Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
3.13. Монгол улс дахь зоонозын халдварын тархалт, хандлага
( Илтгэлийн хураангуй )

Н.Хүрэлбаатар1, Ж.Батаа2, Б.Цацралт-Од2, Д.Нямхүү2, Д.Отгонбаатар3, Д.Цэрэнноров3, Ц.Сэлэнгэ2, Б.Энхтуяа2

1ЭМЯ, 2ХӨСҮТ, 3БГХӨСҮТ

 
Абстракт

Genetic mutation of bacteria and its virulence modification, ecology unbalance, global warming, new mode of life, world population structure change etc. cause spread of human infectious diseases especially zoonotic diseases around the World and in certain territories. There are over 250 zoonotic diseasesAt least 61% of all human pathogens are zoonoric,and have represented 75% ofall emerging pathogens during last decade. Within 30 years more than 90 species of bacteria who cause diseases in humans were informed. Therefore, the International health regulation which is main tool for prevention of international spread of infectious diseases is valid from June 2007. In our country, in 1952 human infectious diseases were started to offically report. From those days, total 40 different infectious diseases and 47.9% zoonotic diseases were denoted. Totally 19 infectious diseases like Brucellosis, plague, anthrax, rabies,malaria, salmonellosis, campylobacteria, sars, teniaza, tick-borne encephalitis, tickborne borreliosis, tick-borne rickettsiosis were reported. Among reported zoonotic diseases 15.9% are cuased by virus, 53% by bacteria, 21.3% by parasites and 10.6% by protozoa. Leptospirosis, tularemia, Q fever, tick-borne erlihosis, toxoplasmosis antibodies were positive in studied blood samples. Many infectious diseases with natural foci like malleus, pseudotuberculosis, leishmaniasis, foot and mouth disease, avain influenza, west Nile virus infection, Hanta virus, are also reported. Morbidity of zoonotic diseases in Mongolia will increase by tendency

 

Бичил биетний удамшил, эмгэгтөрөх шинжийн хувьсал өөрчлөлт, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт бус байдал, цаг уурын дулаарал, хүний амьдрах шинэ хэв маяг, дэлхийн хүн амын бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэг нь хүний шинэ халдварт өвчнүүд, ялангуяа зоонозын халдвар дэлхий дахинд болон тодорхой нутаг дэвсгэрт тархах шалтгаан болж байна. Одоо 250 гаруй зоонозын халдвар шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилд шинээр бүртгэгдсэн хүний халдварт өвчний 61% зоонозын халдвар юм. Ойрын 30 гаруй жилийн хугацаанд хүнд өвчин үүсгэдэг 90 гаруй бичил биетэн мэдээлэгдлээ. Манай улсад 1952 онд хүний халдварт өвчин албан ёсоор бүртгэгдсэн цагаас хойш нийт 40 халдварт өвчин бүртгэгдсэний 47,9 хувь нь зоонозын халдвар байна. Бруцеллёз, тарваган тахал, боом, галзуу, хумхаа, бөөсний хижиг, салмонеллёз, кампилобактериоз, бэтэгтэх, үхрийн ба гахайн туузан хорхойтох, АЦХаХ, хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг 19 халдварт өвчин бүртгэгджээ. Тус улсад тархсан зоонозын халдварт өвчний 15,9%(3) вирүсээр, 53%(10) бактераар, 21,3%(4) шимэгчээр, 10,6%(2) эгэл биетэнээр тус тус үүсгэгдсэн байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр лептоспироз, хулгана тахал, ку чичрэг, хачигт эрлихиз, хорт сийвэндэх зэрэг халдварт өвчний эсрэгбие зарим иргэдийн цусанд тодорхойлогдоод байна. Ям, шүлхий, хуурамч сүрьеэ, арьсны лейшманиоз, шувууны томуу, Баруун Нилийн халуурал, Ханта вирүсийн халдвар зэрэг өвчний байгалийн голомт тэмдэглэгдээд байна. Тус оронд зоонозын халдварын тархалт ихсэх хандлагатай байна. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 880
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК