Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрийг эмчлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Загоровский, Е. П Ш. Доржжадамба, эмч Д. Балдандорж

Анагаах ухааны дээд сургууль, Мэдрэлийн сэтгэц гэм судлалын тинхэм, Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Излагается комглеконое лечение вегетативных фсрм нейросифилиса-множест-венного ирритативного поражения вегетативных узлов-полиганглионитов; иногда с распростргнением ирритаций на гипотгламические ядра и ретикулярную формацию ствола головнгоо   мозга-ганглиодиэнцефалозов.

Связывая патогенез этого заболеван.тя с наличием очагов патологической им-пульсации в селезенке и печени пссле перенесенного и недолеченного сифилиса, ав-торы, кроме специфической терапии (дицилин), применяли хинин или делагил, ганг-лиоблокаторы, новокаиновые блокады вегетативных узлов. При таком комплексном лечении у оолынинства больных наступилэ выздср-шление и восстановление реакции зрачков на свет—исчезновение симптома Аргайл-Робертсона.

Тэмбүү нь олон тооны вегетатив мэдрэлийн зангилгаа (вегета-тивый полиганглионит) болсон уул эмгэг заримдаа цаашлан гипотала-мийн бөөм, тархины баганын торлог эс хүртэл (ганглиодиэнцефалоз) тархан гэмтээж мэдрэлийн вегетатив хэлбэрийг үүсгэдэг юм.

Энэ өвчин, үүсэх зүй жамын үндсийг тэмбүүгээр гэмтээсэн элэг болон дэлүүнээс үүссэн үргэлжийн эмгэг цочрол нь рефлексийн за-маар дээр дурдсан вегетатив тогтолцоог эмгэг байдалд оруулсантай холбон тайлбарлана. (Д. Балдандорж, Щ. Доржжадамба Е. П. За-горовский 1971) Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрийг онош-лохдоо, өвчтөний зовуурь, анамнез, Аргайл Робертсоны шинж. серола-гийн урвалууд болон зөвхөн нисцер.о-рефлексийн гаралтай, мэдрэ-лийн системийн өөрчлөлт гэмтэлд хамаарагдах хам шинж дээр үн-дэслэн тавина (Е. П. Загоровский 1963). Ер нь мэдрэлийн системийн эрт илрэх тэмбүү нь голдуу (судас-мэнэнгийн хэлбэр) анх тэмбүү-гээр өвчилснөөс хойш 1—5 жил, харин хожуу илрэх мэдрэлийн тэмбүү нь (нугасны хатингарлах тэмбүү, давших саа г. м) 15—25 жилийн дараагаар оношлогдоно. (М. С. Маргулис, 1949).

Энэ байдлаас үзэхэд хэсэг хугацааны дотор (тухайлбал 5—15 жил) анх тэмбүүгээр өвчилснөөс хойш мэдрэлийн тэмбүү илрэхгүй байгаа мэт хуурмаг санаа гарч болох юм. Гэтэл энэ хугацаанд тэм-бүүгээр өвчилсөн хүмүүс толгой өвдөх, эргэх, зүрх дэлсэх, цочромт-гой болох зэрэг олон тооны зовуурийг тоочдог билээ.

Эдгээр өвчтөнд бодит (үзлэг хийхэд, вегетативын полигамглиони^, ганглиодиэнцефалоз буюу ганглио-стриарийн шинж зэрэг мэдрэлийн системийн хам шинж илэрдэг.

Бид мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэртэй 54 өвчтөнд (эмэг-тэй 29, эрэгтэй 25) ' шинжилгээ судалгаа, эмчилгээ хийсэн. Клиник илрэлээр ангилбал: вегетатив зангилгаа цочирсноос үүссэн толгой өвдөлттэй (вегеталгия головы)-31: ганглиодиэнцефалоз 20; ганглио-стриарийн шинжтэй 3 өвчтөн байв. Судлагдсан өвчтөний нас 19—64 байсан.

Судалгаанаас өмнө 5—15жилийн дотор45 өвчтөн тэмбүүгээр өв-чилсөн байв. Есөн өвчтөн тэмбүүг өвчлөөгүй гэсэн боловч тэдэнд Аргайл Робертсоны шинж, нугасны шингэнд Лангийн урвал тавихад ^ярамцаг" (сифилитический зубец) илэрснийг үндэслэн онош тавьсан. 48 өвчтөний нугасны шингэнийг шинжлэхэд өвчтөнд Бассерманы ур-вал, бүх 48 өвчтөнд Лангийн урвалыг тавихад "ярамцаг" тус тус илэрсэн. Мэдрэлийн системд бодит үзлэг хийхэд Аргайл Вебертсоны шинжээс гадна, тэмбүүгийн гаралтай элэг-дэлүүний хам шинж дээр суурилан үүссэн, висцеро-рефлексийн үүсэлтэй мэдрэлийн системийн өөрчлөлт гэмтэлд л зөвхөн илрэх хам шинж бүх өвчтөнд байв.

Бид эдгээр өвчтөнд өвөрмөц эмчилгээ (дициллин эмчилгээ) хийхээс гадна элэг ба дэлүүнд байгаа архаг голомтод цочролыг уст-гах зорилгоор патогенезийн дагуу эмчилгээг хийсэн. Үүний тулд делагил буюу хинин хэрэглэсэн: делагилийг (0,35) эхний өдөр 2 ширхгээр ^ | 3 удаа, хоёр ба гурав дахь өдөр 1 ширхгээр 2 удаа, дөрөв дэх өд-рөөс өдөр бүр 1 ширхгээр өдөрт 1 удаа өгсөн. Курс эмчилгээ нь 23—54 өдөрт багтана. Хининийг (0,4) маляри өвчнийг эмчлэх схе-мээр (3 өдөр дараалан өгч, 3 өдөр засварлах г. м) хэрэглэсэн (бүгд 30 ширхэг). Зарим өвчтөнд делагил буюу хинин хэрэглэх үед толгой ы эргэх, бөөлжис хүрэх, бие загатнах, суулгах зэрэг шинж тэмдэг үзэг- щ дэж байсан. Ийм тохиолдолд хэд хоног завсарлах буюу судсанд глюкозын (40%—20,0) уусмалыг тарих 10 % кальци хлорын уусмалыг , уулгахад өвчтөний биеийн байдал сайжирч байв-

Патогенезийн дагуу эмчилгээ хийхийн зэрэгцээгээр бид мэдрэ-лийн систем дэх эмгэг цочрол цаашид тархах бололцоог таслахыг эрмэлзэсэн.   Үүний тулд: пахикарпин (0,05) димедролтой (0,03) өдөрт

3 удаа 30 хоногийн турш өгсөн. Заримдаа өвчтөнд экстрапирамидын хэт хөдлөлтэй, бодит үзлэгээр хүзүүний симпатик зангилгаанаас эм-гэг цочрол илэрсэн үед новокаины хоригийг (0,25%—10,0) цочирсон талын одон зангилаанд хийсэн (4—7 хориг 1—5 өдрийн завсарлага-тайгаар). Бүх өвчтөнд новокаины буюу кальци хлортой ионофорезийг хүзүүний симпатик зангилгаа ба саран зангилгаанд тавих фмзик эм-чилгээний аргыг хэрэглэсэн  (бүгд 10—15 сеанс хүрээ бүрд). Мөн биднийг тэнхрүүлэх бэхжүүлэх ба шинж тэмдгийн эмчилгээг хийсэн. каШ Үүнд: тайвшруулах эм, витамин, биостимулятор, биеийн тамирын эм-чилгээ, массаж зэрэг   висцеро-рефлексийн гаралтай мэдрэлийн сис- тт темийн эмгэгтэй бүх өвчтөнд хэрэглэж болох эмчилгээг хэрэглэсэн цков (Г. Цагаанхүү, Е. П. Загоровский 1970).

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатяв хэлбэртэй вегетатив заигилгаа цочирсноос үүссэн толгой өвдөлттэй 31 өвчтөнд дээрх эмчилгээнүү-1 дийг хэрэглэхэд 27 өвчтөний толгойн өвдөлт болон зовиурууд үгүй I болж мэдрэлийн системийн эмгэг арилж бие нь сайжирч эрүүл болж] эмнэлгээс гарсан. 22 өвчтөнд хүүхэн харааны гэрлийн урвал үүссэн..

4 өвчтөний бие сайжирсан, Үүнд толгой өвдөх нь намдаж харин яд-1 рах, цочих шинж ба бодит үзлэгээр вегетатив цэгүүдэд бага зэргийн хөндүүрэлт үлдсэн.

Ганглиодиэнцефалозийн хам шиьжтэй 20 өвчтөнөөс клиник-илэр-лээрээ 14 өвчтөн нь вегетатив-судасны хямралтай байсан ба 11 өвч-төн дээрх эмчилгээг хийлгэсэн (3 өвчтөн патогенезийн дагуу эмчил- )[, гээ хийлгээгүй). Бүх 11 өвчтөн эдгэрч дотор чичрэх, халуурах, тол- ^ ] гой өвдөх ба мэдрэлийн счстемийн эмгэг өөрчлөлт нь үгүй болсон. ц ^ 4 өвчтөнд астеио-ипохондрийн хэлбэрийн ганглиодиэнцефалоз илэр- |й сэн ба эмчилгээний дүнд сайжирсан зовууриуд нь багассан ба бодит у үзлэгээр зарим эмгэг өөрчлөлтүүд арилсан. I

Кушинкийн шинж тэмдэгтэй ганглиодиэнцефалоз өвчтэй нэг өвч- |! төний биеийн  байдал маш их  сайжирч, толгой өвдөх, амьсгаадах, гэдсээ татаж болохгүй зэрэг зовуурь үгүй болсон ба бодит үзлэгээр |3 өвчтөний биеийн жин 5 лгг-аар буурсан мөн вегетатив цэгүүдийн өвдөлт бараг үгүй болсон.

Диэнцефалийн  уналттай ганглиодиэнцфалоз  өвчтэй өвчтөн эм- "') чилгээний дараа уналт өгөөгүй, мэдрэли^н системийн байдал хэвдээ   ^ орсон. Ганглиодиэнцефалозтой 20 өвчтөний 16-д гэрлийн урвал эм- ]Ч чилгээний дараа үүссэн нь онц сонирхолтой зүйл юм. Учир нь эм-чилгээний өмнө хүүхэн харааны гэрлийн урвал үгүй буюу эсвэл сул байсан билээ.

Ганглиостриарийн шинжтэй 2 өвчтөнд вегетатив зангилгаа цочир- сон шинж тэмдгээс гадна экстрапирамидын хам шинж илэрсэн ба I (үүний 2 нь нүүрний булчингийн хэт хөдлөлтэй(-параспазм лица), нэг Ц н-ь тал биеийн хэт хөдлөлтэй (гембаллчзм) эмчилгээний дүнд хэт хөд-лөлүүд нь намдсан, мөн хоорондох хугацаа нь хэд хэдэн минутаас нилээд хэдэн цаг хүртэл уртассан. Хоёр өвчгөнд гэрлийн урвал үүсснэ.

Ийм учраас мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэртэй өвчтөнийг дээр заасан бүхэл бүтэн патогенезийн ба шинж тэмдгийн эмчилгээг, өвөрмөц эмчилгээтэй хавсруулан хэрэглэхэд ихэнх тохиолдолд бү-рэн-эдгэрч болохыг бидний туршлага үзүүлж байна. Мэдрэлийн тэм-бүүгийн вегетатив хэлбэртэй өвчтөнд дээрх эмчилгээг хичнээн эрт эхэлбэл эдгэрэлтийн үр дүн төчнөөн амжилттай болно.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Д. Балдандорж, Ц. Ринчиндорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 623
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК