Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Mэдрэлийн тэмбүүгиин вегетатив хэлбэриин үед гарах тархины судасны цусан хангамжиин гажуудлыг эрт илрэх мэдрэлиин тэмбүүгийн тархины судасны үрэвслээс ялган салгаж оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Балдандорж , Е. П. Загоровский , Д. Равдандорж

 
Абстракт

Основываясь на том, что при нейросифилисе механизм возникновения нарушений мозгового кровообращения (обычно) с возникновением гемапареза может быть раз-личным: вследствие сифилитического васкулита и в результате ирритативного по-ражения вегетативной нервной системы, развившегося на основе висцерального сифилиса (гепато-лиенальный синдром), с последующим ангиоспазмом мозговых со-судов, авторы предлагают ряд дифференциально диагностических тестов для уточнения патогенеза нарушений мозгового кровообращения.

 

 

 

 

 

 

Тэмбүү өвчнийг гүйцэд эмчлүүлээгүйгээс зарим хүнд тал саажил (гемипарез) үүсдэг. Энэ нь өвөрмөц курс эмчилгээ хийлгэхгүйгээр заримдаа түргэн арилдаг болохыг мэдрэлийн эмч нар эртээс ажигласан боловч тал саажил үүсгэж байгаа шалтгааныг тодруулаагүй байлаа.

Хэрэв тэмбүүний улмаас тархины судас үрэвсэж гэмтсэн бол (лимфоцитын инфильтрат, артерийн судас нилэнхүйдээ үрэвсэх, гум-мын үрэвсэл г. м) эмгэг анатомийн хувьд өөрчлөлт гарна. Нэгэнт эрхт-ний үйл ажиллагаа гэмтэж өөрчлөгдөн тал саажил болсон үед ингэж түргэн сэргэн сайжрахыг ойлгоход бэрхшээлтэй юм.

Мэдрэлийн тэмбүүгийн үед вегетатив мэдрэлийн систем гэмтэж тархины судасны цусан хангамжийн гажуудлыг үүсгэн улмаар тал саажил бий болохыг дээрх хүмүүс ажилдаа дурджээ. Тэгэхдээ судас-ны хананд органик өөрчлөлт гарахгүй, харин эдгээр судсыг мэдрэл-жүүлдэг вегетатив тогтолцоог эмгэг цочролын байдалд оруулж судсыг агшаан (нарийсгаж) дээрх эмгэг өөрчлөлтийг үүсгэдэг байна.

Бүр 1948 онд Г. И. Маркелов вегетатив тогтолцоо, ялангуяа хүзүү-ний симпатик зангилаа эмгэг цочрольш байдалд орсноос тархины судасны цусан хангамж алдагдан судас нарийсч яваандаа тал саажил үүснэ гэж бичжээ.

Сүүлийн жйлд тархцны судасны цусан хангамжийн гажуудал үүсэхэд вегетатив мэдрэлийн систем, ялангуяа хүзүүний симпатик зан-гилаа хэрхэн нөлөөлдөг талаар эрдэм шинжилгээний нилээд олон ажил хэвлэгдсэн байна (М. Е. Сыроечковская, 3. М. Карпенко, Е. С. Мец, 1963, Р. Дарьсүрэн, 1973).

Тэмбүүгээр урьд өвчилсөн хүний дотоод эрхтэнд (элэг-дэлүүний хам шинж) голомтот эмгэг түлхэц (импульсаци) байх нь вегетатив тогтолцоог цочроон улмаар висцеро-рефлексийн гаралтай эмгэг өөрчлөлтийг үүсгэдэг юм.

Эрт илрэх мэдрэлийн тэмбүүг үүсгэх патогенезийн үндэс нь тэмбүүгийн архаг үрэвсэл байдаг -бол мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэл-бэр нь висцеро-рефлексийн гаралтай вегетатив мэдрэлийн системийн ирритатив гэмтлээс шалтгаалдаг бЯйна. Энэ нь тэмбүүгээр өвчилсний дараа элэг-дэлүүнд архаг эмгэг голомтот түлхэц үүссэнтэй холбоотой байдаг.

Ийм учраас тэмбүүгээр урьд өвчилсөн хүнд тархины судасны цусан хангамжийн гажуудал нь (тал саажил үүсэх) нэг талаар тархины судсанд үрэвслийн шинжтэй (органик) өөрчлөлт шууд нөлөөлснөөс болох бөгөөд нөгөө талаар вегетатив тогтолцооны ирритатив цоч-ролоос (судас агшин нарийссан учир) шалтгаалдаг нь эргэлзээ төрүүлэхгүй байна.

Тэмбүүгээр урьд өвчйлсөн олонхи хүнд Аргайл-Робертсоны шинж, тал сааЖил (гемипарез) байх нь клиникийн ерөнхий шинж юм.

Тархйны 'судасны цусан хангамжийн гажуудал үүсэх механизм нь олон янз бдйхаае гадна патогенез, клиникийн шинж тэмдгээрээ хоорондоо харилцан адилгүйг. дээрх байдал харуулж байна.

Дээр дурдсан эмгэг өөрчлөлтийг оношло^од үндэслэх, ялган салгаж болох зарим шинж тэмдгийг бид судалгааны ажилдаа тусгайлан гаргахыг оролдов.

Тэмбүүгээр урьд өвчилсөн, тархины судасны органик өөрчлөлт-тэй 67 өвчтөн (Д. Равдандорж), вегетатив мэдрэлийн системийн ирри-татив цочролын улмаас бии болсон (дотоод эрхтний тэмбүүгийн гаралтай) тархйны цусан хангамжийн гажуудалтай 13 фвчтөнд харьцуулан хийсэн судадгаа болон клиникийн шинж тэмдэг, лабораторийн шин-жилгээнд тулгуурлан ялгах оношийг тавьж болно хэмээн үзэж байна.

Тархины судасны органик өөрчлөлт (мэдрэлийн тэмбүүгийн судасны үрэвсэл) нь тэмбүүгээр өвчилснөөс хойш голдуу 5 жилийн дотор (67 өвчтөнөөс 58 өвчтөнд), мэдрэлийн тэмбүүгийн вегетатив ' хэлбэрийн үед тархины цусан хангамжийн гажуудал нь тэ^бүүгээр өвчилснөөс хойш ихэвчлэн 5-10 жилийн дараа (13 өвчтөнөөс-11 өвчтөнд) тус тус илэрч байна.

Хейбнер (М. С. Маргулисийнхаас иш татав) мэдрэлийн тэмбүү-гийн гаралтай тархины судасны үрэвслийг (эндо-артериит) анх судал-сан бөгөөд тэмбүүгээр өвчилснөөс хойш олон жилийн дараагаар тархины судас гэмтдэг гэж бичжээ. Мөн 1881 онд А. Фурнье 6—10 жи-лийн хооронд тархины судас гэмтэж тал саажил үүсэхийг ажиглажээ.  Н. Нонне (1924) ихэнх тохиолдолд мэдрэлийн тэмбүүгийн тархины судасны үрэвсэл нъ тэмбүүгээр өвчилснөөс хойш 5—7 ж,илийн дараа-гаар үүсдэгийг бас баталжээ. Мэдрэлийн тэмбүүгийн тархины судас-ны үрэвсэл нь толдуу 11—20 жилд илэрдгийг Р. Я. Понизовская (1947) ажигласан байна.

Ийнхүү тархины цусан хангамжийн газкуудал үүсэх хугацааг судалсан бидний ажиглалт дээрх эрдэмтдийн судалгаатай тохирч байна.

Тэдгээр эрдэмтэд, тархины цусан хангамжийн гажуудал нь тэм-бүүгээр өвчилсөн хүмүүст үүсэх бүх тохиолдолд нэг ижил жамаар үүсдэг гэж ойлгож байсан нь тэр үед вегетатив мэдрэлийн системнйг шинжлэн судлах арга хараахан боловсрогдоогүй байсантай холбоотой. Тархины цусан хангамжийн гажуудалтай хүмүүсийн вегетатив мэдрэ-Лийн хистемийг судлахад клиникийн чхувьд висцеро-рефлексийн га~ ралтай эмгэг өөрчлөлт бүхий мэдрэлийн хам шинж илэрч байлаа. Гэтэл мэдрэлийн тэмбүүгийн гаралтай ,судасны үрэвсэлтэй тархины цусан хангамжийн гажуудалтай хүмүүст висцеро-рефлексийн хам шинж илэрсэнгүй.

Тэмбүүгээр урьд өвчилсөн, мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэл-бэрийн тархины цусан хангамжийн гажуудалтай хүмүүст хүзүүний симпатик зангилааны эмгэг цочролыг арилгахад (од хэлбэртэй занги-лаанд новокайны хориг хийх, хинин, пахикарпин, димедрол өгөх г. м) гэмтэж өөрчлөгдсөн эрхтний үйл ажиллагаа түргэн сэргэн сай-жирч (2—3 долоо хоногт) тархины цусан хангамжийн үйл ажиллагаа хэвийн байдалд орж байв. Мэдрэлийн тэмбүүгийн тархины судасны органик өөрчлөлттэй өвчтөний гэмтэж өөрчлөгдсөн эрхтний үйл ажил-л-агааг (тал саажил) сэргээн сайжруулахын тулд тодорхой хэмжээ-ний өвөрмөц курс эмчилгээг олон сарын турш хийх шаардлагатай (Д. Равдандорж, 1971).

Өвөрмөц эмчилгээний дараа мэдрэлийн тэмбүүгий^ тархины су-дасны органик өөрчлөлттэй өвчтөний нүдний гэрлийн урвал үүсэхгүй бөгөөд Аргайл Робертсоны шинж хэвээр үлдэнэ.

Хэрэв тархины цусан хангамжийн гажуудлыг үүсгэж байгаа ве-гетатив аппаратын үйл ажиллагааг эмгэг цочролын байдлаас гарган хэвийн ажиллагааг хангах патогенезийн дагуу цаг алдалгүй эмчилж чадвал зарим өвчтөний (13 өвчтөнөөс 7-д) нүдний гэрлийн урвал үүс-дэг байна.

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрийн явцад үүссэн тархи-ны цусан хангамжийн гажуудлын үед артерийн даралт хоёр гарт өөр өөр байна. Харин тархины үрэвсэлтэй органик өөрчлөлтийн үед ийм ассиметри ажиглагдахгүй. Мэдрэлийн тэмбүүгийн тархины судасны органик өөрчлөлтийн үед Бабинскийн шинж клонус г. м, эмгэг реф-лекс тогтмол илэрдэг. Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрийн үед үүссэн тархины цусан хангамжийн гажуудалд эмгэг рефлекс илэр-дэггүй.

Мэдрэлийн тэмбүүгийн тархины судасны органик өөрчлөлтийн үед тархи-нугасны шингэнд үрэвслийн шинж плеоцитоз заавал илэрнэ. Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрээс үүссэн тархины цусан хангамжийн гажуудлын үед үрэвслийн шинж тэмдэг бидний ажиглал-таар илрээгүй.

Ийнхүү клиник-оношлогооны арга барил нь тэмбуүгээр урьд өвчилсөн хүнд тархины цусан хангамжийн хямралыг үүсгэсэн шалтгааныг цаг тухайд нь зөв тодруулан этиопатогенезийн дагуу эмчилгээ хийх шинэ бололцоог нээн өгч байна.

Ном зүй

Балдандорж Д., Доржжадамба Ш., Загоровский Е. П. Тэмбүүгийн үед мэд-рэлийн систем гэмтэх тухай сүүлийн үеийн төсөөлөл, ойлголт. Монголын анагаах ухаан. Улаанбаатар, 1972, хуудас 45—48.-Равдандорж Д. Клиника сосудистой формы церебрального сифилиса и результаты лечения этих больных бициллином в условиях МНР. Кандидатская диссертация, 1971.—Маркёлов Г: И.
Госмедиздат, УССР, Киев, 1948.—Сыроечковская М. Е. Карпенко В. М. и Мец Е. С. Функциональные сосудистые расстройства при симпатических трун-цитах. Журн: Нервопатология и психиатрия имепи С. С. Корсакова, 1963, стр 685— 688,-Понизовская Р. Ч. Клиника сифилиса нервной системы. Кандидатская диссер-тация. Л., 1947.—Фурнье А., Сифилис мозга. 1881.—Нонне М. ЗуЬШз ипй Кегуепзуз-1ет. ВегНп, з. Кга^ег 1924, з 1190.—Хейбнер. Ранний нейросифилис, патологическая анатомия. патогенез М. Медгиз, 1949—Загоровский Е. П. К вопросу о висцеро рефлекторных поражениях нервной системы после перенесенных инфекционных за-болеваний. Актуальные вопросы невропатологии и психиатрии. Киев, 1963, стр, 150—152.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 590
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК