Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Экзем өвчтэй хүүхдийн иммуно-харшлын зарим нэгэн үзүүлэл
( Судалгааны өгүүлэл )

Ц. Нямдорж, Ц. Цэвэлмсш

 
Абстракт

Целью данной работы я|млись определенне характера аутоаллергнческой реактив- ности, изучение и характерйстика иммуно-аллергических состояний у детей, больных экземои, применением комплекса иымунологических исследований—антистрептолизин -0, антистрептогиалуронидазы, антнглобулиновая реакция Кумбса, и реакция С-реак- тивного белка.

Проведенные исследовання (45 больных) указывают на большие иымуно-аллерги- ческие сдвиги. Например: проба С-реактпвный протеин, поставленная с сывороткой крови у 45 больних, оказалась положительной у 35, исследовашш прямой реакции Кумбса из 45 больных детской, экземой положптельна у 37.

Титры выявленных реакций АСЛ-0, ACT в 55,5—66,6% случаев у детей больных экземой оказались повышеннымн.

Йсследовання показали, что высокпе титры АСЛ-0 и ACT в сыворотке кровн больных наблюдались в тех случаях, когда у детей одновременно с экземой бцлн обострения различных хронических очагов фокальной ннфекцни,

Из вышсуказанных данных вытекает вывод, что у детей, больных экземой, нмеется нзменение имыунологической реактивности организма.

Хүүхдийн эмгэг үүсэхэд ха,ршлын өвчин хир зэрэг рольтой болохыг одоогоор яг үнэлэх нь нилээд төвөгтэй асуудал юм. Сүүлийн үед арьс- ны өвчин судлагчды.н анхаарлыг татаж байгаа зүйлийн нэг бол янз бүрийн эмгэг явцын жамд өөрөө дархлах урвалын үүргийг судлах ас.уудал хүчтэй тавигдаж байна.

Арьсны якз бүрийн өвчтөний харшлын у.рвалт чанарыг судалж байгаа Ю. К. Скрипкин, А. Б. Сомов, Ю. С. Бугсю/в, X. К. Овчиииков, Л. С. Резникова, Л. Я. Трофимова, Г, М. Новиков, В. С, Маркевич нарын шинжилгээний үзүүлэлтээс харахад, чонын хөрвөш, экзем мэтийн харшлын гаралтай арьсны өвчний үед, өвчтөнүүдэд иммуны урвал ни- лээд өөрчлөлттэй :болдог байна. Мөн арьсны өвчний эрмяэл зүйн шинж тэмдэг илэрхий байгаа үед иммуно-харшлын урвалын титр их өндөр болдгийг тэмдэглэсэн байна.

Эрдэмгдийн үзэж байгаагаар үрэвслийн явц удаан хугацаагаар үр- гэлжлэх, нүунгэ түүхийн. голомт зэргэзс арьс, бие махбодын урвалт чанар үлэмж өөрчлөгдөж нян болон түүний хоруу чанарт эмзэг- шилтийн  үзэгдэл үүсдэг ажээ. Энэ үзэгдэл ялангуяа арьсны архаг, үрэвслкйн явцад эсийн зохион байгуулалт өөрчлөгдсөнөөс болж өөрөө харшлын үүсэн хөгжих явдалд тодорхой нөлөө үзүүлэх бөгөөд үүнээс болж экзем ба зкземших харшлын тууралтын үүсэл явц, тавилан ихөэ- хэн хэмжээгээр хамаардаг байна.

Бид экземээр өвчилж байгаа хүүхдийн эмзэгшлийн төлөвийг аль бо- лохуйц вариантаар тоДруулах зорилт тавьж өөрөө харшльщ урвалын шинжилгээнүүдийг'авч хэрэглэсзн юм.

Экзем өвчтэй хүүхдийн иммуно-харшлын байдлын шинж төрх ямар байгааг судлахын тулд бид Л. С. Резниковын зөвлөмжөөр иммуно- логийн дор дурдсан хэдэн шинжилгээ хийж байна. Үүнд: Глобулины эсрэг Кумбсын сорилт, С-реактив протеин, антистрептолизин-О, анти- гиалуроиидазуудын өерчлөлтийн хэмжээг тодорхойлох зэрэг.

Кумбсын сорилтыг СССР-ын Анагаах ухааны академийн харшлын лабораториос боловсруулсан аргаар ганц цэнт эсрэг биетийн бүлэглэ- лцйг и/фүүлэх зсрилгоор хэрэглэв,

С-реактив уургийг тодорхойл.охдоо: Андерсоны бичсэн аргыг үндэс- лэн П. М. Пашинины шинэчилсэн аргаар зөвлөлтийн эмнэлгийн шүү- хийн институтэд бэлдсэн .хүний ийлдсийн тундасжуулсан уураг авч хэ- рэглэсэн болно.,

Экзем өвчтэй хүүхдийн а^нтистрептолизин ба антигиалуронидазыг шинжлэхдээ: Гамалейн индтитутээе шинэчлэн зохиосон нийтэд тодор- хой аргыг сонгон авч стрептолизин-О, гиалуронидазын бэлдмэлүүдээ,р тодорхойлсон юм. Бид хийсэн шинжилгээнийхээ гарсан үр дүнд анализ хийхдээ Гамалейн институтэд боловсрогдож СССР-ийн Эрүүлийг Хам- гаалах Яамаар 1966 оны 11-р сарын 17-нд батлагдсан АСГ ба 66 оны 12-р сарын 26-нд батлагдсан ACJI-0 бэлдмэлүүдийн Т0ГТ'00€0Н цорма- тив хэмжээнээс хэлбийсэн байдлаар нь авч тооцлоо. Олон улсын нэгж норм ACJI-0 дээр 1 мл-т 250 AESto, АСГ-дээр 300 АЕ Hys-ээр тогтсон байдаг байна.

Бид экзем өвчтэй 45 хүүхдийг шинжлэн үзсэн юм (хүү 22, ох.ин 23). Насны байдлаар үзвэл 7 cap хүртэл 13; 1—4 Haic хүртэл 8; 4—8 нас хүртэл 4,8—12 нас хүртэл 12 хүүхэд банв.

Эмчлэх хүртэл өвчилсөи .хугацааны байдал нь: 2 cap хүртэл 3 өвч- төн, 3 cap хүртэл 19; 6 cap '‘хүрт-эл 14; 1 жил хүртэл өвчилсөн хүүхэд 4;2 жил өвдсөн 1, гурван жил өвдсөн хүүхэд 5 байлаа.

Бид экзөм өвчтэй хүүхдүүдийн евчншй гарал үүсэл жам шалтгаан- тай холбогдуулсая нарийн чаед асуулт бүхий тусгай карт хөтөлж тө- рөл терөпсдийн э;рүүл мэнд, арьсны өвганөөр евчилж байсан эсэх, жи- рэмсний явц. хордлого, төроний дараах (хүндрэл, хүүхдийн хюол тэ- жээлийн шинж чанар, дэглэм зэргийг нарийн судалж удамшлын ба хоол тэжээлийн харшлын нөлөө хир зэрэг үүрэгтэй болохыг. аль боло- хоор тодруулахыг эрмэлзсэн юм. А. Д« Адо, М. А. Жуковский wap хөх- ннй хүүхдийр харшлын талаар судалгаа хийж үзээд эмзэглэл (сенси- билнзаци) хэвлййд байгаа үрд ихсээр дамжих ба харин няр'ай хүухдэд бол ямар нэгэн эсрэг төрөгчтэй хавьтуулаагүй үед эхийн сүүгээр дам- жиж болдгийг баталжээ.

Бидиий судалсан экзем өвчтэй 12 хүүх.дийн эх нь жирэмсний эрт илэрсэн хордлоготой, 2 эх ладрэмсний 2-р үедээ хордлоготой байснаас үзэхэд жирэмсний хордлого нь хүүхдэд өмзэглэл үлдээж болдог талтай байна. Үүнээс гадна 7 хүүхдийн э.цэг эх нь арьсны экзем өвчтэй буюу түрүүчийн гарсан хүүхдүүд нь экземтэй байлаа.

Хөхөөрөө зөв биш хооллож байсан хүүхэд 14, эрт (6 сараас өмнө) холимог тэжээлд орсон хүүхэд 8, эрт зохиомол тэжээлд шилжсэн хүү* хэд 9 байлаа, Өөрөөр хэлбэл экземтэй 45 хүүхдийн 31 (68,8%) нь хэ- вийн биш хооллож байсан явдал нь хүүхдийн экземийн үүсэж, үгдрэ- хэд хоол тэжээлийн гаралтай эсрэг төрөгчүүд нь эмзэгшүүлэх чухал рольтой хүчин зүйл болдог гэж эрдэмтдийн бичсэнтэй бидний судал- гааны дүн тохирч башга.

Бас нэгэн онцлог зүйл бидний анхаарлыг зүй ёсоор татсан юм. Энэ нь өвчтөнийг шинжлэн үзэхэд экземийн хажуугаар шлдуу хөхний буюу балчир ндсны 19 хүүхэд дунд чихний идээт үрэвсэлтэй, 7 хүүхэд (ахлах Насны) гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй, 5 хүүхэд хорхойтсон шүдтэй, 7 хүүхэд биж өвчтэй, 1 хүүхэд хатгалгаатай, нийт 38 хүүхдүүдэд дээрх өвчнүүд хавсарч байлаа. Эдгөэр өвчнүүднь өвчтөний биеийн ерөнхий байдал болон өвчний тавиланг доройтуулжээ.

Экземтэй 45 хүүхдийн 26 нь хоёрдогч халдварын (түүхийлэлт) хүнд- рэлтэй байсан бөгөөд эдгээр идээлүүлэгч нянгийн үйлдэл нь экземших явцыг улам сунжруулж, өвчний голамтыг бүр эмзэгшүүлж.явдыг удааш- руулан архагшуулах, дахилт үүсэх боломжийг бүрдүүлж егдөг болох нь тодорхой ажиглагдаж байлаа.

Өвчтөнд нммуно-харшлын ихээхэн хэлбийлт гарсныг дорхи баримт харуулж байна. Үүнд: С—реактив протеины сорилт 6 хүүхдэд эрс эерэг, 23 хүүхдэд эсрэг, 10 хүүхдэд сул эерэг, 6 хүүхдэд сөрөг байв. С-реак- тивын уураг нь хүүхдийн, экзем өвчний цочмог, хүнд байдлыг тодорхой- лох үзүүлэлт болж өгөх урвал юм гэж хэлэхээр байна.

Кумбсын шууд урвал 37 хүүхдэд (81,1%) эерэг, зөвхөн 8 өвчтөнд сөрөг байв. Кумбсын шууд урвал гол төлвв арьсны тууралт их, хүнд явцтай евчтэй хүмүүст илүү өндөр таньдад эерэг байсан нь өвчтөний харшлын урвалт чанарын бүрэлдэхүүнд өөрөө харшил бас оролцож ©гд- гийг за'аж байгаа хэрэг бегеөд уул евчний тавиланг тодорхойлох ач холбоодолтой юм.

1-р хүснэгт

Экземтэй хүүхдийн антистрептолизин — 0, антигиалу.ронидазын идэвхт байдлын үзүүлэлт

1 мл АЕ Sto-д байгаа АСЛ-О-ын титр

Шинншлсэн евч-

ТӨННЙ TOO

1 мл АЕ HyS-д байгаа АГС-ын титр

t

Шинжилсэн өвч- ТӨНИЙ TOO

63—250

19

125—300

14

113

10

330

12.

413

8

500

9

500

3

825

2

625

4

1000

1

1250

1

1250

1

Б ү г д

45

 

45

1-р хүснэгтээс үзэхэд зкземтэй 19 хүүхдийн цусны ийлдсэнд ACJ1-0 63—250 АЕ Sto хэвийн байдалд байлаа. 25 хүүхдэд 55,5%, 251—625

хүртэл ихдэж 1 хүүхдэд 1250 хүртэл хэт ихэдсэн байдалтай гарлаа. 30 өвчтөний дусны ийлдсэнд АСГ нь 330—1000 хүртэл- шмэгдэж, 1 хүүхдэд 1250 хүртэл хэт ихздсэн ба 14 өвчтөнийх хэвийн. гарлаа.

Урьдчилсан дүгнэлт
  1. Дээрх баримтаас авч үзэхэд экземтэй хүүхдийн бие махбодыи иммуньгн урвал чанар ихэзхэн өөрчлөгддөг болох нь тодорхой байлаа.
  2. Экземтэй хүүхдийн 86%-д С-реактив протеин, 61,1 %-Д Кумбсын шууд урвал, 0,56%-д ACJT, 66,5%-д АСГ тус тус ихэдсэн байв.
  3. ACJI-0 АСГ ть гол төлөв экземийн хажуугаар тухайн үед хөнд- лөнгөөс нянгийн архаг голомт бүхий янз бүрийн өвчин хамссан хүүх- дийн цусны ийлдсэнд нь их хэмжээгээр илэрч байлаа. Ялангуяа өвчний үгдрэл болсоп үед илүү өндөр таньцад илэрч байиа.
  4. Им'муны урвалууд нь экземийг зөвхөн опошлоход төдийгүй уул өечвий явц тавилангийн байдлыг тодруулахад пгийдвэрлэх ач холбог- долтой юм.
Ном зүй

I. А. Д. Адо, М. А. Жуковский, Кн.; Аллергня в патологии детства. Москва, 1969, с, 23. —2. Бутов Ю. С. Вестник дерматологни и венерологии, 1968, № 10, с. 48. —3, П. М. Залкин с соавторами. В кн: Труды II всероссийского съезда дерматовенероло- гов. 1968, с, 144. —4. В. М. Земсков, Лаб, дело. 1961, № 3, с. 20. —5. М, А. Карагезян. Сов. мед. 19.70, № 4 с. 117.—5. Г. Г. Кондратьев. В кн: Труды П-го всероссийского съезда дерматовенерологов. 1968, с. 128. —6. Г. X. Когон, Вестник дерыатологни н ве- нерологии. 1970, № 11, с. 20, —-7. Л. Н. Ломкин. В кн.: Труды П-го всероссийского съезда дерматовенерологов. 1968, с. 132. —8. В. Ф. Мухнн. Лаб. дело, 1965, № 7, с. 407. —9. Мухин В. Ф. Пашпнин П. М, Лаб, дело. 1962. № 10, с. 18—10. В. С. Мар- кевнч, Сов. мед. 1970 № 9, с. 101. 11. Н. М. Овчинников, Л. С. Резникова. Вестник дерматологии и венерологмн. 1967, № 12, с. 14. —12. Л. С. Резннкова, Л. Я. Трофи- мова. В кн.; Актуальные вопросы патогенеза и терапин кожных и венерпческих забо- леваний. Часть I, М,, 1965, с. 116. —13. Ю. К, Скрипкин, Б. А. Сомов, Ю, С. Бутов, Сов. мед. 1970, № 9, с. 28.—14. Ю. К. Скрипкин. Вестннк дерматолопш и венерологни. 1970, № 8, с. 16. —15. Ю, К. Скрипкин, Б. А. Сомов, Ю. С. Бутов. Сов. мед. 1971, № 3, с. 43. —16. Н. С. Смелов. В кн.: Труды второго всероссийского съезда дерматовенеро- логов. 1968, с. 124 —17. Г, 14. Суколин, В кн: Труды второго всероссмйского съезда дерматовенерологов. 1968, с. 155. —18. В. М. Христюк. Вестник дерматологпн и ве- нерологии. 1971, № 4, с. 21,
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1095
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК