Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Хүчил шүлтийн тэнцвэрийн өөрчлөлтийн клиникийн ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

О. Сүхбаатар

Анагаах ухааны Хүрээлэн

 
Абстракт

Хүчил шүлтийн тэнцвэр нь бие махбодын, физиологнйн нарийн нийлмэл процессууд хэвийн явагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. ХШТ алдагдсанаас болж, бие махбодод явагдах олон бодис, энерги, хийн солилцоонд нөлөөлж цаашдаа зүрх, судас, төв мэдрэл, амьсгалын болон бусад системийн ажиллагаа өөрчлөгдөх, амь насанд аюултай хүндрэлийн шалтгаан ч болдог явдал цөөнгүй байдаг. Иймд ХШТ нь клини­кийн эмч нар төдийгүй эмнэлгийн мэргэжлийн хүмүүсийн мэдвэл зо­хих зүйлийн нэг юм. Янз бүрийн өвчний үед эмчилгээ хийхийн зэрэгцээгээр ХШТ-д гарсан өөрчлөлтийг хэвийн байдалд оруулах нь зайлш­гүй шаардлагатай. Үүнтэй холбогдуулан хэдэн зүйлийг тодруулбал, ХШТ- алдагдсанаас цусны идэвхт урвалд гарах өөрчлөлтийг хүчилжил ба шүлтжил гэж ангилна. Цусны ХШТ нь ямар байх нь рН-аас ха­маарна. рН нь цусны идэвхт урвалыг тодорхойлогч Н-ионы хэвийн хэмжээ юм. Устөрөгчийн ионыг алдаж байгаа бодисыг хүчил, устөрөгчийн ионыг нэгтгэж байгаа бодисыг шүлт гэнэ.

ХШТ-ийн өөрчлөлт нь дараахь үндсэн бүлэгт хуваагдана.

  1. Тэвцвэртэй хүчилжил
  2. Тэнцвэр алдаж эхэлсэн хүчилжил рН = 7,36—7,20.
  3. Тэнцвэр алдсан хүчилжил рН = 7,19—6,80.
  4. Тэнцвэртэй  шүлтжил
  5. Тэнцвэр алдаж эхэлсэн шүлтжил рН=7, 46—7,55
  6. Тэнцвэр алдсан шүлтжил рН=7,56—7,80.

Тэнцвэр алдсан хүчилжлийг ацидеми, тэнцвэр алдсан шүлтжилийг алкалеми гэж эмнэлэгт нэрлэдэг. ( Robinson 1962).

Хэвийн байдалд цусны рН-нь 7,35-7,45 буюу сул шүлтлэг бөгөөд цусны рН нь 6,8-аас багагүй, дээд хэмжээ нь 7,8-аас ихгүй байх ёстой. рН-7.0 болоход зүрх зогсдог (Jtewart 1964).

Амьсгалаас шалтгаалан хүчил шүлтийн тэнцвэрт гарах өөрчлөлт нь нүүрсхүчлийн хэмжээнээс хамаарна. Хүчилтөрөгчөөр хэт амьсгалуулах үед уушгины цулцангийн Н 2СО3-хэвийн хэмжээнээс буурч амьсгалын шүлтжил үүснэ.

Хүчилтөрөгчөөр дутагдах үед СО 2-ихсэж амьсгалын хүчилжил болно.

Цусны идэвхт урвалыг хэвийн байлгахад уушги, бөөр, буферийн системууд (карбонатын, фосфатын, гемоглобины, уургийн) хамгаалах үүрэгтэй.

Уушги нь бие махбодод явагдах хийн солилцоог тохируулж  С02-ыг ялгаруулна. С02-ыг ялгаруулах ажиллагаа удааширвал цусны идэвхт чанар хүчиллэг болох ба хурдасвал шүлтлэг болно.

Бөөр нь илүүдэл устөрөгчийн ионыг шээсээр ялгаруулж бикарбонатын буферийг тогтвортой байлгах  ба бикарбонатын буцаж шимэгдэх ажиллагааг зохицуулна. Энэ нь фосфатын буферийн оролцоотойгоор явагдана.

Бикарбонатын буфер нь цусны идэвхт урвалын хэлбийлтийг ахар богино хугацаанд хэвийн байдалд оруулна.

Гемоглобины буфер нь уушгины ба эд эсийн рН-ийг тогтворжуулах үүргийг гүйцэтгэнэ. 

Уургийн буфер нь устөрөгчийн ионы илүүдэлтэй нэгдэж электролитыг тохируулна. ХШТ-ийн өөрчлөлтийн үүсэх шалтлааныг үндэслэн дараах хэлбэрт хуваана.

  1. Бодисын солилцооны шүлтжил        
  2. Амьсгалын  хүчилжил
  3. Бодисын солилцооны хүчилжил
  4. Амьсгалын шүлтжил  
  5. Холимог шүлтжил
  6. Холимог хүчилжил

Амьсгалын шүлтжил нь эмнэлгийн практикт ялангуяа бүх биеийн мэдээ алдуудалттай хагалгааны үед элбэг тохиолдох боловч, биед онцын хор нөлөө бага, хүчилтөрөгчөөр хэт амьсгалуулснаас (гипервинтели) мөн өндөрлөг газарт оршин суугчдад истерии ба энцефалит мэд­рэлийн зарим органик өвчнүүд, тархины зарим хавдрын үед тохиолддог.

Амьсгалын  хүчилжил нь: Уушгины үрэвсэл, уушгины хаван, гуурсан хоолойн багтраа, амьсга­лын замыг гадны    биет ба хавдар тагласан үед уушгины хийн солилцоо алдагдсанаас болно.

Бодисын солилцооны хүчилжил нь: Хүчиллэг давсууд хлорт амони, кали хлор, давсны хүчил их хэрэглэх, хагалгааны үед цитраттай цус их хэмжээгээр хийх ба шингэнүүдийг хүйтнээр юүлэх, зүрх судасны ажил­лагаа суларч цусны эргэлт хямрах, артерийн даралт буурах үед тохиолдоно.

Бодисын солилцооны шүлтжил нь ихээр бөөлжих, бие карбонатыг хэтэрхий их, шээс туух эмийг удаан хэрэглэсэн үед тохиолдоно. Хүчилтө­рөгч нүүрс хүчлийн янз бүрийн даралтын үед рН-ийг шинжлэх сүүлийн үеийн шалгарсан арга нь Микроаструпийн арга юм.

Цусны рН-р С02 р02 үндэслэн Зиггарда-Андерсений номограммыг хэрэглэн олон үзүүлэлтийг богино хугацаанд тодорхойлж болно. Шинжилгээ хийхэд ердийн аргаар хурууны өндөг чихний омог, өсгийгөөс франк ба Ланцет хэлбэрт зүүгээр цоолж тусгайлан зориулагдсан нарийн гуурсанд агааргүй нөхцөлд цусаа авч шинжилгээнд өгнө. Шинжилгээг хоол шингэсний дараа буюу өлөн ямар нэг процедур (тариа шингэн бусад эмчиллээ) хийхээс өмнө хийх хэрэгтэй.

1. Амьсгалын  хүчилжил

Амьсгалаас шалтгаалж биед илүүдэл С02 хуралдсанаас үүснэ. Энэ нь наркозын үеийн амьсгал дутагдал (Гиповинтеляци), наркозын аппаратын шингээгч шохой (абсербент) муудсанаас шалтгаалан уушгины цулцангийн хийн бурэлдэхүүнд С02, рСО2 , Н2С03, ба Н+- ион ихсэж рН буурна. Үүнээс хамгаалах ээнэгшил (компенсация) нь цусны плазмын Н+-ионыг багасган шээсээр ялгаруулан, анхдагч шээснээс (НС03) буцаж шимэндэлтийг багасгахад чиглэгдэнэ. Үүний улмаас НС03-ийн концантраци ихсэж устөрөгчийн ионы концентраци багасна. Бие махбодын ээнэг­шил нь амьсгал хүчтэй болж С02-ыг амьсгалаар үлэмж ялгаруулж цусанд р02 нэмэгдаж исэлдэх процесс хүчтэй болж органик хүчлээс Н20  ба С02-задарч, С02-уушгиар ялгаран, Н+-ион цусанд буурна. Амьсгалын хүчилжлийг бодисын солилцооны шүлтжил ээнэгшүүлнэ. Амьсгалын хучилжлийн үед  цусны электролитид, НСОз-ихсэхийн зэрэгцээгээр С1 ион плазмаас эритроцитид шилжин шээсээр ялгарна.

Уураг нь хүчиллэг орчинд задрахдаа устөрөгчийн ионтой нэгдэн Nа, К-ийг түрдэг. Цусны плазмд осмос даралт ихэссэнээс эритроцит усаа алдаж хэмжээ  нь багасна.

2.Бодисын солилцооны хүчилжил

             Операцын үед цус их алдах, гипоксия, зүрх судасны ажиллагаа сулрах, хоол тэжээлийн хамт хүчиллэг их хэмжээгээр орох, органик хүчлүүд биед ихсэх, бөөлжих, суулгах үед бодисын солилцоо хямралд орж, бие махбодод дэгддэггүй хүчлүүдийн илүүдэл болсноос болно. Цусны рН ба НС03 буурна. Хэт амьсгалуулж цусны РН-ийг ихэсгэн рС02-ыг бууруулж, бодисын солилцооны хүчилжлийг амьсгалын шүлтжилээр ээнэгшүүлнэ. Энэ хэлбэрийн үед электролитэд гарах өөрчлөлт нь хэт амьсгалуулснаас ба цусанд рС02 буурахад НС03 багасна. Цусны плазмаас НСОз гарахын зэрэгцээгээр Се+ион орно. Натрийн ион шээсээр ялгарснаас плазмд натрийн ион багасаж, биеэс ялгагдах Н+ ионы оронд Ка ион нэмэгдэж ирнэ. Бодисын солилцооны хүчилшилтийн үе дэх ионы энэ солилцоо нь амьсгалын хүчилжилтийг бодвол хүчтэй явагддагаараа оношийн чухал ач холбогдолтой.

3. Амьсгалын шүлтжил     

Наркозын үед хэт амьсгалуулснаас бие махбодоос СО2 их хэмжээгээр ялгарч цусанд СО2 буурч рН ихсэнэ. Цусны рН-ийг хэвийн хэм­жээнд байлгахын тулд бөөр Н+ ионы ялгаралтыг багасгаж, НСОз -ын шээсээр ялгаралтыг нэмэгдүүлснээс шээс шүлтлэг болно. Цусанд рН ба НСО- буурна.

Хэт амьсгал удаанаар үргэлжилж амьсгалын шүлтжилийн байдал удааширвал цаашдаа бодисын солилцооны хүчилжилд орж хүндрэлд хүргэж болно. ХШТ-т гарах энэ хэлбэрийн үед электролитод доорхи өөрчлөлт бий болно.

НСО- ба Н+ ионы концентрац буурахын зэрэгцээгээр эритроцитоос С1-ийн ион гарч, Н+ ионы солилцооноос болж К+ион плазмаас эритроцитод орно. Шүлтлэг орчинд уураг нь задрахдаа хүчил шиг натрийн ион­той нэгдэнэ. Цусны плазмын осмос даралт буурна.

4. Бодисын солилцооны хүчилжил          

ХШТ-ийн энэ өөрчлөлт нь шүлтлэг уусмалуудыг удаан хугацаанд их хз|М1жээгээр хийх, наркозын үеийн хэт амьсгал, биеэс шингэнийг ихээр алдах, Үүнд: (бөөлжих, огиулгах) шээс хөөх эмийг удаан хугацаагаар хэрэглэх ба бие махбодид хүчил ба К+ ноньиг .илүү хэмжээгээр алдсанаас болно. Энэ үед цусанд рН ба Н СОз ихсэнэ.

Электролитод рН ба Н С03 ихсэнэ. Уураг нь шүлтлэг орчинд катион-той 1НЭГДЭЖ Н+ ионьиг антилоруулдаг. Натри, хлорыя ионы концентрац буурна,

XШТ-и й н алдагдалын  зарим  шинж  тэмдэг.

Хүчиллэг хэлбийлтийн үед (РН, 7,25 доош) өвчтөний ухаан балартаж булчин чичирхийлж, цаашид, таталдаж өвөдөлтийн (комод) орно.

Шүлтлэг үед (рН 7,55 дээш) парестезии, таталтын шинж тэмдэг илэрнэ.'

Цусанд рС02 ихсэхэд А/Д ихсэж, судас түүрж, зах хязгаарын судас . рСОг-ийн хэмжээ ихсэж 60—100 мм мөнгөн усны баганы даралттай тэнцэхэд ухаан балартаж, булчин чичирч, оворгын байдалд орно.

5. Цусанд рС02 буурахад цусны эргэлтэд өөрчлөлт орж А/Д бууран зах хязгаарын судас нарийсан.

ХШТ-ийи алдагдалын зарим  нөлөө

Цусанд С02 их болсоноос уушгины судас нарийсаж. Энэ нь уушигны архаг өвчтэй хүмүүст (архаг бронхит, эмфизема, бронхийн астма) олонтой тохиолдоно. Мөн салст ихээр ялгарч бронхиолууд нарийсаж хийн солилцоо, цусны эргэлтэд өөрчлөлт орно. Аливаа нэг нь хүчилжлийн  илрэл байж болох юм. Зарим нэг хүний тохиолдолд өвчтөн өө­рийн ухаангүй болж оворгод орно. Бага эргэлтийн даралт ихсэж уураг тархины судас ргенеес ликвор гаралт нэмэгдэн, тархины дотоод даралт ихсэнэ. А/Д нэмэгдэн, шээс багасна.

Бодисын солилцооны хүчилжил эмнэлгийн практикт олонтаа тохиолдох ба бие махбодод онцын хор нөлөөтэй юм. Энэ бодисын солилцооны хүчилжлийн бага зэргийн илрэлийн үед судасны хэм, нойр алдагдаж толя-си свдсж, дуурч огиудж бөөлжих зарим хүнд нөхцөлд бие суларч мэдрэлийн системийн талаас өөрчлөлт орно. (татах кординаци алдаг-дэ|ж шөрмөсний рефлекс буурах ба зарим тохиолдолд үгүй болно. рН-7,2 болоход ухаан балартаж амьсгалын хэм алдагдаж 7,00-оос доош гүн комын байдалд орно. 6,8 болоход үхэлд хүрнэ. Мөн бодисын солил­цооны хүчилжлийн үед ионы калийн концентрац ихсэж ус ба давсны солилцоонд өөрчлөлт орно. рН-7,08 болоход кали 8,6м-экв/л болдог (Нге-уаг1, 1962) бөөрний артерт А/Д нь 60 мм мөнгөн усны баганы даралт хүртэл буурвал бөөрний шууд ажиллагаа алдагдан, шээс гаралт ба­гасна.

X Ш Т-ы н алдагдлын эмчилгээ нь

Бодисын солилцооны хүчилжлийг эмчлэхдээ үндсэн өвчнийг эмчлэх , хийн солилцоог сайжруулан, ад эс дэх исэлдэлтийн процессыг сэргээх, мөн шүлтлэг уусмал хэрэглэх, цусанд устөрөгчийн ион концентарацыг багасган бикарбонатыг ихэсгэхэд чиглэгдэнэ.

Бикарбонат натрийг бодисын солилцооны хүчилжлийн үед хэрэглэхэд үр дүн сайтай (Евег! 1962, Дагву 1964).

Хүчиллэг  хэлбийлтээс гаргахын тулд хэрэглэвэл зохих иодын уусмалын хэмжээг тогтоохын тулд Мелламгаарда-Аструпын томьёог кэрэглзнэ. СД -0,3х СХх\У Үүнд:

СД-суурийн дутагдал м-экв/л СХ-суурийн хэлбийлт м-экв/л (ВЕ) \М—өвчтөний биеийн жин кг.

Жишээлбэл: өвчтөн 80 кг жинтэй, о.суурийн алдагдал 6 м-экв/л бол; хүчиллэг хэлбийлтээс гаргахын тулд

СД=0,Зх6,0х80=144м-экв/л бикарбонат буюу ойролцоогоор 4%-ын 100—200 мл иодын уусмал хэрэглэх  жишээтэй. Сүүлийн үед эмнэлгийн практиктхүчилжлийн эмчилгээнд органикбуферТризаминабуюуТНАМ-ыг харэглэх болов.Хүчилжлийн үед       шүлтлэг уусмалыг хэрэглэхэд рН,цусны плазмднатри,кальцынион багадалт иймд10%хлорт кальц, нэмбэгийн хүчил,нэмбэгийн хүчлийн натрикальц,фосфорын давс, глютамины хүчил, мөн зүрх судасны эмүүдийг хэрэглэх нь зүйтэй. 

Амьсгалын хүчилжлийн эмчилгээ нь цусанд рС02-ыг багасгахад чиглэгдэвэл зохино. Бие махбодын хийн солилцоог сайжруулах. Еренхий мэ­дээ алдуулсан хагалгааны үед энэ хэлбэр тохиолдвол, шүүгч шохойг срлог (2—3 цагт) хүчилтөрөгчөөр амьсгалуулах, зарим эмийн үйл­чилгээ (булчин сулруулагчид) цэр тагласан үед эмийн эмчилгээ хийхээс гадна интубаци, трахеотоми ба бронхоскопийн тусламжтайгаар соруулах, цэр ховхлох, бронкийг сэргээх,эмуудийгхэрэглэнэ.

ХШТ хэлбэрт шүлтлэгүүд, бикарбонат натри үр дүн муутай. Сүүлийн-үед ТНАМ-'ийг өргөнөөр хэрэглэж байна ерчлелтийн энэ.                         

Цусанд :рС02 их бодисоос шалтгаалж зүрх судасны ажиллагаа алдагдах үед ТНАМ нь үр дүн сайтай болохыг нотолжээ Хүчилжлийн улмаас цусны бага эргэлтийн даралт ихэссэх үед хэрэглэхэд даралтыг бууруулах үйлчилгээтэй. ТНАМ нь инсулины идэвхийг дээшлүүлж, түүний цусан дахь хэмжээг ихэсгэнэ.

Хэрэглэж байгаа үед цусны даралт багасаж калийг нь мидрүүлдэг. Иймд шээс ба плазмд сахар, калийн хэмжээг хянах нь чухал ТНАМ-ийг цусны рН-ийг хэвийн болтол, хоногт 500 мл-ээс илүүгүй хэрэглэвэл зохино. Мөн зүрх судасны агшилт  ба А/Д-ыг тогтворжуулах ,арга .хэмжээг авна.

Бодасын солилцооны шүлтжил .нь пилоростеиозьин үе дэхь бөөлжилт, шингэнээр суулгах, хагалгааны дараах цөсний цоргоны үед бие махбод  дээрдэггүй хүчлүүд .алдагдалаасаа үүдэн өвчиийг эмчлэх, хүчил ба хлорт аммон хэрэглэнэ. Хлорт аммоны (хоногт 10,0— 3,0) 3—4 удаа эсвэл 2% 100—500 мл-ийг тарьж хэрэглэнэ. Ам­моны хлорат нь шээс хөөх үйлчилгээ ихтэй, харин элэгний дутагдал, гэмтлийн   үед хэрэглэхэд аюултай.

Хүний бие махбод нь .амионий шүлтжилээс хамгаалах нөөц ихтэй,(Карбоген) 5% СОг+95% Ог) хольцоор амьсгалуулахад          сайн    үр дүнтэй байдаг        байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4779
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК