Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Улаан бурхан өвчинтэй тэмцэх стратеги, тактик
( Судалгааны өгүүлэл )

Б. Ганбаатар 

Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт

 
Абстракт

K ВОПРОСУ СТРАТЕГИЯ И ТАКТИКА БОРЬБЫ C КОРЬЮ

Б. ГAHБATOP

B статье дал ретроспективный анализ заболеваемости корью регистируемой в МНР, за последние 20 лет в сопоставлении с данными серологических и иммунологических исследований. В 1973 году в нашей стране проведена массовая иммунизация детей в возросте от 10 месяцев до 15 лет. Использовалась живая коревая вакцина Л—16. Массовая иммунизация против кори привела к значительному снижению заболеваемости. Ты тоже анализировали возможность формирования иммунитета против кори. На основании этого прогнозировали охват детского населения вакциницией против кори, ожидаемые результаты иммунной прослойки и заболеваемости в последующие годы.

Сэргийлэх тарилгын өргөжүүлсэн программын хүрээнд 2000 он гэхэд дэлхий дахинд устгаж болох өвчний бүлэгт улаан бурхан өвчнийг оруулж байгаа бөгөөд социалист орнууд энэ зорилтыг эхлэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна (1, 3, 29). Манай орны эрүүлийг хамгаалахын материаллаг бааз, боловсон хүчний потенциал нь улаан бурхан өвчинтэй тэмцэх ажлын талаар гарч буй шинжлэх ухаан, техникийн ололтыг өөрийн орны нөхцөлд тохируулан алс хэтийн чиглэсэн тодорхой зорилготой эрчимжүүлсний үндсэнд энэ зорилтыг хангах боломж олгож байна. Тус орны онцлог нь уудам дэлгэр нутагт харьцангуй цөөн хүн оршин суудгаас хүн амын нягтрал бага, эмнэлгийн үйлчилгээний радиус газар зүй, эдийн засгийн бүсүүдэд ялгаатай энэхүү хүн ам, эмнэлгийн байгууллагын байршлын онцлогийг харгалзан тус орны нөхцөлд улаан бурхан өвчинтэй тэмцэх стратеги тактикийг 3 үечлэлтэйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.   (22) Үүнд: 1986—1990 он буюу нэгдүгээр үед нь улаан бурхны вакцинжуулалтын үр дүнг чанаржуулж, вакцинд хамрагдах хувийг 90—97%-д, вакцины дархлалын түвшинг  80—90%-д хүргэх зэргээр өвчин үүсгэгч (Морбилли вирус)-ийн байгаль дахь эргэлтийг багасган эпидемийн дэгдэлтээс сэргийлэх нөхцөлийг хангах. 1991—1995 он буюу хоёрдугаар үед нь улаан бурхны вакцины дархлалын түвшинг 90—95%-д, вакцинд хамруулах хувийг 95—98%-д хүргэж, алаг цоог өвчлөлөөс сэргийлэх практик боломжийг бүрдүүлэх. 1996—2000 он буюу гуравдугаар үед нь нэг хоёрдугаар шатны зорилтыг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр тус орны нутаг дэвсгэрийн хэмжээнд улаан бурхны вирусийн зэрлэг омгийн байгаль дахь эргэлтийг хязгаарлан улаан бурхан өвчнийг ховор бүртгэгдэх өвчний нозологийн хэлбэрт оруулах бодит боломжийг хангаж болох юм. Дэвшүүлж байгаа зорилтын үндэслэл Улаан бурхны эмнэл зүй, халдвар судлалын зарим нэг нийтлэг зүй тогтол нь дэлхийн ихэнх оронд адил төстэй боловч хэд хэдэн улс оронд онцлог байдал ажиглагдаж байна (7, 8, 28). Энэ нь өвөрмөц сэргийлэлтийн аргаар өвчлөлийн зүй тогтлыг өөрчилж болохыг харуулж байгаа юм. (3, 6, 23).

Эсрэгтөрөгч (антиген)-ийн тогтвортой байдал нь ийлдэс судлалын хувьд вирус нь хувилбаргүй болохыг харуулж байгаа бөгөөд халдварын голомт зөвхөн өвчтөн байдаг. Эрүүл хүн, амьтан вирусийг тээвэрлэгч болох нь тогтоогдоогүй, тийм учраас өвчин үүсгэгч байгальд голомтлон хадгалагдахгүй гэж үздэг. Үүсгэгчийн эдгээр онцлог шинж байдал нь вакцинжуулалтын аргаар улаан бурхан өвчний асуудлыг шийдвэрлэж болно гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм (3, 23). Улаан бурхан өвчнөөр өвчилсний дараа дархлал насан туршид хадгалагдаж, энэ дархлал жирэмсэн эхээс урагт дамжин, төрснөөс хойш 6-аас 12 cap хүртэл идэвхтэй үйлчилнэ. Улаан бурхны дархлалыг «өвчилсний дараах», «эхээс урагт дамжсан», «вакцины дараах» гэж ангилдаг бөгөөд өвчлөлийн дараах дархлалын эзлэх жинг бууруулан вакцины дархлалыг эрс нэмэгдүүлж, эхээс урагт дамжих дархлалыг тэр түвшинд нь идэвхтэй тогтвортой байлгах нь дэвшүүлж буй зорилтын гол үндэслэл юм (5, 7, 23, 28).

Бодит байдалд хийсэн дүн шинжилгээ

Манай орон 1973 оноос улаан бурхны эсрэг вакциныг эхлээд 10 сартай, дараа нь 1980 оноос 13 сартайгаас 24 сартай хүүхдэд тарьж, 1976 оноос тариулах насны бүх хүүхдийг заавал вакцинжуулах журам тогтоон, 1975—76 онд «Шварц» омгийн вакциныг нэг удаа, бусад жилүүдэд нь ЗХУ-ын Ленинград (Л-16) омгийн вакцин хэрэглэж байна. Сүүлийн 12 жилийн (1973—1985) судалгаагаар жилд дунджаар 60846 хүүхэд вакцинжуулалтанд хамрагдаж байна. Улаан бурхны вакциныг аймаг, хотын хэмжээнд АЦХС Станцын шууд удирдлагаар хүүхдийн хэсгийн эмнэлгүүд, сум, сум дундын эмнэлгийн хүрээнд, сумын эмнэлгийн эмч ажилчид, бригадын үйлчилгээнд бригадын бага эмч нар гардан хариуцаж байна.

1980-аад оноос аймаг, хотын төвд cap бүр «Рутин» хэлбэрээр сум, сум дундын эмнэлгийн хүрээнд жилд 2 удаа зохион байгуулалттайгаар вакцинжуулах арга барил тогтож байна. Төлөөлөгч томилон тарилга зохион байгуулах аргыг энэ хугацаанд олонтоо хэрэглэж, төлөөлөгч хотоос аймагт, аймгаас сумдад 3—7 хоногийн хугацаатай төлөвлөгөөт тарилга зохион байгуулж байв. Вакцин эхлэн тарих нас хоёр удаа (1973, 1986) социалист орнуудын практик туршлагад тулгуурлан өөрчлөгдөж, эпидеми гарах үед нас бууруулах, нас ахиулж тарих зохион байгуулалтыг халдвар судлалын заалтаар хийж байна. Улаан бурхны вакциныг жилд 1—2 удаа (хүйтний улиралд) ЗХУ-аас импортоор  авч, эмийн    төв  баазад хадгалан, аймгуудад 1980 он хүртэл жирийн байдлаар, 1980 оноос эхлэн тээвэрлэх зориулалтын «мөстэй» саванд жилийн хэрэгцээгээр хүргүүлж аймаг, хотын АЦХС Станц, хэсгийн эмнэлгүүдэд вакциныг хөргөгчинд, тогтмол цахилгаангүй сумын эмнэлэгт зооринд хадгалж байна. Тарилгын хяналтыг ЭАХНСУ-ын Институт улсын хэмжээнд аймаг, хотын үйлчилгээний хүрээнд АЦХС-ын Станцын тарилгын болон халдвар судлалын мэргэжилтнүүд төлөвлөгөөний гүйцэтгэл, тарилганд хамрагдах хувь, тарилга хийсэн тухай картыг хэрхэн хөтөлсөн байдлаар гүйцэтгэж байна. Халдварт өвчний тайлангийн материалд тулгуурлан өвчлөлийг 20 жилийн (1965— 1985) байдлаар вакцин хийлгэхийн өмнөх үе (1965—1973), вакцинжуулалтын дараах (1973—1985) үе гэсэн хоёр үзүүлэлтээр харьцуулж үзэхэд өвчлөл 2—3 дахин буурч эпидеми хоорондын интервал 1—2 жилээс 3—4 жил болов. Вакцин хийхийн өмнөх үед хамгийн бага өвчлөлтэй байсан 1970 онд 10000 хүнд 61,0 өвчний тохиолдол бүртгэгдэж, вакцинжуулалтын жилүүд тухайлбал 1975 онд өвчлөл бүртгэгдээгүй. Өвчлөл, вакцинжуулалтын материалд тулгуурлан хүн амын дархлалын түвшингийн хэмжээг харьцуулж үзвэл 1965 оноос хойш 20 жилийн хугацаанд нийт хүн амын 57,3% нь улаан бурхны эсрэг дархлалтай үүнээс 82,4% нь вакцины, 17,5% нь өвчлөлийн дараах дархлал тогтоох боломж бүрдсэн гэж үзэж болох юм. Бүртгэгдсэн нийт өвчлөлийн 54,2%-ийг эмнэлэгт, 45,8%-ийг гэрээр эмчилжээ. 1985 онд ДЭХБ-тай хамтран түүвэр аргаар 4 аймаг (Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорноговь) нэг хотод (Улаанбаатар) сэргийлэх тарилганд хамрагдах байдлыг судалж, аймгуудад 67%, хотод 88% байгааг, эмнэлгийн заалтаар түр чөлөөлөлт 10—15%, тодорхойгүй шалтгаанаар 15—20% нь сэргийлэх тарилгаас хоцорч байгааг судалж тогтоов.

Манай орны хэмжээнд улаан бурхны өвчний талаар хийсэн судалгааны ажлыг нэгтгэн   дүгнэж үзвэл:

1)   Ретроспективный анализ судалгаа

2)   Дархлал   тогтцын судалгаа гэсэн хоёр хэсэгт   хувааж үзэх боломжтой юм.

Хийсэн судалгаа шинжилгээний ажлууд ихэвчлэн онол-практикийн бага хурлаар хэлцэгдсэн илтгэл байгаа бөгөөд «тезис»-ийн хэлбэрээр нийтлэгджээ. Нийт 11 илтгэл хэвлэгдсэний 7 илтгэл нь (13— 19) халдварт өвчний тайлангийн материалд тулгуурлан хийсэн судалгаа, нэг илтгэл нь (20) өвчтөний түүх ашиглаж хийсэн клиник-эпидемиологийн судалгаа, гурван илтгэл вакцинжуулалтын дараах болон идэвхгүй дархлалын түвшин тодорхойлох судалгааны ажил байна. Мөн хүн амын дархлалын түвшингийн талаар хийсэн 3 мэдээлэл англи хэл дээр, нэг өгүүлэл (12) монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Эдгээр судалгааны материалуудад дүн шинжилгээ хийж үзэхэд олонх судлаачид өвчлөлийг 5—20 жилийн байдлаар судалж, вак­цин хийж эхэлсэн 1973 оноос өвчлөл, вакцинжуулалтын өмнөх үеийнхтэй харьцуулахад 17 дахин (19) буурч, үхлийн хувь сүүлийн 10 жилд (1970—80) 1,2—1,6% болж (13), хүндрэл 2 дахин (20) багассаныг эпид судалгааны аргаар харуулснаас гадна вакцинжуулалтын жилүүдэд (1973—1985) улаан бурхны өвчлөл 2—4 жилийн интервалтай (13, 14) бүртгэгдэж, өвчлөл сургуулийн насны хүүхдүүдэд олонтоо тохиолдох болсон болон вакцин хийлгээд өвчилж буй гол нэг шалтгааныг вакцинд муу хамрагдсанаас (88% зарим аймагт, 67,2% сумдад) (15, 18) мөн вакциныг тээвэрлэх, хадгалах, техник ажиллагааны буруугаас (18, 19) гэж үзсэн байна.

Вакцин хийлгээд өвчилсөн тохиолдлыг Ховд аймгийн өвчлөлд хийсэн судалгаагаар 28,5% (18) улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 40% (19) гэж үзжээ. Хүн амын дундах улаан бурхны эсрэг дархлалын түвшинг 1982 оноос эхлэн (17) манай оронд БНАГУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хийж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80,6%-д (18) улаан бурхны эсрэг бие 1:8 буюу түүнээс их, 1—3 насны хүүхдийн дунд дархлалын түвшин хангалтгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байна. Улаан бурхны эсрэг вакцин хийлгэх нас хүрээгүй (13 cap) хүүхдэд, эхийн эсрэг биеийн таньц тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээний аргыг 1984 онд (12) 1—15 сартай 300 эх, хүүхдэд хийжээ. Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 93,3% нь улаан бурхны эсрэг биеийн геометрийн таньц 1:10, хүүхдүүдийн 48,6%-д нь 1:5 байгааг мэдээлсэн байна.

ДЭХБ 1951 оноос эхлэн улаан бурхан өвчний хөдлөл зүйг судалж, одоо 136 орон энэ судалгаанд оролцон өвчлөл, тархалтын байдлыг нэгтгэн хянаж байгаа бөгөөд жил бүр дунджаар 60 сая өвчлөл бүртгэгдэж нас баралт 3 саяд хүрч байна.   (8, 7)

1986 оноос эхлэн урьдчилан сэргийлэх тарилгын хурдавчилсан программаар вакцинд хамрагдах хувийг ойрын жилүүдэд (1986—1990) эрс нэмэгдүүлэх, вакцинжуулалтын өмнөх үеийн (1939—1968) өвчлөлд ретроспектив анализ хийх, вакциныг хадгалах, тээвэрлэх, хийх техник ажиллагаанд хөргөлтийн найдвартай систем нэвтрүүлэхийг   зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад улаан бурхны өвчлөл харилцан адилгүй байна. Европын 25 оронд хийгдсэн нэгдсэн судалгаагаар дэлхийн 2 дугаар дайны дараа өвчлөл нэмэгдэж 1, 2, 3, 4 дүгээр сард их, 8, 9, 10 дугаар сард бага байхад Африкийн 37 оронд 5, 6 дугаар сард хамгийн их өвчлөлтэй, 1 дүгээр сард бага өвчлөл бүртгэгдэж 6 сартайгаас 1 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байна.

Азийн 25 орны судалгаагаар өвөл хавар өвчлөл их, зун намар бага байна. Улаан бурхан өвчин бүртгэгдээгүй тийм улс орон дэлхий дахинд байхгүй байна. Харин сэргийлэх тарилгыг дэлхийн ихэнх орнууд түүний дотор социалист  бүх орнууд төлөвлөгөөтэй хийж байна (3, 7, 8, 25, 29).

Вакцинжуулалтанд   нөлөөлж байгаа зарим   хүчин зүйл:

Өвөрмөц сэргийлэлтийн аргаар (улаан бурхны эсрэг) хүн амын өвчлөмтгий бүлгийн дархлалын түвшинг нэмэгдүүлэн, өвчлөлийг бууруулж, өвчин үүсгэгчийн байгаль дахь эргэлтийг өөрчлөн, эпидемийн голомтыг таслахад вакцинжуулалтын зорилго оршиж байна. Аль ч улс оронд вакцин тариулсан хүүхдийн өвчлөл бүртгэгдэж байгаа буюу энэ шалтгааныг 1970-аад оноос эхлэн судалж (4—7, 10, 21, 22, 27, 29) вакцин-өвчлөлийн дотоод холбоог хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж   байна. Үүнд:

1.  Улаан бурхны амьд вакцины нөлөөгөөр бий болдог эсрэг биеийн үүсэлтийг иммуноглобулин саатуулах чанартайг 1971 онд Баррата, Арбертер, Кригманн нар анх мэдээлж, энэ чиглэлээр үргэлжлүүлж хийсэн судалгааны ажиглалтууд, мэдээлэл үнэн болохыг баталж өгөв (1,4). Улаан бурхны вакцинтай иммуноглобулиныг хамт хэрэглэхгүй байх, эсвэл бие биендээ харшлахгүй үед нь хэрэглэхийг судлаачид зөвлөж байгаа бөгөөд сэргийлэх тарилгын календарьт 3 сараас доошгүй хугацааг тохиромжтой гэх буюу зарим орнууд (БНСЧСУ, БНАГУ, АНУ, Япон) өвөрмөц биш иммуноглобулин хэрэглэх заалтыг багасгах тактик баримталж байна. Манай оронд өвөрмөц биш гаммаглобулиныг вирусийн А гепатитаас сэргийлэх зорилгоор 3 хүртэлх насны хүүхдэд 1970-аад оноос эхлэн өргөн хэрэглэж байгаа бөгөөд улаан бурхны вакцин хийлгэх 13 сартайгаас 3 хүртэлх насны хүүхдэд насны хувьд давхардаж вакцин, гаммаглобулины хооронд баримтлах хугацаа 1—2 cap байсныг 1986 оноос   3—6 cap болгох чиглэл баримталж байна. Манай улсын хэмжээнд улаан бурхны вакцины эсрэг бие үүсэхэд иммуноглобулины сөрөг нөлөөллийн талаар эпидемиологи, иммунологийн судалгаа хийгээгүй байна.

2.12  cap  хүрээгүй  хүүхдэд улаан бурхны  вакцин  хийхэд  вакцин хийлгэсэн

хүүхдийн 50 орчим хувь нь дархлал тогтоогүй юм уу эсвэл тогтсон дархлал удаан хадгалагдах чадваргүй байгаа тухай анх Реинолд, Линнетанн (1972), Штарке, Хайдюк (1973) нар мэдээлсэн. Нэг нас хүрээгүй байхдаа вакцин хийлгэсэн хүүхдийн 55 орчим хувь өвчилж байгааг Вилкинс, Киррир, Шлудерберг (1974) нар судалжээ. Эхээс урагт дамжсан улаан бурхны дархлалын таньц 6 cap хүртлээ өндөр түвшинд байж 12 cap хүрэхэд аажимдаа арилж алга болно (элеминации) гэсэн судалгааны энэ дүгнэлтэнд үндэслэн улаан бурхны вакцин эхлэн тарих тохиромжтой насыг сонгон   авч байна. Манай орон 6 жилийн хугацаанд (1973—1980) 10 сартай 491269 хүүхдийг вакцинжуулсан бөгөөд 13 сартайгаас эхлэн хийх болсон 1980 оноос хойш халдвар судлалын заалтаар нас бууруулж тарих зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн   боловч,   тухайн үед  нь нас бууруулж тарьсан хүүхдийн тооцоог нарийвчлан судлаагүй учир дүгнэлт гаргах боломжгүй байна. ЗХУ, БНАГУ, БНСЧСУ, БНУАУ, АНУ зэрэг ихэнх оронд 1970-аад оны дунд үеэс эхлэн нэг нас хүрээгүй байхдаа вакцин хийлгэсэн хүүхдийг 2 нас хүрэхэд нь давтан вакцинжуулах арга хэмжээ авч вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийн өвчлөлийн шалтгаан судлалд их анхаарал тавьж байна.

3. Улаан бурхны вирус температур, гэрэлд идэвхт чанараа түргэн алддаг онцлогтой (24, 26, 30). Энэ «эмзэг» шинж чанар вакцины омогт дамжин хадгалагдаж үлддэг учир температур, гэрэлд идэвхт чанараа амархан алддаггүй вакцин бий болгох талаар ЗХУ болон бусад оронд судалгаа хийж байна (2, 17, 11). Одоо туршилтанд байгаа «Москва-5» вакцин (1984 оноос эхлэн мэдээлэл гаргасан) практикт хэрэглэж буй улаан бурхны вакцинуудын дотор температур, гэрэлд хамгийн тэсвэртэй нь гэж үзэж байгаа юм (11). Улаан бурхны амьд вакцин нэг ампулдаа 2 тунгаар хатааж, талсжуулсан хэлбэрээр савлагдах ба (12-оос дээш) хүйтэнд 1 жил хадгална. Найруулж уусгасны дараа 30 минутын дотор хэрэглэхгүй бол дархлал тогтоох чадвараа алддаг. Ийм учраас манай улсад вакцин хадгалах, тээвэрлэх, хийх үеийн техник ажиллагаанд нарийн дэглэм шаардагдаж, ялангуяа дулааны улиралд хөдөө орон нутагт жилийн турш хэрэглэх боломжийг хүндрүүлж байна.

4. Вакцины дархлалд зарим халдварт өвчин бусад вакцин нөлөөлдөг байдлыг харгалзан вакциныг түр хойшлуулах заалт, вакцин болон зарим халдварын хооронд баримтлах хугацааг тогтоожээ. Судалж тогтоосон эдгээр заалтын хяналтыг БНАГУ, БНСЧСУ-д «Улаан бурхны өвчлөл, вакцинжуулалтын хөдлөлийн судалгаа»-гаар практикийн байгууллагууд хянаж байна. Манай орон энэ үзүүлэлтийг урьдчилан сэргийлэх тарилгын ажиллагаанд ойрын хугацаанд нэвтрүүлэх шаардлагатай байна.

Стратеги,   тактикийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл

Улаан бурхны вакциныг шинэчилсэн схемийн дагуу аймаг, хотын төвд хийж буй одоогийн энэ «Рутин» хэлбэрээр сумын эмнэлэг, бригадын эмнэлгүүдэд хэрэглэх боломжийг системтэйгээр өргөжүүлэх, тогтмол цахилгаантай сумын эмнэлгийг вакцины хөргөлтийн системтэй болгож, бригадын үйлчилгээний хүрээнд вакцинжуулалт зохион байгуулах оновчтой арга боловсруулах. Вакцин зохион байгуулахад хэрэглэж ирсэн төлөөлөгчийн хэлбэрийг бүрэн зогсоож, «Өвчлөл, вакцинжуулалтын үр дүнг хянах» хяналт удирдлагын системийг социалист орнуудын туршлагад тулгуурлан, өөрийн өвөрмөц онцлогт тохирсон арга барилаар хэрэгжүүлэх. Үүний бэлтгэл ажил болгон 1986—1987 оноос эхлэн «Улаан бурхны өвчлөл, вакцинжуулалтын хөдлөлзүйн судалгааны аргыг сэргийлэх тарилгыг гардан хийж буй ажилтанд эзэмшүүлэх, «Эрүүл мэндийн паспорт»-ыг эрүүл аж төрөх ёс хэрхэн төлөвшиж буйг харуулах нэг гол баримт болгон хөтөлж хэвшүүлэх арга зүй боловсруулан цэцэрлэг, бага, дунд сургууль, цэрэгт анх элсэн орох үед нь тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдвар тарахаас сэргийлэх үндсэн дээр вакцинжуулсны дараа элсүүлэн авах журам бий болгох. Биологийн идэвхт чанараа алддаг зарим «эмзэг» вакцин, био-бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх, хөргөх найдвартай систем бий болгох эх сурвалжийг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэн энэ зорилгоор аймаг, хотод вакцин, биобэлдмэлийг хадгалах, хөргөх системтэй зориулалтын склад бариулах асуудлыг шийдвэрлэх.

Хөргөх нарийн систем бага шаардах тийм вакцин манай нөхцөлд тохиромжтойг харгалзан гэрэл, температурт тэсвэртэй вакциныг сонгон хэрэглэх тактик баримтлан вакцины биологийн идэвхт чанарыг вирус судлал, индикатор, бүртгэлийн аргаар хянаж, вакцин тариулсан хүүхдийн өвчлөлийн шалтгааныг вакцины дархлалд нөлөөлж буй сөрөг хүчин зүйл, эхээс урагт дамжих дархлалын таньц, вакцин эхлэн тарих тохиромжтой нас, давтан вакцинжуулалтын судалгаа болон хүн амын дархлалын түвшинг тодорхойлох иммунолог-серологийн судалгааны чиглэлээр  төлөвлөгөөтэй  авч хэрэгжүүлэх.

Вакцины хамралт нь тавьж буй энэ зорилтыг шийдвэрлэх эхний алхам бөгөөд эмнэлгийн үйлчилгээний чанараас шууд хамаарах ажил юм. 1981—1985 онд эмнэлгийн заалтаар вакцинжуулалтаас чөлөөлөгдөж буй хувь 10—15 байгааг

1.   1986—1990   онд 5—10%

2.       1991—1995   онд 3—5%

3.   1996—2000 онд 1—3% хүртэл бууруулах тактикийн үүднээс вакцинаас чөлөөлж буй эмнэлгийн заалтыг хянаж багасгах, бие султай өвчлөмтгий хүүхдийг вакцинжуулалтанд    хамруулах   арга бо­ловсруулах. Энэ зорилгоор «Эмнэлгийн заалт хянах» мэргэжлийн хамтлагийг нэгж, хэсгүүдэд ажиллуулан эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тусгайлан эмчилж, вакцинжуулах журам боловсруулах.

Тодорхой биш шалтгаанаар 15—20% нь 1981—1985 онд вакцинжуулалтаас чөлөөлөгдсөн байна. Үүнийг 1986—1990 онд багтааж бүрэн зогсоох арга хэмжээ авах.

Вакцин хийсэн тухай «тарилгын картанд» тэмдэглэхийн хамт хүүхдийн эрүүл мэндийн паспортанд тусгай таних тэмдгээр тэмдэглэж ясль, цэцэрлэг, ТМС-д анх элсэн ороход нь тэр хүүхдийн эрүүл мэндийг хянах журам тогтоох. Энэ журмыг ЗХУ-ын жишээгээр ард иргэдийн шилжих хөдөлгөөний үед баримтлах боломжтой юм.

Дээр дурдсан ойрын болон хэтийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд вакцинд хамрагдсан байдал, вакцины дархлалын түвшинг үе шатчилан нэмэгдүүлэхээр төлөвлөж болно гэдэг дүгнэлт хийж байна. Үүнд: 1981—1985 онд вакцинд хамрагдсан   байдал  67—88%   байгааг

1.   1986—1990   онд 90—97%

2.   1991—1995 онд 95—98%-д хүргэх мөн вакцины дараах дархлал 63,6 — 74,3% байгааг

1.   1986—1990   онд 80—90%

2.   1991—1995   онд 90—95%

3.   1996—2000 онд 95% болгож чадсанаар өвчлөл өнгөрсөн 5 жилийн дунджаар 10000 хүн амд 26,9 % байгааг

1.   1986—1990  онд  7—11 %

2.   1991—1995  онд  4—7%

3.   1996—2000 онд 2—0,05%  хүртэл бууруулах  боломжтой  болох юм. Энэ нь эпидемээс алаг цоог өвчлөлд, алаг цоог өвчлөлөөс ховор бүртгэгдэх өвчлөлийн хэлбэрт аажим шилжиж болох диалектик зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлнэ гэсэн хэрэг юм.

Редакцид ирсэн: 1986. 06. 04

Ном зүй

1. О. Г. Анджапаридже — Достижения И перспективы специфической профилактики вирусных заболеваний Вестн. АМН СССР.1983. 12, 3—8.
2. О. Г. Анджапаридже; И. Б. Коптяева, Н. Н. Боголова и др.—Сравнительная характеристика физико-химических свойств вакцинного штамма Л—16 вируса кори и его клона. Москва—5. Воп. вирусол. 1984.6, 691—693.
3. П. Н. Бургасов—Ликвидация кори— Ближайшая задача ЖМЭИ, 1983, 6, 3—6.
4. В. М. Болотовский, Б. Г. Геликман, М. В. Славницкая и др.—Иммуноструктура привитых против кори детей школьного возраста ЖМЭИ. 1984, 2, 83—86.
5. В. М. Болотовский, Н. С. Титова— Современные аспекты проблемы вакцино-профилактики кори. Сов. мед. 1974. 1, 22—26.
6. В. М. Болотовский, О. М. Тамм Б. Г. Геликман и др.—Иммуно-эпидемиологические наблюдения за длительностью поствакционального иммунитета у привитых против кори детей. ЖМЭИ, 1987, 6, 36—42.
7. Ф. Л. Блэк, Л. Л. Берман, М. Либель и др— Недостаточность иммунитета против кори у детей вакцинированных в раннем возрасте: влияние повторной вакцинации, ВОЗ. Бюллетень, том 62, 2, 1984, 109—114.
8. A. М. Галазка, Б. А. Лауэр. P. X. Генденсон и др.—Показания и противопоказания к применению вакцин в рамках расширенной программы иммунизации ВОЗ. Бюллетень, том 62, 3, 1984, 12—20.
9. Б. И. Липовецкая—Корь в Монголия. В кн: Сборник научных работ (Эпид. Бак. и клиника инф. заболеваний) 1941. выпуск 1, 77—89.
10. С. К. Литвинов, Щ. Торриджиани ,Г. И. Подопригора—Программа ВОЗ по разработке новых вакцин: цели задача и подходьт. ЖМЭИ, 1985, 9, 96—101.
11. С. С. Ужанов, Н. В. Юминова, А. Л. Пасечник и др—Клинико-лабораторные и сероэпидемиологические исследования привитых живой коревой вакциной из генетических однородного литамма. Москва 5. ЖМЭИ, 1985, 9, 49—54.
12. Ё. Батболд, П. Нямдаваа, С. Алтанхуяг—Монгол хүүхдэд улаан бурхны эсрэг идэвхгүй дархлалыг судлах асуудалд. Анагаах ухаан, 1984, 4, 36—39.
13. Ч. Дангаа, Л.Маам—К вопросу изучения эпидемиологии кори в МНР в условиях массовой иммунизации. В кн: Актуальные вопросы вирусологии (тезисы докладов 11 Республиканской вирус. конф)
1980, 32—35.
14. Г. Жамба, В. Ф. Попов—Особенности коревой инфекции в Манголии. В кн-Актуальные вопросы педиатрии. Акушерства И гинекологии (материалы совместной монголо-советской научно-практической конференции) УБ. 1977. 79—81.
15. Ж. Купул, Л. Пурэвжав—Анализ -зарегистрированных случаев инфекционных заболевании в МНР за последние 20 лет (1958—1978 гг). В кн: Научно-практическая конференция, посвяшенная к 55-летию провозглашения МНР. УБ. 1979 8—11.
16. Ж. Купул, 0. Цэрэнчимэд—Эпидемиология и профилактика кори в МНР. В кн: Научно-практи. конф. мед. работников. посвяшенная 50 летию провозглашения МНР. УБ, 1974, 70—72.
17. Я. Нямдаваа, Г. Штарке, Э. Герике и др— Сероэпидемиология важнейших вирусных инфекций человека в МНР. В кн: Тезисы докладов третьей научно-практической конференции. Актуальные вопросы вирусологии. УБ., 1982. 3—4.
18. Н. Уртнасан, П. Нямдаваа—Эпидемиологический анализ вспышки кори в Ховдском аймаке в 1981—1982 годах. А кн: Тезисы докладов третьей научно-практической конференции. Актуальные вопросы вирусологии, УБ., 1982. 11—13.
19. С. Цэрэн, Ж. Купул, Ч. Лхагва, М. Ф. Чебаторь—Современные особенности эпидемиологического процесса коревой инфекции в МНР, В кн: Тезисы докладов IV-ой научно-практической конференции. Актуальные вопросы вирусологии, УБ., 1984, 28—29.
20. Б. Энхболд, Т. Церендагва, Ё. Батболд—К изучению клинико-эпидемиологических особенности кори в условиях массовой вакцинации В кн: Тезисы докладов IV-ой конф. Актуальные вопросы вирусологии, УБ, 1984. 26—17,
21. Ambrosch F. und G. Wiedermann Epidemiologische Untersuchungen zur Masernimpfung. Wjener Kjinische Wochenzchrft 1976, 88. s., 545—548
22. Ganbaatar B. Bedeutumg der . biologishen stabilitat des Masern-Zebend lmpstoftes im Hinblick auf testlegungen zur Masernbekampfung in der МVR Disserta¬tion, Berlin, 1985, s. 1—70
23. Foege. William H. The global elimi¬nation of measles Public Health Reports 97, 1982, s. 402—405
24. Gray A. Stability of measles vacci¬nes Inf. Congr. Biol. Stand, Ze. Gazier. 1978 s. 265—266
25. Hitzig W. H. Impfungen gegen Masern Therapeutische Umschau, 1983. 3/40, s. 209—211
26. Improved stability of freeze-dried measles vaccine W—ly Epidem. Rec. 1979, 46, s. 354,
27. Kubas M. Ober eine Beobachtung im Verlauf der Masernschutzimpfung Dtsch. Ges. wesen. 1966 s. 881—882
28. Starke G., P. Hlinak, B. Nobel, Chr, Winkaler Maserneradikation-eine . Moglich-keit? Dtzch. Ges. wesen. 1970. 25. s. 2384— 2390.
29. Starke G. And S. Rudinecz Der gegengartige Stand des Masern-Eradikations-programines in der DDR I. Hyd. Ep. Mikro. und Immun. 1975, 19. s. 265—270
30. Stability of Freeze-Dried measles vaccine Wkly-Epidemiol. Rec. 1981. 23, s. 177—184

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 817
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК