Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Сургуулийн насны хүүхдийн архаг тонзиллитын тархалтын байдал
( Судалгааны өгүүлэл )

Б. Баарай

 
Абстракт

Автором проведено исследованяе чгастоты расггространения лор-заболеваннй ередиг школьников в гор. Улан-Ваторе, Гоб#йской к Хангайгс*сой зонах КНР. Установзтю, что частота лор-заболеваний среди детей школьиого возраста составлят 47.4%.

При обследовании 8175 детей в возрасте от 8 до 16 лет обнаружено, что хрони-ческим тонзиллитом страдают 2403 детей (29,4%), при этом у девочек это заболевание встречается в 2 раза чаще, чем у мальчиков (63,6 и 36,4%).

Далее установлено, что в Гбои хронический тонзиллигг встречается гораздо реже (19,3%), чем в Хангайской зояе (3-3,7%) и в гор. Улан-Баторе (36,7%). В связи с боль-шой распространеииостью лор- заболеваний у детей цжольного возраста вообше, и хро-нического тонзиллита в частности следует более широко внедрять а практику лрофилак-тические лечебные меры с учетом местных оеобенноотей.

 

Ангина, архаг тонзиллит өвчин нь хүиий бие махбодын чухал эрхт-нүүдэд өвчин эмгэг үүсгэх төдийгүй көдөлмөрийн чадвар алдагдуулж амь насанд аюултай хүндрэл учруулдгаараа судлаачдын анхаарлыг татсаар байпа.а вргөн хүрээтэй чухал асуудал юм. Хүмүүсийн дунд, ялан-гуяа сургуулийн насны хүүхдэд архаг тонзиллигг мэдэгдэхүйц их бай-гааг зөвлөлт болон бусад ориы судлаачид өөрсдийн бүтээлд дурдсан байдаг. Сүүлийн жияүүдэд халдварын голомтыг гаарийвчлан судлах яв-дал өссөнтэй холбогдон гүйлсэн булчирхайн ^эмгэгт онцгой анхаарал тавьж, тэр нь бие махбодын халдвар харшлын нууц голомт болдгийг нээн илрүүлсээр байна.

Бие махбодын эсэргүүцэх чадал, түүний хамгаалан зохицуулах үйл ажиллагааны хямрал уг өвчиий үүсэхэд чухая үүрэг ^гүйцэтгэдэг юм. Хүний бие махбодын өвчин эсэргүүцэх чадлыг насны байдалтай холбон хэдэн үе болгодог. Үүний яэгэнд сургуулийн насны үе багтаж байна.

Хэвлэлийн мэдээнээс үзвэл сургуулийн насны хүүхдийн өвчлөлд тонзиллитын нөлөө, түүиий эзлэх хувь их байгаа бөгөөд уул өвчний үүсэхэд нөлөөлөх үндсэн болон ерөнхий хүчин зүйл х!арилцан адилгүй учраас тэр орны уур амьсгал, газар зүй, амьдрал ахуйтай холбон суд-лах нь чухал гэж үзэж (байна.

Б. С. Преображенскцй   архаг   тонзиллитын   тархалтын   талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа чухал гэдгийг дурдаж,   ангина ба архаг тонзиллит өвчнийг хооронд нь ангилан с/алгаж   судлахын ач холбогдлыг тайлбарлаж байв. Н. А. Бобровский,  А. С. Токман   (1967) нар н,асанд хүрэгчдээс хүүхдэд 2—3 дахин их ангантдаг гэжээ.

Бид 1971—1973 онд Улаанбаатар хот ба хангай, говийн бүсийн 4 аймагт 8—16 нас хүртэлх 8175 сурагчдад үзлэг явуулж архаг тонзиллит өвчиийг судалсан. Судалгааны ажлыг явуулахдаа урьдчилан тусгай асуулттай картыг бага ангийн хүүхдийн эх эцэгт т.ар;ааж хариулт авоан. Харин дунд анпийн сурагчдаас өвчнйй тухай өөрөөс нь асуух, сургуу-лийнэмч, багшаас лавлах аргууд хэрэглэсэн. Чих хамар хоолойн бүх эрхтнийг нарийвчлан үзэж бодит үзлэгээр архаг тонзиллитыаг илэрүүлэ-хийн зэрэгцээ' буоад архаг өвчнийг анхаарса1н. Архаг тошиллитыг онош-лөхдоо# ангинаар олон дахин өвчилдөг эсэхэд анхаарч, бодит үзлэгээр илэрсзн клиникийн гол шинжүүдэд тулгуурласан. Бид судалгаа явуу-лахдаа хүүхдийн шүдний өвчлөл ба бамбай булчирхай томорсон эсэхэд нэгэн адил анхаарал тавадаа.

Чих хамар хоолойн өвчлөлийн байдал

1-р .хүснзгтээс харахад үзсэн бүх хүүхдийн 29,4% нь архаг тонзил-лит өвчтэй байна. Тонзиллитээр өвчлөх 10—15 насанд хамгийн их (43,8—54,8) байв. Энэ нь Н. А. Наджарян, 3. М. Нартаанов, И. Б. Азизян (1957) нарын судалга*атай тохирч байгаа юм. Архаг тонзилли-тын өвчлөлийн эзлэх хувь бага ангийн (8—9 насны) сурагчдад ар:ай ба-га, ахлах ангайн хүүхдэд нилээд буурч байв. Бад судалпааны явщад ар-хаг тонзиллит илэрсэн хүүхдийн гэр бүлийн хүмүүс давтан ангинтдаг хүн бий эсэхэд анхаарч шалгахад 29,2%-Д эцэг эх буюу эгч ах нарын аль нэг, эсвэл хэд хэдэн хүмүүс архаг тонзиллитээр өвчилдөг байв. Ар-хаг тонзиллитын дараахь байранд хамрын архаг үрэвсэл 16,3% ад-ноид (4,7%), залгиурын архаг үрэвсэл (3,0%) орж байсан бөгөөд аде-нойдоос бусад нь ихэвчлэн дунд ангайн хүүхдэд илэрч байна. Харин д^нд чихний идээт «архаг үрэвсэл ховор (2,7%) байсан.

Сурагчдын дунд үзлэг явуулах үеэр анхаараодсан нэг зүйл бол бамбай булчирхайн томролт юм. Бидний үзсэн бүх сурагчдын 190 (2,3%) -д нь бамбай булчирхайн томролтын 1 ба 2-р зэрэг илэрч, 41,4% нь шүд-ний өвчтэй байв.

Тус улсын хэмжээгээр сургуулийн иасны хүүхдийн дунд архаг тон-зиллит өвчин нилээд тархсан боловч Улаанбаатар хот ба -бүсүүдэд ,х,а-рилцан адилгүй байв. Жишээ нь хангайн бүсэнд 33,7%, Улаанбаатарт 36,7%, говийн бүсэнд 19,3% йайв.

2-р х ү с н э г т Сургуулийн насны хүүхдийн архаг тонзиллитын

тохиолддог байдал

 

Судлаачдын нэр

Он

Эзлэх хувь

И. И. Шербатов, Н. А. Райнер, Ч. Н.. Мед-

 

 

ведский

1958 '

8,0—10,0

Н. А. Вишневский

1958

15,0

А. И. Дубовик

1958    '^;;

18,6

А. Н. Наджарян

1958

40,0

Г. П. Шор

1965

18.5

В. И. Чебарова

1965

25,4

Л. А. Луковский

1970

26,0

С. Е. ТайбЬгаров

1970

23,3

Бидний суда^гаагаар

1971—1972

29,4

 

2-р хүснэгтээс харахад тонзиллитын тархалт манайд их (29,4%) байгаа бөгөөд А. Н. Наджаряны' (1958) судалгаатай ойролцоо, бусад судлаачдын тодорхойлсноос дээтүүр байна. Тонзиллит өвчний тархалт бүсүүдэд харилцан өөр байгаа нь юуны өмнө тэр нутгийн цаг уурынбай дал хүн амын нягт сийрэг, өдөр шөнийн буюу сар улирлуудын хоорон-дох цочирмог өөрчлөлтүүдээс болж хүүхдийн бие махбод орчиндоо бү-рэн даоаис (адаптации) чадахгүйтэй холбоотой байж болох юм. Дэл-хийн бөмбөрцгийн сэрүүн. бүсэнд багтдап Монгол орон далайн түвш-нээс дээш дунджаар 1580 м өндөрт орших бөгөөд далай тэнгэсүүдээс алслагдсан,   бараг   тал бүрээсээ   өндөр уул   нуруудаар хүрээлэгд­дэг. Монгол орон эрс тэс эх гаэрын уур амьсгалтай, өвлиин улир; урт, хүйтэн, голдуу цэлмэг, цас б,агатай, хавар намрын улирал боги-нохон хуур;ай, халуун хүйтэн нь эрс солнгдож байдаг. Манаи оронд евөл хүйтэн, ялангуяа хойд талын уулархаг нутгаар 5-6 сар үргэлжил-дэг. Харин өмнө зүгийн тэгш тал, говь нутгаараа бол өвөл нь 4—5 сар үргэлжлэх бөгөөд төдий л хүйтэн биш байна.Нутгийн уулархаг хойт хэсгээр жилийн 209-251 хоног хүйтэрч байхад, говь иутгаар 189—192 хоног хүйтэрч байдаг. Хойт хэсзгт жи-лийн 100—105 хоногт 25 градусаас их хэмжээгээр хүйтэрч байхад, говь нутгаар дөнгөж 16—17 хоногт 25°-аас их хэмжээгээр хүйтэрдзг байна.Манай аль ч нутатт зуны температур нь тэр өргөрөгт байгаа бу-сад нутгайнхаас бага байдаг. Энэ нь Монгол орон далайн түвшнээс дээш ихээхэн өргөгдсөнтэй холбоотой юм. Монгол орны хойт талаар жи-лийн дөнгөж 7—10 хоногт, товь тал нутгаар 30—39 хояогт агаарын тем-ператур 30 традус буюу .түүнээс халуун болж байдаг.Манай оронд өвөл зуны дундаж температурын хэлбэлзэл 59 градус, үнэмлэхүй их бага температурын хэлбэлзэл 90 градус хүрч байдаг. Тэрч байтугай өдөр шөнийн төмпературын хэлбэлзэл, ялангуяа *авар намрын улиралд их багөөд дунджаар 25—30 градус хүрнэ. Зуны улирлын үнэмлэхүй халуун нь нутгийн хойт хэсгээр 35—39 градус, говьд 38—41 градус хүрдэг.
Цаг уурын энэхүү эрс тэс ялг.аатай байдал хүүхдийн »архаг тонзил-лит өвчний тархалт болон дахилтад шууд нөлөөлдөг нь тонзиллитын хурцдал голдуу өвөл намрьш улиралд, говьд зуны сард их байснаар батлагдаж байна. Тус орны газар зүй, цаг уурын  дээрх эрс тэс ялгаа, цочирмог өөрчлөлтүүд нь хүүхдийн биемахбодын эсэргүүцэх хүчин чадлыг сулруулж, ерөнхий тэсвэржилт төлөвшин тогтох явдалд муугаар нөлөөлдөг учраас архаг тонзиллит өвчний хурцдалт жилдээ олон дахидаг бөгөөд тонзиллитын хордлого харшлын хэлбэрийн эзлэх хувь их, түүний тархалт бүс бүрд харилцан идилгүй байна.   талаар тонзиллитын тархалт өөр өөр байгаа нь хүн амын нягтрал, хааьдалт (кантакт)-тай холбоотой юм.

Жишээлбэл асрамжийн сургуулийн дотуур байрны 108 хүүхдээс 47 (43,5% )-д >архаг тонзиллит илэрч байв. Эдгээр хүүхэд нь уг сургуульд 3—11 жил суралцсан байлаа. Бидний судалсан 8175 сурагчдын дунд эрэг-тэй 3723, эмэгтэй '4452 хүүхэд байаны дээр 8—9 насны хүүхэд 26,9%, 10—11 насны 23,6% 12—13 насны 28,8% 14—15 настай 20,7%-ийгэзэлж байв. Хам үзлэгт орсон дээрх хүүхдүүдээс 2403 (29,4) нь архаг тонзил-литтой байсан.

Тонзиллитын тархалтыг насны бүлгээр үзэхэд 10 шдааас эхлэн тонзиллитын өвчлөл мэдэгдэхүйц ихэсч буйн дээр эмагтэй хүүхдийн өвчлөх нь эрэгтэйнхээс аль ч насандаа, ялангуяа 14—15 насанд »их бай-на. Харин тонзиллитын тархалт Улааибааггар хот ба хангайд говиос ба-раг нэт дахин <их байна. Архаг тонзиллит эрэгтэй эмэгтэй хүүхдийн хоо-роцд статистикийн магадтай ялгаатай. (Р «0,01») байна.   

4-р хүснэгт        Янз бүрийн насны бүлэгт архаг тонзиллитын өвчлөлтийг хэлбэрээр нь ялган харуулбал

                                                                                                                                                         (үзсэн 1000 хүүхдээс)

 

 

Насны бүлэг

8—9

10—11

12-13

14-15

Бүгд

 

 

Эр      1

114,8

132.5

102.4

136,2

119.8

 

Энгийн хэлбэр

Эм

167,9

168,3

138.9

130,2

151.6

н

 

Бүгд

143,2

152.0

145.8

131,3

137.1

зилл

Хордлого харшлын

Эр

37,0

93,7

140.4

145.5

101.87

к

о

1-р зэрэг

Эм

57.9

152.9

184.4

250.8

157,7

и

 

Бүгд

48.2

126.0

184.3

203,8

132,2

Си <

Хордлого харшлын

Эр

0,0

4,6

16,9

38.4

13,7

 

2-р зэрэг

Эм

6,1

18.2

42.4

74,7

33.7

 

 

Бугд

2.7

11.9

30.9

58,5

24,6

 

4-р хүснэгтээс харахад архаг тонзиллитын энгийн хэлбэр бага ;ш гийн насанд их, харин хордлого-харшлын хэлбэрийн 1 ба 2-р зэргээр өвчлөх ,'нь бага байна. Гэтэл 12 наснаас ахлэн энгийн хэлбэрээс хордло-го-харшлын 1-р зэргээр өвчлөх нь мэдэгдэхүйц ихэсч байна. Тэрчлэн 14—15 насанд хордлого-харшлын 2-р зэрэгт шилжсэн хүүхдийн тоо нь бусад насны бүлгүүдээс их байна.

                                                                                                                                                                                                                                              

 

Өвчний хэлбэрүүдийн хувийн жинг бүсүүдээр харьцуулсан нь

Тонзиллитын хэлбэрүүд

Энгийн

Хордлого харшлын

1-р зэрэг

Хордлого харшлын

2-Р зэрэг

Б ү г д

Улаанбаатар 1

эр эм

абс.тоо хувь абс.тоо хувь

167 42,5

230 37,3

190 48,3

304 49,4

36 9,2 32 * 43,3

393 16,3

616 . 25.6

Хангайн бүс

эр

эм

абс.тоо хувь

абс.тоо хувь

159 53,4

215 42,1

133 44,6

249 48,7

6 2,0 47 9.2

298 12.4

511 21.3

Говийн бүс

эр эм

бас.тоо хувь

абс.тоо хувь

120 64,9

230 57,7

56 30,2 149 37,3

9 4,9 21 5,0

185 7,7 400 16.6

Бүгд

 

абс.тоо хувь

1121

46,6

1081 45,1

201 8.3

2403 100%

 

5-р хүснэгтээс харахад Улаанбаатар хотхангайн бүсэнд тонзиллитын хордлого-харшлын 1-р зэрэг, говьд энгийя хэлбэр зонхилж баина. Энэ нь газар зүй, цаг уурын оицлогтой, мөн тонзиллитын өвчлөлд шууд нө-лөөлөх өвчнүүд (хамар, түүний тайвар хөндийнүүдийн архаг үрэвсэл, шүдний өвчин) говиос их байгаатай холбоотой байж  болох юм.

6-р хүснэгтээс үзэхэд архаг тонзиллнтээр лрэтА хуүхднАн ЭО,В% нь, эмэгтэй хүүхдийн 63,5% нь ввчилсвн байнв» Энэ нь II. Л Питнввс-кая, В. К. Трутнев, С Токман нарын судалгаатай гохнрч 111111 юм.

Сургуулийн насны хүүхдэд явуулсан бидннА судалгааны ажлын дүнгээс үзвэл урьдчнлан сэргнйлэх ажлын чанарыг дээшлүүЛэх, дис-пансерийн хяналтыг практикт ч ергөн нэвтрүүлсниА \идсэн ДЭЭр V өвчяийг эрт илрүүлж эмчлэх, хүүвдийн бпе махбодыг ЩЙ$81 >к үулэх, ялангуяа архаг тонзиллит өвчтэй хүүхдиАг хүАтэнд дасгалтаА болгох зэрэг ерөнхий арга хэмжээ мэдээжээр шаардагдаж баАна. Дээрх врп хэмжээг авахдаа орон нутгийн онцлогт тохируулаи өвөрмөц арга ба-рилаар явуулах хэрэгтэй юм. Нөгөө талаар энэ өвчниА үед үзүүлэх МЭС заслын тусламж тун хангалтгүй байгааг анхаарах нь чухал баАнө. Шщ на ба архаг тонзиллит өвчнийг бууруулах, ялангуяа архаг тонаиллитийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоАшлуулшгүА зорилтын НЭГ нь чих хамар хоолойн орыг станционарт нэмэгдүүлж, поликлиникийн на-рийн мэргэжлийн тусламжийг сайжруулах явдал юм. Учир НЬ бидний илрүүлсэн архаг тонзиллит өвчтэй нийт хүүхдээс 1001 (41,6%) хүүхдэд тонзиллэктоми хийх харьцангуй шаардлагатай байв

 

ДҮГНЭЛТ

  1. Сургуулийн цасны хүүхдийн дунд архаг тонзиллит нь нилээд тархмал өвчний нэг бөгөөд 29,4%-ийг эзэлж байна. Тонзиллитын тархалт бүсүүдэд харилцан адилгүй (хангайд 33,7% говь 19,3% Улаанбаатарт 36,7%) байв.
  2. Тонзиллитын өвчлөл 10—15 насны хооронд хамгийн и.х (43,8— 54.8%), 8—9 насанд арай бага, залуу насандаа буурч байна. Тонзилли-тын дараагаар хамрын архаг үрэвсэл (6,3%), аденойд (4,7%) зэрэг өвч-нүүд орж байна.
  3. Архаг тонзиллитын өвчлөл сургуулийн хүүхдийн аль ч насанд эрэгтэйгээсээ эмэгтэйд илүү тохиолдож байна.
  4. Тонзиллитоос гаралтай өвчнүүдийн цаашдын хүндрэлээс урьдчи-лан сэргийлэх найдвартай арга хэмжээ болох мэс заслын туслам-жийг сайжруулах талаар тууштай арга хэмжээ авах,нь эрүүлийг хамгаа-лах байгууллагын өмнө тавигдаж байгаа чухал зорилтын нэт мөн.
  5. Сургуулийн насны хүүхдэд олонтаа тохиолдож байгаа тонзиллпт, ринит болон дунд чихний архаг үрэвслийг идэвхтэй эмчлэх шаардлага-таи учраас амбулаторийн ор эмчийн тоог нэмэгдүүлж сургуулийн дэр-гэд мэр/гэжлийн эмчтэй болгох нь чухал байна.
Ном зүй

Наджарян Н. А. Нариманов 3, М, Азизян И. Б, О частоте хронического тонаил\" лита (и некоторых другнх заболеваниях) у детей щкольного возраста в Ереванө, —Гюль\" хасян А. А. О значении климато-метеорологических условнй в чвстоте знболеваемостн ангиной. «Тайбогаров С. Е. Хронический тонзиллит у дегей школьного воэраста, г. Алме-Ата. «Трутнев В. К. Ангина и хронический тонзиллит, —-Преобрвженскии I С, Задачн и пути изучения и разра19бтки проблемы аигины и хронического тонвиллита. ВоЙ ровский Н. А. Токман А. С. Ангииа и хронический тонзиллит, М„ 1967.



 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 506
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК