Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Эрүүлийг Хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд Раднаадоржид илтгэх хуудас
( Товч мэдээлэл )

Б.Гонгоржав

 

 

Миний бие зөвлөлтийн серолог-эмч О.З.Чумаченкийн хамт Сүхбаатар аймагт 8-р сарын 22-нд очоод Тянлин даргатай 9-р отряд, Батсүх даргатай 10-р отрядуудыг ажилд нь оруулах явдалтай холбогдсон асуудлаар ажиллав. Үүнд:

  1. Тус аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Н.Батхүрэл ба аймгийн комиссийн гишүүдтэй уулзаж зөвлөлдөн ярилцаад уг отрядуудыг 9 сарын 4-нд ажилд нь оруулах, наана нь бүх бэлтгэл ажлыг дуусгахаар шийдвэрлэв. 9 сарын 1,2,3-ны өдрүүдэд мал тооллого явах учир ийнхүү 4-нд гэж тогтов.
  2. Үзлэг явуулах шинэчилсэн төлөвлөгөө ба явах машрутын схем зургийг тодотгон хийж комиссын тогтоолын хамт ЭХЯ-нд хүргүүлэв.
  3. Отрядуудын бүрэлдэхүүний хүн нэг бүртэй танилцаж, дараа нь цуглуулан хүн бүрийн үүрэг, хариуцлага, ажлын сахилга батын талаар яриа хийж өгөв. 2 отрядын хүмүүс орон тоо ёсоор цөм бүрэн байв. Харин 10-р отрядод дунд мэргэжлийн серолог лаборантаар курс хийж очсон Цэндсүрэн нь жирэмсэн байсан ба жирэмсэний амралт авах шахсан учир түүний биеийг аймгийн арьс өнгөний диспансерт өгч тэнд серологоор ажиллаж байсан (3-4 жилийн практиктай) дунд мэргэжлийн серолог-лаборант Дашдондогийг (эрэгтэй) оронд нь 10-р отрядад гаргав. Хүмүүсийн сахилага бат зүгээр, бага сага маргалдаантай зүйлүүдийг аймгийн комисстой түүгээр арга хэмжээ авч зохицуулав.
  4. Отряд тус бүрийн 3 авто машин цөм бүтэн ажилтай, жолооч нар цөм тэр аймгийн хүмүүс, төлөв зүгээр ганц 9-р отрядын газ 63-ын жолооч Батбүргэд архинд дуртай, зан тогтвор муутай боловч одоогоор ажлаа зүгээр хийж байна.
  5. Зөвлөлтийн мэргэжилтэнд 2 газар (1 нь аймгийн хоршоолын сууцанд, 1 нь хүнсний комбина ын байшинд ) зүгээр сайн байр байнга байхаар бэлтгэгджээ. Дотор нь ор дэвсгэр, сандал, ширээ, йр зуур хэрэглэх хогшил төхөөрсөн байна.
  6. Отрядын илүү юмыг хадгалах 2 өрөөтэй жижиг склад 1 байна.
  7. Серолог их эмч Чумаченкогоор отрядуудын эхэлж ажиллах газар дээр нь лабораторийн хүмүүсийг удирдуулан зааварлаж бүх урвалуудыг тавиулж үзэв. Эхний 300-аад хүмүүсийн цусыг вассерманы, цитохолийн Каны, Боосен урвалуудаар шинжилж үзэхэд ямар ч саад баараг гараагүй цаашид энэ мэтээр ажлуулж болно гэж үзсэн.
  8. Зөвлөлтийн мэргэжилтэн Чуманченког серолог их эмчгүй Тянлингийн отрядад дунд мэргэжлийн практик муутай лаборантыг (Өлзийхутаг) нь хэдэн хоног дагуулдан сургахаар түр үлдээв (Дарьганга суманд).
  9. Тус аймаг 40200 хүн амтай, 14 сумтай, 9- р (Тянлин) отряд Дарьганга сумнаас, 10-р (Батсүх) отряд Наран сумнаас өөрөөр хэлбэл өмнө хязгаараас эхэлж шинжилгээ явуулаад, 9-р нь аймгийн төвөөр (3000 хүнтэй), 10-р нь Бүрэнцогтын уурхайгаар (3000 гаруй хүнтэй) эхний үзлэгийг 1959 оны 4-р сард дуусгахаар бодож ажиллаж байна.
  10. Эхний өдрүүдэд үзлэгэнд орсон (гол нь сургуулийн сурагчид) 300-аад хүнээс өнгөний ил өвчтэй хүн гарсангүй.
  11. Ил өвчтэй гарах хүмүүсийг эхлээд Хонгор сумын (хуучин Байшинт гэдэг) их эмчийн салбар дээр (50 ор) хэвтүүлэх, зүүн чигт-Эрдэнэцагаан сумын их эмчийн салбар, Сүхбаатар сумын арьс өнгөний диспансер (30 хүртэл ор тавьж болно), Мөнххаан сумын салбар, аймгийн төв ийм газруудаар хэвтүүлэн эмчлэхээр төлөвлөжээ. Аймгийн бүх орны фонд 225 ор, түүнээс 80 нь аймгийн больницад, үлдсэн 145 нь хөдөө сумууд дээр байгаагаас гүйлгэн зохицуулахаар аймгийн комисс төлөвлөсөн байна.
  12. Аймгийн төвд талх баридаг ба мөн төмс, сонгино зэрэг ногооны зүйл бий тул отрядын хэрэгцээнд шуудангаар ба өөрийн машинаар залгаж болох бололцоотой байна.
  13. Энэ аймагт түлш нь дан аргал (тэрэг аргал, 8 шуудай 6 төгрөгийн үнэтэй). Отрядууд аргалаа сумын эмнэлэгээс хэрэглээд зохих үнийг бэлэн мөнгөөр тооцож байхаар тохиров.
  14. Зөвлөлтийн их эмч 2 дутуу байгаа нь маш шаардагдаж байна.
  15. Отрядын дарга их эмч Батсүх , Тянлин нарыг ажил зохион байгуулах талаар сайн гэж үзнэ. 16.Отрядын дарга, бага эмч нарт бүртгэл тайлангаа хэрхэн хөтлөх, бициллинээр яаж тарих зэргийн асуудлаар заавар семинар өгөв.
Ном зүй

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХӨ-ний төвийн архиваас
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 334
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК