Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(2)
Монгол Улсад Хүүхэд судлалын шинжлэх ухаан хөгжсөн нь
( Түүх )

П.Отгонбаяр

ЭНЭШТ

 
Абстракт

Манай оронд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр хийгдсэн эрдэм судлалын ажлын түүхэн баримтыг “Монгол улсад эх барих эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухаан хөгжсөн нь” сэдвийн дор сэтгүүлийн анхны дугаарт толилуулсан билээ.  Энэ удаад хүүхдийн анагаахын чиглэлээр хийгдсэн эрдэм судлалын ажлын түүхийг чадан ядан нэгтгэж  та бүхэнд уламжилж байна.

Монгол Улсад анагаахын чиглэлээр эрдэм судлалын ажлыг  анх 1926 оноос эхлэн Зөвлөлт Оросын эмч нар хийж эхэлсэн түүхэн баримт өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Тэр үед ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нарын бичсэн эрдэм шинжилгээний хоёр, эмнэлэг ариун цэврийн гурван удаагийн экспедицийн тайлан /1926-1938/ болон “Хозяйство Монголии” / 1926-1937 /, “Современная Монголия”  / 1933-1942 / сэтгүүлд нийтлүүлж байсан өгүүллүүд нь ХХ зууны эхний хагаст амьдарч байсан монголчуудын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн албаны хөгжлийн тухай судалгааны материал болон үлдсэн нь өнөөгийн Монголын Анагаахын эрдэм судлалын ажлын эхлэл болсон гэж зүй ёсоор үздэг юм байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК