 насны, тэгэхдээ давтан төрөгч хүмүүст элбэг байна.

Гэрээр төрөх явдал 20 цагаас 8 цагийн хооронд голдуу тохиолдож байгаа бөгөөд хотын төвөөс зайдуу орших, унаа, утас харилцуур цөөнтэй гудамж орон сууцанд амьдрагчдын дунд илүү байна.

Гэрээр төрөх нь дуудлага оройтуулах, түргэн тусламж дуудлага авснаас хойш нилээд удаж ирэх, эх, гэрийн бусад хүмүүсийн тайвшрал мөн түргэн тусламжийг хэдийд дуудах тухай мэдлэг бага байсан зэрэгтэй холбоотой байна.

Гэртээ төрөх үед ураг бүтэх, бүтэлттэй төрөөд сэхэл авалгүй үхэх, эхийн талаас ихэс саатах, цус алдаж шокод орох, цус хурцаар багадах, хярзан урагдах зэрэг хүндрэл элбэг тохиолдож байна.

Манай одоогийн нөхцөлд гэртээ төрөх, түүнээс гарах хүндрэлийг сайтар судалж, гэрээр төрүүлэх явдлыг зогсоох талаар ялангуяа эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар, хотын түргэн тусламж тууштай арга хэмжээ авмаар байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 878
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК