Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Монгол хүний нейтрофил эсийн залгих чадварыг эрүүл ба эмгэг үед судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Батбаатар, Б.Баярт

 

Монгол хүний дархлал тогтолцоо, түүний дотор залгих тогтолцооны үйл ажиллагааг судалсан ажил одоо хир хийгдээгүй байна.

Архаг халдварт олон өвчний үед дархлалын тогтолцооны үйл ажиллагаа алдагддагийг нейтрофил эсийн хөдлөх, залгих чадвар болон Т-эсийн тогтолцооны үйл ажиллагаа буурсантай холбоотой гэж судлаачид үздэг. Архаг халдварт өвчний улмаас бий болсон дархлалын тогтолцооны гажигуудыг сэргээх арга замуудыг судлаачид хайсаар байна. Ийм аргуудын нэг нь дархлалын тогтолцооноос ялгардаг өндөр молекулт нэгдэл лимфокин (иммуно-пептид)-ээр  эмчлэх асуудал юи (1,2).

Бид монгол хүний нейтрофил эсийн залгих чадварын хэвийн үзүүлэлтийг тогтоож улмаар архаг халдварт эмгэгийн үед уг үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг судалж энэхүү өөрчлөлтийг засан сэргээх арга замыг эрж хайх оролдлого хийсэн юм. Энэ зорилгын үүднээс эрүүл хүний нейтрофил эсийн залгих чадварыг латексийн аргаар тодорхойлж үр дүнг гадаадын судлаачдын гаргасан үзүүлэлттэй харьцуулж үзэв.

Судалгаанд 17—54 насны насны эрэгтэй, эмэгтэй 203 хүн хамрагдсан бөгөөд нейтрофил эсийн идэвхийг залгилтын тоо (ЗТ), залгилтын индекс (ЗИ)-ээр тодорхойлсон болно. (Хүснэгт 1)

Бидний судалгаагаар нейтрофил эсийн  залгих чадварын үзүүлэлт .эрүүл эрэгтэй хүнд ЗТ 49.2±4.4%, 3И 1.94±0.15, эрүүл эмэгтэй хүнд ЗТ 50.7±4.4%, ЗИ 2.06±0.22 байлаа. Үүнийг гадаадын зарим судлаачдын (3,6) үзүүлэлттэй харьцуулахад ЗТ 20%-иар, ЗИ бараг 2 дахин өндөр байв, Өөрөөр хэлбэл монгол хүний нейтрофил эсээс 2 дахин их латекс залгих чадвартай болох нь харагдаж байна. Энэ нь байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд амьдарч аж төрдөг монгол хүний бие махбодийн нэгэн өвөрмөц онцлог байж болох талтай.

Сүрьеэ, архаг бронхит, шүд-амны хөндийн зарим архаг үрэвсэлт өвчтэй хүмүүст нейтрофил эсийн залгих чадварыг тодорхойлж эрүүл хүний үзүүлэлттэй жишиж судаллаа.

Хүснэгт 2.

Дээр дурьдсан apxar халдварт эмгэгүүдийн үед нейтрофил эсийн залгих чадвар 27—54% буурсан байв. Дархлалын тогтолцооны энэхүү гажигуудыг засан сэргээх зорилгоор хүний лимфоцит эсийн 20—22 цагийн өсгөвөрийн шингэнээр үйлчилсний дараа нейтрофил эсийн залгих чадварыг дахин шалгаж үзэхэд тогтолцооны үйл ажиллагаа 35—65% эргэн сэргэсэн байлаа(Хүснэгт 3). Энэ нь эсийн өсгөвөрийн шингэнд нейтрофил эсийн залгих чадварыг сэргээдэг  лимфокин агуулагдаж байгааг гэрчилж байна. Түүнийг цэврээр ялган авч архаг халдварт эмгэгүүдийн үед хэрэглэх нь эмчилгээний  сайн үр дүнтэй болохыг бидний судалгаа харууллаа. Харин лимфоцит эсийн  20—22 цагийн өсгөвөрийн шингэн эрүүл хүний нетрофил эсийн залгих чадварт онцын нөлөө үзүүлэхгүй байна.

   Дүгнэлт

1. Эрүүл хүний нейтрофил эсийн залгих чадварын хэвийн үзүүлэлт нь бидний урьдчилсан байдлаар тодорхойлсноор эрэгтэй ЗТ 49.2±4.4%, ЗИ 1.94±0.15%, эмэгтэйд 50.7±4.4%, ЗИ 2.06±0.22 байна.  

2. Лимфоцит эсийн 20—22 цагийн өсгөвөр шингэнд залгигч эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг идэвхтэй фракц агуулагдаж байна.

3. Сүрьеэ, архаг бронхит, шүд-амны хөндийн apxaг үрэвсэлт өвчний үед нейтрофил эсийн үйл ажиллагаа ихээхэн буурдаг бөгөөд үүнийг лимфокин агуулсан эсийн өсгөвөрийн шингэнээр засан сэргээх боломжтой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 669
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК