Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
3.8. Элэгний өвчтэй Монгол хүмүүст илэрсэн хепатитын В вирүсийн генийн мутацийн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Ц.Оюунсүрэн1, А.Элкади2, М.Мизоками2

1Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Биологийн Институт, Молекул биологийн лаборатори, 2Япон улсын Нагоя хотын Их сургуулийн Анагаах Ухааны сургууль, Анагаах ухаан мэдээллийн тэнхим

 
Абстракт

 

HBV infection causes a serious health problem globally and Mongolia is one of countries where its incidence is high among the population. The National statistical data shows that during last 55 years 1.6% of the population had acute HBV and the incidence of liver cancer increases rapidly in the country. In the present study HBV DNA basal core promoter (BCP) mutations in relation to the risk of hepatocellular carcinoma (HCC) in mongolian liver patients were analyzed. In total 120 HBV DNA samples isolated from blood sera positive for HBsAg ( 60 HBeAg positive, and 60 HBeAg negative) were analyzed using PCR and sequencing methods. Results: The results of our study showed a higher prevalence of either or both of C1752A/T1753V mutations in HCC group (52.2%) comparing to chronic HBV cases (20%), as well as the high rate of A1762T/ G1764A mutation (75%) in HCC patients with high viral load, suggesting the association of these mutants with progressive liver diseases in patients. Conclusions: C1752A/T1753V as well as A1762T/ G1764A mutations in HBV DNA may have a role in HCC development in liver patients in Mongolia.

 

Хепатитын В вирүсийн халдвар нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудлын нэг бөгөөд Монгол улсын хүн амын дунд уг халдварын тархалт өндөр байдаг. Үндэсний статистикийн газрын тайланд сүүлийн 55 жилд хүн амын 1.6% нь цочмог В вирүст хепатитаар өвчилж, элэгний хорт хавдарын өвчлөл нэмэгдсээр байгаг дурьджээ. Зорилго: Энэ удаагийн судалгаагаараа элэгний өвчинтэй Монгол хүмүүст элэгний хорт хавдар үүсэхэд хепатитын В вирүсийн ДНХ-ийн цөмийг сэдээгчид үүссэн мутаци нөлөөлөх эрсдэлтэй эсэхийг судалж үзсэн. Материал, арга зүй: HBsAg эерэг ийлдэснээс (60 нь HBeAg эерэг, 60 нь HBeAg сөрөг) ялгасан хепатитын В вирүсийн 120 ДНХ-г ПГУ болон сиквенсийн аргаар шинжиллээ. Үр дүн: Элэгний хорт хавдартай өвчтөнд C1752A/ T1753V (52.2%) мутацийн тархалт В вирүсийн архаг хепатиттай хүмүүс (20%)-тэй харьцуулахад өндөр байхад вирүсийн өтгөрөл ихтэй өвчтөнд A1762T/ G1764A (75%) мутаци элбэг тохиолдож байв. Түүнчлэн энэ 2 мутаци хавсарч илрэх нь элэгний өвчин даамжирахтай холбоотой байна. Дүгнэлт: Элэгний өвчтэй Монгол хүмүүст илэрсэн хепатитын В вирүсийн ДНХ-ийн цөмийг сэдээгч дэх C1752A/T1753V болон A1762T/G1764A мутациуд нь элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх боломжтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 508
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК