Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Хүний бие бялдрын зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Г.Зуунай

(УИХ-ын гишүүн, дэд доктор) Анагаах ухааны хүрээлэн

 

Аливаа улс орны ерөнхий нөөц, баялгийн чухал эх үүсвэр бол ард түмний нь эрүүл мэндийн үзүүлэлт болдгийг хүн төрөлхтний үе үеийн түүх бэлхнээ гэрчилнэ.

Ард түмний зрүүл мэндийн ерөнхий үзүүлэлтийг дотор нь хүн ам зүйн, эрүүл мэндийн ба бие бялдрын (өвчлөлийн, тахир дутуугийн, нас баралтын) гэж ангилдаг. Тэдгээр нь тус тусдаа өвөрмөц үзүүлэлтүүдтэй, судлах арга нь өөр өөр бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн билээ.

Эдгээрээс биеийн хөгжлийн буюу бие бялдрын (физик) үзүүлэлтүүд нь улс үндэстэн бүрийн өвөрмөц онилогтой, тэр ч байтугай тодорхой дэвсгэр нутаг, үндэстэн ястан, овог удмынханд хүртэл өөр байдгийг тэмдэглэвэл  зохино.

Манай оронд хүн амын хамгийн тогтвортой бодит үзүүлэлт болох биеийн хөгжлийн буюу бие бялдрын үзүүлэлтүүдийг судлах талаар алаг цоог ажлууд хийгдэж байсан боловч олон асуудалд хариу өгөгдөөгүй онгорхой, цоорхой хэвээр байсаар байна.

Хүн амын бие бялдрын үзүүлэлтүүд бол удамшил, эхийн хэвлий дэх үеийн хөгжлийн өнцлөг зэрэг дотоод шалтгаант (Эндогенний), хүчин зүйл мөн гадаад шалтгаант (экзогенный) хүчин зүйл болох байгаль цаг уурын ба нийгэм эдийн засгийн цогцолборуудын шууд ба шууд бус тусгалын нийлбэр үр дүн болж. Хүн амын тухайн нас, хүйсний тодорхой бүлгүүдийн биеийн хөгжлийн онцлогийг тусгаж байдаг толь үзүүлэлт юм. Эдгээрээс хамгийн түгээмэл пь биеийн өндөр, жин, цээжний тойргийн хэмжээ гэх мэт биет, амьсгалын багтаамж, цусны даралт зэрэг үйл зүйн үзүүлэлтүүд арай илүүтэй судлагджээ.

Манай оронд хүүхэд болон, цасанд хүрэгчдийн, бие бялдрын хэгжилт, тэдний цусны даралт өөрчлөгдөх өвчин хүүхэд байх үеэс нь аажмаар эхэлдэг болох тухай Ч.Чүлтэмдорж (1958, 1961), Ц.Дугарням (1959), Х.Лхагжав (1972), Но.Дондог (1973), Д.Батчулуун (1974), Г.Батмөнх (1981), А.Өлзийхутаг (1990) Ц.Дашдаваа (1991) зэрэг эрдэмтэд судалгаа хийж зарим дүгнэлт өгсөн байна. Гэвч хүн ам зүй, хүн амын эрүүл мэнд, эмнэлэг хангамжийн үзүүлэлтийг ховор байгаа билээ.

Иймээс бид Анагаах Ухааны Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан аргачлалын дагуу зарим судалгаа хийж дараах зорилгыг шийдвэрлэхийг оролдов. Үүнд:

  1. Улаанбаатар хот, Говь-Алтай аймгийн судалгааны түшиц газруудад 8-17 насны сургуулийн сурагчид болон насанд хүрэгчдийн цусны даралтын хэмжээг нас, хүйсээр тогтоох.
  2. Судалгаанд хамрагдсан янз бүрийн насны хүмүүсийн биеийн жин, өндрийн хэмжээг бүс нутгаар нь тогтоох.
  3. Тэдгээрийн цусны даралт, биеийн жин, өндрийн үзүүлэлтийн хоорондын хамаарлыг судлах явдал байв.

Судалгаанд хамрагдагсдаас тодорхой тооны хүмүүсийг тохиолдлын аргаар түүвэрлэн авч, цусны даралтыт суугаа байрлалд баруун гарт нь Риброгийн аппаратаар үзэж, биеийн жинг эмнэлгийн зориулалтын Фербенксийн дэнсээр, биекйн өндрийг зориулалтын багажаар тус тус хэмжилт хийв.

Судалгаанд нийт 5001 хүи хамрагдсан бөгөөд 56,9% эрэгтэй, 43,1% эмэгтэй; 51,1% хот, 48,9% хөдөө; 39,3% хүүхэд, 60,7% насанд хүрэгсэд байлаа.

Судалгааны матеркалд статистикийн хувилбарт эгнээний аргаар арифметикийн дундаж, дундаж квадрат хазайлт, дундаж алдааг (М±r±m) тооцож, корреляцийн шинжклгээний аргаар регресеын шугаман тэгшитгэл (у=М+R), корреляцын хамаарлын коэффициент (Ч) зэрэг үзүүлэлтийг бүс нутаг нас хүйс дутамд тодорхойлж, үзүүлэлтийн магадлалыг Стьюдентийн аргаар шалгав.

Бидний судалгаагаар 8-17 настай сурагчдын цусны их даралтын дундаж хэмжээ (систол) 99,7±0,88 мм МУБ, бага даралтын дундаж хэмжээ (диастол) 73,0±0,89 мм МУБ-ын хэмжээтэй байв. Сургуулийн сурагчдын биеийн жнн, өндөр нас ахих дутам нэмэгдсээр 17 настай хүүхдийн биеийн жин 55,3±0,13 кг, биеийн өндөр 165,1±0,92 см байв. Насанд хүрэгсдийн хувьд 13-49 насанд биеийн жин тогтмол өсөж дунджаар 60,3±0,39 кг, биеийн өндрийн дундаж хэмжээ 162,6±0,40 см байлаа.

Судалгааны үндсэн зорилт болох хүний цусны их, бага даралт нь биеийн жик, өндрөөс хэрхэн хамааран еөрчлегдөж байгаа байдал, хамаарлын хүч ямар байгааг регрессын тэгшитгэл, корреляцын хамаарлын коэффициентын аргаар тооцож үзэхэд дараах байдал тай байв. Үүнд: 8-17 настай сурагчдын цусны их даралтын биеийн жинтэй харьцуулахад сул (4=0,46) дунд зэргийн шууд хамааралтай, өндрийн хамаарал нь мэдэгдэм өндөр (4=0,52) дунд зэргийн шууд хамааралтай байлаа. Дээрх насны сурагчдын бага даралт нь биеийн жингийнхээ өндөртэй сул (4=0,32, 4=0,24) бага зэргийн шууд хамааралтай байв. Тухайлбал 8 настай хүүхдийи биеийн дундаж жии 22,2 кг, биеийн өндрийн дундаж 123,5 см байсан бөгөөд их даралт нь биеийн өндрөөс хүчтэй (4-0,88) шууд бага даралт нь сул (4=0,26) дунд зэргийн шууд хамааралтай байлаа.

Регрессын тэгшитгэлээс үзэхэд (у=123,4±1,89х) уг насны хүүхдийн биеийн өндөр 1 см-ээр нзмэгдэхэд их даралт 1,89 мм МУБ-аар бага даралт  (у=И23,4±0,69х) 0,69 мм МУБ-аар нэмэгдэж байна.           

Насанд хүрэгсдийн тухайд тэдний нас ахих дутам тухайлбал 30-59 насны хүмүүсийн цусны их даралт нь биеийн жингээс хүчтэй шууд хамаарч байгаа (4 = 0,56) онцлог ажиглагдаж байна. Дээрх насны хүмүүсийн биеийн жин 1 кг-аар нэмэгдэхэд у=(62,4± 1,38х) их даралт 1,38 Мм МУБ-аар, бага даралт 0,24 мм МУБ-аар тус тус нэмэгдсэн байна.

Судалгаанаас дүгнэлт хий­хэд Монгод хүний биеийн жин, өндөр нь цусны их, бага даралтаас дунд зэргийн хүчтэй шууд хамааран өөрчлөгддөг, зүй тогтолтон байхын зэрэгцээ 8-17 насны хүүхэд залуучуудын биеийн өндөр нь их даралтаас, насанд хүрэгсдийн биеийн жин их даралтаас тус тус шууд хамааралтай байна. Судалгааны дүнд янз бүрийн нас, хүйстэй хүмүүсийн бие бялдрын үзүүлэлтийг (жин, өндөр) тэдний үйл ажиллагааны (цусны даралт) үзүүлэлттэй холбон судалж хэвийн хэмжээг тогтоох, тэгснээрээ өвчин эмгэгийн үед гарах өөрчлөлтийг мэдэх, шинжилгээнд үнэлгээ өгөх, онош тогтоох, эмчилгээний тактикийг боловсруулахад чухал ач холбогдолтой байж болох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1120
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК