Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Монгол орны газарзүйн янз бүрийн бүсэд оршин суугчдийн липидийн солилцооны байдал
( Судалгааны өгүүлэл )

А.Өлзийхутаг, Ц. Алтаннавч

 

XX зууны эхээр зүрх судасны өвчлөлийн дотор «липидийн солилцооны хямрал, зүрх судасны гажуудал» хоёр aнаraax ухаанд тулгамдсан асуудлын нэг болон гарч шинжилгээ судалгааны гол чиглэл болсон. Далаад жилийн тэртээ Оросын эрдэмтэн Н.Н.Аничков, С.С.Халатов (1912) нар анх «Липидийн солилцооны хямралын үр дагавар нь атеросклероз өвчин юм» гэсэн ойлголт дэвшүүлсэн нь шинжлэх ухаанд томоохон алхам болсон юм. Түүнээс хойш олон орны судлаачид энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил байнга хийж байгаа боловч тайлбарлагдаагүй зүйл байсаар л байна. Тухайлбал: хүний артерийн судасны хананд липид хуримтлагддагийн гол шалтгаан, сэдээх хүчин зүйл, механизмын талаар судалгаа үргэлжилж байна.

Сүүлийн үед липидийн солилцооны хямралд хүрээлэн байгаа гадаад орчны нөлөөлөл, хүмүүсийн аж амьдралын хүчин зүйлс хамаатай гэсэн ойлголт их яригдах боллоо (Но.Дондог 1963, Лувсанноров 1970, Эллиот В., Кенней М. 1975).

Иймээс бид энэ удаа монгол орны байгаль газарзүйн янз бүрийн бүсэд байрладаг Улаанбаатар хот (1200-1350м), Дорнод  (800-1000 м), Өвөрхангай-Хужирт (1200-2200м) зэрэгт оршин суугчдын цусны ийлдэс дэх липидийн солилцоог судлах зорилгоор нийт холестерин, альфа-холестерин, триглицеридын дундаж хэмжээг гаргаж хооронд нь харьцуулан насны  бүлэглэлээр нь дүгнэв.

Судалгааны арга

Судалгааг Улаанбаатар хотод (1200-1350м далайн төвшнөөс дээш) нийт 383 хүнд, Дорнод аймагт (800-1000 м) 145 хүнд, Өвөрхангай аймагт (2000-2200 м) 41 эрүүл гэгдэх 35—60 насны эрчүүдийн дунд хийв.

Цусны ийлдэсийг центрифугээр салгаж, нийт холестерин, альфа-холестерин, триглицеридийг тодорхойлох хүртлээ 15°С-т хадгалсан. Шинжилгээг Клиникийн III эмнэлгийн лабораторит хийж, цусны ийлдэс дэх нийт холестерин, альфа-холестерийнийг ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн томъёолсон Л.Л.Абелл (1952) аргаар тодорхойлж, триглицеридийг Л.А.Карлсон (1963)  аргыг ашиглан гүйцэтгэв.

 Судалгааны дүн

Хүмүүсийн цусны ийлдэс дэх нийт холестерин, альфа-холестерин, триглицеридийн дундаж хэмжээг 10 насны бүлгээр нь ялгаж хүснэгтэнд оруулжээ. (Хүснэгт 1)

Хүснэгт №1-ээс үзэхэд Улаанбаатар хотын оршин суугчдын цусны ийлдэс дэх нийт холестерин, триглицеридийн хэмжээ их бус, ДЭМБ-ын тогтоосон хэвийн хэмжээний түвшинд байгаа нь харагдаж байв. Тухайлбал: нийт холестерин, триглицеридийн хамгийн их хуримтлагдаж болох 45-аас дээш насны хүмүүст авч үзвэл; нийт холестерин 15-54 насанд 5.2±1.12%, 55-64 насанд 5.02±1.02% тус тус тодорхойлогдлоо. Дорнод аймагт хийсэн цусны шинжилгээнд  дээрхи үзүүлэлтүүд их бус ДЭМБ-ын хэвийн хэмжээнд байгаа боловч Улаанбаатар хотынхтой харьцуулахад 1.8%-иар бага, 55-64 насанд 0.68±0.18% буюу 0.7%-иар тус тус бага хэмжээтэй тодорхойлогдов. Өвөрхангай аймагт хийсэн шинжилгээнээс үзэхэд тэндхийн хүмүүсийн цусны ийлдэс дэх нийт холестерин, триглицеридийн хэмжээ их бус хэвийн түвшинд байв. Харин 45-аас дээш насанд нийт холестерины хэмжээ Улаанбаатарын хүмүүсийнхээс арай бага байлаа. Тухайлбал; нийт холестерин 45-54 насанд 4.75±1.02% байгаа нь хотын хүмүүсээс 1.8% бara хэмжээтэй харагдлаа.

Хүснэгт №2-оос үзэхэд Өвөрхангай аймгийн хүмүүст 45-54 насанд 1.32±0.40%, 55-64 насанд 1.35±0.16% байгаа нь Улаанбаатар, Дорнодын хүмүүсийн цусны ийлдэс дэх альфа-холестерины хэмжээтэй ойролцоо буюу ДЭМБ-аас тогтоогдсон хэвийн түвшинд байна.

Судалгаанд хамрагдсан бүс нутгийн хүмүүсийн цусны ийлдэс дэх нийт холестерин, альфа-холестерин, триглицериридийн хэмжээ ДЭМБ-aac тогтоогдсон хэвийн хэмжээний түвшинд байгаагаас үзвэл манай орны хүмүүсийн липидийн солилцоонд бидний хэрэглэдэг амьтны  гаралтай өөх тостой зүйл бага нөлөөлдөг бололтой. Энэ нь манай орны хүмүүсийн амьдралын дадал заншил, ажил төрлийн онцлогоос болон амьдарч байгаа байгаа байгаль газар зүйн онцлог зэргээс  хамaаралтай бaйж болох мэт. Тухайлбал:

1) Улаанбатар хот далайн түвшнээс 1200-1350 м өндөрт оршдог, сард агаарын температурын хэлбэлзэл 45.7 хэм, агаарын дундаж Р-653.8 mm МУБ, хотын хүн ам нилээд шигүү суурьшсан, аж үйлдвэрлэл хөгжсөн ба хоол хүнсэндээ ногоо, чихэрлэг зүйлс (нүүрс ус ихтэй) харьцангуй их   хэрэглэдэг байхад Дорнод аймаг далайн түвшнээс 800-1000 м өндөрт оршдог, ерөнхийдөө нутаг нь талархаг. Жилд дунджаар 170-175 мм хур тунадас бууна. Жилийн дундаж температур (+) байдаг ба зуны улиралд +20 хэм, өвлийн дундаж Т=-20 хэм орчим байдаг юм. Нутгийн xүмүүc нь хотынхоос илүү сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ба ногоо, чихэрлэг зүйлс, давс бага хэрэглэнэ.

Өвөрхангай (Хужиртын хойт хэсэг) 2000-2200 м өндөрт оршдог ба жилийн дундаж Т=-0.2-0.3 хэм хүртэл хэлбэлзэнэ. 1 сарын дундаж Т=-23 хэм, жилд дунджаар 250-350 мм хур тунадас буудаг. Хүмүүс нь өөх тос, давс ихтэй хоол, цай хэрэглэдэг онцлогтой, нүүрс ус бага хэрэглэдэг юм байна. Энэ байдлаас харахад Улаанбаатарчууд аж амьдрал, ажил хөдөлмөр нь өвропжсон ба липидийн солилцооны үзүүлэлтүүдийн түвшин ч ДЭМБ-аас тогтоосон хэвийн хэмжээнд хүрч байна. Харин Дорнод аймагт хүмүүс нь хоол хүнсэндээ нүүрс ус, давс бага хэрэглэдэг нь липидийн солилцооны үзүүлэлтийн дундаж түвшин ДЭМБ-аас тогтоогдсон хэмжээнээс хэт доогуур болох шалтгаан болж магадгүй байна. Өвөрхангай (Хужирт сумын хойд хэсэг) аймагт өндөр уулын бүсийн цаг агаар, уур амьсгал нь хүмүүсийнх нь хэрэглэдэг их өөх тостой бас давстай хоол,  цайтай нь энерги зарцуулалтын шаардлагаас урган гарсан байж болох бөгөөд тэр нутагт өөх тос түргэн исэлдэх талтай байж болох ба нөгөө талаар энэ нутгийнхан бас нүүрс ус бага хэрэглэдэг нь холестериний дотоод синтез бага байх нөхцөлийг бүрдүүлж липидийн солилцооны хямралд хүргэхгүй байж болох мэт. (Самсонов 1979)

 Үүнээс үндэслэн манай орны хүн амын хоол тэжээлд голчлон амьтны гаралтай өөх тостой бүтээгдэхүүн эзэлдэг боловч цусны ийлдэс дэх липидийн солилцооны хямрал хоол хүнсээр биед орох өөх тосноос бага хамааралтай болох нь Дорнод, Өвөрхангай аймгийн хүмүүсийн судалгаанд ажиглагдав. Харин Улаанбаатар хотын оршин суугчдын цусан дахь липидийн түвшин Дорнод, Өвөрхангай аймгийнхныг бодвол арай их хэмжээтэй байгаа нь хотын хүмүүс хүнс тэжээлдээ чихэрлэгийн зүйл (нүүрс ус) илүү хэрэглэдэг нь онолын дагуу хоол хүнсэн дэх холестерин, триглицеридийн нөлөөнөөс гадна холестерин дотор эрхтэнд нийлэгжих үзэгдэл илүү байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Манай оронд атеросклероз өвчин түүний үр дагавар ховор, явц нь зөөлөн байдаг тухай судалгааны гол тайлбар эндээс ч гарч болох юм. (Но. Дондог 1967, Галцог 1975)

Цаашид манай орны нөхцөлд липидийн судалгааг нарийвчлан судлах нь түүний хямралын гол үр дагавар болох атеросклероз өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв оношлох, эмчлэх асуудалд чухал ач холбогдолтой байна. Цусан дахь липидийн дундаж түвшин тус орны байгаль газарзүйн энэ хэдэн бүсэд хэвийн хэмжээнд байгааг авч үзвэл бид тус оронд атеросклероз гэж оношлох асуудал дэлгэрэнгүй байгааг авч үзүүштэй байна. Бидний онош зөв үү? Эсвэл атеросклероз уу? Манай орны нөхцөлд байгаль цаг уур, аж амьдралын өвөрмөц нөхцөл онцлогоос болж цусан дахь липид хэтэрч исэлдэх, судасны хананд минерал бодис идэвхтэй нэвчиж, хуримтлагдах зэргээс болж атеросклероз давамгайлдаг байж болзошгүй байгаад анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй юм. Үүнтэй холбогдуулан тус орны хүмүүст микро, макро элементийн солилцооны болон антиоксидантын талаар судалгаа чухал шаардлагатай байна.

Дүгнэлт

  1. Монголын байгаль газарзүйн янз бүрийн бүсэд оршдог (Улаанбaатар, Дорнод, Өвөpxангай) хүмүүсийн цусны ийлдэс дэх нийт холөстерин, альфа-холестерин, триглицеридийн дундаж хэмжээ харилцан адилгүй  байна. Тухайлбал: Улаанбаатарчуудын цусны ийлдэс дэх нийт холестерин, альфа-холестерин, триглицеридийн дундаж хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээний түвшинд байхад, Өвөрхангай аймгийнханы липидийн дундаж түүнээс доогуур байна. Дорнод аймагт липидийн солилцооны дундаж үзүүлэлт нилээд доогуур түвшинтэй ажиглагдаж байна.
  2. Монголчуудын цусны ийлдэс дэх липидийн зарим дундаж үзүүлэлт харилцан адилгүй байгаа нь нутгийн хүмүүсийн хоол, тэжээлийи онцлог, амьдралын дадал заншил, байгаль цаг уурын өвөрмөц тогтолцоотой холбоотой харилцан адилгүй өөр өөр байгаа нь тодорхой байна.
  3. Монголчууд амьтны гаралтай өөх, тос их хэрэглэдэг нь липидийн солилцооны дундаж түвшинг хямраадаггүй, өндөр уулын хатуу ширүүн уур амьсгалд тэрээр амархан исэлдэж ангижирдагийн (шингэдэг) зэрэгцээ, биеийн дотор үүсэх холестериний гол эх үүсвэр-нүүрс усыг нутгийн хүмүүс бага буюу огт хэрэглэдэггүй нь липидийн солилцооны хямралд хүргэдэггүй бололтой.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 736
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК