Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Спленопортографийн клиник ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Б. Гоош

Анагаах ухааны дээд сургуулийн ерөнхий болон мэс заслын арга барилын тэнхим

 
Абстракт

Автор, учитывая малую изученность проблемы диагностического значения спленопортографии, в своей статье излагает показания и технику одномоментной спленопортографии. На основании 138 исследований он представил диагностические возможности спленопортографии при опухолях, эхинококке печени, а также при портальной гипертензии.

На оснований проделанной работы н изучения литературных данных автор под­черкивает, что спленопортография при эхинококке, печени, устанавливая топический диагноз эхинококковых кист, позволяет выбирать подходящий к данному случаю опе­ративный доступ и технику операций

Автором отмечено, что спленопортография не только выявляет характер изменения сосудов воротной системы печени при данной патологии, но также влияние этого забо­левания на нетронутую поражением часть печени, т. е. компенсаторную гипертрофию-здорового участка печени. Кроме того, по мнению автора, данная методика исследо­вания позволяет следить за динамикой изменения остаточной полости фиброзной капсулы после операции эхннококкэктомии.

Рентген гэрэлд тодрогч бодисын тусламжтайгаар элэгний үүдэн венийи (v. роrtае) тогтолцоог шинжлэн судлах ажил шинэхэн зoйл бөгөөд энэ талаар эрдэм шинжилгээний тедий л олон бус бүтээл туурвигджээ (В. П. Шишкин, П, Н. Мазаев, 1962).

Үүдэн венийн тогтолцооны судсан дүрслэлийг судлахын тулд уул венийн   гол салбар болох ходоодны их бага махиа,   чацархайн венийн аль нэгэнд нь рентген гэрэлд тодрогч бодис хийх замаар шинжилж бай­сан түүх бий.

Гэвч эдгээр шинжилгээг зөвхан хагалгааны үед хийх учир хагалгаа удааширч чирэгдэл гарахын зэрэгцээ хагалгаанаас өмнө уул өвчний төлөв, хагалах аргыг урьдчилан боловсруулах боломжгүйн улмаас энэ аргууд өргөн дэлгэр хэрэглэгдээгүй юм.

Харин 1951 онд Италийн эрдэмтэн Абеатичи, Кампи нар сплено-портографи гэж хожим нэршсэн, рентген гэрэлд тодрогч бодисыг дэлүү рүү хийх шинэ аргыг сэдэвлэсэн нь үүдэн венийн судсан дүрслэлийг ха­галгаа хийлгүйгээр мэдэх боломж бүрдүүлсэн. Одоо спленопортографийг үүдэн венийн даралт ихсэх төрөл хэлбэрүүдийг тогтооход өргөн хэрэглэж байгаагийн зэрэгцээ хэвлийн дээд хэсэгт байрлах эрхтнүүд, ялангуяа элэг, ходоод, нойр булчирхайн өмөнгийн оношлолд нилээд ашиглаж байна.

Хэвлэлийн тоймоос үзвэл, үүдэн венийн тогтолцооны судлал 20-иод жил үргэлжилж буй бөгөөд манай орны хувьд бол элэгний ангиографи нь онош зүйн цоо шинэ асуудал юм.

Элэгний бэтгийг эхэн үед нь илрүүлэх, түүний уйланхайн тоо, байр-
лалыг тогтоох явдал хялбаргүйн зэрэгцээ спленопортографийг элэгний
бэтгийн оношлолд хэрэглэх асуудал хөндөгдөөгүй байгаа нь бид энэхүү
сэдэвт ажил хийхийн үндэс боллоо.

Спленопортографийг 1960 онд нэгдүгээр нэгдсэн эмнэлгийн мэс зас­лын тасагт Пэ. Долгор анх нэвтрүүлснээс хойшхи өөрсдийн туршлага, бусад орны шинжээчдийн ажлын дүнгээс үзэхэд энэ шннжилгээ нь үүдэн венийн тогтолцооны бүтэц үйлийг бүрэн тодорхой илтгэдэг, өвчтөнд ноцтой хүндрэл учруулдаггүй болох нь илт байна.

Шинжилсэн арга. Бид уул шинжилгээг клиник бүх шинжилгээний төгсгөлд, шаардлагатай гэсэн тохиолдолд хийсэн. Спленопортографийг хэсгийн мэдээ алдуулах аргын тусламжтай 100, наркозтой 57 удаа хийв.

Судсаар хийхэд үүсдэг теопенталын богино наркозыг булчин сул-руулагчтай хамруулан хэрэглэсэн дүнгээс харахад мэдээ алдуулах энэ­хүү аргаар спленопортотрафи хийхэд хэсгийн мэдээ алдуулан шинжлэхэд гарч байсан зарим дутагдал илэрсэнгүй. Үүний зэрэгцээ наркоз­той шинжлэхэд үүдэн венийн тогтолцооны дүрслэл илүү тодорч байв.

Өвчтөнг тусгайлан бэлтгэж йодын төрөл эмэнд хир мэдрэмтгий болохыг урьдчилан заавал шалгадаг. Рентген гэрэлд тодрогч боднсуудаас кардиотраст, опакорон, ромпаконыг хэрэглэв.Судалгааны явцаас үзэхэд тэд бүгдээрээ ангиографид тохирох бэлдмэлүүд боловч опакорон элдэв харшил хямрал үүсгэдэггүй сайн бодис болох нь илэрхий байлаа.

Дэлүүний байрлалыг биеийн гаднаас тогшин тодорхойлж байв. Шаардагдвал пневмоперитонеум хийлгүйгээр рентгенд харж, хатгах газраа тэмдэглэнэ. Их төлөв зүүн суганы ар шугамаар 9-р хавирган завсраар хатгах нь зохимжтой юм. Бүдүүвтэр зүүгээр хэвлийн ханыг нэвт хатгасны дараа зүүний үзүүр дэлүүний уганд байрлахаар бодож зүүгээ цааш нь түлхэн дэлүүг хатгана. Зүүгээр цус түргэн дуслах нь дээрх байрлалын мөн болохыг нотлох бөгөөд энэ үед рентгенд тод­рогч бодисоо (30—40 мл) түргэн (3 секунд) шахаж дуусахын сацуу рентген зураг авдаг. Рентген зураг авах дундаж нөхцөл нь: Хугацаа 0,4—0,8 сек. Цахилгаан   гүйдлийн хуч   60 мА, хүчдэл 70 кл.V байна.

Шинжилгээний төлөв. Бид хэвлийн дээд хэсэгт багтах эрхтнүүдийн нилээд хэдэн төрлийн өвчний тухайд 157 спленопортографи хийв. Үүнээс 138 хүнд хийгдсэн 143 спленопортограммад үүдэн венийн тогтол­цоо тодорч уул өвчний тухай дүгнэх боломж гарсан. 14 тохиолдолд (4 удаа, рентгенд тодрогч уусмалыг дэлүүний бүрхүүл дор тарьсан) зуун уушги, бүдүүн гэдсэнд тус бүр нэг удаа хийгдсэн, 8 хүнд зураг авалт, рентгенд тодрогч бодисыг дэлүү рүү хийх эгшин тохироогүй учир рент­ген зураг хэрэгцээ хангасангүй (0,8%)

138 спленопортографигаас 133 өвчтөнд уг шинжилгээгээр тогтоогдсон онош хагалгаа болон хатгалт биопсигоор нотлогдсон (96,4%), ха­рин 5 удаа спленопортографийн тусламжтай тогтоогдсон онош зөрсөн (3,6%) байв. Спленопортографигаар тогтоогдсон оношийг клиник оноштой жишихэд 79 удаа клиник онош батлагдаж, 33 тохиолдолд уул оно­шийг тодотгохын хамт нэмэлт хийсэн ба 21 хүнд спленопортографийн үндсэн дээр оношийг өөрчлөн тогтоосон болно.

1-р хүснэгт

СПГ-аар тогтоосон оношийн байдал

                    Клиник онош

 

 

 

СПГ-ийн онош

Элэгний бэтэг

Хагалгааны дараах байдал

Элэгний өмөн

Элэгний цирроз

Ходоод нойр булчирхайн хавдар

Элэг томроогүй

бүгд

Шинжлэгдсэн онош

58

13

15

30

6

16

138

Клиник онош батлагдсан

31

5

4

26

3

10

79

Клиник оношийг тодотгосон ба нэмсэн

 

17

 

6

 

5

 

3

 

2

 

-

33

 

Үндсэн оношийг өөрчилсөн

 

9

 

2

 

3

 

-

 

1

 

6

21

 

Оношийн зөрүү

1

-

3

1

-

-

5

 

Бид, шйнжшиг'Эаг 7

Бид шинжилгээг 7-70 насны эрэгтэй 60, эмэгтэй 78 хүмүүст хийсний олонхи нь дунд насны хүмүүс байв.

Спленопортографийн хэвийн дүрслэл. Бид, элэгний эмгэг бий эсэхийг мэдэх зорилгоор хийсэн спленопортографигаас  9-д нь ямар ч эмгэггүй, элэгннй хэвийн судсан дүрслэлийг гаргасан билээ. Энэ маань хэвлэлийн тоймтой нийлж хэвийн спленопортограмм ямар байхыг өгүүлэх үндэслэл болов.

Рентгенд тодрогч бодисыг дэлүүнд хийснээс хойш 3—5 секундэд дэлүүний болон үүдэн вен, түүний элгэн дэх салаа салбарууд уул бодисоор дүүрсэн байна. Дэлүүний вен хөндлөн өнгөрөх бөгөөд ерөнхийдөө доошоо гүдийсэн. 1 см орчим өргөн байна.

Цээжний 12, бүслэхийн 1-р нурууны энгэрт уул вен үүдэн венд шилжинэ. Рентген зурагт энэ нь судас өргөжсөнөөр (1,6 см) ялгарна.

Хэвийн байдалд тодрогч бодис цусны урсгал дагуу дэлүүнээс элэг руу урсаж хажуу салбар руу урсгал сөрж орохгүй учир тэдгээр салба­рууд зурагт тодордоггүй байна. Рентген зурагт үүдэн вен эхлэх газар тодрогч бодис шингэрсэн байдлаар мэдэгдэнэ. Энэ нь чацархайн дээд венээр ирэх цусаар тодрогч бодис шингэрсний тэмдэг юм. Үүдэн вен нь нурууны тэнхлэг голлосон шугамтай 55°—65°-ын өнцөг үүсгэн ташуу дээшээ өгсөж элэгний угт хүрнэ. Үүдэн вен 5—6 см урт бөгөөд элгэн дотор олон салаалж салаа бүр нь цаашаа жигд хуваагдсаар элэгний сүүдэр бүхэлдээ судсан торлогоор дүүрсэн байна. Судас алгуураар нарийсан судасны ирмэг тод, чиг байх нь хэвийн спленопортограммын онцлог юм.

Элэгний бэтгийн үе дэх спленопортографи. Анагаах ухаанд эхинококкоз хэмээн нэршсэн бэтэг өвчин нь дэлхийн олон орон, ялангуяа мал аж ахуй хөгжсөн оронд тархмал болохыг үл өгүүлэн өгүүлбэл, дээхнэ үед манай оронд уул өвчин хөдөө аймгуудад мэс заслын өвчний 2,5—7,2%, бүх мэс заслын хагалгааны 7,2%-ийг эзэлж байжээ. (В.Ичинхорлоо, 1961) Өвчлөлийн эхэн үед бэтгийн уйланхайн байрлал, тоо хэмжээг тог­тоох асуудал нэн төвөгтэй гэж Ю. А. Волах (1965), Р. П. Аскерханов (1964), И. Я. Дейнека (1968) нар бичжээ.

Элэгний бэтгийн оношлолд ангиографи хэрэглэсэн тухай судалгаа цөөний дээр (Спленопортографийг хэрэглэсэн нь бараг үгүй (П. Н. Мазаев, И. Я. Дейнека, 1968, Г. Е. Островерхов, 1969).

Элэгний (бэтэгтэй 8 хүнд )бэтэгт нэрвэгдээгүй элэгний баруун хэс­гийн доод булан томорсон байлаа. 11 тохиолдолд бэтгийн уйланхай бага хэмжээтэй байснаас шалтгаалан зүгшрэх гипертрофи төдий л со­дон бус илэрсэн. Бэтэгтэй хүмүүсийн спленопортографийн олонхи нь болох 33 зурагт дэлүүний болон үүдэн вений чиг, хэмжээ нь бараг хэвийн бөгөөд рентгенд тодрогч бодис урсгал сөрж ороогүй учир үүдэн венийн хажуу салаанууд тодорсонгүй. Нэг тохиолдолд бэтгийн уйлан­хай үүдэн венийг дарснаас дэлүүний вен бүдүүрч түүний хажуу салбарууд нь рентген зурагт тодорсон байлаа. Үүдэн вен, түүний гол са­лаа бэтгийн уйланхайд дарагдах буюу шахагдан үүдэн венийн доторхи даралт ихэсдэг болох нь бидний хийсэн спленоманометрийн дүнгээр мөн илэрч байна.

Бидний судалгаагаар спленопортографи нь элгэнд байсан олон (2—3) уйланхайг 9 удаа илрүүлж өглөө. Спленопортограммд олон уй­ланхай нь уйланхайн тоогоор хэсэг тус бүр дугуй хэлбэрийн сүүдрээр илэрч түүний хажуугийн судсууд түлхэгдэн сүүрээ тойрсон байв. Ха­рин уйланхай бие биетэйгаэ наалдан оршсон үед дугариг биш, нийлэнги нэг сүүдэр гарсан байлаа. Элэгний эрүүл талд зүгшрэх гипертрофи мөн байсан.

Хагалгааны дараахь үеийн спленопортографи. Элэгний бэтэг дахисан байж болох сэжигтэй 17 хүнд спленопортографи хийхэд 2-т нь бэтэг илэрч 13-т нь урьд хагалгаа хийлгэсний дараахь судсан онцгой дүрслэл гарч, 2-т нь бэтгийн хуучин уйланхайнаас ул мөр ч үлдсэнгүйг илчилсэн хэвийн спленопортаграмм гарав.

Бэтгийн хагалгааны дараа уйланхайн фиброз бүрхүүлийн хөндий хэрхэн өөрчлөгддөг болох, үүдэн венийн тогтолцоо ямар янзтай болдог тухай бидэнд олдсон хэвлэлд тусгагдсан зүйл үгүй байна. Эхинококкэктомия хийлгэснээс хойш 45 хоногоос 10 жил болсон 13 хүнд сплено­портографи хийв.

Хагалгаа хийлгээд төдий л удаагүй үед уул шинжилгээгээр фиброз бүрхүүлийн хөндий нь мөн л судасгүй сүүдрээр илэрлээ. Ийм судасгүй хэсэг нь тодорхой хэлбэргүйн дээр хажуу дахь судсууд шахалтаас ангижирсан мэт байдлаар тодорч, түлхэгдэн тойрох шинж арилан түүний салаа, мөн түүнчлэн уйланхайн тал руу гарсан жижиг мөчрүүд нь тодорсон байна. Хагалгаанаас хойшхи хугацаа уртсах тутам фиброз бүрхүүлийн үлдцийн хэмжээ жижгэрсэн байх бөгөөд 2 жилээс илүү хугацаа өнгөрсөн үед их төлөв шохойжих шинж орсон байх юм.

Элэгний өмөнгийн үеийн спленопортографи. Өнөөгийн мэс заслын түргэн хөгжилт нь элэгний өмөнгийн  зөвхөн онош тавихад бус харин түүнийг эрт үед нь илрүүлж, байрлал онош тогтоосноор язгуур төгс хагал­гаа үйлдэх шаардлагатай болсныг нотолж байна. Бид элэгний хавдрын тухайд хийсэн 15 спленопортографийн мате­риалыг толилуулж байна. Үүнээс 14 нь элэгний өмөнтэй, 1 нь элэгний хоргүй хавдартай хүнд хийгджээ.

Өмөн хавдар спленопортографийн зураг дэар тодорхой хэлбэргүй, судасгүй сүүдрээр тодров. Ийм хэсэг орчмын судсууд таслагдсан байхын гадна хэлбэр нь эвдэрч зарим газраа ирмэг нь өөтэй мэт болсон байв. Хэвийн цагт тодордоггүй үүдэн венийн салбарууд илэрсэн байлаа.

Өмөнгийн  элгэн дэх үсэрхийлэл, дээрх шинж бүхий хэд хэдэн сүүд­рээр илэрсэн бөгөөд анхдагч өмөнгийнхээс хэмжээгээрээ жижиг байв.

 Хэвлэлд өгүүснийг үзэхэд, спленопортографи элэгний зөвхөн баруун талын өмөнг илрүүлдэг гэжээ. Бид шинжилгээний энэ аргаар элэг­ний зүүн талд, хавдар бүхий 3 өвчтөний  оношийг тогтоов. Элэгний хоргүй хавдар бүхий нэг өвчтөнийг спленопортограммаар шинжлэхэд хавдар нь өмөнгийн үед байдаг вазограммын шннжээр илэрсний зэрэгцээ өмөнгийн үед гараагүй зүгшрэх гипертрофи тодорсныг цаашид анхаарвал зохих зүйл гэж үзлээ.

Элэгний циррозын үе дэх спленопортографи. Бид элэгний циррозтой 30 хүнд спленопортографи хийв. Энэхүү эмгэгийн үед рентген хальсанд голдуу дор дурдсан онцлог шинжууд давтагдаж байсныг тоочвол:

 1. Дэ­лүүний болон үүдэн вен бөглөрөөгүй үедээ бүдүүрч тахиралдсан байв.

2. Элэг агшсан үед үүдэн вен нилээд өгсөн дээшилсний эцэст салаална.

3.Коллатерал судсууд рентгенд тодрогч бодисоор дүүрсний улмаас өрц, ходоодны бага махиа, улаан хоолой, чацархайн венууд тодрон тэд мөн бүдүүрч тахиралдсан байлаа.

4.Үүдэн венийн элгэн доторхи салбарууд булцуутан бүдүүрч үзүүр тийшээ гэнэт нарийссаны гадна тооны хувьд мэдэгдэхуйц цөөрсөн байх нь илрэв.

Ходоод, нойр булчирхайн өмөнгийн үед хийсэн спленопортографи. Эдгээр эрхтний өмөнг эхэн үед нь таних, өөр эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг тодорхойлох зорилгоор спленопортографийн хэрэглэсэн тухай хэвлэлд нилээд бичигдсэн байна (А. И. Крайцер, В. В. Сергевнин, М. П. Бененсон, А. А. Чернявский, А. Д. Севастъянова, В. А. Бояджан, М. П. Пав­лов, С. Я. Марморштейн), бид өөрсдийн  6 тохиолдол, хэвлэлийн тоймыг харьцуулж үзэхэд ходоодны өмөн, нойр булчирхай руу ургах, тэр орч­мын лимфийн зангилаа руу үсэрхийлэхэд дэлүүний венийн дээд юм уу, доод ирмэг өөтэй, шулуун чиг биш болж нарийсаж, эсвэл бүр тагларахын гадна дэлүүний коллатерал судсууд тодорсон байлаа.

Үүдэн болон дэлүүний вен бөглөрөөгүй үед үүдэн венийн элгэн дэх салаанууд гарч өмөнгийн үсэрхийлэл элгэнд байвал хэсэг хэсэг судас­гүй, тодорхой дүрсгуй газрууд бий болсон байв. Нойр булчирхайн хавд­рын үед мөн ийм шинж илэрдэг гэж хэвлэлд тэмдэглэлжээ.

Дүгнэлт

Спленопортографи нь үүдэн венийн тогтолцооны бүтэц болон үйл ажиллагааны тухай бодит ойлгоц өгөх шинжилтээ мен.

Өвчтөнг бэлтгэх болон шинжилгээний арга барилыг зөв эзэмшин хэрэглэхэд нэг эгшинт спленопортографи нь онцын хүндрэл үүсгэдэггүйн зэрэгцээ ердийн эмнэлгүүдэд хэрэглэж болох арга юм.

Спленопортографийг клиникийн бусад шинжилгээтэй хослуулан хэрэглэхэд тэр нь элэгний бэтгийн уйланхайн тоо, байрлал, хэмжээг тодруулдгаараа үнэн зөв онош тогтоохоос гадна хагалгааны өмнө мэс заслын арга техникийг урьдчилан боловсруулах боломж олгож байна.

Спленопортографи нь бэтэг авсан хагалгааны дараахь үед үүдэн венийн тогтолцоо яаж өөрчлөгдөхийг хянах боломж олгож байгаагаараа  бэтгийн дакилтыг эрт илрүүлэх, эдгэрэлтийн байдлыг тодорхойлох арга болж байна.

Уул шинжилгээг цирроз, элэгний өмөнг нилээд эрт илрүүлэх, хийх эмчилгээг боловсруулахад чухал ач холболдолтой юм.

Спленопортографийг ашигласнаар ходоод, нойр булчирхайн өмөнг зарим үед оношлох, өөр эрхтэн рүү ургах, үсэрхийлэхийг мэдэж бо­лох юм.

Ном зүй

Аскерханов Р. П. Эхинококкоз. М. Махачкала, 1964
Боровков С. А. Операции на печени. М.Изд. «Медицина», 1968,
Боровкоп С. А. Вести, хир., 1961, 9. 49.
Веронский Г. Ч, Вестн. хир., 1963, 5, 127.
Г. Веронский Г. Ч. Вести. рентгенол. и радиол., 1962, 5, 17.
0. Волох Ю. А. Эхинококкоз и альвеококкоз человека. М., Фрунзе, 1965.
Гальперин Э. И., Шербатенко М. К. Хирургия, 1963, 8, 63.
Долгор П., Гоош Б. Анестезиология и экспериментальная хирургия, 1970, 3, 22
Дейнека И. Я. Эхинококкоз человека. М„ Медгиз, 1968.
Дудкевич Г. А. Эхинококковая болезнь. М., Ярославль, 1958.
Гоош Б. Анестезиология и экспериментальная хирургия, 1971, 1, 39.
Егоров Н. И. Вести, хир. 1966, 7, 44.
П. Ичинхорлоо В. Хирургическое лечение эхинококка печени. Дисс. докт. 1965.
Караванов Г. Г. Циррозы печени и их хирургическое лечение. М., изд. «Здоровье», 1966.
Климкович И. Г. и др. Хирургия. 1962, 6, 100.
Крайцер Л. И., Сергевнин В. В. Веста, хир. 1961, 9, 45.
Матвеела Л. С. Инструментальная диагностика заболеваний печени. М., изд.мед. 196,5
Островерхов Г. Е. Трансумбиликальная портография. Изд. мед. 1969.
Павлов В. К. Клиническое значение спленопортографии в определении распространенности рака желудка Кафд. дисс. 1967.
Червинский А. А. Вести, хир. 1963, 5, 130.
Ишкин В. П., Мазаев П. Н. Спленопортогр.афня. М., 1967.
Шишкин В. П., Мазаев П. Н. Спленопортографпя, М., 1962.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Эрхлэгч-доцент П. Долгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 921
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК