Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Архидалт өвчний тархалт
( Судалгааны өгүүлэл )

С. Бямбасүрэн, Л. Эрдэнэбаяр 

Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх клиникийн эмнэлэг, Эрүүлийн хамгаалах Яам

 
Абстракт

РАСПРОСТРАНЕННОСТЬ АЛКОГОЛИЗМА

С. Бямбасүрэн, Л.Эрдэнэбаяр     

Проведено нами двухэтапное эпидемиологическое обследование среди населения Архангайского аймака и района «Ажилчин» г. Улан-Батора с целью выявления распространенности алкоголизма. Выявлены 325 больные хроническим алкоголизмом. Показатель распространенности алкоголизма составляет 2,51 на 1000 населения.

Архидалт өвчний тархалтыг тогтоох нь наркологийн тусламжийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад чухал  ач холбогдолтой юм. Хэвлэлийн мэдээллээс (6) үзэхэд архидалтын тархалт 1000 хүн амд хөгжингүй капиталист орнуудад 13—90; социалист орнуудад 18,7—36,3; хөгжиж байгаа орнуудад 6 ногдож байна. Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас тусламж авч байгаа бүх өвчтөний 6,3 хувь нь архидалт өвчтэй хүмүүс байна (6). Манай орны судлаачдын тогтоосноор архидалт өвчин нь хүн амын дундаас илэрсэн сэтгэл мэдрэлийн бүх өвчтөний 5,2; хөдөлмөр эмчилгээний газрын бүх өвчтөний 1,0; сэтгэл мэдрэлийн диспансерийн хяналтанд байгаа бүх өвчтөний 15,0; сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бүх өвчтөний 5.0; сэтгэл мэдрэлийн тусламж авч байгаа бүх өвчтөний 10,0 хувийг тус тус эзэлж байна (2). Тус орны 77470 хүн амын дунд явуулсан сэтгэл мэдрэлийн өвчнийг илрүүлэх    эпидемиолог үзлэгийнтериалаас үзэхэд 1000 хүн амд ногдох архидалтын интенсив үзүүлэлт 1,13 байна (4). Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд эмэгтэйчүүд ба өсвөр үе, залуу насны хүмүүсийн дунд архидалт өвчин түргэн тархаж байна. Архидалт өвчтэй эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн харьцаа XIX зууны төгсгөл болон XX зууны эхэн үед 1:10 байсан бол одоо 1:5 болжээ (2). Одоо АНУ-д 9 сая архаг архичин байгаагийн 25 хувийг эмэгтэйчүүд, 5 хувийг 10-аас 19 хүртэлх насны хүмүүс эзэлж байна (2). ДЭХБ-ын мэдээнээс үзэхэд архидалт өвчтэй хүмүүсийн 10 хувьд архины солиорол үүсэж байна (1). Бидний судалгааны ажлын зорилго бол архидалт өвчний тар­халт болон эпидемиологийн бусад зарим үзүүлэлтийг тогтоох явдал юм. Судалгаандаа сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх улсын клиник (СМӨЭУК)-ийн эмнэлэгт 1983—1986 онд хэвтэж эмчлүүлсэн архидалт өвчтэй 1474 өвчтөннй тооцооны маягт, тус эмнэлгийн архив дахь өвчний түүх, тусгай боловсруулсан судалгааны аргачлалын дагуу 1987 онд Архангай аймаг болон Ажилчны районы бүх хүн амын дунд явуулсан сэтгэл мэдрэлийн эмч нарын эпидемиологийн 2 шаттай үзлэгээр илэрсэн архидалт өвчтэй 325 өвчтөний картуудыг ашиглав.

Судалгаанд   хамрагдсан 1799 өвчтөний насны байдлыг авч үзэв. (хүснэгт 1).

Архидалт өвчин нь Ажилчны районд 30—44 насанд, Архангай аймагт 35—54 насанд зонхилон тохиолдож байгаа боловч СМӨЭУК-ийн эмнэлгийн материалаас үзэхэд 25—39 насанд давамгайлан илэрч байна. Бид СМӨЭУК-ийн эмнэлэгт 1983—1986 онд хэвтэж эмчлүүлсэн архидалт өвчтэй 1474 өвчтөний хүйс, боловсрол, гэр бүл, хэвтэл­тийн тоо, өвчний үе шатуудад дүн шинжилгээ хийв. Үүнд:

1.  Хүйсний байдал: эрэгтэй 98,78 хувь, эмэгтэй—1,22 хувь буюу эрэгтэй эмэгтэйн харьцаа 81:1;

2.  Боловсролын байдлаар: дээд боловсролтой 19,81 хувь; дунд боловсролтой 71,70 хувь; бага боловсролтой 6,30 хувь; боловсролгүй 2,17 хувь;

3. Гэр бүлийн байдал: эхнэр буюу нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг 55,83 хувь; гэр бүлээсээ салсан 41,51; ганц бие амьдарч байгаа 2,64 хувь;

4.  Мэргэжлийн байдал: техникийн ажилчид 5,15 хувь; жолооч, механик 15,67, мужаан ачигч 2,73; галч, слесарь 11,46; нягтлан бодогч, эдийн засагч, тоо бүртгэгч 5,90; цахилгаанчин, гагнуурчин 5,42; хүний эмч 3,59; зохиолч, сэтгүүлч, зураач, орчуулагч, хөгжимчин, сийлбэрчин 3,86; инженер 4,74; хуульч 1,83; малын эмч, зоотехникч, агрономич, малчин 1,69; багш 4,13; барилгын ажилчин, ажилтан 3,05; уурхайн ажилчин ажилтан 1,62; машинист 4,20, үйлдвэрийн ажилчин 1,76; бусад мэргэжлийн хүмүүс 10,37; мэргэжилгүй хүмүүс  12,68 хувь.

5.  Хэвтэлтийн тоо: Анх удаа хэвтсэн 72,11 хувь, хоёр дахь удаа хэвтсэн 19,94;    3 ба түүнээс дээш удаа хэвтсэн 7,93 хувь.

6.  Өвчний үе шат: Өвчний I үе шатанд байгаа 17,36 хувь; II үе шатанд байгаа 74,76; III үе шатанд байгаа 7,86 хувь тус тус байв. СМӨЭУК-ийн эмнэлгийн материалаас үзэхэд 1983—1986 онд архины 

солиорол 18 өвчтөнд илэрсэн нь архидалт өвчтэй хүмүүсийн 1,1 хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан архидалт өвчтэй 1474 өвчтөнийг харьяалагдсан аймаг, хот, районоор нь авч үзэн эзлэх хувийг гаргав. (хүснэгт 2) Архидалт өвчтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтсэн динамик байдлыг СМӨЭУКЭ-ийн архив дахь өвчний түүхүүдэд тулгуурлан авч үзэв. (хүснэгт 3)

Хүснэгт 3-аас үзэхэд эмнэлэгт хэвтсэн архидалт өвчтэй хүмүүсийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Хэрэв 1956 онд 1 өвчтөн, 1966 онд 35 өвчтөн эмнэлэгт хэвтэж байсан бол 1976 онд 188, 1986 онд 466 өвчтөн болж ихэссэн байна. Бид Архангай аймаг ба Ажилчны районы хүн амын дундаас илэрсэн архидалт өвчний тархалтыг өөрийн орны судлаачдын дүн мэдээтэй харьцуулан 


Бидний судалгааны материалаас үзэхэд Архангай аймаг болон Ажилчны районы бүгд 129437 хүн амын дундаас архидалт өвчтэй 325 өвчтөн илэрсэн бөгөөд архидалтын интенсив үзүүлэлт 1000 хүн амд 2,51 ногдож байна.

ДҮГНЭЛТ:

1. Судалгаа явуулсан хүн амын дунд 1000 хүн амд ногдох архидалтын интенсив үзүүлэлт 2,51 байгааг гадаад орнуудын судлаачдын мэдээтэй жишвэл харьцангуй бага байна.

2.  Архидалт өвчин  25—39 насанд зонхилон илэрч байна.

3.  Архидалт өвчин   жил ирэх тутам ихсэж байна.

4.  Архидалтын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, ийм өвчтэй хүмүүст үзүүлэх эмнэлэг нийгмийн тусламжийг сайжруулах нь шийдвэрлэх асуудал болж байна.

 

Ном зүй

1. A. К. Качаев, Н. Н. Иванец, Н. Г. Шумский—Металкогольные психозы. Алкоголизм. М. 1983, 225—308.
2. Ю. П. Лисицын—Слово о здоровье. М. 1986. 190
3. В. Г. Ротштейн, A. Н. Богдан В. П.Морозова—Распространенность основных психических заболеваний. Журн. невропатол и психиатр., 1987. 6, 931—935.
4. С. Бямбасүрэн—Архидалтын эпидемиологийн асуудалд. Эрүүлийг хамгаалах байгууллагын 65 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын материал. УБ. 1986, 36—41.
5. Ш. Доржжадамба, С. Бямбасүрэн —Сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн тархалтын зарим асуудалд. Эрүүлийг хамгаалах байгууллагын 65 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын материал. УБ. 1986, 1—6.
6. Ш.Доржжадамба,С.Бямбасүрэн, X, Сувдаа—Дархан хотын хүн амын дундах сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн тархалт, бүтэц, эмнэл зүй ба эмнэлэг, нийгмийн тусламжийн хэрэгцээ. Эрүүлийг хамгаалах байгууллагын 65 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын материал. УБ. 1986. 19—23.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1035
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК