Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
2.8. Монгол дахь галзуу өвчний эпидемиологийн судалгааны зарим дүн
( Илтгэлийн хураангуй )

Д.Отгонбаатар1, Ж.Дуламжав1, Б.Ундраа1, Г.Болормаа1, Б.Байгалмаа1,У.Өнөрсайхан1, П.Дулам2, Ш.Цэрэндорж2

1Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв, 2Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори

 
Абстракт

 

Rabies natural foci exist on territories of 21 provinces of Mongolia and rabies human cases were recorded in territories of 21 soums of 12 provinces and 1 district of the capital city since 1972. For 68% of all rabies human cases the source of infection became some carnivores of the family Canidae. 35,1% of all people bitten by rabies suspected animals during last ten years were bitten by wolves. During 1996-2008, there were registered rabies animal cases 153 soums of 18 provinces and 1 district of the capital city. The highest percent (21.7%) of animal cases was occurred in Khuvsugul province, but 9.3%- 17.3% -occurred in territories of Gobi-Altai, Khovd, Zavkhan and Uvs provinces. It shows that rabies natural foci are high active in the western part of Mongolia. 29.1% of all people bitten by rabies suspected animals in 2008 were recorded in Uvs province. We collected 14 samples from 6 rabies suspected wolves which attacked people and studied them by serological immunofluorescent and molecular biological (RT-PCR) methods. Rabies virus was detected in 6 samples of 3 wolves which were confirmed by immunochromatography method for detecting the rabies antigen. Rabies antigens were detected in total 5 samples (35,7%) by rapid test, in 6 samples (42,8%) by serological immunofluorescent methods and rabies RNA was revealed by molecular biological method (RT-PCR) . 

 

Монгол орны 21 аймаг галзуу өвчний байгалийн голомттой ба 1972 оноос хойш 12 аймгийн 25 сум, нийслэл хотын 1 дүүрэгт хүний өвчлөл бүртгэгдэж, нийт тохиолдлын 68%-д халдварын эх уурхай нь нохойн овгийн зарим зүйл махчин амьтад болж, сүүлийн 10 жилд галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулсан хүний өвчлөлийн сэжигтэй дуудлагын 35,1% нь чононд уруулсан байна. 1996-2008 оны мал, амьтны галзуу өвчин 18 аймгийн 153 сум, нийслэл хотын 1 дүүрэгт илэрснээс Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 21.7%, ГовьАлтай, Ховд, Завхан, Увс аймгуудад 9.3%-17.3% бүртгэгдсэн нь Монгол орны баруун хэсгийн нутгуудад галзуу өвчний байгалийн голомтын идэвхжил өндөр байгааг харуулж байна. 2008 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн галзуу өвчнөөр хүн өвчлөх магадлалтай нийт дуудлагын 29.1% нь Увс аймагт гарсан ба хүн урж ноцсон, галзуу өвчний сэжигтэй байж болзошгүй 6 чононы 14 шинжлэгдэхүүн авч ийлдэс судлалын иммунофлюресценц, молекул биологийн УТПГУ- ын аргуудаар шинжлэхэд 3 чононы 6 шинжлэгдэхүүнд галзуугийн вирүс тодорхойлогдсныг иммунохроматографын аргаар вирүсийн эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ хийж баталгаажуулсан. Нийт 5 шинжлэгдэхүүнд (35,7%) хурдавчилсан тестээр, 6 шинжлэгдэхүүнд (42,8%) ийлдэс судлалын иммунофлюресценцийн аргаар вирүсийн эсрэгтөрөгч тус тус тодорхойлогдож, молекул биологийн (УТ-ПГУ) аргаар галзуугийн вирүсийн РНХ илэрлээ. Монгол орны баруун хэсгийн нутгуудаас илэрсэн галзуугийн вирүсийн омог нь секвенсийн харьцуулгаар филогенетикийн “Steppe ” бүлэгт багтаж байгаа нь тогтоогдсон юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 487
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК