Анагаах ухааны дээд сургууль
Хамуу өвчин үүсгэгч хачиг нь хүний арьсны гадаргын эвэрлэг хэсгийн дунд хөндий үүсгэн, тэндээ үржин, өсөж арьсны хамуу өвчин үүсгэнэ. Xaмууны хачиг нь хүний, гэрийн амьтдын гэсэн хэд хэдэн төрөл зүйлтэй байдаг. Зарим амьтны хамууны хачиг хүнд халддаг байна. Хүний хамууны эм хачгийн урт нь 330—450, өргөн нь 250— 350 микрон, эр хачгийн урт 200— 450, өргөн нь 150 микрон хэмжээтэй байдаг. Хамуу;үүсгэгч хачиг түүний өндөг, авгалдайнцар, авгалдай нь өвчтэй хүнээс шууд арьсаар ба хувцас, орны хэрэглэл, алчуур зэргээp халдана. Хамууны хачиг нь хүний биеийн аль ч хэсгийн арьсанд шимэгчээр амьдрах чадвартай. Гэвч гол төлөв гарын ар, хурууны завсар, шуу, суга, цавь, хөх ба хэвлийн нугалаас, хүйс, өгзөг, нурууны арьс зэрэгт тохиолдоно. Хамууны хачгийн нүхний дагуу арьсны өнгө цайвар хөхөвтөр болох боловч тухайн хүний арьсны нөлөөнөөс шалтгаалж мэдэгдэхгүй ч байж болно. Харин хачиг байрласан нүхний мухар нь овойж ажиглагдана. Арьсны дундуур хачиг хөдлөх үед мэдрэлийн төгсгөл цочирсноос бие их загатнана. Загатнасан газрыг маажсанаас тэр нь шалбарч хоёрдогч халдвар орж идээт үрэвсэл үүсч болно. Хамуу өвчнийг эмнэл зүйн шинжээр оношилж, эмчилж, урьдчилан сэргийлж болох боловч эмнэл зүйн өвөрмөц буюу бүдэг хэлбэр халдварлалтын эхний үе шат өвчнийг үүсгэгч хачгийн үржил, байршил, тархалтыг тогтоох, арьсны бусад өвчин, кортикостероидины ба гистамины эсрэг эмүүд, эд эсийг үхүүлдэг (цитостатик) бэлдмэлүүд, янз бүрийн угаагч бодис, түрхлэг хэрэглэсэн үед хамууны явц эмнэл зүйн шинж өөрчлөгдөж эмнэл зүйн шинжээр оношлох боломжгүй байдаг. Мөн арьсны янз бүрийн түрхлэг угаагч бодис хэрэглэсэн үед хамууны хачгийн үүсгэсэн арьсны нүх агшдаг байна. Иймээс хамуу өвчнийг лабораторийн аргаар оношлох нь практикийн чухал ач холбогдолтой юм. Хамуу өвчнийг лабораторийн аргаар оношлохын тулд хачгийг арьсны дундаас зүүгээр авах, арьсны эвэрлэг бүрхэвчийн хамт зүсэх, арьсны дээр гарсан зүйлийг хусаж цустай ба цусгүйгээр бэлдмэл хийх, арьсыг хусаж хусам гаргаж тос, шүлтэд авах зэрэг олон аргаар хачиг авгалдай авгалдайнцар, өндгийг микроскопоор харж шинжлэх тухай В. С. Сергеев (1968), М. П. Демъянович (1961), Н. Е. Соловьев, В. К. Басенко (1970), G. Muller, G. P. Ong (1980), A. M. Ланге ба бусад (1985) нар бичиж байна. Дээр дурдсан шинжлэх аргууд техник ажиллагааны хувьд төвөгтэй гол төлөв арьсан дээр тодорхой гэмтэл бий болсон үед хэрэглэдэг учир тэр болгон сайн үр дүн өгдөггүй байна. Хамуу өвчний аль ч хэлбэрийн үед хэрэглэхэд тохиромжтой хялбар арга нь арьсны эвэрлэг бүрхэвчийг сүүний хүчлийн 40 хувийн уусмалаар сийрэгжүүлж, хусам авч шинжлэх арга юм. Сүүний хүчил нь сулавтар цочроогч бөгөөд амьд эд эст гаж нөлөө үзүүлдэггүй, арьсны мэдрэхүйг бага зэрэг бууруулдаг, будагч бодисыг арилгах, бактер устгах үйлчлэлтэйгээс гадна арьсны эвэрлэг бүрхэвчийн тунгалагжилтийг богино хугацаанд (1—5 мин) бий болгодог зэрэг олон талын ач холбогдолтой юм. Арьсны эрүүл хэсэгтэй хусаж авсан хусмыг тавиур шилэн дээрх сүүний хүчлийн дусал уусмалд хийж дээр нь бүрхүүл шилийг хий оруулалгүй наана. Микроскопийн бага өсгөгчөөр (объектив—8, окуляр— 10) конденсорыг ялимгүй буулгаж, диафрагмын нүхийг бага зэрэг нарийсгаж харна. Хачгийн үржлийн явцыг харах үед микроскопын дунд өсгөгчөөр харах нь ашигтай. Хамууны үед арьсан дээр гарсан элемент
бүхнээс тус бүр бэлдмэл хийж харна.
Энэ аргыг хэрэглэснээр арьсны эвэрлэг бүрхэвчийн доорх хөндийн хамууны эм хачгийг бараг зуун хувь илрүүлэх ба хамуу өвчний үеийн гүвдрүү, цэврүү дэх авгалдай, авгалдайнцар, бие гүйцэж байгаа нь хачиг зэргийг тус тус илрүүлж чадна.
Энэ аргаар хамуу өвчнийг оношлох нь хамууг эмчлэх үе, түүний үр дүнг шалгаж чадахаас гадна хамууны эх уурхай, халдвар тархаж байгаа голомтыг олж тогтоох, хамуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулахад дөхөмтэй арга болно.
2. Здравоохр. Казахстана. 1970, № 10, 70—72
3. Лабораторное дело. 1985. № 8. 492—495.