Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
2—3 Насны эрүүл хүүхдиин хоолны шингэцййн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Н. Цэдэнжав , Т. Сандагдорж

 
Абстракт

 

Авторами изучена степень усвояемости белков, жиров в принятой пищи у 12 прак-тических здоровых мальчиков в возрасте от 2 до 3 лет, воспитывающихся в условиях круглосуточных яслей г. Улан-Батора. Основные показателк нормального   физического развития детей были следующие: средний вес составлял 12,1 ±0,22 кг, рост 83,4±1,17 см, среднее содержание гемоглобина в крови 11,44±0,15.

Обследованные мальчики находились на трех разовом кормлении в сутки. В. результате анализа биохимических данных установлено, что степень усвоения белков пищи,
при получении 3,29±0,25 г белка на 1 кг веса тела ребенка за сутки, составила 84,5 ±3,9% в то время как ретенция азота у них составляла 56,78 ±4,68% • Степень усвоямости жира составляла 90,5±0,37% при употреблении 3,77±0,15 г жира на кг веса
за сутки.                                                                                                                                                               

На основании вышеуказанных данных авторы пришли к выводу, что соотношение белков и жиров, получаемых с фактической пищей здоровыми детьми круглосуточных яслей, и степень усвоения указанных ингридиентов этими детьми вполне соответствует их возрастным потребностям.

 

Хүүхдийн хоолны үндсэн бүтцийн дотроос уураг, тослогийн шингэц, түүний хоногийн хэрэгцээг тухайн нөхцөлд тогтоох асуудал эрдэмтдийн ахаарлыг татсаар байна. (В. Ф. Ведрашко, 1958, 1964; В. Г. Кисляковс-кая, 1955;Ф.Зильберман, 1967; Н. Русева, 1966; А. Ф.Тур:1967 г. м.).

Дээрх эрдэмтдийн судалгаанаас үзэхэд биед хуримтлах уургийн хэм-жээ нь хүүхдийн нас, хэрэглэж байгаа хоолны онцлог, түүн дэх уургийя биологийн чанар, хэмжээ болон уураг тослогийн өөр хоорондын харьцаа хүүхдийн өсөлтийн хэрэглээний харьцаатай аль хир тохирч байгаагаас шалтгаалдаг байна. Уургийн биологийнчанарыг заах үндсэн үзүүлэлтийн нэгбол түүнд агуулагдах амин хүчлүүдийн бүтэц байдаг (В. Г. Кисля-ковская, 1952). Ийм учраас уургийн солилцооны дүнд бие махбодод хуримтлагдах (ретенци) азотын хэмжээ нь дурдсан бодисын солилцооны хэвийн явцад зөв дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой  юм (А.Ф.Тур,1955).                                                                   

1,5-3 настай хүүхдэд хоногийн хоолоор өгвөл зохих уураг тослогийн хэмжээ бүрэн төгс шийдвэрлэгдээгүй байна. Биед үүсдэггүй тослогийн эссенциал хүчлүүд (линол, линолен, архидин) сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал татах болов   (Ф. М. Зильберман, 1968).

Яслийн насны хүүхдэд зориулан тогтоосон хоногт шаардагдах уур-гийн нормньихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Ихэнх судлаачид (М. С. Мас-лов, 0. П. Молчанова, К. Ф. Попов, Е. Б. Рыскина, А. Ф. Тур, И. В. Цим-блер) яслийн 1—3 насны хүүхдийн биеийн жингийн 1 кг-д 3,0—4,0 г уу-раг ноогдохоор бодож хооллох нь тохиромжтой гэж үздэг. Харин В. Ф. Ведрашко (1961), биеийн жингийн 1 /сг-д 4,2 г уураг, тослог ноогдохоор бодож хооллох нь дээрх хэмжээнээс илүү тохиромжтой гэж үзжээ.

Манай орны нөхцөлд яслийн насны хүүхдийн хоолны уураг, тосло-гийн шингэцийг судлан тэдгээрийн хэрэгцээг тогтоосон ажил одоогоор байхгүй байна. Ийм учраас бид хэвийн өсөлттэй 1—3 насны хүүхдийн бо-дит хоолон дахь уураг тослогийн шингэцийг судалж, тэдгээрийн хоногийн хэрэгцээг тогтоохоор 1972 оноос эхлэн ажиллаж байна.

Судалгааг Улаанбаатар хот дахь 43-дугаар яслийн хүүхдээс 2—3 насны хэвийн өсөлттэй 12 эрүүл хүүхдийг сонгон авч тэдгээрийн хоол-ны уураг, тослогийн шингэцийг балансын аргаар судлан үр дүнг нь тэд-гээрийн бие бялдрын дундаж үзүүлэлттэй (биеийн жин, өндөр, толгой, цээжний эргэн тойрны хэмжээ, цусан дахь гемоглобины хэмжээ) холбон дүгнэв. Хоёр хоногт хэрэглэсэн хоол, мөн хугацаанд ялгарсан баас, шээ-сэн дэх азотыг Кьельдалийн аргаар, хоол болон баасны тослогийг Сокс-летын аппаратаар тус тус тодорхойлогдов.Судалгааны бааз болох 43-дугаар ясли нь 24 цагийн ажиллагаатай яслиудад зориулсан цэсээр (Н. Цэдэнжав, 1965) хоногт 4 удаа хүүхдээ хооллож байв. Хүүхдийн 2—3 насны интервалыг тогтоохдоо 1 нас 11 сар 30 хоногтойгоос 2 нас 11 сар, 29 хоногтой хүүхдийг дурдсан насны бүлэгт багтаан авлаа. Судалгаанд хамрагдсан 2—3 насны 12 хүүхдийн бие бялд-рын үндсэн үзүүлэлтийг 1-р хүснэгтэд үзүүлэв.

 

 

1-р хүснэгт    Бие бялдрын үндсэн үзүүлэлт

 

Үндсэн үзүүлэлтүүд

Хэлбэлзэл М ± т

 

Биеийн жингийн дундаж (кг)

11,0-13,2 12,1 ± 0,22

Өндрийн дундаж (см)

79.5 —88,5 88,4 + 1.17

Жин-уртын коэффициент

0,13 — 0,74 0.37 ± 0,044

Гемоглобины дундаж (г%)

11,0 — 12, 3 11.44 ±0,15

 

 

Бидний судалсан 2—3 насны эрэгтэй, эрүүл хүүхдийн биеийн дун-даж жин (12,1 ±0,22 кг) нь Э. Б. Салистовская (12,4 кг)у О. М. Хороше-ва (12>61/сг) нарын нийтлүүлсэн материалтай тохирч байна.

 

Харин хүүхдийн өндрийн дундаж нь дээрх судлаачдын тодорхойлс-ноос 8,6 см-ээр дутуу байв.

Гемоглобины дундаж 11,44±0,15 г% б&йгаа нь А. Ф. Тур (1960)-ын 13,26 г% гэж тогтоосонтой харьцуулахад 1,82 г %-аар бага байна. Эиэ нь яслид ундааны зүйлс, үр жимс, идэшний ногоо дутмаг хэрэглэж бай-гаатай холбогдох үндэстэй гэж үзнэ.

Хэвийн өсөлт бойжилтын үндсэн шалгуур болсон дээрх үзүүлэлтүү-дийг үндсэнд нь хангаж байгаа бодит хоолны уурагдослогийн шингэ-#ийг 2,3-р хүснэгтүүдэд үзүүлэв.

 

2-р хүснэгт   Бодит хоолны азотын шингэц (хувиар)

 

Хүүхдийн биеийн дундаж жин кг

12,1+0,22

Хүүхдийн тоо

12

Ббловсруулалтын үзүүлэлт

хэлбэлзэл М±т

Хоолон дахъ уураг (г(кг)

2.8—4,12 3,29±0,25

Хоолон дахь азот (г\кг)

0,45—0,66 0,52±0,01

Шээсэн дэх азот-(г/#г)

0,11—0,17 0,14±0,006

Баасан дахь азот (г/кг)

0,02—0,18 0,07±0,017

Азотын баланс-(г/лгг)

0,11—0,47 0,30±0,003

Азотын ретенци (хуримтлал) (%)

24,0—71.4 56,78^4,68

Азотын шингэц (г/кг)

0,15—0,64 0,45±0,03

Азотын шингэц %

55,5—94.9 84,5±3,9

 

2-р хүснэгтээс үзэхэд 2—3 насны хүүхдийн биеийн жингийн 1 кг-д 3,29±0,25 г уураг ноогдуулан хооллоход идсэн нийт уургийн 84,5=^3,9% түүнээс биед хуримтлах азотын хэмжээ нь 56,78±4,68% болж байгаа нь хэвлэлд дурдсанаас бага биш байна.

Өдөр тутмын бодит хоолоор биеийн жингийн 1 /сг-д 3,77*0,15 г тосг лог өгөхөд түүний шингэц нь 90,5*0,37% буюу жингийн 1 /сг-д 3,38±-0,2 г тослог шингэж байна.

Нийслэлийн 43 дугаар яслид хэрэглэж байгаа бодит хоолны уураг, тослогийн өөр хоорондын харьцаа нь 1:1 байна. Энэ нь физиологийн шаардлагат харьцаатай тохирч байгааг бидний судалгаагаар дав-хар нотоллоо. 2—3 насны эрүүл хүүхдийн хоногийн баасны дундаж хэм-жээ 114*5,75 г, шээснийх 454±1,68 мл байв.

А. Ф. Тур (1960) эрүүл 2—3 насны хүүхдийн хоногийн шээсний хэм-жээ 750—800 см!3 байдаг гэж бичжээ. Үүнтэй харьцуулахад бидний су-далсан хүүхдийн шээснйй хоногийн хэмжээ бараг хагас хувь бага бай-на. Энэ нь ундны зүйлсийг яслид хангалтгүй хэрэглэдгээс гадна өрөө^ тасалгааны микроклиматтай холбоотой байж болох юм.

 

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ

  1. Хоногийн ажиллагаатай яслид мөрдөж байгаа хоолны үлгэрчил* сэн цэсээр хооллож буй 2—3 насны эрүүл хүүхдийн биеийн жингийн ! /сг-д хоног тутам 3,29±0,25 г уураг, 3,77*0,15 г тослог ноогдож байгаа нь хоорондоо 1:1-ийн х<арьцаатай байна.
  2. Биеийн жцнгийн 1 кг-д 3,29 г уураГ өгөхөд түүний шингэц 84,5*-3,9%, 3,77±0,15 г тослог хэрэглэхэд шингэц нь 90,5* 0,37% байгаа нь хэвийн хэмжээтэй байна.
  3. Бодит хоолны уураг, тослогийн шингэцийн байдлыг харуулдаг хүүхдийн бие бялдрын үндсэн үзүүлэлт болох биеийн дундаж жин 12.1 ±0,22 кг, өндрийн дундаж 83,4*1,17 см, гемоглобин 11,44±0,15 г% бай-гаа нь хэвлэлд бичигдсэн дундажтай рйролцоо байна.
Ном зүй

Ведрашко В. Ф. Вопр. питания, 1958, 6, 3—7. — Ведрашко В. Ф. Труды III съезда врачей-педиатров УССР. Госмедиздат. УССР, 1964,, 259—262. — Зильберман Ф. М. Ав-тореферат канд дисс, М., 1967. —Зильберман Ф. М. Вопр. питания и воспитания де-(Сбор. науч. трудов), 1968, стр. 81. —Кисляковская В. Г. Вопр. питания и вспитания де-тей. (Сбор. науч. трудов), 1968, стр. 5. —Русева Н. Научные труды НИИ, София 1966, X, с. 29. —Тур А. Ф. Пропедевтика детских болезней. 1955, с. 289. —Тур А. Ф. Руководст-во по педиатрии. 1960, т. 1, стр 31.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 386
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК