Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Cумын их эмчийн салбарын нутгийн , газар зүй ба хүн ам
( Судалгааны өгүүлэл )

Ц. Мухар

 
Абстракт

При организации и планировании здравоохранения в сельских местносгях не малое значение имеют вопросы доступности врачебной помощи для населения, ра-диус обслуживания сельской больницы, географическое положение территорий, числа

обслуживаемого населения и другие факторы.

По данным исследования 176 объектов, среднее число обслуживаемого населения по.сомонным врачёбным участкам равнялось 2385±1015, среднее значение по терри-ториям  составлйла 4297±2400 кМ2 радиус врачебного обслуживания  48,5±20 км^ среднее расстояние от соМонных врачебных участков до    аймачной    объединеннонг больницы и межсймонной больницы было в пределах 166±85 км и 81 ±44 км. а до фельдшеро-акушерского пункта бригады —37±14. км

Хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламжийг ойртуулж түүнийг шинж-лэх ухааны үндэстэй нормативоор хангах асуудлыг боловсруулахад хөдөөгийн эмнэлгийн үйлчилж байгаа нутгийн газар зүй, үйлчлэх радиус, нарийн мэргэжлийн эмнэлгээс алслагдсан байдал, харилцаа холбоо зэргийг судлах нь зайлшгүй байдаг, Бид тус улсын 176 сумын их эмчийн салбарын харьяалсан хүн ам газар зүйн байдлыг объект бүрээс анкет судалгаа авч боловсруулалт хийлээ.

Сумын их эмчийн салбар хөдөөгийн хүн амд их эмчийн тусламж үзүүлэхэд манай орны нөхцөлд зохицсон учраас түүнийг хөгжүүлэ-хэд онцгой анхаарал тавьж байна. 1971 онд тус улсад 179 сумын их эмчийн салбар ажиллаж байсан бөгөөд ,үүнээс ^7,6 % \нь сүүлийн 10 жилд байгуулагдсан ба шинэ таван жилд 76 салбар нэмж байгуу-лагдана. Ойрын ирээдүйд тус улсын бүх сум их эмчийн салбараар хангагдах боломжтой боллоо. Ийм учраас сумын их эмчийн салбарын эмнэлгийн тусламжийг сайжруулах, их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаас үндсэн нарийн мэргэжлийн тусламжинд шилжих, үйл-чилж байгаа хүн ам, газар зүйн байдлаар зэрэглэл тогтоох, шинжлэх ухааны үндэстэй нормативоор хангах бололцоо нээгдэх болно.

1971 онд бидний судалгаа хийсэн 176 салбар бүгд 430280 хүн амд үйлчилж байсан бөгөөд хүн амын 45,7% нь 0—16 насны хүүхэд, 20,1% нь 16—49 насны эмэгтэйчүүд байлаа.

Тус улсын их эмчййн салбарын 86,3% нь сум нэгдэл, 11,8% нь сум-сангийн аж ахуй, 1,9% нь хөдөөгийн үйлдвэр уурхай түшиглэн үйл^ чилж байна. Сумын их эмчийн салбарын байршилтыг тус орны эдийн засаг-газар зүйн (хангай, говь, завсрын) үндсэн 3 бүсэд хуваасан ан-гиллаар авч үзвэл хангайн бүсэд 38,7% нь, говийн бүсэд 31,8% нь, завсрын бүсэд 29,5% нь оршино. Нэг сумын их эмчийн салбар нь дунд-жаар 2385± 1015 хүн амыг хамран үйлчилж байна (хангайн бүсэд 2757±900, говийн бүсэд 1035± 1050, завсрын бүсэд 2357±950).

Сумын их эмчийн салбарын үйлчлэх хүн амын тоог газар зүйн 3 бүсээр бүлэглэж хуваасан байдлыг 1-р хүснэгтэд харууллаа.

1-р хүснэгт Сумын их эмчийн салбарын хүн амын тоо

 

 

Экстенсив

Бүсээр авч үзвэл

 

их эмчийн

1

 

 

Хун ам

салбарын

үзүүлэлт

 

 

 

 

тоо

 

Хангай

Говь

Завсрын

500—1000

7

4,0

1

4

2

1001—1500

26

14.8

3

14

9

1501—2000

43

14,5

10 .

23

10

2001—2500

30

17,0

16

1

13

2501—3000

25

14.2

15

4

6

3001—3500

20

11.4

9

6

5

3501—4000

9

5.1

7

1

1

4001—4500

8

4,5

4

1

3

4501 -5000

3

1,7

2

1

• *—

5001-ээс дээш

5

2.8

 

1

2

Б үг д

176

100,0

69

56

51

1-р хүснэгтээс үзэхэд бүх салбарын 70,4% нь 1001—3000 хүн амд үйлчилж байна. Сумын их эмчийн салбарыг үйлчлэх хүн амын тоогоор 5 зэрэглэлд хувааж болно (2-р хүснэгт).

2-р хүснэгт Сумын их эмчийн салбарыг үйлчилж байгаа хүн амын тоогоор 5 зэрэглэлд хуваасан байдал

Хүн ам

Салбарын   тоо

Экстенсив үзүүлэлт

1500 хүртэл

33

18,7

1051-2500

73

41,6

2501—3500

45

25,6

3501—4500

17

9,6

4501-ээс дээш

8

4.5

Б үг д

176

100,0

Хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээг зохион байгуулан төлөвлөхөд эм-нэлгийн үйлчилгээний радиус, газар зүйн онцлог; зам харилцаа, ну-таг орны эдийн засгийн байдал чухал нөлөөтэй байдгийг судлаачид тэмдэглэсээр иржээ (И. И. Розенфельд, 1955; Э. Р. Агаев, А. М. Сач­ков, С. М. Журавлев, 1967, 1970; В. И. Чураков, 1970). Сумын их эмчийн салбарын үйлчилж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээ дунджаар 4297^:2400 кма байна (хангайн бүсэд 3959 ± 2000, говийн бүсэд 6161 ± 3800, завсрын бүсэд 3291 ±1300). Нутаг дэвсгэрийн хувьд бага нутагтай их эмчийн салбар (1000—4000 км2) 191, дунд зэрэг нутагтай салбар (4001—8000 км2)в 64; их нутагтай салбар (8001 км2-аас их) 21 байна.

Эмнэлгийн үйлчлэх радиусыг судлах талаар гадаадын судлагчдын олон материал байдаг бөгөөд (И. И. Розенфельд, 1955; А. П. Жук, 1968) манай оронд аймгийн нэгдсэн эмнэлэг (Т. Түмэндэмбэрэл, 1971), сум дундын эмнэлэг, их эмчийн салбарын үйлчлэх радиусыг (Н. ЧагНаа 1972) тодорхойлж байсан боловч нарийвчлан судалсан ажил хийгдээгүй юм. Бидний тогтоосноор сумын их эмчийн салбарын үйлчлэх радиусын дундаж нь 48,5±20 км байлаа (хангайн бүсэд 46,5±21 км, говийн бүсэд 55,0±17, завсрын бүсэд 47,3±23,0). Эдийн засаг газар зүйн 3 бүсээр авч үзвэл сумын их эмчийн салбарын үйлч-лзх радиусын хооронд статвстикийн баттай ялгаагүй (Р>0,05) байна. 3-р хүснэгтээр сумын их эмчийн салбарын үйлчлэх радиусыг бүлэг-лэн харуулав (163 салбарын материалаар).

3-р хуснэгт

Их эмчийн салбарын үйлчлэх  радиусыг 6 бүлэг болгож харуулбал

 

Үйлчлэх радиус (км-ээр)

Салбарыи тоо

Экстенсив үзүүдэлт

 

30 хүртэл

19

11.6

 

31—40

52

32,0

 

41—50

24

14,7

\

51—60

27

16,5

\

61—70

15

9,2

 

71-ээс дээш

26

1о\0

Б үг д

163

100,0

3-р хүснэгтээс үзвэл их эмчийн салбарын 63,1% нь 31—60 км ра-диуст үйлчилж байна. Их эмчийн салбарууд аймгийн нэгдсэн эмнэл-гээс дунджаар 166±85 км алслагдсан байна (хангайн бүсэд 166 ±85, завсрын бүсэд 164 ±80, говийн бүсэд 170±90).

Аймгийн нэгдсэн эмнэлгээс бүх йх эмчийн салбарын 21,9% н^ 50—100 км, 29,2% нь 101—150 км, 15,7% нь 151—200 км/33,1% нь 200-аас дээш км хол оршиж байна.

Сумын их эмчийн салбарын 56,8% (100) нь сум дундын эмнэлгийн харьяа бөгөөд дунджаар 1 сум дундын эмнэлэг 2—3 их эмчийн сал-барт үйлчилж байна. Их эмчийн салбарын 38,6% нь сум дундын эмнэлэгтэй шууд утсан холбоотой юм. Сум дундын эмнэлэг хөдөөгийн, '(сумын) хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхэд аймгийн нэгдсэн эмнэлгийг бодвол үйлчлэх радиусыг бараг 2 дахин ойртуулж байна. Жишээлбэл: Сумын их эмчийн салбараас сум дундын эмнэлэг хүртэл 81 ±44 км байна (хангайд 79±46, говьд 100±36, завсрын бүсэд ^2±34). Гэвч бидний,еудалгаагаар сум дундын эмнэлгээс ПОкм-ээсдээш алслагдсан их эмчийгн салбар 26 байв. Сумын их эмчийн салбарын 32,3% (57) нь харьяалсан бага эмчийн яэгдүгээр (сумын) салбартай, харин бага эмчийн хоёрдугаар салбар (бригад, тасгийн бага эмчийн салбар) нэг их эмчийн салбарт 2—3 ноогдож байна. Сумын их эмчийн салбарын нэг бригадьш эх барих бага эмчийн салбар дунджаар 400— 500 хүн амд үйлчилж байна. Харин 21 их эмчийн салбарын нэг брига-дад 200—300, мөн 22 салбарт 800-аас дээш хүн ам ноогдож байз. Бри-гадын бага эмч, эх барих салбараас сумын их эмчийн салбар хүртэлх зай дунджаар 37±14 км байна (4-р хүснэгтийг үз).

4-р хүснэгт Сумын их эмчийн салбарын хүн ам ба газар зүй» зарим үзүүлэлт

Үзүүлдлтүүд

Хүн амын дун-даж тоо

т

и ст> О (|)

<п 2 сп си

и     <р

Үйлчлэх радиус (км-ээр)

Аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэлх зай

(км-ээр)

Сум дундын эм-нэлэг

хуртэл зай (км-ээр)

Бригад тасгийн бага эмчийн салбар хүртэлх зай

М

2385

4297

48,5 ч-2

166

81

37

б

1015

2400

20

85

44

14.0

т

74,8

192

1.5

6,4

5,3

1,1

 

Харьяа сумын их эмчийн салбартай шууд утсан холбоотой бригад, тасгийн бага эмчийн салбар 59 (30,7%) байна. Их эмчийн салбарын 40,3% (71)-тэй нь зарим улиралд (цаг уур, үер, цаснаас болж) зам харилцаа түр зуур тасардаг байна.

Ийм тохиолдол хангайн бүсэд их (52,1%) байна. Энэ удаа бид сумын их эмчийн салбарын харьяалсан хүн амын тоо ба газар зүйн талаар хийсэн судалгааг мэдээлж байгаа бөгөөд цаашид эмнэлгийн тусламжийн байдал нь хүн амын тоо, газар нутгаас хэрхэн хамаарч байгаа тухай судалгаа үргэлжлэх болно.

ДҮГНЭЛТ

1. Тус улсын сумын их эмчийн салбарт дунджаар 2385±1015 хүн ноогдож байгаа бөгөөд хүн амын тоогоор их эмчийн салбарыг 5 зэрэг-лэлд хувааж болно.

  1. Сумын их   эмчийн   салбар   дунджаар   4297 ±2400 км2 нутагт 48,5±20 км радиуст үйлчилж  байна. Хангай,  говь,   завсрын  бүсээр ангилж үзвэл үйлчлэх радиусын хувьд статистикийн баттай ялгаагүй (Р>0,05) байна.
  2. Сумын их эмчийн салбараас бригад тасгийн бага эмчийн салбар хүртэл 37±14, сум дундын эмнэлэг хүртэл 81 ±44, аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэл 166±85 км байна.

4. Хөдөөгийн хүн амд нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг ойртуулахад шууд утсан холбоотой болгож, зам харилцааг сайжруулах нь бага бус ач холбогдолтой бөгөөд одоогийн байдлаар их эмчийн сал-барын 38,6% нь сум дундын эмнэлэгтэй, бригад тасгийн бага   эмчийн салбарын 30,7% нь их эмчийн салбартайгаа шууд утсан холбоотой бай-на.

5. Тус улсад одоогийн шатанд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дун-дын эмнэлэг, их эмчийн салбар, бригад тасгийн эх барих ба бага эм-чийнсалбар 1:3:3:3-ийн харьцаатай хөгжиж байна.

Ном зүй

Тумэндэмбэрэл Т. БНМАУ-ын хөдөөгийк эмнэлгийн зохион байгуулалт ажилла-гааны арга барил. Улаанбаатар, 1971.^-Чагнаа Н. География населения. Монгольпъ анагаах ухаан, 1973, Л.—Агаев Э. Р. Сочков А. М. Журавлев С. М, О методике изученид террнтории страны для целей организации сельского здравоохранения, Сов-здравоохранение. 1967. I, 31.—Агаев Э., Р.; Сачков А. М. Журавлев С. М. Некото-рые вопросы районирования территории СССР для планирования сёльского здра-воохранения. Здравоохранение РСФСР, 1970, 2—21,—Жук А. П. Планирование-здравоохранения в СССР, 1968—Розенфельд И. И. Лечебно-профилактическое обслужи-вание сельского населения. М., 1955—Чураков В. И. Планирование и организации лечеб-но-профилактической помощи сельскому населекию в долинных и горных районах Кир* гизии. Сов. здравоохранение. 1970. 5. 28.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 268
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК