Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
25-55 насны монгол хүний цусан дахь 25 гидрокси д аминдэмийн дундаж түвшин
( Судалгааны өгүүлэл )

Б.Батчимэг1,2, Д.Цэлмэн1, У.Удвал3, Ж.Сарантуяа2,3, Н.Мөнхтүвшин1, Г.Батбаатар2, Н.Баасанжав1, Р.Е.Жанет4, Д.Ганмаа4

1Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори, Анагаах Ухааны Хүрээлэн, 2Молекул биологи–Удам зүйн тэнхим, Био-Анагаахын Сургууль, ЭМШУИС, 3Молекул биологийн Лаборатори, Био-Анагаахын Сургууль, ЭМШУИС, 4Харвардын Их Сургуулийн Анагаахын болон Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

 
Абстракт

Background

Human vitamin D status primarily depends on skin exposure to the ultraviolet B (UVB) spectrum of the sunlight. Despite the many days of sunshine in Mongolia, the northern latitute means that much of the UVB is filtered out as it passes through the atmosphere. Studies of Mongolian infants, schoolchildren, and pregnant women reveal prevalent and profound vitamin D deficiency in the winter months in Mongolia. To date, there has not been a single study of the vitamin D levels of Mongolian men, and no studies of working age women outside of Ulaanbaatar. The goal of this study is to determine Vitamin D levels among Mongolian working age population in different geographical areas, in different seasons, and in different work settings. 

Methods

This cross-sectional study was conducted among 120 healthy adults, recruited by a multistage cluster sampling method in Ulaanbaatar, South Gobi, and Bulgan. Each participant was tested for serum 25(OH)D concentrations, twice in winter and summer. Samples were measured by ELISA. The paired sampling (120 summer samples/120 winter samples total 240 samples) frame allowed us to compare an individual’s winter 25(OH)D levels to their own summer 25(OH)D levels, avoiding any confounding by differences between individuals. A paired T-test (two sided) with unequal variances was used to test for differences in 25(OH)D levels among study groups.

Results

95% of all participants were Vitamin D deficient (<20 ng/ml) in winter, 24% deficient in summer (p < 0.001). The mean winter serum 25(OH)D levels were (±SD) 10.7±5.3 ng/ml, which were doubled in the summer to (±SD) 26.1±8.1 ng/ml. In all three regions, men and women had similar mean 25(OH)D levels. In Ulaanbaatar, office workers had higher winter 25(OH)D levels than urban outdoor workers. Surprisingly, office workers in the Gobi had higher 25(OH)D levels than nomads in both winter and summer. In Bulgan, there were no differences between office workers and nomads in any season. 

Conclusion

We observe that low vitamin D levels are more prevalent in our winter samples of healthy working age adults. The prevalence of vitamin D deficiency is very high amongst the adult population. These data suggest a need to increase vitamin D intake either through improved fortification and/or supplementation.

Оршил

Д аминдэм нь кальци, фосфорын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эсийн болон дархлалын олон үйл ажиллагаанд оролцдог [1-4]. Д амин дэмийн дутагдал нь чихрийн шижин, ясны сийрэгжилт зэрэг олон эмгэгүүд үүсэх шууд болон дам шалтгаан болдог [5-13]. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин нь арьсны гадарга нарны β нил ягаан туяаг шингээхтэй шууд хамааралтай байдаг [6]. Зуны улирал дахь нарны гэрлийн хэт ягаан туяа нь хүний цусан дахь Д амин дэмийн түвшинг ихэсгэх байгалийн эх  үүсвэр болдог. Газар зүйн байрлалын хувьд 35° өргөрөгийн хэсэгт орших орнуудад нарны β нил ягаан туяаны шууд тусгалын хэмжээ бага байдагтай холбоотойгоор Европын бүх хэсэг, Орос улс, Токио (35°), Сэүл (37°), Бээжин (39°) зэрэг Азийн зарим хотуудад Д аминдэмийн дутагдал өргөн ажиглагддаг [2-8]. Харин 45° өргөргөөс дээш бүсэд орших монгол орны хувьд хүн ам нь Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлтэйд тооцогддог. 

Монгол оронд бага насны болон сургуулийн насны хүүхдүүд, жирэмсэн, амаржсан эхчүүдийн дунд хийсэн судалгаагаар өвлийн улиралд Д аминдэмийн дутал өндөр хувьтай байгааг тогтоосон байна [14]. Мөн монгол оронд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар бага насны болон сургуулийн насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн гүн дутал өвлийн улиралд өргөн тархсан болохыг илрүүлсэн юм. Тодруулбал: 2009 оны 1 сард Улаанбаатар хотын сургуулийн насны 744 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 98%-д нь Д аминдэмийн дутал илэрсэн бөгөөд дундаж түвшин нь 20 нг/млээс бага буюу 8 нг/мл байна [15].

Иймээс бид ясны бодисын солилцооны хямралд өртөх эрсдэл бүхий 25-55 насны монгол хүмүүсийн цусны ийлдсэн дэх Д аминдэмийн дундаж түвшинг Монгол орны газар зүйн бүсчлэлийн масштаб болон ажлын нөхцөл, улирлын онцлогтой уялдуулан судлаж, үнэлгээ дүгнэлт хийх зорилго тавьж энэхүү судалгааг хийв.

Зорилго

25-55 насны монгол хүний цусны сийвэнд 25 гидрокси Д аминдэм [25(OH)D] тодорхойлж, дундаж түвшинг тогтоох.

Зорилт

1. Цусны сийвэнд 25 гидрокси Д аминдэмийн дундаж түвшинг тодорхойлох

2. Цусны сийвэн дэх Д аминдэмийн дундаж түвшинг Монгол орны газар зүйн бүсчлэлийн масштаб болон ажлын нөхцөл, улирлын онцлогтой уялдуулан судлах.

Материал, арга зүй

Судалгааг Улаанбаатар хот, Өмнөговь, Булган аймгуудад зохион байгуулж, харьцангуй эрүүл, 25-55 насны 120 хүнийг, хүйсээр тэнцүүлэн сонгож, өвөл зуны улиралд тус тус хамруулав. 

Судалгаанд сонгогдсон хүмүүсийн ийлдсэнд 25(OH)Д -г тодорхойлох зорилгоор биологийн сорьц болгон захын судаснаас 5 мл цусыг авч, тасалгааны хэмд байлгаж, 30 минутаас 1 цагийн дотор 1 минутанд 2000 rpm эргэлттэй ценрифугээр 20 минут эргүүлсэний дараа стандарт ажиллагааны дүрмийг баримтлан ялгарсан бүх ийлдсийг 8 млийн тюбе-нд хийж, зөөврийн хөргөгчид -20°С-т хөлдөөж, АУХ-ийн ЭУТЛ-ийн -70°С-ийн гүн хөлдөөгчид шинжилгээ хийх хүртэлх хугацаанд хадгалав.

Цусны сийвэнд 25(OH)Д-ийг тодорхойлох  шинжилгээг ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Молекул биологийн Лабораторит Итали улсын SEAC үйлдвэрийн SIRIO microplant reader ашиглан Immuno Diagnostic Systems-ийн урвалжийн багцаар тодорхойлов. Энэхүү багаж нь 405-620 нм-ийн долгионы уртад хэмжилт хийх чадалтай бөгөөд Immuno Diagnostic Systems-ийн урвалжийн багц дахь зааврын дагуу 450нм-ийн долгионы уртад уншуулсан болно. Энэ шинжилгээний арга нь цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн эсрэг төрөгчийн хэмжээг тодорхойлох фермент холбох урвал (ELISA – Enzyme-Linked Immunosorbent Assay) сорилын арга дээр үндэслэгдсэн болно.

Цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн хэмжээ нь 20 нг/мл (50 ммоль/л)-ээс доош тодорхойлогдсоныг цусан дахь Д аминдэмийн хэмжээ хангалтгүй гэж үзэв. Шинжилгээний үр дүнг хэвийн бус тархалттай хувьсах хэмжигдэхүүнээс дундаж, дундажийн хазайлт, медианаар илэрхийллээ. Судалгаанд хамрагдсан бүлгүүдийн хоорондох Д аминдэмийн түвшингийн ялгааг Т сорилын хоёр талт сорилыг ашиглан үнэлэв.

Энэхүү хамтарсан судалгааны арга зүйг Монгол улсын Эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хороо, АНУ-ын Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ёс зүйн хорооны зөвшөөрлийг үндэслэн хэрэгжүүллээ.

Үр дүн

Судалгаанд сонгогдсон 120 хүний цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээ нь өвлийн улиралд 10.7±5.3 нг/мл, зуны улиралд 26.1±8.1 нг/мл байсан ба өвлийн улиралд судалгаанд оролцогчдын 95% нь, зуны улиралд судлагдсан хүмүүсийн 24%- д нь 25(OH)D<20нг/мл байв (p<0.001) (Хүснэгт 1).


Судалгаанд хамрагдсан хүмүүсийн цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээг сонгогдсон хот, аймаг болон ажлын байрны нөхцөл, улирлаар ангилан хүснэгт 2-т харуулав.

Улаанбаатар хотоос сонгогдсон хүмүүсийн цусны ийлдсэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээ нь зуны улиралд өвлийнхөөс их, зуны улиралд гадна ажил эрхэлдэг хүмүүсийн  цусны ийлдсэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээ нь дотор ажил эрхэлдэг хүмүүсийн цусны ийлдсэн дэх 25(OH)Дийн дундаж хэмжээнээс их, харин өвлийн улиралд дотор ажил эрхэлдэг оролцогчдынх их хэмжээтэй тодорхойлогдсон (p-value<0.0001).

Булган болон Өмнөговь аймгаас сонгогдсон хүмүүсийн цусны ийлдсэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээ нь зуны улиралд дотор ажил эрхэлдэг хүмүүст өвлийн улирлынхаас өндөр, гадна ажил эрхэлдэг хүмүүсийн цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн дундаж хэмжээ нь зуны улиралд өлийн улирлынхаас их байлаа (p-value<0.0001).

Хэлцэмж

Энэхүү судалгаа нь 25-55 насны монгол, харьцангуй эрүүл хүн амын дунд цусны сийвэн дэх Д аминдэмийн дундаж хэмжээг монгол орны газар зүйн байршил, хүмүүсийн ажил эрхлэлтийн нөхцөл болон өвөл, зуны улирлаар харьцуулан судалсан анхны судалгаа юм. Судалгаанд хамрагдсан насанд хүрэгчдийн тоо, Монголын хүн амыг бүрэн төлөөлж чадахгүй боловч олон бүлэг давхаргыг хамарсан түүвэрлэлт болон Д аминдэмийн түвшинг тооцохдоо алдааны хязгаар 5% байхаар түүврийн хэмжээг сонгосон [15] тул судалгаанаас ерөнхий дүгнэлт гаргаж болох юм.

Монголын бага насны болон сургуулийн насны хүүхдүүд, жирэмсэн, амаржсан эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар өвлийн улиралд Д аминдэм дутал өргөн тархсан дүн нийтлэгдэж байсан бол [14], гадаадлын судлаачдын хийсэн судалгаагаар бага насны болон сургуулийн насны хүүхдүүд, жирэмсэн, эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар өвлийн улиралд Д аминдэм дутал өргөн тархсан дүн нийтлэгдсэн байна [16]. Тэгвэл бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн цусны сийвэн дэх 25(OH)Д ийн дундаж  хэмжээ нь өвлийн улиралд 10.7±5.3 нг/ мл, зуны улиралд 26.1±8.1 нг/мл байсан ба өвлийн улиралд судалгаанд оролцогчдын 95% нь, зуны улиралд судлагдсан хүмүүсийн 24%-д нь 25(OH)Dийн хэмжээ нь 20 нг/мл-ээс доош тодорхойлогдсон нь өвлийн улиралд монгол хүмүүс Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл өндөртэйг харуулж байгаа бөгөөд бидний судалгааны дүн бусад судалгааны дүнтэй дүйж байна. Д аминдэмийн дутал нь зүрх судасны өвчинд нөлөөлөх эсэхийг тогтоох зорилгоор АНУ-д хийгдсэн судалгаагаар насанд хүрэгчдийн Д аминдэмийн дундаж түвшин 10-15 нг/мл тодорхойлогдсон ба зүрхний шигдээс болох эрсдэл 50%-иар нэмэгдэж, түүнчлэн Д аминдэмийн түвшин 10нг/мл-ээс бага тодорхойлогдох үед зүрхний шигдээст өртөх хувийг 80%-иар ихэсгэдэг гэсэн дүн гарсан байна [17]. Үүнээс үзвэл, монгол орны 25-55 насны хүмүүсийн дунд Д аминдэмийн түвшин нь өвлийн улиралд бага тодорхойлогдсон нь зүрх судасны өвчинд өртөх эрсдэлд өндөр байгааг харуулж байна.

Дүгнэлт:

1. 25-55 насны монгол хүний цусны сийвэн дэх 25(OH)Д-ийн дундаж түвшин нь өвлийн улиралд 10.7±5.3 нг/мл, зуны улиралд 26.1±8.1 нг/мл байна.

2. Монгол хүний цусны ийлдэн дэх Д аминдэмийн дундаж түвшин нь улирлаас хамаарах бөгөөд зуны улиралд гадаа ажил эрхэлдэг хүмүүсийн цусны сийвэн дэх Д аминдэмийн дундаж түвшин нь өвлийн улирлынхаас өндөр байна.

Талархал

Энэхүү судалгаа нь Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл Мэндийн төслийн тэтгэлэгээр санхүүжсэн ба Д аминдэмийн түвшинг тодорхойлох шинжилгээнд шаардагдах нэмэлт урвалжуудын санхүүжилтийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олгож өгсөн юм. Эдгээр байгууллагууд болон Gary Bradwin, Lindsay, Frazier, Г.Ганцэцэг, Уянга нарт гүн талархал илэрхийлье.

Ном зүй

1. Reichel H, Norman AW: Systemic effects of vitamin D. Annu Rev Med 1989, 40:71-78.
2. Holick MF: Vitamin D: A millennium perspective. J Cell Biochem 2003, 88(2):296-307.
3. Holick MF: The vitamin D epidemic and its health consequences. J Nutr 2005, 135(11):2739S-2748S.
4. Zasloff M: Fighting infections with vitamin D. Nat Med 2006, 12(4):388-390.
5. Holick MF: Vitamin D: Important for prevention of osteoporosis, cardiovascular heart disease, type 1 diabetes, autoimmune diseases, and some
cancers. South Med J 2005, 98(10):1024-1027.
6. Holick MF: Vitamin D deficiency. N Engl J Med 2007, 357(3):266-281.
7. Giovannucci E, Liu Y, Hollis BW, Rimm EB: 25- hydroxyvitamin D and risk of myocardial infarction in men: a prospective study. Arch Intern Med 2008,
168(11):1174-1180
8. Webb AR, Kline L, Holick MF: Influence of Season and Latitude on the Cutaneous Synthesis of Vitamin-D3 – Exposure to Winter Sunlight in Boston and Edmonton Will Not Promote Vitamin- D3 Synthesis in Human-Skin. J Clin Endocrinol Metab 1988, 67(2):373-378.
9. MacLaughlin J, Holick MF: Aging decreases the capacity of human skin to produce vitamin D3. J Clin Invest 1985, 76(4):1536-1538.
10. Holick MF: Sunlight and vitamin D for bone health and prevention of autoimmune diseases, cancers, and cardiovascular disease. Am J Clin Nutr 2004,
80(6):1678S-1688S.
11. Holick MF: Vitamin D Status: Measurement, Interpretation, and Clinical Application. Ann Epidemiol 2008 in press. Лабораторийн шинжилгээний хариу тохирох
12. Vieth R, Cole DE, Hawker GA, Trang HM, Rubin LA: Wintertime vitamin D insufficiency is common in young Canadian women, and their vitamin D
intake does not prevent it. Eur J Clin Nutr 2001, 55(12):1091-1097.
13. Zittermann A: Vitamin D and disease prevention with special reference to cardiovascular disease. Prog Biophys Mol Biol 2006, 92(1):39-48.
14. У.Цэрэндолгор: Рахит өвчний тухай орчин үеийн ойлголт, УБ хот, 2003, 26-29.
15. Rich-Edwards et al, Randomized trial of fortified milk and supplements to raise 25-hydroxyvitamin D concentrations in schoolchildren in Mongolia. AJCN 2011; 011;94:578–84
16. James E. Barttlett II, Joe W. Kotrllik, Chadwick C. Higgins: Organizational Research: Determining Appropriate Sample Size in Survey Research Information Technology, Learning, and Performance Journal, Vol. 19, No. 1, Spring 2001
17. Wang TJ, Pencina MJ, Booth SL, Jacques PF, Ingelsson E, Lanier K, Benjamin EJ, D’Agostino RB, Wolf M, Vasan RS. Vitamin D deficiency and risk of cardiovascular disease. Circulation. 2008 Jan 29;117(4):503-11
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1005
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК