Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Алганы өргөн шөрмөсний цусжилтын асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д. Баянбилэг

Эрүүл анатомийн тинхэм

 
Абстракт

В отличне от многих органов и тканевых формаций ладонный апоневроз не имеет выраженных сосудистых сетей, сзязанных в единое сплетенпе. Характерны-ми особенностями кровеносного русла ладонного апоневрэза являются гнездное рас-положение звеньев микроциркуляции, частое образозание петель и клубков, наличие множественных артериоло-венулярных анастомозов.

Үүрэг үйл ажиллагааны хувьд хүний гар хамгийн чухал эрхтэн тө-дийгүй энэ эрхтнээр бүтээгдээгүй хөдөлмөрийн тийм бүтээл байх- |Ц гүйсэн билээ. Ийм учир Ф. Энгельс өөрийн гайхамшигт бүтээл бо- Рц лох ,,Байгалийн диалетик" зохиолдоо хөдөлмөр нь хүнийг өөрийг НЬ 6ИЙ бОЛГОСОН бӨГӨӨД гар НЬ  ХӨДӨЛМӨрИЙН ЭрХТЭН ТӨДИЙГүЙ, Түүний бүтээгдэхүүн гэжээ. Гар нь хийх үйл, гүйцэтгэх үүргээсээ болж дээд зэргийн зохион байгуулалттай, боловсронгуй хамгийн энгийн хөдөлгөөнөөс эхлээд хамгийн нарийн оновчтой уран хөдөлгөөнийг хийнэ. Гарын энэхүү гайхамшиг юундррших вэ? гэвэл түүний бүтэцзо-хион байгуулалтанд байгаа нь мэдээж юм. Нөгөө талаар анагаах ухааны үүднээс авч үзэхэд бид энэ эрхтнийг хамгийн цэвэр ариун яандигнан авч явах, элдэв осол гэмтлээс хамгаалах хэрэгтэй. Эмнэл-гийн практик үйл ажил ажиллагаанд гэмтэл, мэс заслын өвчнүүдийн дотроос гарын гэмтэл (Дюпютрены татанхай) ба идээт өвчин нь хам-гийн түгээмэл элбэг тохиолдох өвчний нэг билээ. Гарын алганы өчүү-хэн гэмтэл ч гэсэн цаашдаа хүндрэлд хүргээд зогсохгүй, хүмүүсийг тахир дутуу болгож, хөдөлмерийн чадварыг эрс бууруулж болно. Нэн ялангуяа гарын алганы гэмтэл, хурц цус алдалт, мэс заслын ба идээт үрэвслийн үед өвчтөнд хойшлуулшгүй яаралтай тусламж үзүүлэх шаардлагын зэрэгцээ өвчтөний урвалж чанарыг тодорхойлох асуудал ялангуяа капиллярын түвшин дэх бичил эргэлт их анхаарал татаж байна. Мэс заслын практикт тохиолдох далд гэмтэл ба мөчний тайралтын үед гарын алганы зөөлөн эдийг өөр хоорондоос нь судлан тусгаарлахад алганы өргөн шөрмөсний цус хангамжийн хэвийн байд-лыг хангаснаар сарвууны хэвийн үйл ажиллагааг хамгаалж болно гэж П. А. Куприянов, С. А. Банайтис (1942) А. Н. Макиэменков (1942) нар тогтоосон байна. Иймд энэ чухал эрхтний бүтэц үйл ажиллагаа-ны салшгүй хэсэг болох гарын алганы өргөн шөрмөс нь тэжээлийг хаанаас авах вэ? Бичил эргэлтийн ямар онцлог байна вэ? гэсэн асуу-дал одоо үед чухла^р тавигдаж байна. Энэ шермөсний цус хангам-жийн хувьд тусгай бйе даасан ажил болон өгүүлэл,судалгаа хэвлэ-лийн материалаас үзэхэд байхгүй байна. 1953 онд Кандиолго алганы хавтгай шөрмөсний цусны судасны талаар нэг өгүүлэл нийтлэгдсэн явдал морфологч нарын анхаарлыг их татсан юм. Ер нь алив нэг шөрмөсний цусны судасны талаар эрдэмтэд дээр үеэс шөрмөсний өөр төрлүүд дээр судалгаа явуулж янз бүрийн ойл-голттой байсан байна. Келликер 1965 онд шөрмөсийг судасгүй гэж бичиж байжээ. Шөрмөсийг Соммерин (1800) цусны судсаар   ядуу, краузе (1861), Саппея (1876), О. А. Дербенев (1953) зэрэг хүмүүс судсаар баялаг, Жабер де Ламбел (1861). Беркнбуш (1887) Ильина {1858), Аран 1907) нар нь өсөх үед цусны судсаар баялаг байна гэж тус тус бичжээ. Форт (1875) , Август Раубер нар шөрмөсний төвийн хэсэгт цусны судас байхгүй, тэжээлээ нэвчүүлэх (диффузын) замаар авна гэжээ. Иосиф Гирталь (1879) үзэхдээ шөрмөст бодисын солил-цоо тун бага явагдана гэж дурдсан байна. Болленберг (1905), Аран (1907) нар шөрмөсийг ерөнхийдөө цусны судсаар баялаг, шөрмөсний төвийн хэсэгт судасны хуваарилалт жигд биш тул шөрмөс дээр су-дас багатай хэсэг, судасгүй хэсэг байна гэсэн нь А. С. Золотухин (1928), А. М. Дыхно (1935), Г. Ф. Николаев (1941, 1946), А. П. Лю-бомудров (1942), Ф. В. Судзиловский (1950), О. А. Дербенев (1953) Б. С. Статкевич (1954) нарын судалгаатай тохирч байгаа юм. Алив эд эрхтний цусны судасны системийн онцлог нь тэр эрхт-ний бүтэц, зохион байгуулалт, хөгжил, үйл ажиллагаанаас хамаарна гэж М. Г. Привес (1955) Б. А* Долго-Сабуров (1961) В. В. Куприя-нов (1961 — 1970). (Ф. П. Маркизов (1959—1964), И. И. Новиков, Ланг (1912) нар үзэж байна. Алганы өргөн шөрмөсний бүтэц үүрэг, үйл ажиллагаа, ач холбогдлыг бусад эрхтний шөрмөснийхтэй харьцуула-хад зүйрлэшгүй өөр юм. Олонтой тохиолдох (Дюпютерены татанхай зөвхөн алганы өргөн шөрмөсний цусжилт хязгаарлагдан, шөрмөсөнд сорвижилт тогтсоноос болдог нь нотлогджээ. Иймд бид энэ чухал эдийн цус хангамжийг судлах зорилт тавьж байгаа юм. Гар нь ерөнхийдөө тэжээлээр муу ба богтосны артерийн судас-наас авна. Хэвлэлийн материал, бидний судалгаанаас үзэхэд алганы өргөн шөрмөс нь алганы артерийн өнгөц нум, хурууны ерөнхий ар-териас цусаар хангагдана. Бидний энэ удаагийн судалгааны зорилт энэ чухал эрхтний бүтэц, үйл ажиллагааны салшгүй хэсэг болох алга-ны өргөн шөрмөсний цусжилтын бичил эргэлтийн ерөнхий тоймтой танилцахад оршиж байв. Орчин үед морфологчдын өмнө тавигдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг бол янз бүрийн эрхтний бодисын солилцоо явуулагч судасны бүтэц бичил эргэлтийн хэсгийг судлахад чиглэгдэж байна. Зөвлөлт Холбоот Улсад сүүлийн 20 жилд цусны судасны бүтэц, би-чил эрг&лтийг эрчимтэй судлан одоо бүх эмнэлгийн дээд сургуу-лиуд болон тусгай институтийн дэргэд тусгай төхөөрөмжлөгдсөн эрдэм шинжилгээний лабораториуд ажиллах боллоо. Цусны судасны бичил эргэлтийн судалгаанд гистологийн электрономикроскопийн,. гистохимийн шилдэг аргуудад тулгуурлан А. Крог (1927), В. Цвей-фах (1927), (1939), Т. А. Григорьева (1954), Ичедлишвили (1958) А.Д. Жданов (1932, 1964) В. В. Куприянов (1960, 1970), М. Г. Привес) (1948, 1955, 1964), Ф. П. Маркизов (1959, 1963, 1964) нар микроцир-куляцийн системийг амжилттай судалсан байна. В. Цвейфак (1944), К. Чамберс (1944) нар эрхтний доторхи цусны судсыг судлаад энэ судасны зах хязгаарын хэсгийг цусны судасны бүтэц, үйл ажилла-гааны нэгж бодисын солилцоо явуулагч хэсэг гэж үзжээ. Бид цусны судасны бичил эргэлтийн системийг судлахдаа В. В. Куприлновын мөнгөжүүлэлтийн аргыг хэрэглэв. В. В. Куприянов (1^62—1970), цусны судасны бичил эргэлтийн системд артерион, прекапилляр, посткапилляр ба венул зэргийг баг-таан үүнийг (бичил эргэлтийн систем) гэж нэрлэжээ. Бидний су-далгаанаас алганы өргөн шөрмөс дээр бичил эргэлтийн үндсэн бү-рэлдэхүүн болох артериал, прекапилляр, капилляр посткапилляр ба венулыг ажиглаж болно. Жижиг диаметрийн артериас артериол гарч цаашдаа прекапилляр үүсэж улмаар капиллгрыг шинээр үүсгэн, пост-капилляр, венулд шилжиж байгааг тогтоолоо. Бичил эргэлтийн системийн салшгүй нэг хэсэг болох артериол-венулярын холбоос манай судалгаанд нилээд элбэг тохиолдож бай-лаа. Үүний хажуугаар тунгалгийн судсууд мэдрэлийн судлын эле-ментүүд мөн адил илэрч байв. Алганы өргөн шөрмөсний цусжилт-түүний морфологи, бүтэц илэрхий өвөрмөц талтай байгаа нь их со-нирхолтой байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ч.Нээчин


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 568
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК