Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
МАУА-ийн гишүүдийн 2012 оны үйл ажиллагааны тайлан /I хэсэг/
( Товч мэдээлэл )


 
Абстракт

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГҮШҮҮН Ж.ОЮУНБИЛЭГИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Монголын Анагаах Ухааны Академийн гүшүүн, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай:

Монголын Анагаах Ухааны Академийн чуулганд тухай бүр тогтмол оролцож, Нийгмийн Эрүүл Мэндийн Салбарын даргын үүргийг гүйцэтгэн ажиллаж ирэв. Мөн Монголын Анагаах Ухааны Академиас томилсон Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт орж ажиллав.

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн бүрэн жагсаалт:

  1. Өгүүлэл: “Монгол хүн амын дунд явуулсан У хромосомын зарим генетик маркерын судалгаа” Б.Энхтуяа, Б.Мөнхцэцэг, Д.Алтангэрэл, Ж.Оюунбилэг, ХААИС-ийн БНМС-ийн Мал аж ахуй шинжлэл сэтгүүл, 2012 он, №12, х 44-55
  2. Тайлан: “Монголд гарсан энтеровирүсийн омгуудын молекул эпидемиологийн онцлог ба түүнийг биотехнологийн бүтээгдэхүүн гарган авахад хэрэглэх нь” Монгол–Тайваны хамтарсан төслийн судалгаа.
  3. Илтгэл: “Determination of Hepatitis C virus from placental blood serum”, Supplement to Mongolian Journal of Healts Sciences, Vola, issue 1
  4. Технологийн заавар, стандартууд: Томуугийн эсрэг ба Хепатит С вирусийн эсрэг өвөрмөц иммуноглобулин, ХДХВ-ийн эсрэг бие, ХАВ-ийн эсрэгбие илрүүлэх ФХУ-ын оношлуурын технологийн заавар зэрэг нийт 8 стандарт, технологийн заавар боловсруулж батлуулсан. 

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал:

  1. 17-th Meeting of Regional Certification Committee on Poliomielytis Eradication, Beiging, China 27-29 November, 2012.
  2. Regional Workshop on NCD, 4-12 December, 2012.

Удирдаж, зөвлөж хамгаалуулсан судлаачид:

1.1 Б.Энхтуяа, “Монголын халх ястны зарим маркерын судалгаа” Биологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан ажил, 2012 он, 5-р сар.

Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН Н.САЙЖААГИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2013 оны 3 дугаар сарын 15

Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай

Академийн чуулганд 7 удаа, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд 4 удаа оролцлоо

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн бүрэн жагсаалт: Нийт 3, үүнд : Эрдэм шинжилгээний өгүүлэл 2, эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол 1, бусад 6

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр, товчлол, хэвлэгдсэн бол түүний ишлэл:

Хотжилт, эрүүл ахуй экологийн асуудал сэдвээр хотын социологи, онол арга зүй сэдэвт хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Илтгэлийн хураангуй 2012 он х.129-131

Удирдаж, зөвлөж хамгаалуулсан судлаачид:

Д.Дондов “Оюу толгойн ил уул уурхайн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй байгаль орчны судалгаа” сэдвээр магистр зөвлөж хамгаалуулсан.

Бусад:

  1. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний эрүүл ахуйн хэсгийг боловсруулж нийслэл хотын хот төлөвлөлтийн газарт хүргүүлсэн
  2.  Улаанбаатар хотын 5-р цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад эрүүл ахуйн талаас төлөвлөлтөнд орох материалуудыг бэлтгэж үндэслэл боловсруулж байгаа байгууллагад нь хүргүүлэв.
  3.  Улаанбаатар хотын төмөр замыг 3-р цахилгаан станцын орчмоор нэвт гарах гүүрний зураг төслийг боловсруулахад шаардагдах доргионы хэмжилтйг хийж ЭНВАЙРОН ХХК-Д хүргүүлэв.
  4. Говийн бүсийн уул уурхайн экологи эрүүл ахуйн үнэлгээ сэдвээр БОНХЯ-ны захиалгат ШУТийн санхүүжилттэй судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
  5.  Эрүүл мэндин яамны захиалгаар ШШГГ-ын хорих ангиудад эрүүл ахуйн хэмжилт, судалгаа хийж дүгнэлт гаргаж хүргүүллээ.
  6.  Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ХБӨ-ний КАП судалгаа хийж дүнг НЭМҮТ-ийн хоол судлалын төвд хүлээлгэж өгсөн.

Академич: Н.Сайжаа

Монголын анагаах ухааны академийн гишүүн Н.Сайжаагийн 2012 оны ажлын тайлан

Хавсралт 1

2012 онд бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Монгол хэлээр

  1. Н.Орхончимэг, Н.Сайжаа, М.Оюунчимэг, Б.Бүжинлхам, Д. Дашнамжилмаа, Ж.Цэнджав, Г.Алимаа Хэнтий аймгийн эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны талаарх мэдлэг хандлагын түвшин тодорхойлсон дүнгээс Монголын анагаах ухаан сэтгүүл 2013 он №1 х.62-66
  2. Х.Шүрэнцэцэг, Н.Сайжаа, П.Энхтуяа, Одонцэцэг Браун, Ж.Дэмбэрэлсүрэн, Б.Бурмаажав Монголын бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл  мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, нөлөөллийн үнэлгээ Монголын анагаах ухаан сэтгүүл 2012 он №4 х.30-36

Хавсралт 3

2012 онд удирдаж, зөвлөж зэрэг хамгаалуулсан судлаачид:

Д.Дондов “оюу толгойн ил уул уурхайн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй байгаль орчны судалгаа ” сэдвээр магистр зөвлөж хамгаалуулсан.

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.НЯМДАВААГИЙН 2012 ОНЫ ТАЙЛАН

2013 оны 3 дугаар сарын10

МАУА-ийн дотоод ажил:

  1. МАУА-ийн 7 удаагийн чуулганыг удирдан хийлгэж, төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлүүлэв;
  2. МАУА-ийн гишүүдийн санаачлагаар МАУА-ийн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг томилж, дүрмийг ШУА-ийн Тэргүүлэгчдэд танилцуулан, МАУА-ийн чуулганаар батлуулан мөрдөж эхлэв.
  3. УИХ-ын эмэгтэй гишүүдэд МАУА-ийн гишүүдийн товч танилцуулга, МАУА-ийн “анхаарлын бүс” болгон зарласан “Улаанбаатар хотын утаатай тэмцэх”, “Цөмийн аюулгүй байдлын эрүүл мэндийн асуудал”, “Сурагчдын Үдийн цайнд мантуу биш, Монгол малынхаа сүү өгөе”, “Зэвсгийн Наймаанд Хяналт Тавих тухай НҮБ-ын Гэрээ”(ATT: Arms Trade Treaty)-г дэмжих” зэргийн тухай танилцуулж, хамтран ажиллахыг уриалсан албан тоот явуулав.

МАУА-ийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил:

  1. АНУ-ын Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн судалгааны грант авагчдын жагсаалтанд буй МАУА-ын ашиглалтын хугацааг (DUNS) сунгуулав;
  2. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн(ЯХӨСҮХ)-гийн захирал Х.Ватанабе, гадаад харилцааны газрын дарга Ш.Мияагава нар 2012 оны 7 дугаар сарын 8-11-нд Монгол улсад айлчилж, МАУА, ЯХӨСҮХ-тэй хамтран ажиллах тухай санамж бичигт Улаанбаатар хотноо 2012 оны 7 дугаар сарын 10-нд гарын үсэг зурав.

Бичиж нийтлүүлсэн бүтээл: нийт 23, үүнд - ном 1 [англи хэл дээр], эрдэм шинжилгээний өгүүлэл 17 [үүнээс 5 нь англи хэл дээр], эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол  5 [үүнээс 2 нь англи хэл дээр](Хавсралт 1). Үүгээр миний нийтлүүлсэн нийт бүтээл 800 гаруй болсноос, 45 бүтээл нь GoogleScholar хайлтын тогтолцоонд бүртгэгдсэн бөгөөд одоогоор тэдгээрээс бусад судлаачид нийт 979 удаа иш татсан байна (Хавсралт 2);

Удирдаж хамгаалуулсан судлаачид:4 (Хавсралт 3) ;

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал:3 (Хавсралт 4);

Удирдан гүйцэтгэж буй судалгааны ажлууд:

  1. ОХУ-ын Анагаах ухааны академийн Анагаах ухааны генетикийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Генографик” төслийн хүрээнд монголчуудын У хромосом, митохондрын генүүдийн генотип тогтоох судалгааг олон улсын хэмжээнд тохиролцсон аргаар үргэлжлүүлэн хийж байна.
  2.  
  3. Япон улсын Тохокугийн Их сургуулийн Анагаах ухааны сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2011 оноос уг сургуулийн Вирүс судлалын тэнхимтэй хамтран “Томуугийн тархалтын судалгаа”-г Улаанбаатар хотын Багануур, Дорноговь аймгийн Сайншанд хотуудад хийж байна.
  4. Франц улсын Мерьёгийн Сантай хамтран ажиллах гэрээний дагуу 2011 оноос эхлэсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн пневмонийн үүсгэгчийн бүтцийн судалгааг хөгжиж буй бусад 8 оронд хэргэжүүлэх нэгдсэн аргачлалаар хийж дуусгаад нэгдсэн боловсруулалтын шатнаа ороод байна.

Академич П.Нямдаваа

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваагийн 2012 оны тайлан

Хавсралт 1

2012 онд бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

1. Ном

1.1.Англи хэлээр

1.2.1.P.Nymadawa [Editor-in-Chief](2012): : Annual Report 2011/2012, US-Mongolia Cooperative Agreement “Developing Sustainable Influenza Surveillance Network” IU51IP000331, Ulaanbaatar, Admon, Co., Ltd., 180 pp.;

2. Эрдэмшинжилгээний өгүүлэл, мэдээлэл

2.1. Монголхэлээр

2.1.1. П.Нямдаваа (2012): Томуугийн цартахлын бэлэн байдлын шинэ орчил, Редакцийн зурвас, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 1(44): 1;

2.1.2. П.Нямдаваа (2012): Эпоним нэртомъёоны учир, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 1(44): 23-24;№ 2(45): 35-36; № 3(46): 28-29;№ 4(47): 39-40;№ 6(49): 63-64;

2.1.3. П.Нямдаваа (2012): Эпоним нэртомъёо: 001. Кохын савханцар, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 1(44): 24-31;

2.1.4. П.Нямдаваа (2012): Онолын дархлал судлалын шинэ ялалт, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 1(44): 32-34;

2.1.6.П.Нямдаваа (2012): Томуугийн тандалтын тогтвортой байдлыг баталгаатай байлгахын учир, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 6(49): 1;

2.1.7. П.Нямдаваа (2012): Монголын анагаах ухааны хөгжлийн үе шатыг тодруулах асуудалд, Олон улсын монголч эрдэмтдийн Х их хурлын илтгэлүүд, III боть, Монголын эдийн засаг, улс төр, х.56-59;

2.1.8. А.Бурмаа, Б.Дармаа, Ц.Наранзул, Н.Баясгалан, Г.Нямаа, Ч.Майцэцэг,П.Нямдаваа (2012): 2011-2012 оны томуугийн улиралд Монгол улсад бүртгэгдсэн томуу, томуу-төст өвчин, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 6(49): 5-10;

2.1.9. Б.Ганцоож, А.Бурмаа, Р.Туул, Л.Энхбаатар, П.Нямдаваа (2012): Улсын хэмжээний томуу, томуу-төст өвчний өвчлөлийн толерант хязгаарын шинэчилсэн бодолт, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 1(44): 2-5;

2.1.10. Б.Ганцоож, Л.Энхбаатар, А.Бурмаа, Д.Гэрэлтуяа, З.Сарантуяа, Б,Баясаа, Н.Өлзийжаргал, М.Золзаяа, Д.Наранцэцэг, П.Сэлэнгэ, Ж.Мөнхболор, С.Бат-өлзий, Д.Одонтуяа, П.Нямдаваа (2012): Улаанбаатар хот, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд аймгийн томуу, томуу-төст өвчний өвчлөлийн толерант хязгаарыг тооцоолж, улсын хэмжээний 2006-2011 оны өвчлөлтэй харьцуулан судласан дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 2(47): 2-4;

2.1.11. Б.Дармаа, Ө.Туул, С.Цэвэлмаа, Н.Хоролсүрэн, Н.Баясгалан, Н.Жанцан, П.Нямдаваа (2012): Томуугийн халдвар үүсгэгчийн хэвшинж ба эмнэлзүйн илрэлийг харьцуулан судласан дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 6(49): 10-14;

2.1.12. Н.Наранбат, Ц.Базаррагчаа, Г.Өнөрсайхан, П.Нямдаваа (2012): Улаанбаатар хотод 2009-2010 онд ялгасан бичил биетний эмэнд тэсвэржсэн байдлыг хоолой залгиур, бэлгийн зам, үтрээний арчдасанд судласан дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, № 4(47): 2-15;

2.2. Бусад хэлээр

2.2.1. K.J. Bolton, J.M.McCaw, R.Moss, R.S.Morris, S.Wang, A.Burma, B.Darma, D.Narangerel, P.Nymadawa, J.McVernon (2012): Likely effectiveness of pharmaceutical and non-pharmaceutical interventions for mitigating influenza virus transmission in Mongolia, Bull.WHO, 90:264-271;

2.2.2. F.Komurian-Pradel, N.Grundmann, M.M.Siqueira, M.Chou, S.Diallo, W.Mbachem, P.Paboriboune, G.Russamando, P.Nymadawa, D.K.Sarkis, L.H.Sanison, J.W.Wang, J.W.Pape, G.Paranhos-Baccala, G.Verne (2012): Enhancing research capacities in infectious diseases: the GABRIEL network, a joint approach to major local health issues in developing countries, Int.J.Med.Microbiol., 301(4): 303-309;

2.2.3. Members of the Western Pacific Region Global Influenza Surveillance and Response System [including A.Burma, B.Darma and P.Nymadawa from Mongolia] (2012): Epidemiological and virological characteristics of Influenza in the Western Pacific Region of World Health Organization, 2006-2010, PLoS. One, 7(5): e37568;

2.2.4. N.Nukiwa-Souma, A.Burma, T.Kamigaki, I.Od, N.Bayasgalan, B.Darmaa, A.Suzuki, P.Nymadawa, H. Oshitani (2012): Influenza transmission in a community during a seasonal influenza A(H3N2) outbreak (2010-2011) in Mongolia: a community-based prospective cohort study, PLoS.One, 7(3): e33046;

2.2.5. K.Tohma, N.Bayasgalan, A.Suzuki, B.Darma, H.Oshitani, P.Nymadawa(2012): Detection and serotyping of human adenoviruses from patients with influenza-like illness in Mongolia, Jpn. J. Infect. Dis.,65(4), 289-294;

3. Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол

3.1. Монгол хэлээр

3.1.1. П.Нямдаваа, Ч.Майцэцэг (2012): Мультиплекс бодит-хугацааны ПГУ-ын FTD тогтолцоог амьсгалын замын цочмог халдварын үүсгэгчийг илрүүлж, дүйн тодорхойлоход ашиглаж буй туршлагаас, “Лабораторийн оношлогооны дэвшил”-4, Сургалт-Семинар, 2012 оны 6 дугаар сарын 25-26, Илтгэлийн товчлол, х. 16;

3.1.2. Г.Нямаа, Х.Отомару, Б.Дармаа, Ч.Майцэцэг, Н.Баясгалан, М.Алтанхүү, М.Окомато, А.Сузуки, Х.Ошитани, П.Нямдаваа (2012): 2011-2012 онд Монгол улсад бүртгэгдсэн респиратор-синцитиаль вирүсийн молекул генетикийн төрх, “Шинэ болон сэргэж буй халдварт өвчин” Олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр симпозиум, 2012 оны 9 дүгээр сарын 6-7, Илтгэлийн товчлол, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”, №5(48): х. 21;

3.1.3. Д.Энхсайхан, Ч.Майцэцэг, Р.Туул, М.Алтанхүү, П.Нямдаваа (2012): Монгол улсад илрүүлсэн салхин цэцэг–бүслэх үлдийн вирүсийн генотипийн судалгаа, “Шинэ болон сэргэж буй халдварт өвчин” Олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр симпозиум, 2012 оны 9 дүгээр сарын 6-7, Илтгэлийн товчлол, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”, №5(48): х. 21-22;

3.2. Бусад хэлээр

3.2.1.D.Gantulga, P.Nymadawa, N.Tsend, S.Myagmarsuren, S.Ilina, E.Savilov(2012): Prevalence hepatitis B virus markers among vaccinated children in MongoliaIn:15thInternational Congress on Infectious Diseases, Abstracts, Bangkok, Thailand, June 13-16, 2012, Abstract No: ISE.238;http://www.xcdsystem. com/icid_ise2012 /ISE.238.html, accessed on August 14, 2012;

3.2.2.D.Gantulga, P.Nymadawa, N.Tsend, R.Tuul, S.Ilina, E.Savilov(2012): The anti-measles antibody level among Mongolia children under the age of five In:15thInternational Congress on Infectious Diseases, Abstracts, Bangkok, Thailand, June 13-16, 2012, Abstract No: ISE.384;http://www.xcdsystem.com/icid_ ise2012 /ISE.384.html, accessed on August 14, 2012;

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваагийн 2012 оны тайлан

Хавсралт 2

Эрдэм шинжилгээний бүтээлийн чансаа

My Citations: January 1, 2013. Prof.PagbajabynNymadawa, MD, PhD, DSc(Med) Mongolian Academy of Medical Sciences molecular epidemiology of infectious diseases - ecology of viruses and bacteria - human population genetics - health policy

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваагийн 2011оны тайлан

Хавсралт 3

2012 онд удирдаж хамгаалуулсан судлаачид

  1. Ядамын Амаржаргал “Хүний дархлал хомсдолын вирусын хамтосуул CCR5, CCR2-ын генийн полиморфизм, эсийн дархлааны зарим үзүүлэлтийг монгол хүнд тодорхойлсон судалгаа” Анагаах ухааны доктор (PhD) зэрэг, Улаанбаатар, 2012-01-12 (хамтран удир дагч: анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн)
  2. Дугержавын Гантулга: “Особенности формирования коллективного иммунитета к управляемым инфекциям в Монголии”, Кандидат медицинских наук, Иркутск, 2012-02-19 (соруководитель: д.м.н., профессор Е.Д.Савилов)
  3. Дашдондогийн Энхсайхан: “Монгол улсад илрүүлсэн салхин цэцэг/бүслэх үлдийн вирүсийн генотипийн судалгаа”, Биологийн ухааны доктор (PhD) зэрэг, Улаанбаатар, 2012-06-04 (хамтран удир дагч: биологийн ухааны доктор (PhD), профессор Д.Баярлхагва)
  4.  Чулуунбаатарын Майцэцэг: “Амьсгалын замын цочмог халдварын үүсгэгчийг мультиплекс бхПГУ- аар судласан дүн”, Биологийн ухааны магистрийн зэрэг, Улаанбаатар, 2012-06-06 (хамтран удир дагч: биологийн ухааны доктор (PhD), дэд профессор Ж.Хулан)

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваагийн 2011 оны тайлан

Хавсралт 4

2012 онд эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал

1. Монголд

1.1. МАУА, Монгол улсын Эрүүл мэндийн яам, “Гялс” Анагаах ухааны төв, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2012 оны 6 дугаар сарын 25-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Лабораторийн оношлогоогы дэвшил-4” сургалт-семинарийн Зохион байгуулах хорооны болон редакцийн зөвлөлийн даргаар ажилласан. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газраас оролцогсодод 1.0 кредит цагийн эрх олгосон энэ сургалт-семинарт 100 шахам эмч, мэргэжилтэн оролцож, Монгол, ХБНГУ, БНСУ, Хонгконгийн эрдэмтэдийн 7 лекцсонсч, 4 бүлэг болон тус бүр нэг цагийн өвөрмөц нүклейн хүчлийг ПГУ, лайн-проб, микро-эррейн аргуудаар илрүүлэх, хематологийн автомат анализатор ашиглах лабораторийн дадлага хийсэн .

2. Бусад оронд

2.1. Томуу болон амьсгалын замын бусад вирүст халдварын олон улсын нийгэмлэг (ISIRV) 2012 оны 9 дүгээр сарын 5-8-нд ХБНГУ-ын Мюнхен хотноо зохион байгуулсан “Томуугийн улирлын болон цартахалт дэгдэлтийн судалгаа” (“Incidence, Severity, and Impact: ISIRV International Conference on Seasonal and Pandemic Influenza”)сэдэвтолон улсын бага хурлын Зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдон ажиллав.Уг бага хуралд 30 гаруй орны 150 гаруй судлаачид оролцож, томуу болон ТТӨ-ний улирлын дэгдэлт, цартахлын үеийн эпидемиологи, хариу арга хэмжээний чиглэлээр 35 аман илтгэл сонсож, 50 шахам ханын илтгэл хэлэлцлээ.Миний бие 9 дүгээр сарын 7-ны өдрийн үдээс урагших сүүлчийн, үдээс хойших эхний хуралдааныг Шинэ Зеландын судлаач Ланс Женнигстэй хамтран удирдаж, мөн манай төвөөс бэлтгэсэн “Вирүс судлалын тандалтаар Монгол улсад илрүүлсэн томуугийн бус амьсгалын замын вирүсүүд” гэсэн аман илтгэл хэлэлцүүллээ. Бага хурлын илтгэлүүдийн PDF хувилбарыг хуралдааны вэб-сайтаас(http://www.controlinfluenza.com/ incidence-severity-and-impact-2012/overview/) үзэж болно.

2.2. Франц улсын Мерьёгийн сангаас Франц улсын Аннеси хотноо 2012 оны 12 дугаар сарын 9-12-нд зохион байгуулсан GABRIEL-5 уулзалтанд оролцож, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт пневмонийн үүсгэгчийг бх-ПГУ-аар судласан урьдчилсан дүнгээ танилцуулав. Хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ХӨТМҮХ-ны вэб-сайтаас http://mnacid.mn/mgl/index.php?option=com_content&view=article&id=19:gabriel-5-&catid=2:2012-07-26-05-27-49&Itemid=3 хаягаар үзэж болно.

МАУА-ИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ, ШУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР Д.БАТ-ОЧИРЫН 2012 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

  • МАУА-ийн чуулганд 4 удаа оролцож, 2 удаа асуулт тавьж 2 удаа санал тавив
  • 2012-2013 оны ажлын төлөвлөгөөнд санал бичиж хүргүүлэв
  • Зууны мэдээ сонинд 2 удаа асуудал дэвшүүлсэн санал нийтлэл бичиж нийтлүүлсэн.

Үүнд: 1. “Шинжлэх ухааны салбар, эргэцүүлэг”

2. “Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхүй”

  • “Нийгмийн эрүүл мэнд, эрүүлийг хамгаалахын удирдлага-зохион байгуулалтын шинжлэх ухааны эрдэм судлалын менежмент” ном /өөрийн мөнгөөр 1615000 төгрөгөөр 2000 ширхэгийг хэвлүүлж тарааж байна/ бичиж эмнэлгүүдэд гарын авлага болгов
  • ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны гишүүний хувьд хурал цуглаанд нь тогтмол оролцов. 2012 онд боловсруулж 2013 онд Монголын Анагаах Ухаан сэтгүүлд хэвлүүлэхээр “Халдварт бус өвчин, тэргүүлэх шалтгаан” хэмээх сэдвээр “Статъя” бичиж хүргүүлэв
  • АУХ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүний хувьд 4 удаа хуралд оролцож хэлэлцсэн асуудал тутамд асуулт тавьж, санал, шүүмжлэл гаргаж байсан болно
  • ХБӨ, “Цусны даралт ихдэх өвчин, зүрхний ишемийн өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах” грантын төсөл боловсруулж /2011-2012 онд хэрэгжих/ АУХ-иЯйн эрдмийн зөвлөл, МАУАийн чуулганаар дэмжигдэж, ШУА-д өргөн баригдсан боловч эцэслэн шийдэгдээгүйгээс хойшлогдсон. 2013 онд батлагдахаар яригдаж байна.

Академич Д.Бат-Очир

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Б.БУРМААЖАВЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2012 оны 12 дугаар сарын 25

1. Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай

  • 2011 оны тайланг бичиж чуулганаар хэлэлцүүлэв.
  • 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.
  • 2012 онд МАУА-ийн их чуулганы 7, тэргүүлэгчдийн 4 хуралдааныг зохион байгууллаа. Их чуулганаар хэлэлцсэн 6 асуудлаар илтгэл, танилцуулга боловсруулан хэлэлцүүллээ. Их чуулган, тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл хөтөлж архивт шилжүүллээ.
  • Нийгмийн эрүүл мэндийн салбарын хуралд нэг удаа оролцож, холбогдох асуудлаар саналаа илэрхийллээ.
  • Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих” хүсэлтийг ҮЦХ-ийн захиргаанд уламжлав.
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нанотехнологийг ашиглах журмын төсөл боловсруулав.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах, үр хөврөл, үүдэл эсийн судалгааны ёсзүйн удирдамж боловсруулах ажлын хэсэг байгуулан, удирдамжуудыг боловсрууллаа.

2. Бичиж нийтлүүлсэн бүтээлийн бүрэн жагсаалт: Нийт 36, үүнд: ном 5, эрдэм шинжилгээний өгүүлэл 8, эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол 20, бусад 3 (Хавсралт 1);

3. Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр, товчлол, хэвлэгдсэн бол түүний ишлэл: гадаадын хуралд оролцсон 3, дотоодын хурал, зөвлөлгөөнд оролцсон 9, зохион байгуулсан 5 (Хавсралт 2) ;

4. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан судлаачид: Удирдаж буй 2

5. Бусад: Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн мэдээний сан “Монголмед” байгуулах асуудлыг зохион байгуулж ажиллав.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав

Монголын анагаах ухааны академийн гишүүн Б.Бурмаажавын 2012 оны ажлын тайлан

Хавсралт 1

2011 ОНД БИЧИЖ НИЙТЛҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

1. НОМ

1.1. Монгол хэлээр:

2. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

2.1. Монгол хэлээр

3. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ТОВЧЛОЛ

3.1. Монгол хэлээр

3.2. Бусад хэлээр

4. БУСАД

4.1. Монгол хэлээр

Монголын анагаах ухааны академийн гишүүн Б.Бурмаажавын 2012 оны ажлын тайлан

Хавсралт 2

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦСОН БАЙДАЛ

Монголд

2.Бусад оронд

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН Б.ОРГИЛЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай

МАУА-ийн 2012 оны чуулгануудад тогтмол оролцож ирсэн ба зарим чуулган дээр асуулт тавьж, саналаа хэлж байсан. Тус академийн Нийгмийн эрүүл мэндийн салбараас зохион байгуулсан төлөвлөгөөт ажил, арга хэмжээнд оролцож ирсэн. Түүнчлэн МАУА-ийн Мөнгөн сангийн дүрмийн төсөл шинээр боловсруулах Ажлын хэсэгт орж ажилласан ба өөрийн тодорхой саналыг Ажлын хэсгийн ахлагч, академич Ш.Болдод бичгээр өгсөн болно.

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

2012 онд дараахь бүтээл туурвиж, хэвлэн нийтлүүлсэн. Үүнд:

  1. Оргил Б. Төгсөгчдийн онолын шалгалтын сорилын эмхэтгэл (“АЧ” АУДС-ийн Анагаахын анги төгсөгчдөд зориулсан). БСШУЯ, ЭМЯ, “АЧ” АУДС. УБ., 2012, 272 х.
  2.  Оргил Б., Баярцэцэг Ц., Гүндэгмаа Ц., Жаргал Т. Нийгмийн эрүүл мэнд судлал (анагаахын оюутнуудад зориулсан сурах бичиг). Редактор О.Чимэдсүрэн. УБ., 2012, 324 х.
  3.  Баярт Б., Оргил Б., Цэцэгмаа С., болон бусад. Эрүүл мэндийн зарим мэргэжлээр төгсөгчид тавигдах шаардлага. ЭМЯ, ДЭМБ. УБ., 2012, 32 х.
  4.  Ямархан Дэлхий вэ? (Allen Hammond. Which World? Island Press, Washington, D.C./ Covelo, California). Англи хэлнээс монгол хэлнээ орчуулж, хэвлүүлсэн. Орчуулгын редактор Ч.Даваадаш, Э.Эрдэнэбат. УБ., 2012, 454 х.

Бичиж, нийтлүүлсэн өгүүллэгүүд

  1. Эмнэлгийн тусламжийн чанарын тухай асуудалд. Монголын анагаах ухаан, 2012, №1 (159), 58- 64 дэх тал
  2. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулъя. Өрхийн анагаах ухаан, 2012, № 1 (25), 3-7 дахь тал
  3.  Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүртээмж, чанар. “Эрүүл мэнд – Инээмсэглэл” сэтгүүл, 2012, № 1, 45 дахь тал
  4.  Гэрийн сувилахуйн 5 шатлалын тэмдэглэл хөтөлсөн байдалд үнэлгээ өгөх нь (Д.Солонго, С.Наранчимэг, Б.Батсэрээдэнэ нарын хамт). Эрүүл мэндийн шинжлэх ухаан, 2012 оны 1-р сар, Т.3, № 3, 20-22 дахь тал
  5.  Сувилагч бэлтгэдэг сургуулиудын “гэрийн сувилахуй” хичээлийн агуулгыг судласан байдал. (Д.Солонго, Б.Сувд, С.Наранчимэг, С.Нармандах нарын хамт). Анагаах Ухааны Боловсрол (Монголын анагаах ухааны боловсролын холбооны сэтгүүл), 2012, № 4, 124-128 дахь тал

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр, товчлол, хэвлэгдсэн бол түүний ишлэл

2012 онд дараахь илтгэлийг бэлтгэхэд оролцсон болно.

1. Needs of Family Members for Nursing Care Clients from Selected Province Hospitals in Mongolia (prepared by D.Solongo, S.Naranchimeg, B.Orgil, and B.Batsereedene). Simulation in Healthcare Nursing Education. UB., 2012, p.147

Санаачилгаараа хийж гүйцэтгэсэн ажил:

Эрдэм шинжилгээний ажлыг нь удирдаж байсан 2 докторант болон 3 магистрант тус бүрийн нэг сэдэвт судалгааны ажлуудыг эцсийн хамгаалалтанд оруулж, амжилттай хамгаалуулсан. Мөн нэг докторантын эцсийн хамгаалалтын үед албан ёсны шүүмжлэгчээр ажилласан.

ЭМСайдын шийдвэрээр Яамны 2 ажлын хэсэгт орж ажиллан, “Бакалаврын зэрэгтэй төгсөж буй хүний их эмчид тавигдах стандартын шаардлага”, “Антибиотикийн зохистой хэрэглээний стратеги” гэсэн баримт бичгийн төслүүдийг боловсруулалцсан. Мөн ЭМСайдын тушаалаар ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны даргаар томилогдож, уг хорооны гишүүдийн хурлыг 1 удаа хийж, 10 гаруй асуудал хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан болно.

Товч тайлан бэлтгэсэн: Б.Оргил

2013.01.08

ЭМНЭЛЗҮЙН САЛБАР

МАУА-ИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ Н.БААСАНЖАВЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

  1. Люксенбург, Солонгос Улс, Монголын зүрхний эмч нарын хамтарсан онол-практикийн хурлыг зохион байгуулсан.
  2.  Анагаах ухаан сэтгүүлийн ерөнхий редакцийн үүргийг гүйцэтгэсэн.
  3. Академич Б.Ширэндэв ба Анагаах ухаан (ЭШӨ, ШУА-ийн сэтгүүл, 2012, х.25-28)
  4. “Зүрхний титэм судас, судсан дотуурх мэс заслын эмчилгээ” (ном, 2012, х.х.18)
  5.  “25-55 насны Монгол хүний цусан дахь Д амин дэмийн түвшинг тодорхойлсон судалгааны дүн” (ЭШӨ, МАУ сэтгүүл, 2012)
  6.  “To improve health care system at state 3th central hospital” (ЭШӨ, The second scientific forum of Mongolian medical students, 2012, х. 11)
  7.  Зүрхний хавхлагын нөхөн сэргээх эмчилгээний арга хоёрыг нэвтрүүлсэн.
  8.  “Нийгмийн эрүүл мэнд, Эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын шинжлэх ухааны эрдэм судлалын менежмент” (Д.Бат-Очир, 2012, хянан тохиолдуулсан)
  9. “Мянгадын хүн эмнэл 80 жил” (2012, хянан тохиолдуулсан)

Академич Н.Баасанжав

МАУА-ИЙН ГИШҮҮН, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФ. Т.ЭРХЭМБААТАРЫН 2012 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2012.11.27

Өнгөрсөн хугацаанд ЭХЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд 9 удаа, ЭМШУИС-ийн эрдмийн цол хамгаалах хуралд 2 удаа, Анагаах ухааны академийн чуулганы хуралд 7 удаа, анагаах ухааны академийн эмнэлзүйн салбарын хуралд 7 удаа оролцож эрдмийн зэрэг хамгаалах судлаачдын эрдэм шинжилгээний ажилд зөвлөх ба албан бус шүүмжлэгчээр оролцов.

Нэг. Анагаах ухааны магистр докторын зэрэг хамгаалал

1.1. С.Мөнхзул: Амьгүй төрөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа 2012 .04.21-нд АУ-ны доктор хамгаалсан

1.2. Ш.Алтантуяа: Эрүүл жирэмсэн эхчүүдийн ургийн хүйн ба тархины дунд артерийн хэвийн үзүүлэлтийг тогтоох. Анагаах ухааны магистр урьдчилан хамгаалах магистрын 2012.11.22 ажилд зөвлөхөөр ажиллав.

Хоёр. Нэгэн сэдэвт судалгааны ажлыг удирдсан байдал

2.1. Жирэмсэн үеийн шинж тэмдэггүй бактерийн эрт үеийн оношлогоо сэдэвт Г.Баттулгын судалгааны ажлыг удирдаж тайлан өгсөн.

2.2. Жирэмсэн үед сүрьеэ өвчнийг илрүүлэхэд тубужкулин сорилын ач холбогдол сэдэвт Ө.Гандолгорын судалгааны ажлын удирдагчаар ажилласан.

2.3. “Жирэмсэн эхийн хоол тэжээлээр авч буй кальцийн хэмжээ жирэмсний хожуу хордлого үүсэх эрсдэлт хүчин зүй болох нь” сэдэвт С.Нармандахын судалгааны ажлыг эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

2.4. “Жирэмсэн бус ба жирэмсэн үеийн судасны эсэргүүцлийг Сфигмокор багажаар тодорхойлох когорт судалгаа” АНУ-ын Бригмахын эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтарсан судалгааны удирдагчаар ажиллаж байна.

2.5. Монгол-Японы судлаачид хамтран “Монгол улсад төрөлхийн уруул тагнайн сэтэрхий үүсгэх хүчин зүйл” судалгааны ажлыг монгол улсын Улаанбаатар хотын 21 аймгийн төрсөн эхчүүдийн дотор 71 үндсэн асуумж 230 орчим дэд асуумжтай судалгааны 2700 карт бөглөн Японы Нагоя хотын Шүдний их сургуульд илгээж судалгааг явуулж хамтран ажиллав.

Гурав. Хэвлүүлсэн ном, илтгэл өгүүлэл

3.1. “Эх барихын тулгамдсан эмгэг” гэсэн монографийг Э.Лхагва-Очирын хамт 68,1 хэвлэлийн хуудастай 21 бүлэгтэйгээр 679 хуудастай хэвлүүлэв. Уг бүтээл нь эмч, судлаач, анагаахын сургуулийн ахлах дамжааны оюутнуудад зориулан гаргасан болно.

3.2. ”Жирэмсэн эхчүүдэд цөмийн цацрагын нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэвлэлд өгсөн.

3.3. “Анагаах ухаан ба нанотехнологи” Эх барих эмэгтэйчүүд судлал №10 с. 783-788

3.4. Эх хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал эрдэм шинжилгээний хурал” ЭХЭМҮТ-ийн гаргасан номын редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж 12 судалгааны ажлыг уншиж засварлав.

3.5. Эрүүл жирэмсэн эхчүүдийн ургийн хүйн ба тархины дунд артерийн хэвийн үзүүлэлтийг тогтоох” эрдэм шинжилгээний өгүүлэл Ш.Алтантуяа, Т.Эрхэмбаатар, Б.Жав, Г.Мэндсайхан нарын хамт санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 400 эхэд судалгаа хийж уг илтгэл ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэн болно.

3.6. С.Амармандах, Б.Ганбилэг нарын туурвисан “Эх барихын ноцтой хүндрэлийн эрчимт эмчилгээ” номыг уншиж засварлан хэвлэлд өгөхөөр бэлтгэв.

Дөрөв. Бусад ажлын талаар

4.1. Монголын Анагаах ухааны академийн их чуулган болон хуралд нийт 7 удаа академийн гишүүний хувьд оролцов.

4.2. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цөмийн энергийн газарт “Хамтран ажиллах тухай” МАУА-ийн захидал илгээсэн.

4.3. Монголын Анагаах Ухааны Академийн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулахад ажлын хэсэгт оролцон ажиллав.

4.4. Монголын Анагаах Ухааны Академийн эмнэлзүйн салбарын нарийн бичгийн даргаар ажиллаж ирлээ.

4.5. С.Мөнхзул-ын “Амьгүй ураг төрүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” өгүүлэл уншиж хэвлэлүүлэх зөвшөөрөл өгөв.

4.6. “Амьгүй төрөлтийн бүртгэлийн өнөөгийн байдал” гэсэн эрдэм шинжилгээний өгүүлэлийг уншиж хэвлэх зөвшөөрөл өгсөн болно. Дээрхи 2 өгүүлэл “Монголын анагаах ухаан сэтгүүлийн 2012 оны 3 дугаарт хэвлэгдсэн.

Тав. Эмч, оюутны сургалтанд оролцсон байдал

5.1. ЭХЭМҮТ-ийн хэт авиан олгох 3 сарын дамжааны эмч нарт 44 цагийн лекц уншив.(2012.03.15- 2012.06.15)

5.2. Мөн эмэгтэйчүүдийн эмчийн хэт авиан дамжааны эмч нарт 44 цагийн лекц уншив (2012.09.03- 2012.12.03)

5.3. Резидентийн сургалтанд 12 цагийн лекц уншлаа.

5.4. Төмөр замын эмнэлэг, ЭМШУИС-ийн резидент эмч нарт өөрсдийн хүсэлтээр 12 цагийн лекц уншлаа.

5.5. Клиникийн I амаржих газрын захиргаанаас зохиогдсон Эмэгтэйчүүдийн эм нарын “Эх барихын яаралтай тусламж” сэдэв сургалтанд 6 цагийн лекц уншив.

Тайлан бичсэн: Т.Эрхэмбаатар

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН Д.БААСАНЖАВЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2013 оны 5 дугаар сарын 9

1. Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон

тухай:

  1. МАУА-ийн 2012 оны чуулгануудад оролцож хэлэлцсэн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцов.
  2.  Бичиж нийтлүүлсэн бүтээлийн бүрэн жагсаалт: нийт 9 , үүнд: Эрдэм шинжилгээний өгүүлэл –1 Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол -7, Бусад - 1 (Хавсралт 1) ;
  3.  Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр, товчлол, хэвлэгдсэн бол түүний ишлэл: 3 (Хавсралт 2) ;
  4. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан судлаачид: 1. (Хавсралт 3) ;
  5. Бусад:

 

  1. ХБНГУ-ын Ульма хотын мэдрэлийн клиникийн захирал проф Людольфтой мэдрэлийн хажуугийн хатингиршилт хатуурал өвчний (Amyotrophic lateral sclerosis) талаар хамтарсан судалгаа хийх тухай тохиролцож гэрээ хэлэлцээрийн тухай яригдаж байна.
  2.  2012 онд төсөлт судалгааны багийн ажлын 2 дахь жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар ажиллалаа. Үүнд: Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Булган, Дархан гэсэн 6 аймгуудын хүн амын дунд мэдрэлийн зонхилон тохиолдох удамшлын өвчинтэй гэр бүл, хүмүүсийг илрүүлэх үзлэг  зохион явуулах ажлыг гүйцэтгэж, 6 аймгийн 360000гаруй хүн амыг хамарч судлан, мэдрэлийн удамшлын 10 орчим нэршлийн өвчнийг илрүүлж, аймаг бүрээр өвчин тус бүрийн тархалтын төвшинг 100000 хүн амд ногдох тохиолдлын давтамжаар тогтоон, урьдчилсан дүгнэлт хийв. Илэрсэн өвчнүүд гэвэл: Удамшлын миотонийн дистрофи, Шарко-Мари-Тут невропати, доод хос мөчний чангарсан саа, нугас-бага тархины атакси, булчингийн даамжрах дистрофи,  Дюшенн миодистрофи, проксизмаль миоплеги зэрэг удамшлын өвчнүүдийг илрүүлэв.
  3.  АНУ-ын Мэрилэнд дахь эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдрэлийн болон генетикийн лабораторитой хамтран ажиллах тохиролцооны дагуу (1997-2000) Улаанбаатар хот болон Архангай аймгийн хүн амын дунд илэрсэн мэдрэлийн удамшлын өвчтэй 70 гаруй хүмүүсийн болон тэдгээрийн садан төрлийн 120 гаруй эрүүл хүмүүст хийсэн ДНХ шинжилгээний материалд тулгуурлан молекул-генетикийн судалгааны дүгнэлтийн тайланг авахуулж, анализ хийж, монголын хүн ам дундах 10 гаруй нэршлийн мэдрэлийн удамшлын өвчний молекул-генетикийн шинж байдлын тухай тайлан боловсруулж, урьдчилсан дүнг Боловсрол, ШУ-ны сайдын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
  4.  ММССангаас зарласан тэтгэлэгт судалгааны төсөлд “Тархины бага харвалт тэдгээрийн хэлбэр, эрсдэлт хүчин зүйлс, онош, эмчилгээ, том харвалт болохоос урьдчилан сэргийлэх” сэдвээр судалгааны төслийн баг бүрдүүлж (сектор, тасгийн эмч нараас)судалгаа явуулж үр дүнг хэлэлцүүлэн, тайланг шилжүүлсэн. Энэхүү судалгаанд эмнэлзүй, рентгенрадиологийн (CT, MRI, ангиографи) г.м орчин үеийн шинжилгээнүүдийг ашиглан “бага харвалт” түүний эмнэлзүйн онцлог, хэвшинж хэлбэрүүдийг тогтоосон нь тархины том харвалтаас урьдчилан сэргийлэхэд буюу хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн нэг гол зарчим гэдэг үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж байна.
  5.  Бааз тасгийн хүрээнд ДЭМБ, ММССангийн хүрээнд хэрэгжүүлэх тархины харвалтын хурц үеийн төрөлжсөн тасаг байгуулж, үйл ажиллагаанд оруулах зэхэц ажилд оролцож тусалж ирсний зэрэгцээгээр мэдрэлийн зөвлөх эмчийн үйл ажиллагааг өдөр бүр гүйцэтгэж, олон зуун хүнийг үзэж зөвлөн, практикт байнга тусалж ирлээ.
  6.  ММСС болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр УБ хотын хүн амын дунд тархины харвалтын байнгын бүртгэлийн тогтолцоо бий болгох зэхэц судалгаанд оролцож, УБ хотын БГД-ийн хүн амын дунд 3 сарын хугацаанд харвалтын регистр судалгаа явуулж, дүнг хэлэлцүүлэн, цаашид ийм бүртгэлийг цахим техник ашиглан зохих орон тоотой алба болгох туршилт үеийг явуулж, бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хэлэлцүүлэх үе шатанд явуулж байна. 

Академич Д.Баасанжав

Монголын анагаах ухааны академийн гишүүн Д.Баасанжавын 2012 оны ажлын тайлан

Хавсралт 1

2012 онд бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

1.Ном - байхгүй

1.1. Монгол хэлээр

1.2. Бусад хэлээр

2. Эрдэм шинжилгээний өгүүлэл

2.1. Монгол хэлээр

2.1.1. Б.Батчимэг, Ц.Билэгтсайхан, Г.Оюунгэрэл, Д.Цэлмэн, Я.Эрдэнэчимэг, М.Оюунцэцэг, Д.Баасанжав, Н.Мөнхтүвшин, Б.Мөнхбат: “ Говь-Алтай аймгийн уугуул гэр бүлд илэрсэн удамшлын невропатийн судалгаа” Монголын анагаах ухаан. 20128 №3 (161): 20-24

2.2. Бусад хэлээр-байхгүй

3. Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол

3.1. Монгол хэлээр

3.1.1. Ж.Ариунаа, С.Дариймаа, Ц.Бямбасүрэн, Н.Лхамцоо, Д.Гэрэлтогтох, П.Бурмаа, Г.Байгальмаа, М.Ичинхорлоо, Ө.Сараа, Д.Баасанжав: ШТЭ-ийн Мэдрэлийн тасагт 2008- 2011 онуудад хэвтэн эмчлүүлэгсдийн дотор тархины харвалттай өвчтнүүдийн клиникстатистик судалгаа” , Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 6-14

3.1.2. П.Алтанцэцэг, С.Дариймаа, Ж.Сарангэрэл, Д.Баасанжав: Монгол хүний тархины судасны допплерографийн хэвийн үзүүлэлт”, Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 15-18

3.1.3. П.Алтанцэцэг, С.Дариймаа, Д.Баасанжав: 60-аас дээш настангуудад тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээгээр тархины судасны эмгэг, түүний зэргийг тогтоосон нь, Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 18-21

3.1.4. Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Т.Саранцэцэг, Б.Хандсүрэн, Б.Чимэглхам Монгол орны хүн амын дунд гэр бүлийн буюу удамшлын доод мөчний чангарсан хос саа өвчний тархалтын байдал“ , Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 22-23

3.1.5. Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Т.Саранцэцэг, Б.Хандсүрэн, Б.Чимэглхам Монгол орны хүн амын дунд удамшлын миотонийн дистрофи өвчний  тархалтын түвшин, нас хүйсний онцлог”, Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 24-25.

3.1.6. Д.Баасанжав, Ж.Ариунаа, Б.Оюун, Р.Болдбат, Б.Хандсүрэн , Ц.Бямбасүрэн, Г.Амаржаргал “Мояа-мояа” хам шинжийн монгол дахь тохиолдол (ховор тохиолдол) “ Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 128-132.

3.1.7. М.Ичинхорлоо, Г.Байгальмаа, Д.Баасанжав Тархины дунд шугамын хажууд байрладаг хоёр талын таламус бүтцийн хурц шигдээс (Ховор тохиолдол болох Перчерон артерийн инфаркт) “, Оюунлаг шастинчууд-2012, Олон улсын эмч нарын баярт зориулсан ЭШ-ний илтгэл, өгүүлэлийн хураангуй. 2012 он. Ху 132-135

3.2. Бусад хэлээр-байхгүй

4. Бусад

4.1. Монгол хэлээр

ЭШ-ний тайлан – “Тархины бага харвалтын эмнэлзүй, оношлогоо, тэдгээрийг том харвалт болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх арга зарчим” 2012 он . ММСС

4.2. Бусад хэлээр

 

Монголын анагаах ухааны академийн гишүүн Д.Баасанжавын 2012 оны ажлын тайлан

Хавсралт 2

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр

1. Монголд

  1. 2012.06.25-26-нд Дэлхийн Мэдрэлийн Холбоо, Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэг, АУХ-гийн Мэдрэл судлалын сектор хамтран “ Хажуугийн хатингаралт хатуурал болон танин мэдэхүйн эмгэгийн оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал“ сэдэвт олон улсын сургалтсеминар (2 өдрийн ) зохион байгуулав. Сургалт-семинарт гадаадын 8 орны (Thomas Bak (Их Британи), Facundo Manes (Аргентин), Albert Ludolph (Герман), John Ravits (АНУ), Hiroyuki Nodera (Япон), Suvarna Alladi (Энэтхэг), Angela Rosenbohm (Герман), Stefano Cappa (Итали) нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Нийтдээ 110 орчим мэдрэлийн эмч нарыг оролцуулав (аймаг, хотын). Уг олон улсын сургалт-семинараар хэлэлцүүлсэн 2 илтгэлийн нэр: “Танин мэдэх дээд үйлийн дунд зэргийн өөрчлөлт синдром”, “Танин мэдэх дээд үйлийн өөрчлөлт -деменцийн тухай үзэл баримтлал, эмнэлзүй, оношлогооны зарим асуудалд”
  2. 2012.05.26-нд “Чихрийн шижин ба мэдрэлийн тогтолцоо” сэдэвт семинарыг мэдрэлийн сектор, мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн хүрээнд зохион байгуулж мэдрэлийн болон дотоод шүүрлийн булчирхайн 150 гаруй эмч нар оролцлоо.
  3. 2012.08.24-нд “Тархины бага харвалтын эмнэлзүй, оношлогоо, тэдгээрийг том харвалт болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх арга зарчим” сэдэвт сургалт  семинарыг ММЭН, мэдрэлийн сектороос зохион байгуулж, хот хөдөөгийн 110 гаруй мэдрэлийн эмч нар хамрагдсан. Тус сургалт-семинарт “Тархины бага харвалтын талаархи үзэл баримтлалын тойм” сэдэвт илтгэл тавив.

2. Бусад оронд-байхгүй

Хавсралт 3

2011 онд удирдаж, зөвлөж зэрэг хамгаалуулсан судлаачид

  1. Г.Ууганцэцэг “Дархан-Уул аймгийн хүн амын дундах тархины харвалтын тархалт” “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийн магистрын зэрэг- урьдчилсан хамгаалалт.
  2. Мэдрэлийн чиглэлээр Японд АУХ-гийн мэдрэл судлалын секторын ЭШДА Б.Чимэглхам, Тайваньд АУХ-гийн мэдрэл судлалын секторын ЭШДА Б.Хандсүрэн нарыг Ph докторантурт явуулав.

МОНГОЛЫН АНАГААХ УХААННЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Х.ГЭЛЭГЖАМЦЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2013.02.06

Нэг. Бөөр судлал сурах бичиг 25 х\х дахин хэвлүүлсэн

Хоёр. Анагаах Ухааны докторын ажил 3-ыг удирддаж байна. Үүнээс нэг нь ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөлд докторын эрэг хамгаалсан. Л.Дашиймаа“ Хүүхдийн пиелонефритийн эмнэлзүй,үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанар”

Гурав. Зохион байгуулсан хурал. “4-th Mongolia ISN COMGAN CME meeting” Ulaanbaatar, 2012

Дөрөв. Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл.

  1. “Sun Sauna treatment of chronic kidney disease” Journal of Oriental Medicine ., 2012
  2.  “Estimation of renal function in subjects with normgl serum creatinine levels” International society of nephrology-global utreach, continuing medical education Meeting. Ulaanbaatar 2012. P.105
  3.  “Quality of life after Kidney transplantation” International society of nephrology-global Outreach, continuing medical education Meeting. Ulaanbaatar 2012. P.113
  4. “Chronic kidney disease patients quality of life” International society of nephrology-global Outreach, continuing medical education Meeting. Ulaanbaatar 2012. Page 116

Тав. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт семинарын явцтай танилцаж зөвлөгөө өгөх ажил хийсэн. Үүнд: Орхон аймаг, Булган аймаг, Улаанбаатар хот Сүхбаатар Дүүрэг, Дорноговь аймаг, Өвөрхангай аймаг, Хужирт сум, Архангай аймаг, Хотонт сум зэрэг 5 аймаг, нэг дүүрэг, 2 суманд тус тус ажилласан болно.

Анагаах ухааны доктор, профессор Х.ГЭЛЭГЖАМЦ

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, ПРОФЕССОР Г.ЦАГААНХҮҮГИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2013 оны 1 дүгээр сарын 11

Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай:

МАУА-ийн 2012 оны улирал тутмын чуулган болон Эмнэлзүйн салбарын үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн;

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт:

Өгүүлэл:

  1. Шүрэн Д., Цагаанхүү Г., Баасанжав Д. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах тархмал хатуурлын тархалт. “Монголын анагаах ухаан” сэтгүүл, 2012, 2, х.21-25;
  2.  Шүрэн Д., Дэлгэрмаа Ц., Цагаанхүү Г. Улаанбаатар хотын хүн ам дахь тархмал хатуурал өвчний эмнэлзүйн зарим онцлог. “Монголын анагаах ухаан” сэтгүүл, 2012, 2, х.26-31;
  3.  Сарангэрэл Ж., Цагаанхүү Г. Neurology in Mongolia. Германы “NeuroTransmitter” сэтгүүл, 2012, 9, p.15-18;

Ном (зохиосон ба редакторласан):

  1. Цагаанхүү Г. (редактор) Л.Отгонбаярын бичсэн “Тархины цахилгаан бичлэг” номыг эрхлэн хянасан, УБ., 2012, 201х.
  2. Цагаанхүү Г., бусад (хамтран зохиогч, редактор)“Анагаах ухааны үндэсний нэвтэрхий толь” 3 боть УБ., 2012, 2011х.
  3. Цагаанхүү Г. “Тархины харвалтын эмнэлзүйн удирдамж” (эмч нарт зориулсан гарын авлага), УБ., 41 х.

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал, тавьсан илтгэлийн нэр, товчлол, хэвлэгдсэн бол түүний ишлэл:

  1. “Харвалт ба зүрхний шигдээс” төслийн хүрээнд 2 удаа сургалт-семинар зохион байгуулахад оролцож, “Тархины цусхомсрох харвалт”, “Тархины эдийн цусхарвалт”, “Аалзавчийн дорх харвалт” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн; Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэг (ММЭН), УБ., 2012 оны 3, 6-р сар;
  2. “Хатангиралт хатуурал ба тэнэгрэлийн оношлогоо, эмчилгээний өнөөгийн байдал” хэмээх олон улсын сургалт-семинар; ММЭН, УБ., 2012 оны 6 сарын 24-25;
  3. Монгол-Германы мэдрэлийн эмч, эрдэмтдийн хамтарсан сургалт-семинар, “Info-2012”– “Тархины харвалт ба мэдрэлийн халдварын асуудал”, ММЭН, УБ., 2012 оны 8 сарын 25-26;
  4.  “1st International Epilepsy Symposium in Mongolia” сэдэвт симпозиумыг удирдан зохион байгуулсан; Монголын эпилепси судлалын нийгэмлэг; UB, Mongolia, 21-22 September, 2012

МАУА-ийн гишүүн, доктор профессор Г.Цагаанхүү

МАУА-ЫН ГИШҮҮН Р.ШАГДАРСҮРЭНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

  1. 1. Гэмтэл согогийн XIV эрдмийн чуулганыг Гэмтэл-Согог судлалын албыг үндэслэн байгуулагчдын нэг, ЭМШУИС-ын ГэмтэлСогогийн судлалын анхны тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, профессор, Монгол улсын төрийн соёрхолт Гажидын Дэмидийн мэндэлсний 80 насны ойд зориулан Онол практикийн бага хурал, эрдмийн 14-р чуулганыг хийж бүтээлийн ном гаргав.
  2. Гэмтэл согог заслын эмчийн ахлах, тэргүүлэх зэрэг горилох 7 хоногийн сургалт зохион байгуулж 14 эмчийг зэрэг хамгаалуулав.
  3.  Гэмтэл-согогийн нарийн мэргэжлийн чиглэлэээр Баасан гариг бүрт лекц хэлбэрээр сургалт тогтмол явуулж байна.
  4.  Р.Сандуйжав “Хавдар судлал” номыг хянан тохиолдуулав.
  5.  АУ-ны докторант С.Отгонгэрэл, Ө.Хишигсүрэн, Б.Бархүү нарын эрдмийн ажлыг удирдаж байна.

Товч тайлан бичсэн: анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Р.Шагдарсүрэн

БИО АНАГААХЫН САЛБАР

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН (МАУА) ГИШҮҮН Л.ЛХАГВАГИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2012.12.30

МАУА-ийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон байдал.

МАУА-ний чуулган болон тэргүүлэгчидийн хуралд цаг тухай бүрд оролцож, хэлэлцсэн асуудлаар санал, бодлоо илэрхийлж, Академийн Ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг ахлан ажиллах, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн хувиар хурал, семинар удирдах зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирэв.

2012 онд бичиж нийтлүүлсэн бүтээл.

Ном (Монгол хэлээр)

  1. Эрдэм гийсэн ээлт орчлон, УБ, 2012. 15хх.
  2. Заяа тавилангийн шаштир, УБ, 2012. 28,7хх
  3. “Алтангагнуур- 2012” номын 1972 оны төгсөгчидийн тухай бүлэг, 6хх

Эрдэм шинжилгэний өгүүлэл (Монгол хэлээр)

  1. Уулархаг нутгийн 30-69 насны хүн амын эрүүл мэндийн төлөв байдал (Зохиогчидын багийн хамт) Монголын анагаах ухаан, 2012, 4, 7-13
  2. Элэгний гидролизатын фармакологийн үйлдлийг судалсан үр дүн, (зохиогчидын багийн хамт) Монголын анагаах ухаан, 2012, 4, 78-85

Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол (Монгол хэлээр)

  1. Тойрог замын болон гараг хоорондын нислэгийн үе дэхь биохэмнэл судлалын зарим асуудлууд “ Орчин үеийн сансар судлал- Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурал (ном)” 2012, 03.22
  2. Бөөр хамгаалах үйлдэлтэй зарим эмийн ургамалын фитохимийн судалгаа (Зохиогчидын багийн хамт) Эрдмийн чуулган -54, ЭМШУИС 2012.х.83
  3. Ходоодны шархлааны үед Их таван салаа (Plantago major L), Эмийн хумсан цэцэг(Calendula officinalis L) ургамлаас гарган авсан бэлдмэлийн үйлдлийг судалсан фармакологийн судалгааны дүн (Зохиогчидийн багийн хамт), Мөн тэнд, х. 84-85
  4. Бөөр хамгаалах үйлдэлтэй зарим ургамлын фармакологийн судалгаа (Зохиогчидын багийн хамт), Мөн тэнд, х. 86-87
  5. Витагрипп-100 сироп эмийн технологи, стандартчилалын судалгаа (Зохиогчидын багийн хамт) Мөн тэнд, х.90.

Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол (Англи хэлээр)

  1. A.Pharmacological study of medicinal plants for the stimulating the immune system “Medicinal plant and Natural Product Research.Traditional and modern Aspects” International symphosium, September, 21-22, 2012 pp.21-22, Ulaanbaatar, Mongolia
  2. Quality components of Sea Buckthurn varieties, Мөн тэнд. p.32.

Шинэ бүтээл, зохиогчийн эрх

  1. Шинэ бүтээлийн патент, №3572: Монгол хүний биологийн насны загварчлал (Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны А/47 тушаал)
  2. Зохиогчийн гэрчилгээ №4642
  3. Монгол хүний антропометрийн болон гематологийн үзүүлэлтүүдийн бүс нутгийн харьцуулсан судалгаа, (2012. 06.20)

Удирдаж хамгаалуулсан:

П.Ижилбаяр. Зэрлэг болон тарималжуулсан чацарганы түүхий эдийн биохимийн судалгаа. Эм зүйн ухааны мастерийн зэрэг горилсон бүтээл, хамгаалсан: 2012.06.29

Ярилцлага, өгүүлэл

Ярилцлага

  1. Сансрын судалгаа, Монгол телевиз, 2012.03.22
  2. Сансрын эмнэлэг-биологийн асуудлууд, MNC телевиз, 2012.12.24-30, 2 цуврал
  3. Эм судлалын хүрээлэн, түүний судалгаа, “Эм сэрэмж” сэтгүүл, 2012
  4. “Монос” дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. 2012 он, News.mn сайт

Өгүүлэл

  1. Ажнай хүлэг уяан дээрээ дүүхэлзэх мэт. (профессор Д. Цэдэвийн тухай дурсамж), ”Анагаахын мэргэд” номд
  2.  Уншаад баршгүй ухааны судар(профессор Г.Жамбаагийн тухай) “Анагаахын мэргэд” ном,
  3.  Хангайн уулын хөх байц хавсрага шуурганд элэгдэхгүй буйзаа (Академич Б.Ширэндэвийн тухай дурсамж), “Үйлсээрээ мөнхөрсөн Б. Ширэндэв” номд - Эм зүйчдийн жанжин (Академич Д.Дүнгэрдоржийн тухай) “Анагаахын мэргэд” номд

Бусад

  1. Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүн, Биотехнологийн мэргэжлийн зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэв.
  2. “Mongolmed” цахим мэдээллийн сангын нээлтийн үйл ажиллагааг удирдав. (2012.11.30)
  3. Анагаах ухааны салбарт эрдмийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх семинарыг удирдав. (2012.12.06) 

Академич Л.Лхагва

АКАДЕМИЧ Б.БАЯРТЫН 2012 ОНЫ БҮТЭЭЛИЙН ТАЙЛАН

Бичиж хэвлүүлсэн ном

  1. Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг,1.3 хх, 2012
  2. Эрүүл мэндийн зарим мэргэжлээр төгсөгчид тавих шаардлага, 0.8хх, 2012
  3. Эрүүл мэндийн байгууллагын эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн гарын авлага, 1.5 хх, 2012
  4. Career development pathway for health professionals, 1.3 xx, 2012
  5. Анагаахын сургууль төгсөгчдийн стандарт, 25 хх, 2012,

Хянан тохиолдуулсан ном

  1. Эрүүл мэндийн зарим мэргэжлээр төгсөгчдөд тавигдах шаардлага, 1.3 хх, 2012
  2. Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг,1.3 хх, 2012
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, зарчмын тайлбар 1.9хх, 2012
  4. Career development pathway for health professionals,1.3 xx, 2012

Бичиж хэвлүүлсэн өгүүлэл

  1. Манай орны хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэрэгжүүлэх арга зам, Өдрийн сонин, 2012.11.23.
  2. Манай орны хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэрэгжүүлэх арга зам, “Эрдмийн ундраа” академичдийн лекц, 2012, 74-84

Хэлэлцүүлсэн илтгэл

  1. Манай орны хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх арга зам / академичдын цуврал илтгэл, 2012
  2. Эмнэлгийн тусламжийн чанарын тухай ойлголт, Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн, 2012, Улаанбаатар.
  3. Эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээ хангамжийн өнөөгийн байдал, Баруун бүсийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний чуулган, 2012, Говь-Алтай, Халиун сум

Академич Б.Баярт

МАУА-Н АКАДЕМИЧ, АШУ-Ы ДОКТОР(D.SC) ПРОФЕССОР Д.АМГАЛАНБААТАРЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

* Дотоодод нийлүүлсэн илтгэл

* Гадаадад нийлүүлсэн илтгэл

* Дотоодод нийтлүүлсэн өгүүлэл

* Гадаадад нийтлүүлсэн өгүүлэл

* Ном сурах бичиг

* Шинээр хэвлүүлсэн ном товхимол

 

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН И.ПҮРЭВДОРЖИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Чуулганы үйл ажиллагаа

  1. АУАкадемийн чуулганд зар авсан бүх тохиолдолдоо оролцож, санал бодлоо илэрхийлсэн.
  2. Тэргүүлэгчийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Хүний үр удамд цацрагийн нөлөө” сэдвээр материал бэлдэж Анагаах Ухаан сэтгүүлд хэвлүүлэв.

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт Ном

  1. Монголын анагаах ухааны үндэсний нэвтэрхий толь. 3 боть хамтын бүтээл 2012он
  2. Анагаах ухааны генетикийн мэдлэг шалгах сорилууд 2.8х.х 2012он

Эрдэм шинжилгээний өгүүлэл (монгол-3, гадаад-1)

  1. Зүрхний титэм судасны эмгэгийн удамшлыг үнэлэх нь(Ц.Алтансүх нарын хамт) Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан 2012 оны 4-р сар тусгай дугаар х.35-39
  2. Хүний үр удамд цацраг идэвхит бодисын үзүүлэх хор хөнөөл. Монголын Анагаах Ухаан 2012. №2, х.78-81.
  3. Генетикийн хувиргасан хүнсний бүтээгдэхүүн, түүний эерэг сөрөг тал. Эмзүй 2012. №1 х.59-62
  4. B.Gambajav, O.Damdinbazar, N.Danshiitsoodol, G.Dagvasumberel, I.Purevdorj, E.Gombojav, U.Chuluunbaatar, Ch.Ochir, P.Ichinkhorloo and J.Sung “ Resources and pilot results for Establishing a Mongolian Twin Register” Twin Research and Human Genetics. 2012(accepted)

Австракт нь хэвлэгдсэн нийтлэлүүд

  1. Hallermann-Streiff Syndrome: case report in Mongolia. Mongolian journal of Health Sciences, vol.9.1 Sept.2012 p.105
  2. Pilot study of familial risk assessment for early-onset coronary heart disease(хамтын бүтээл) Mongolian journal of Health Sciences, vol.9.1 Sept.2012 p.26

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал

Монголд – 2 (нэг нь олон улсын хурал)

Бусад оронд

2012 онд удирдаж, зөвлөж зэрэг хамгаалуулсан судлаачид

  1. Д.Адилзаяа – Бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьдал эмгэгийн патогистологи, иммунохимийн судалгаа 2012он(Удирдагч)
  2. Б.Буянхишиг – Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцарын эмэнд тэсвэржилт, генотип шинж (шүүмжлэгч)

Профессор И.Пүрэвдорж

2013.03.13

ЭМЗҮЙ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАР

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН Д.ДҮНГЭРДОРЖИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Ирүүлсэн маягтын дагуу 2012 оны товч, тоимлосон тайланг бичиж хүргүүлэв. Үүнд:

  1. Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагын түвшинд оролцож ажилласан.
  2. Бичиж нийтлүүлсэн бүтээл нийт 15, үүнд - ном 4, эрдэм шинжилгээний өгүүлэл - 4, эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол - 7 (Хавсралт 1);
  3. Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд 11 удаа оролцож , дотоодод 7 илтгэлийн товчлол, гадаадад 1 илтгэлийн товчлол хэвлүүлсэн. (Хавсралт 2) ;
  4. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан судлаачид-Эм зүйн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан 2 судлаачийн ажлыг, мөн эм зүйн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан 2 судлаачийн ажлыг, бүгд 4 хүний эрдэм шинжилгэээний ажлыг удирдаж хамгаалуулсан (Хавсралт 3);

Академич Д.Дүнгэрдорж

Монголын анагаах ухааны академийн гишүүн Д.Дүнгэрдоржийн 2012 оны ажлын тайлан

Хавсралт 1

2012 онд бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

1. Ном -4

1.1. Монгол хэлээр - 3

1.1.1. Д. Дүнгэрдорж.Эмийн шинжилгээ, сурах бичиг, 120 хэвлэлийн хуудас, Улаанбаатар, 2012.

1.1.2. Монголын Анагаахын мэргэд, 15-р боть, Улаанбаатар, 2012.

1.1.3. Монголын Анагаах ухааны үндэсний нэвтэрхий толь,Улаанбаатар, 2012, 3 боть номыг бичихэд оролцсоноос гадна хянан шүүсэн 10 редакторын нэг билээ.

1.2. Бусад хэлээр -1.

1.2.1. D.Dungerdorj. Chronicles of the collaboration between Health Sciences University of Mongolia and Yonsei University Health System(1993- 2012), Ulaanbaatar, Mongolia, 2012.

2. Эрдэм шинжилгээний өгүүлэл – 4

2.1. Монгол хэлээр - 3

2.1.1. Д.Дүнгэрдорж нар. Орчин цагийн Монголын анагаах ухааны боловсролын хөгжил,цаашдын ирээдүй, Монголын Анагаах Ухааны Боловсролын хобооны сэтгүүл, 2012 , № 4, хуудас 22. 

2.1.2. Ж.Батцэцэг, Д.Дүнгэрдорж, Ц.Даваасүрэн. Хүрэн манжинд хийсэн фитохимийн судалгааны дүнгээс, Онош, Улаанбаатар, №1/52/, 2012, х. 8-12.

2.1.3. Бо.Бүрэнбат, Д.Дүнгэрдорж нар, Цусан болор эмийн чанарын зарим үзүүлэлтийг тогтоосон дүнгээс, Монголын анагаах ухаан сэтгүүл, 2012, № 4.

2.2. Бусад хэлээр- 1.

2.2.1. D.Dungerdorj. “ Study on availability, allocation and price of essential diabetes medicines in Mongolia”, Abstract book of the 72nd International Congress of FIP, p.68, Amsterdam, Netherland , October 3 -8, 2012. 

3. Эрдэм шинжилгээний илтгэлийн товчлол -7.

3.1. Монгол хэлээр – 7.

Хавсралт 2

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд оролцсон байдал -11.

1. Монголд – 9.

2012 онд дотоодод зохиогдсон эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын чанартай 2, сургууль болон сургууль хоорондын хамтарсан 7, бүгд 9 бага хуралд оролцсон байна.

2. Бусад оронд - 2

2012 онд гадаадад дараах 2 хуралд оролцсон:

  1. Азийн Эмзүйн холбооны 24-р чуулган, 2012 оны 9-р сарын 13-16-нд Индонезийн Вали-д болсон хуралд төлөөлөгчөөр ороцож үг хэлсэн.
  2. Нидерландын Амстердам хотноо 2012 оны 10-р сарын 3-8-нд болсон Дэлхийн эмзүйн эрдэм шинжилгээний 72-р чуулганд “Study on availability, allocation and price of essential diabetes medicines in Mongolia” илтгэл тавьж оролцсон

Хавсралт 3

2012 онд удирдаж, зөвлөж зэрэг хамгаалуулсан судлаачид: - 4.

Эм зүйн ухаанаар доктор (Ph.D) -ын зэрэг хамгаалсан 2 судлаачийн ажлыг удирдаж хамгаалуулсан.Үүнд:

  1. Д.Жамбанинж.Илдэн игүүшнээсшинэ эмийн хэлбэр бэлтгэх судалгаа, F 723400, 2012 оны 6-р сард хамгаалсан.
  2. Бо.Бүрэнбат, Цусан болор капсул эмийн чанарын судалгааны асуудалд, F 723400, 2012 оны 10-р сард хамгаалсан.

Эм зүйн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан 2 судлаачийн ажлыг удирдаж хамгаалуулсан.Үүнд:

  1. Н.Баасанжаргал. Илдэн игүүшин//-ээс өтгөн ханд гарган авах технологийн судалгаа, Е72403.
  2. Ж.Батцэцэг, Хүрэн манжингаас хуурай ханд гарган авах технологийн асуудалд, Е723400.

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН

АКАДЕМИЧ ШАРАВЫН БОЛДЫН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2013.03.18 Улаанбаатар хот

Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон

тухай.

  1. 2012 онд зохион байгуулагдсан академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хоцролгүй шамдан оролцож, эрдэм шинжилгээний төсөлт ажлын үр дүнгийн хэлэлцүүлэгт холбогдох санал гаргав.
  2. ШУА-аас зохион байгуулсан олон талт үйл ажиллагаанд оролцон зарим ажлыг хамтран зохион байгууллаа.
  3. Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн бакалаврын боловсролын сургалтын стандарт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллан Стандартчилал, Хэмжилзүйн Газрын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулав. Энэхүү стандартын зорилго нь уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн бакалаврын боловсролын сургалтын агуулга, үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг ханган сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
  4. “Монгол улсын шинжлэх ухааны академийн гишүүнийг сонгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж санал боловсруулж хүргүүлэв.

2012 оны 12 дугаар сарын байдлаар бичиж нийтлүүлсэн болон бусад бүтээлийн товчоо

Нийт 12 бүтээл (хавсралт) үүнээс:

Монгол хэлээр - 10

Гадаад хэлээр - 2

2012 ОНД БИЧИЖ НИЙТЛҮҮЛСЭН БОЛОН БУСАД БҮТЭЭЛИЙН БҮРЭН ЖАГСААЛТ

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, ДОКТОР (SC.D), ПРОФЕССОР Б.ДАГВАЦЭРЭНГИЙН 2012 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон тухай

Тайлангийн хугацаанд Монголын анагаах ухааны академийн чуулган, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тогтмол оролцсон.

Бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт

Бусад хийсэн ажлууд

  1. Уламжлалт анагаахын эмчилгээний зарим арга, эм тангийн технологийн судалгаа (2010-2012) нэртэй шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнг хүлээлгэж өгсөн.
  2. Уламжлалт эм тан найруулах зарчим, технологийн судалгаа /2012-2014/ нэртэй ШУТ-ийн төслийн удирдагчаар ажиллаж байна.
  3. Монгол анагаах ухааны өнөөгийнбайдал, хэтийнтөлөв олон улсын хуралд хаиран зохион байгуулж оролцсон (Улаанбаатар, 2012.09.18)
  4. International Forum On The Heritage and Development Of Traditional Medicine нэртэй эрдэм шинжилгээний хуралд оролцсон.(Erlian, China, July 17-19, 2012)
  5. 4 докторант, 1 магистрантын эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр ажиллаж байна.

Монголын анагаах ухааны академийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал

УАШУТҮК байгуулагдсны 54 жилийн ой, байгалын нэгдлийн хүрээлэн байгуулагдсны 40 жилийн ойг тэмдэглэх, корпорацийн Ц.Хайдав академичийн нэрэмжит болгох асуудлыг зохион байгуулах

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ, АШУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР БОДИЙН ДАГДАНБАЗАР 2012 ОНД ХИЙСЭН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАН

Нэг. Ном товхимол:

  1. Анатомийн тэнхимийн түүхэн товчоон (ном, 10х.х) тэнхимийнхээ 70 жилийн ойд зориулан эмхэтгэн, найруулж бичиж хэвлүүлсэн, редактор Д.Амгаланбаатар
  2. Энэрхүйн гэгээн эгшиглэн (ном ..х.х.) ЭМШУИС-ийн 70 жилийн ойд зориулж эмхэтгэн найруулж бичиж хэвлүүлсэн,
  3. Хүний биеийн мэдрэлийн тогтолцоо, мэдрэхүйн эрхтэний өнгөт фото атлас, О.Эрдэнэзаяа, Д.Тунгалаг нартай хамтран зохиосныг нэмэн засварлаж дахин хэвлүүлсэн.

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл:

Гурав. Эрдэм шинжилгээний илтгэл, түүний хураангуй

Тайлан бичсэн: профессор Б.Дагданбазар

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1219
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК