Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 2(12)
Нүд – Зүрхний Рефлекс
( Товч мэдээлэл )

М.Ундрам 

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

 

 

Тохиолдол

  1. Паспортын хэсэг
    • Овог нэр: Т овогтой Б
    • Нас, хүйс: 15н эрэгтэй
    • Түүхийн № 4475
    • Хаяг: Говь-Алтай аймаг
    • Онош: OD посттравматическая субатрофия глазного яблока
    • Хийгдсэн мэс засал: OD-Эвесцерация глазного яблока
  2. Өвчний түүхийн хэсгээс
    • 2005 онд мориноос дух, нүд хэсгээрээ газар мөргөж унасан. Түүнээс хойш харахаа больсон. Тус тасагт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн
    • 2005 онд зовхины мэс засалд орсон
    • Салхинцэцгээр өвдсөн
    • Хоолой өвддөг
  3. Анестезиологийн эмчийн үзлэгт
    • Хүүхдийн биеийн байдал дунд
    • Мариа хэвийн жин: 48 кг
    • Шингэн алдалтгүй, сэтгэц тайван, хөдөлгөөн чөлөөтэй
    • Маллампати 1, ам ангайлт >3 см, тиреоментал зай >6см
    • Зүүн нүд харахгүй
    • А=18 Уушгинд ширүүн амьсгалтай
    • ЗЦ=70 Зүрхний авиа тод

Тохиолдол

  1. Паспортын хэсэг
    • Овог нэр: Т овогтой Б
    • Нас, хүйс: 15н эрэгтэй
    • Түүхийн № 4475
    • Хаяг: Говь-Алтай аймаг
    • Онош: OD посттравматическая субатрофия глазного яблока
    • Хийгдсэн мэс засал: OD-Эвесцерация глазного яблока
  2. Өвчний түүхийн хэсгээс
    • 2005 онд мориноос дух, нүд хэсгээрээ газар мөргөж унасан. Түүнээс хойш харахаа больсон. Тус тасагт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн
    • 2005 онд зовхины мэс засалд орсон
    • Салхинцэцгээр өвдсөн
    • Хоолой өвддөг
  3. Анестезиологийн эмчийн үзлэгт
    • Хүүхдийн биеийн байдал дунд
    • Мариа хэвийн жин: 48 кг
    • Шингэн алдалтгүй, сэтгэц тайван, хөдөлгөөн чөлөөтэй
    • Маллампати 1, ам ангайлт >3 см, тиреоментал зай >6см
    • Зүүн нүд харахгүй
    • А=18 Уушгинд ширүүн амьсгалтай
    • ЗЦ=70 Зүрхний авиа тод
    • Хэвлий зөөлөн
    • ASA-I
  4. Шинжилгээнд:
    • ЦЕШ
    • Биохими: /мэс заслын дараа/
  5. Унтуулгын явц: 2009.09.09.10ц-12ц 30мин

Индукцид

Хүүхдийг мэс заслын ширээн дээр авч 22g уян зүү захын судсанд тавьж судсаар тиопентал-250 мг, тракриум-20мг, фентанил 100мкг хийж булчин сулармагц № 6,5 /манжеттай/ интубацийн гуурсыг цагаан мөгөөрсөн хоолойд тавьж шалгаж 20 см-т бэхлэв. ЗЦ=88-90 удаа/мин SaO2 =99-100%

Үндсэн наркоз

  • О2 1 л/мин + наркотан 1 об%
  • Дексаметазон 4мг шингэлж хийв.
  • Нүдний алиманд ажилбар хийх үед ЗЦ=86- 55-75 болж аритми өгч эхэлсэн. Зүрхний цохилт 55 болсноо шууд зүрх зогссон тул сэхээн амьдруулах арга хэмжээг авч эхэллээ.

Авагдсан арга хэмжээ

Зүрхэнд шууд бус массаж хийж судсаар атропин 0,5 мл, адреналин 1%-0,5 мл хийж массажыг 15 минут хийхэд зүрхний цохилт орж ирсэн боловч 5 минутын дараа дахин асистол болж зогссон тул судсаар адреналин 0,3 мл+0,3 мл давтан хийж массажыг үргэлжлүүлээд дефибрилятороор 200 J*2 удаа цохиулсны дүнд зүрхний цохилт орж ирэн зүрхний үйл ажиллагаа жигдэрлээ. Зүрхэнд массаж хийж байх үед интубацийн гуурс дундуур улаан цус гарсан тул соруулж цус тогтоох бэлдмэл ЕАКК5%-100мл, CaCl2 10%-10 мл хийж, захын судсанд нэмэж 18G, 22G уян зүү тавьж судсаар NaCl 0.9%-750 мл, Рингер -250 мл, ШХС-130 мл, панангин 10мл, дексаметазон 4 мг хийсэн. Дээрх арга хэмжээнд цус тогтож, зүрхний үйл ажиллагаа жигдэрсэн тул мэс заслыг үргэлжлүүлсэн. Мэс заслыг үргэлжлүүлэхээс өмнө хүүхдийн өөрийн амьсгал сэргэсэн тул судсаар седуксин 10мг + тракриум 15 мг + фентанил 100мкг хийж амьсгалыг гараар удирдаж мэс заслыг үргэлжлүүлсэн. Мэс заслын үед амьсгал, цус эргэлт тогтвортой байсан ба мэс засал дуусахад хүүхдийн өөрийн амьсгал сэргэсэн ч экстубаци хийлгүйгээр Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Мэс заслын дараа зүрх судасны эмчид 3 удаа үзүүлж, ЭхоКГ хийгдэж зүрхний төрөлхийн эмгэгийг үгүйсгэсэн. Хүүхэд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт 2 хоног эмчлэгдэж биеийн байдал сайжирч Нүдний мэс заслын тасагт шилжиж 6 хоног эмчлэгдээд харъяа нүдний эмчийн хяналтанд байхаар эмнэлгээс гарсан.

Нүд-зүрхний рефлекс буюу АШНЕРА— ДАНЬИНИ рефлекс, Ашнерийн феномен, Ашнерийн рефлекс хэмээн нэрлэгдэх энэхүү рефлекс нь нүдний алим дээр дарах, нүдний гадна булчинд ажилбар хийх үед зүрхний цохилтын тоо цөөрөх хариу урвал юм.

Эмгэг жам

Энэ рефлекс нь гавал тархины гурвалсан мэдрэл болон парасимпатик тогтолцооны тэнэгч мэдрэлийн хоорон дахьхарилцааны үр дүнд үүсдэг. Нүдний алим дээр дарах, нүдний арлуу тарих, нүдний гадна булчинд болон түүний орчимд ажилбар хийхэд үүсэх цочрол өгсөх замаар урт болон богино сормослог мэдрэлээр сормослог зангилаанд очоод цааш Гассерийн зангилаанд гурвалсан мэдрэлийн нүдний хэсэгт (эрүү болон хоншоорын мэдрэл салах) очно. Энэхүү өгсөх зам нь тархины баганын торлог байгууламж дээр байрлах тэнэгч мэдрэлийн хөдөлгөөний бөөмийн висцерал хэсэгт синапс үүсгэдэг учир цаашид тэнэгч мэдрэлээр зөөвөрлөгдөн дунд тархинд байрлах зүрх судасны төвд хүрч буцах хариу урвал нь зүрхний булчингийн синусын зангилааны сэрэл үүсэлтийг бууруулж зүрхний цохилтын тоо цөөрнө. Нүд - зүрхний рефлекс нь нүдний мэс засал болон ялангуяа хялар засах хагалгааны үед хүүхдэд илүү тохиолддог ба хүүхдэд зүрхний хэм алдах, зүрхний цохилтын тоо цөөрөх хэлбэрээр илүү тохиолдоно. Насанд хүрэгчдэд цөөн боловч тохиолдох ба зүрхний цохилтын тоо цөөрөх, зангилааны хэм алдалт, зүрх зогсох зэргээр илэрнэ.

Авах арга хэмжээ

  1. Хамгийн түрүүнд хийж байгаа ажилбарыг зогсоох
  2. Хэрэв ажилбарыг зогсооход цаашид хэм алдалт үргэлжилж зүрхний цохилтын тоо цөөрсөөр байвал анти-мускарин ацетилхолины антагонист атропин эсвэл гликопирролат хэрэглэнэ. Атропиныг брадикардийн үед 0,02мг/кг дараагийн тунгаас 0,01 мг/кг тунгаар авна.
  3. Зүрх зогссон тохиолдолд зүрх амьсгалын сэхээн амьдруулах арга хэмжээг авна.

Урьдчилан сэргийлэлт

  • Ажилбарыг мэдээгүйжүүлэг хангалттай гүнзгийрсэн үед хийх
  • Ажилбарын өмнө перибулбар болон ретробульбар зайд хэсгийн мэдээгүйжүүлтийн бодис тарих 
Ном зүй

1. Kim H, Kim S, Kim C, Yum M (2000). “Predic¬tion of the oculocardiac reflex from pre-opera¬tive linear and nonlinear heart rate dynamics in children.”. Anaesthesia 55 (9): 847–52.
2. Smith R (1994). “Death and the oculocardiac reflex.”. Can J Anaesth 41 (8): 760.
3. Lang S, Lanigan D, van der Wal M (1991). “Trigeminocardiac reflexes: maxillary and man¬dibular variants of the oculocardiac reflex.”. Can J Anaesth 38 (6)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 971
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК