Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Сургуульд сурахад бэлэн болсон байдлыг 8 настай хүүхдийн туршилтын цэцэрлэгт судалсан зарим үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Энхтуяа

Боловсролын хүрээлэн

 

Хүүхэд сургуулийн эхлэн сургах үйл ажиллагаанд бие бялдар, оюуны хөгждийн хувьд бэлэн болсон байх ёстой. Энэ нь амжилттай суралцах үндэс болдог. Өнөөдөр дэлхийн ихэнх оронд зохион байгуулалттай сургах насыг 5-6 нас гэж тогтоон, анхан шатны боловсрол олгож байна. Хүний бүхий л үйл ажиллагаа нь тухайн хүний бие эрхтэний өвөрмөц үйл ажиллагааны төвшингөөр тодорхойлогддог.

Энэ төвшин нь хүний ахуй амьдрал, хоол унд, орчин тойрны нөлөөллөөс шууд хамааран эрүүл чийрэг, өвчин эмгэгтэй болох насныхаа байвал зохих хөгжлийн төвшингөөс доогуур  байх, эрт өтлөх явдал үүсч бий болно. Иймд аливаа үйл ажиллагаанд хүний бие эрхтэний өвөрмөц үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Сургаж эхлэх насыг зөв тогтоохын тулд суралцах үйл ажиллагаанд хүүхэд бэлэн бол сон эсэхийг тусгай шалгуураар тогтоодог. Олон оронд сүүлийн 15-20 жилд судлаачид энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа боловч нэгдмэл тайлбар хараахан гараагүй, өар өөрийнхөө үзэл баримтлалын шалгуур боловсруулан судалж байна (М.В.Антропова, М.М.Кольцова 1993). Нэг хэсэг судлаачид (X.Остер 1963, Ч.Роче, Ж.Ритзел 1968) сургах насыг зөв тогтооход зөвхөн бие эрхтэний хөгжлийг (ялангуяа шүдлэлт, ясжилт) судлахад хангалттай тэж үздэг. Нөгөө хэсэг нь (Л.Винтер 1972 ба бусад) хүүхдийн оюуны чадварыг судлахад хангалттай гэдэг. Зарим судлаач (И.Гутке 1965) бие хүний төлөвшилтийг хангасан байдлаар нь авч судалдаг.

Деллевранд М.И.Хелзер (1960) нар сургуулийн зүгээс тавигдах бүхий л шаардлагыг хүүхэд хангаж чадахуйц байх ёстой гэж үздэг. М.Аббадин болон бусад (1965) судлаачид сургуульд суралцахад бэлэн болж амжаагүй хүүхэд нь сонсгол, харааны эрхтэн, үг ярианы яльгүй өөрчлөлттэй байдаг гэж тайлбарладаг. С.Сзумен (1962) хүүхдийн бие махбод, оюун ухааны хөгж лийн төвшинг орчны тойрны байдалтай (социаль) холбон авч үздэг. Бид судлаач С.Сзумений үзлийг барьж, монгол орны өнөөгийн нөхцөлд 6 насыг сургуульд сургаж эхлэх нас гэж үзэн, батлахын тулд насанд нь то­хирсон сургах арга (тоглоомын), сургалтын шинэ хөтөлбөр боловсруулан хот хөдөөгийн 4 цэцэрлэгт сургах туршилт явуулж хүүхдийн хөгжлийн төвшинг сургалт эхлэхийн өмнө сургалтын дараа үзэж ердийн сургалттай цэцэрлэгтэй харьцуулан 2 жилийн туршид судаллаа.

Судалгааны зарим үр дүнг товч танилцуулбал:

Судалгааны эхний жил буюу 1990/91 оны хичээлийн жилд: Туршилтын 4 цэцэрлэгийн 6 нас 113 хүүхэд Хяналтын 4 цэцэрлэгийн 6 настай 113 хүүхэд. Дөрвөн сургуулийн I ангийн 7 настай 113 хүүхэд бүгд 339 хүүхэд, судалгааны хоёрдох жил буюу 1991-92 оны хичээлийн  жилд: туршилтын цэцэрлэгийн 6 настай 102 хүүхэд хяналтын цэцэрлэгийн 54 бүгд 156 хүүхэд хамрагдсан (Хоёрдох жилийн сургах туршилтанд хөдөөгийн цэцэрлэпт 6 настай хүүхдийн тоо цөөрсөн). Бид судалгаанд авсан хүүхдийн тоогоо судлаач Н.Т.Герехова нарын 1975 онд хийсэн сургах туршилтанд хамрагдсан хүүхдийн тоо, 1976 онд судлаач Т.Ю.Вишнеевскаягийн хийсэн судалгааны тоотой харьцуулан үзэж хамрагдаж байгаа хүүхдийн тоогоо хангалттай гэж үзсэн.

Сургах туршилтанд хамрагдсан 6 настай нийт хүүхдийн сургуульд сурахад бэлэн болсон эсэхийг бие бялдарын хөгжилт, эрүүл мэнд, оюуны хөгжлийн зарим үзүүлэлт (сэтгэц физиологийн талаас)-ийг орчин ахуйн байдалтай нь холбон судалсан юм. Үүнд:

а) Хүүхдийн бие бялдарын өсөлтийг 5 үзүүлэлтээр (биеийн өндөр, жин, толгой ба цээжний тойрог, Филиппины индекс) антропометрийн аргаар,   

б) Эрүул мэндийг хүүхэд бүрт судлагааны карт хөтлөн, эрхтэн тогтолцооны өвөрмөц үйл ажиллагааг (амьсгалын тоо, зүрхний цохилт, судасны лугшилт, цусны даралт баруун зүүн) үзэж бусад эрхтэнг чагнах, тогших, дарах, тэмтрэх зэрэг аргаар эмчийн үзлэг хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг жилд 2 удаа хийлгэж үзлээ.

в) Хүүхдийн оюуны хөгжлийн зарим үзүүлэлт, өнгө ялгарах чадварыг   Е.Б.Рабкины таблицаар, харж дуурайж зурах чадвар, үг хэллэг, багшийн зүгээс өгсөн даалгаврыг гүйцэтгэх чадвар зэргийг Керна-Ирасекагийн тестээр, утга зүйн холбоог ойлгох чадварыг нэг бүрчлэн зураг дээр яриулах аргаар тус тус судалсан.

Энэ удаад бид товч танилцуулах үүднээс хүүхдийн бие бялдарын өсөлтийг өндрөөр, эрүүл мэндийг эрүүл хүүхдийн эзлэх хувиар, оюуны хөгжлийн үзүүлэлтийг Керна-Ирасекийн тестээр төлөөлүүлж байна.

Дүгнэлт

  1. Сургах туршилтанд хамрагдсан 6 настай хүүхдийн бие бялдарьщ хөгжил нь монгол орны байгалийн янз бүрийн бүс нутагт аж төрж байгаа 5 нас 8 сараас 6 нас 7 сартай хүүхдийн өндрийн дундач (Га.Цэрэндорж 1990), Д.Энхтуяа (1992)-тай тохирч байна.Жилийн дундач өсөлтийн хэмжээ нь судалгааны эхний жилийнхээс дараа жилийнх нь буурч байгаа нь тус орны эдийн засгийн хямрал (хүүхдэд өгөгдөж байгаа хоолны илчлэг буурсан)-тай холбон үзэж байна.
  2. Туршилтын 2 жилд Лүн, 107-р цэцэрлэгт эрүүл хүүхдийн эзлэх хувь буурсан нь дээрхи шалтгаанаас гадна өмнөх бүлгээс ирсэн хүүхдийг зуны улиралд чийрэгжүүлэх, эрүүлжүулэх ажил хангалтгүй хийж байгаатай холбоотой. Энэ нь хнчззлийн жилийн (сургалтын) туршид өсөөд дараагийн сургалт эхлэхэд эрүүл хүүхдийн эзлэх хувь буурч байгаагаар тайлбарлагдана.
  3. Бидний Керна-Ирасекийн тестээр хийсэн судалгаагаар цэцэрлэгийн нөхцөлд 6 настай хүүхдийн сургуульд сурадцахад бэлэн болсон байдал нь: (нийт хүүхдийн) болсон болно.

Энэ нь сайн багш, хөгжүүлэх сургалтын үр дүн гэж үээж байна.

Сургуульд сурахад бэлэн болж амжаагүй байгаа хүүхэд нь олон шалтгаанаас болдог:

  • хүүхэд эхийн хэвлийд байх үеэс 6 нас хүртэл өсөлт торнилт ямар байсан, хэдэн удаа өвчилсөн,
  • гэр орны ахуй амьдрал ямар болох, эцэг эхийи боловсрол соёлын төвшин, хоорондын харилцааны соёл,
  • хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаанд зцэг эхийн нөлнө,
  • цэцэрлэг, орчин тойрны эрүүл ахуйн нөхцөл дэглэм
  • сургаж байгаа багшийн ур чадвар зэрэг дотоод, гадаад олон нөлөөл, хүчин зүйлээс хамааралтай гэж үзэж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1137
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК