Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Ургал мэдрэлийн тэжээх (симпатик) тогтолцоо дарангуйлагдсан нөхцөлд хархны зүрхний булчингийн бичил эргэлтийн торны төгөлдөржсөн загвар бүрэлдэх үйл явц, түүний онцлог
( Судалгааны өгүүлэл )

Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар

АУИС

 

Ургал мэдрэлийн симпатик буюу тэжээх тогтолцооны дутмагшилтай хүнд зүрхний бичил эргэлтийн торны төгөлдөржсөн загвар хэрхэн бүрэлддэг болохыг судлах нь зүрхний эмгэг жам, эмнэлзүйн талаар дэлхийн анагаах ухаан тайлагдаагүй байгаа олон асуудлыг тайлж, эмчилгээ оношлогоог боловсронгуй болгоход нэн ач холбогдолтой юм. Эрүүл биеийн бүтцийн шинжлэх ухаанд ургал мэдрэлийн тэжээх болон хэмнэх (парасимпатик) тогтолцооны идэвхжил хүний цул сав эрхтэний цусны бичил эргэлтийн торны төгөлдөржсөн загвар үүсэхэд хэрхэн нөлөөлдөгийг судалж тогтоосон ажил их цөөн юм. Тэр тусмаа зүрхний бичил судасны торны төгөлдөржсөн загвар үүсэхэд уг тогтолцоо яаж нөлөөлдөгийг судалсан ажил их ховор юм. Энэ нөхцөлийг харгалзан бид хархны 120 нярай гөлчгийн булчинд адреноблокат-изобаринийг кг жинд нь 15мг-аар бодож 30 хоног тарьж ургал мэдрэлийн хамгаалах тогтолцоог дарангуйлан, зүрхний булчингийн цусны бичил эргэлтийн судсыг цутгалагийн болон цутгалагийн бус арга, цахим бичил дуран авайн аргаар шинжилж  үзсэн юм.

Судалгааны үр дүн

Судалгаанаас гарсан бодит баримт, түүнд хийсэн дүн шинжилгээг бид төрсний дараах нэг cap, 2-3 cap, 4-5 cap гэж гурав ангилан авч үзлээ.

Төрсний дaрaах нэг cap. Ургал мэдрэлийн тогтолцоо нь дарангуйлагдсан нэг сартай xapхны гөлчгийн зүрхний булчин доторхи артериол ижил насны эрүүл хархныхыг бодвол илт өргөн, түүний салаа нь 38.880±2.832 мкм, зүрхний булчингийн нэгдүгээр зэрэглэлййн багцны голоор булчингийн ширхэгийн дагуу байрлаж мод лугаа нарийхан олон артериол болж салбарлаж байна. Энэ мөчөөс эхлэн дээрх артерийг бид булчингийн тэнхлэгийн артер гэж нэрших болно.

Зүрхний бичил эргэлтийн торны эхлэл болох артериолууд энэ насанд харьцангуй өргөн хана цүлхэнтэй болж, байрлал нь өөрчлөгдөж байгааг тогтоолоо. Артерийн хялгасан судастай холбодог хувиарлах артериолууд харьцангуй урт харагдаж байна. Энэ нь ургал мэдрэлийн тэжээх тогтолцоог дарангуйлах явцад илэрч байгаа зүрхний булчингийн томролын үед булчингийн багцны уртсах үзэгдэл явагдаж буйг илтгэж байж болох юм. Түүнчлэн энэ судас артериолоо бодвол хана нь маш их цүлхэнтэй, зарим бичил судасны торны бэлдмэл дээр энэ судаснууд эрих шиг харагдах нь цөөнгүй ажиглагдлаа. Энэ нь артериолын хананы гөлгөр булчингийн мэдрэлжүүлэлт алдагдаж хэсгийн чанартай судасны саажил илэрч байгааг харуулж байж болох юм. Бичил эргэлтийн судасны торны эс, эдэд цус авчрах хэсгийн бүх судасны голч нь жигд биш, салаалах хэв маяг эрүүл хархныхаас эрс өөр байгаа нь ажиглагдлаа. Зарим талбайд артериолууд булчингийн ширхэгээ дагаж ямар ч салаа өгөлгүй явсаар үзүүрлүүгээ багц салаа өгч хялгасан судсанд шилжиж  байх юм. Зарим тохиолдолд хялгасан судасны жижиг гогцооноос бүрэлдсэн торны дэвсгэртэй эмх цэгц муутай олон тор үүсгэх нь бас ч цөөнгүй байна. Энэ тохиолдолд зүрхний булчинг шинжлэхэд судасны завсар нь илт тод, нүдээр харахад хөвсгөрдүү, бичил бэлдмэл бэлдэж дуран авайгаар шинжлэхэд судасны завсар нь илт тодорсон зүрхний булчингийн эсийн шингэн хоосовч ихтэй болсон харагдаж байна.

Бичил эргэлтийн торны артерийн хэсэг түүний торны байдлыг зүрхний булчингийн байдалтай хамтад нь авч үзээд дүгнэхэд vpraл мэдрэлийн хамгаалах тогтолцоог дарангуйлсны дараах нэг сард зүрхний булчингийн томрол нэгэн шинжтэй  өөрчлөлттэй хавсарч явагддаг, бичил эргэлтийн торны артерийн хэсгийн судасны эрэмбэжих үзэгдэл хэвийн үед цусаар хангаж буй зурвасныхаа бодисын солилцооны  эрчимээр тодорхойпогддог зүй тогтол алдагдаж, цус зүрхний булчинд тархдаг юм гэсэн төсөөлөл бидэнд төрсөн.

Цахим дуран авайн шинжилгээнд материал авч судалж үзэхэд нэг настай эрүүл хархны зүрхний булчингийн ижил нэртэй судастай ерөнхийдөө төстэй боловч артериолын хaнын гөлгөр булчингийн эсүүд нимгэвтэр, митохондри нь хөөж хөндий нь тодорсон, Т-сувган тогтолцооны гуурснууд эндоплазмын торны туламнууд илт өргөссөн байна. Суурийн мембраh дотор хөхөлжит эсийн талаасаа зарим хэсэгт хөвсийсөн, тараах артериолын хананд гөлгөр булчингийн эс дотор зарим газраа нийлсэн байх нь олонтоо ажиглагдлаа.

Бичил эргэлтийн торны артерийн хэсгийн cvдaсны өөрчлөлт хялгасан судасны торны дүр төрхөнд зохих ёсоор нөлөөлсөн байлаа. Ургал мэдрэлийн тэжээх тогтолцоо нь дарангуйлагдсан нэг сартай хархны зүрхний булчингийн хялгасан судас ижил насны эрүүл хархныхтай харьцуулахад илт нарийн (0.05>Р>0.01) зарим газар битүүртлээ нарийссан байдаг. Энэ байдлаасаа болоод хялгасан судас бас эрих шиг булдруутсан харагдаж байлаа. Үүний зэрэгцээ хялгасан судасны артериол болон венул талын үзүүр бүтэц байрлалын хувьд эрс ялгаатай харагдаж байлаа.

Нэгдүгээрт хялгасан судасны венулын үзүүp илт өргөн эрс тахирласан байна. Ийм өөрчлөлт хялгасан судсыг алгасч венулыг артериолтой холбосон тушаа судас ихтэй газар илүү тод ажиглагдаж байлаа. Хялгасан судасны торны энэ байдал ургал мэдрэлийн тэжээх тогтолцооны дарангуйлалын нөхцөлд цус хялгасан судасны тороор бус артериол-венулын тушаагаар дөт замаар венийн хэсэг рүү шилжиж, венийн талын үзүүр буцаж цусаар дүүрдэг байж болох юм гэж бид таамаглаж байна. Цахим дуран авайгаар шинжилж үзэхэд хялгасан судасны хөндий нь нарийхан ихэнх тохиолдолд хоосон хана нь эрүүл хархныхтай нэгэн адил суурийн мембран дээр суурилсан нэг эгнээ дотор хөхөлжит эсээс бүтсэн байх боловч дотор хөхөлжит эсийн цустай харьцах гадаргууд цусны цагаан эсүүд наалдсан байх юм уу зарим тохиолдолд ханаар нь нэвчин нүүдэллэж байгаа нь олонтоо ажиглагдах юм. Суурийн мембран зарим газар бүтцээ алдаад нүх сүв нь томрох юм уу шинээр ч үүсч байгаа бололтой юм. Иймэрхүү өөрчлөлт судасны венийн үзүүрт олонтоо тааралдаж байлаа.

Бичил эргэлтийн торны венийн хэсгийн судаснуудад мөн тодорхой өөрчлөлт байгааг бид олж тогтоолоо. Хялгасан судасны дараах венул мөн насны эрүүл хархны зүрхтэй харьцуулахад илт өргөн богинохон хана нь бичил ивэрхийтэй юм. Цутгалага хийж илрүүлсэн тохиолдолд цутгасан будагч бодис зарим газар ханаар нь нэвчиж орчны эдэд нь юүлэгдсэн байх нь цөөнгүй тааралдлаа. Цуглуулах венулуудад ч мөн иймэрхүү өөрчлөлт ажиглагдаж байлаа. Үүний зэрэгцээ хялгасан  судсыг  алгассан судсан тушаа ихтэй, зарим тохиолдолд эдгээр тушааны венийн талын үзүүр нь колбо маягтай өргөссөн байх нь олонтоо ажиглагддаг.

Цахим дуран авайгаар шинжилж үзэхэд судасны хананд гарсан дээрх өөрчлөлтүүд гэрлийн дуран авайгаар илрүүлсэн тэдгээр судасны өөрчлөлтийг ахин баталсан баримт  тодорч байна.

Хялгасан судасны дараах болон цуглуулах венүүдийн голч илт өргөн, цусаар хэт дүүрсэн хөндлөн огтлол дээр зурсан хоёр төрлийн венулын суурийн мембран дээр суурилсан 3—4 дотор хөхөлжит эсээс бүтсэн дүүрэн цустай байх нь олонтоо байлаа. Цуглуулах венулын суурийн мембраны гадуур перицитийн эсүүд түүний сэртэн элбэгтэй болохоор хялгасан судасны дараах венулаа бодвол хана нь зузаан юм шиг ажиглагдлаа. Мөн насны эрүүл xapxны зүрхний хялгасан судасны дараах венул цуглуулах венулын хана нь иймэрхүү бүтэцтэй харин туршилт тавьсан хархны эдгээр судасны хананд дараах онцлог ажиглагдлаа.

Хялгасан судасны дараах венулын ханыг бүтээхдээ дотор хөхөлжит эсүүд хоорондоо ирмэгээрээ хүрэлцэх юм уу зарим газар нэг нь нөгөөгийнхөө ирмэг дээр үл мэдэг давхарласан маягтай холбогдсон байх нь олонтоо ажиглагдлаа. Цуглуулах венулын хананд дээрх эсүүд холбогдсон хэсэгтээ маш их хуниас үүсгэсэн байх нь тааралдлаа. Үүний зэрэгцээ дээрх xoёp судас ханандаа том нүхтэй тор нь цуглуулах венул руу дөхөх тутам улам том болж цусны улаан эс юм уу ялтсаар, ховорхон тохиолдолд дотор хөхөлжит эсийн тасархайгаар бөглөөстэй байх нь тогтоогдлоо. Иймэрхүү нүх мөн хялгасан судасны дараах венулаас цуглуулах венулд шилжих туламнуудын ханан дээр мөн их тааралдаж байлаа. Тэгэхдээ ихэвчлэн түүний ханыг бүтээж байгаа дотор хөхөлжит эсүүдийн ирмэгүүдийн нийлэл шүргэцлийн ойролцоо тохиолдож байлаа. Дотор хөхөлжит эсийн гадаргуу цоорхой үүссэн зарим хэсэгтээ атираатсан байх нь олон ажиглагдлаа. Дээрх үзэгдлийг дагалдаад хялгасан судас венулуудын цустай харьцах гадаргууны өөрчлөлт ихтэй болж байгаа нь мөн ажиглагдлаа. Тэр тусмаа хялгасан судасны дараах венулд ийм өөрчлөлт бүр хүчтэй илэрч байлаа. Бичил салбан,  цэлмэн, гүнзгий цүлхэн ч тааралдаж байлаа. Зарим талбайд дотор хөхөлжит эсийн цитоплазмын тасархай плазмоцитоз харагдаж байлаа.

Дотор хөхөлжит эсийн дотор гадаргуугийн өөрчлөлтийг дагалдаад цусны ypcax чанарын өөрчлөлтийг илэрхийлсэн бүтцийн өөрчлөлт мөн ажиглагдаж байна. Ханын өөрчлөлт ихтэй судсанд дээр дурьдсан өөрчлөлт бүхий хананд наалдах эсвэл цусны ялтас эсийн бөөгнөрөлүүд дотор хөхөлжит эстэй наалдсан байх нь их ажиглагдлаа. Цусны урсах чанарын өөрчлөлт ихтэй газар дотор хөхөлжит эсийн гадаргуугийн тогтоц харьцангуй толигор болж харагдах  юм.

Цусны хялгасан судас венулуудын ханын өөрчлөлт цусны урсах чанарын өөрчлөлтийг харьцуулан бясалгаж суухад ДВС хам шинжийн үед бичил эргэлтийн торны хэт чанд бүтцэнд мөн иймэрхүү өөрчлөлт гардаг болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Дотор хөхөлжит эсийн гадаргуугийн өөрчлөлтийн зэрэг нь бичил эргэлтийн судасны ханын эсүүдийн туслах эрхтэний хэт чанд бүтцийн өөрчлөлттэй шууд хамааралтай байлаа. Харьцуулаад үзвэл бичил эргэлтийн торны артерийн хэсгийн дотор хөхөлжит эс болон гөлгөр булчингийн эсэд эсийн туслах эрхтэний өөрчлөлт харьцангуй бага нэг, хоёрхон туслах эрхтэнийг xaмapcaн байх нь ажиглагдлаа. Бүх бичил судасны дотор  хөхөлжит эсийн митохондри  томорч доторхи хамрууд нь хана pyyгaa шахагдан хоорондох зайг нь өргөсгөсөн. Зарим митохондри дотроо хамаргүй хөвсгөр утастай цэврүү болж хувирсан байх нь цөөнгүй байлаа. Ялтаст иж бүрдэл болон эндоплазмын торлог бас нилээд өөрчлөгдөж байна. Эдгээр туслах эрхтэний суваг цзврүүнүүд илт өргөссөн эсийн шингэний нилээд хэсгийн иймэрхүү өөрчлөлт туслах эрхтэнүүд эзэлж байна.

Венулуудын хананд байрладаг перицитийн эсүүдэд дээр дурьдсан эсийн туслах эрхтэний өөрчлөлт мэр сэр ажиглагдаж байлаа. Дотор хөхөлжит эс перицитийн эсийн сэртэнгийн хоорондох зай өргөсч перицитийн эсүүдийн сэртэнгүүдийн хоорондох холбоос ховорхон тааралдах болсноос үндэслээд ургал мэдрэлийн тэжээх тогтолцоо дарангуйлсан нөхцөлд перицитийн эс судасныхаа хананаас хөндийрдөг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэ нь судасны ханын өөрчлөлттэй холбоотой судасны эргэн тойрон хаван үүсч байгаатай ч холбоотой байж болох юм.

Төрсний  дaрaах  хоёроос-гурван с. Туршилтын дараах хоёр сараас зүрхний булчингийн багцын тэнхлэг артери (38.22+2.4 мкм) татагдаж ялигүй тахиралдсан түүнээс эх авч байгаа артериол, хувиарлах артериол илт өргөссөн (0.01<Р<О.5) тор нь нилээд өөрчлөлттэй болсныг ажиглалаа.

Өмнөх насны амьтадтай харьцуулахад артериол булчингийн багцын харьцаа алдагдсан. Эдгээр судасны нуман эргэлтэнд цүнхийлт илэрч голч нь илт ихэссэн байна.

Бичил эргэлтийн зарим артерийн хэсэгт гарсан өөрчлөлт хялгасан судасны торонд зохих хэмжээгээр нөлөөлж байгаа нь харагдаж байлаа. Өмнөх сарынхтай харьцуулахад хялгасан судас илт өргөссөн (0.05>Р>0.01) зарим тохиолдолд бичил ивэрхий үүстлээ өргөссөн, хялгасан судасны торны ерөнхий тогтоцыг харахад нэгэн жигд өргөн, тэжээх болон гол хялгасан судсууд голчоороо өөр хоорондоо ялгарахгүй. Хялгасан судасны тогтолцоонууд бие гүйцсэн хархных шиг хэлбэр хэмжээнд хүрсэн авч эрүүл үед зүрхний булчингийн үе, давхаргуудад ажиглагддаг онцлог төдийлөн тодрохгүй байна. Өмнөх туршилтын амьтдад хялгасан судсыг алгассан тушаагаар эргэх цусны бичил эргэлт нилээд онцлог байсан бол эдгээр амьтдад хялгасан судасны тор цусны эргэлтэнд тархмал байдлаар оролцсон дүр зураг талбай бүхэнд ажиглагдаж байна.

Цахим дуран авайгаар шинжилж үзэхэд артериол, хялгасан судасны хана өмнөх туршилтын амьтадтай ижил төстэй бүтэцтэй байлаа. Ялгаа нь гэвэл хялгасан судасны ханын дотор хөхөлжит эсүүдийн бөөм бүсэлж хөөсөн, томорсон бөөм орчмын зай нь өргөссөн, дотор хөхөлжит эсийн захын зурвас нүх цонх ихтэй, суурийн мембран холбоо бүхий микропиноцитозын цэврүү ихтэй болсон байна. Энэ бүхэн судаснаас эд рүү нэвчилт ихсэж буй бодит баримт юм. Митохондрийн тоо цөөрөхийн хирээр цэврүү маягийн аварга митохондри олширч байна. Хялгасан судас венийн талруугаа өргөсч хооронд нь олон тооны холбоо үүсгэн хялгасан судасны дараах нэгдүгээр зэрэглэлийн венулыг үүсгээд тэр нь дөрөв таваараа холбогдон уутанцар үүсгэж байна. Энэ уутанцарын хэлбэр их олон янз байна. Өмнөх насны хархтай харьцуулахад эдгээр уутанцарын хэмжээ ихэссэн тоо нь ч илт олон болж харагдах юм. Зарим харах талбайд хялгасан судасны нь торыг харахад бэрхтэй тийм олон тулман судас харагдаж байлаа.

Бичил эргэлтийн торны венийн хэсгийн тогтоцын өөрчлөлт судасны ханын бүтцэнд зохих хэмжээгээр нөлөөлсөнийг бид дуран авайн шинжилгээгээр харж тогтоолоо. Гэрлийн дуран авайн шинжилгээнд хялгасан судасны дараах венул болон цуглуулах венулын дотор хөхөлжит эсийн бөөм мөн насны эрүүл хархны судастай харьцуулахад илэрхий дугариг харагдаж байна. Энэ нь дээрх судасны голч туршилтын амьтдад эрс ихэсч дотор хөхөлжит эсүүд өргөөшөө их татагдаж байгаагийн баримт байж болох юм. Энэ өөрчлөлтийг дагаад цахим дуран авайн шинжилгээнд нилээд өөрчлөлт гарлаа. Дотор хөхөлжит эсийн шингэн дэх эсийн яс мод болох бичил гуурснуудын бүтэц байрлал нилээд өөрчлөгдсөн байлаа. Дээрх гуурснууд томроод дотор хөхөлжит эсийн бусад эстэйгээ холбоо бүхий хэсэгт ойр, эсийн зах руу зонхилон байрлах аястай байна. Энэ нь уул дотор хөхөлжит эсийн холбоог бэхжүүлж хэлбэр бусад эстэйгээ харьцах орон зайн харьцаа нь хадгалахад чиглэсэн дасан зохицох шинж бүхий урвал гэлтэй юм. Дотор хөхөлжит эсийн туслах эрхтэнүүдэд ажиглагдаж байсан өөрчлөлтүүд улам гүнзгийрсэн байдалтай харагдаж байна. Бараг бүх митохондрууд хамарласан тасалгаа нь байхгүй дотроо хөвөн утас шиг бүтэцтэй электрон нягт шингэнээр дүүрсэн цэврүү болж хувирсан байна. Зарим цэврүүтсэн митохондри судасныхаа хөндий рүү юмуу судас орчмын эд рүү хагарч доторхи шингэн нь гоожсон нь цөөнгүй ажиглагдлаа.

Өмнөх насны туршилтын харханд тэмдэглэсэн цусны бүлэгнэлийн өөрчлөлт нилээд гүнзгийрч хялгасан судасны дараах венул, цуглуулах венулын хананд байгаа нүх цонхны хэмжээ илт ихэсч түүний ойролцоо цусны эсүүд бөөгнөрсөн зарим тохиолдолд томоос том бөөгнөрөл үүсгэж сүдасныхаа ханын ерөнхий байдлыг өөрчилсөн нь ажиглагдлаа. Зарим тохиолдолд судасны ханын суурийн мембраны бүтэц хэсэг газар алдагдаж цоорхой үүссэн янзтай ажиглагдах юм.

Төрсний дараах 4-5 cap. Бичил тор түүний нарийхан судасны хананд гарсан өөрчлөлтүүд илт гүнзгийрэн зүрхний булчинд холбогч эдээр солигдсон судасгүй цэгүүд харах талбайд цөөнгүй ажиглагдаж байна. Хялгасан судасны гогцоо сунаж хэлбэрийг нь тодорхойлж хэлэхэд бэрх гогцоо бүхий хялгасан судасны тортой хэсгүүд илэрч хугацаа хойшлох тутам ихсэх аястай байна.

Бид симпатик мэдрэлийг нь дарангуйлсан хархан дээр хийсэн туршилтан дээрээ үндэслэн симпатик мэдрэл дарангуйлагдсан нөхцөлд зүрхний булчингийн тодорхой хэсгийн эс эдийн бодисын солилцооны төлөв байдалд тохирсон тийм бичил эргэлтийн тоp үүсэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд  хүрлээ. Харин эдгээр амьтдад энэ үйл явц өвөрмөц хувилбараар хэрэгжиж байгааг тогтоолоо.

Бидний судалж тогтоосноор эдгээр амьтдад зүрхний булчингийн бичил эргэлтийн торны төгөлдөржсөн загвар дараах шатаар дамжин бүрэлдэж байна.

  1. Төрөл бүрийн судсан тушаагаар цус дөтлөн эргэх урвал давамгайлах үе — энэ үед бичил эргэлтийн торны тодорхой сан цусаар ядуурч, артериол, болон хялгасан судасны голч илт нарийсч хялгасан судасны дараах болон цуглуулах венул тэдгээрийн тулам илт өргөссөн дүр зураг ажиглагдана. Цахим дуран авайн шинжилгээнд хялгасан судас төрөл бүрийн венулуудын ханын дотор хөхөлжит эсийн цустай харьцах гадаргуугийн наалдуулах чанар ихэсч цусны дүрст элементүүд түүнд наалдаж бөөгнөрөл үүсгэн дээрх судасны хана цонхорсон байгаа нь ажиглагдлаа. Бүх эсүүдэд тэдгээрийн митохондри дотор тасалгааны хамрын хэвийн тогтоц өөрчлөгдөж цэврүүших үзэгдэл гарч байна. Энэ нь төрсний дараах буюу туршилтийн дараах 1-2 сард булчингийн бичил эргэлтэнд ажиглагдлаа.
  1. Дасан зохицох урвалын үе- энэ үед бичил эргэлтийн торны сан цусаар дүүрч ихэнх бичил судасны голч өргөсч эс эдийг бололцооны хэрээр цусаар хангах тархмал урвал газар авсан дүр зураг ажиглагдлаа. Цахим дуран авайн түвшинд хялгасан судас болон түүний дараах судас цуглуулах венулын ханын дотор хөхөлжит эc болон перицитийн эсэд гарсан бүтцийн өөрчлөлт гүнзгийрч дээрх эсүүдийн митохондрийн ихэнх нь цэврүү болон хувирч суурийн мембранд бүтцийн өөрчлөлт тархмал байдлаар илэрч бичил судасны хана цонхорсон байгаа нь ажиглагдлаа.

Үүний зэрэгцээгээр бичил судасны бүтцийн өөрчлөлт бүхий хананы ойролцоо судасны доторхи цусны дүрст элементүүд бөөгнөрч цусны дүрст бүлэгнэл ихсэх үзэгдэл ажиглагдаж байна. Туршилтын дараах 2-3 сард ажиглагдлаа.

3.  Дасан зохицох урвал алдрах буюу бичил судас эрт өтлөх үе - энэ үед бүх бичил судас нарийсч хялгасан судасны торны opон зайн бүтэц алдагдсан байдал ажиглагдлaa. Энэ өөрчлөлтийг дагалдаад орчны нь булчингийн эдэд бүтцийн өөрчлөлт сорвижих үзэгдэл илэрлээ.

          Цахим дуран авайн шинжилгээнд бичил судасны хананд өмнөх шатанд ажиглагдсан өөрчлөлтүүд судасны ханын нэвт өөрчлөлт болтлоо гүнзгийрсэн байгаа нь ажиглагдлаа. Энэ үе туршилтаас хойших 4-5 сараас эхэлж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1891
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК