Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Мэдрэлийн өвчтөнд үзүүлж байгаа стационарын тусламжийн байдал, түүнийг цаашид сайжруулах нь
( )

Д. Баасанжав, Г. Цагаанхүү     

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

СОСТОЯНИЕ СТАЦИОНАРНОЙ  ПОМОЩИ  НЕВРОЛОГИЧЕСКИМ БОЛЬНЫМ В МНР И ПУТИ EE УЛУЧШЕНИЯ

Д. Басанжав, Г. Цаганху

По данным авторам за 1981—1983 г было госпитализировано 3,8 случаев на 1000 населения по общесреднему показателю аймаков (этот показатель колеблется по аймакам от 1,9 до 6,4) и городов 6,8 сл., a пo общегосударственному масштабу—4,8 случаев. Средний показатель число неврологических койк на 1000 населения составляет 0,2 для аймаков (колеблятся от 0,1 до 0,3), 0,4 для городов. Общегосударственный средний показатель равняется на 0,3 койк на 1000 населения. Авторы считают, что полученные данные указывает на низкий уровень обеспечения потребности стационарной помощи неврологическим больным в большинстве аймаков и выдвигает предложения для улучшения данного вида помощи населению.

Судалгааны зорилт, арга, материал

Аймаг, хотуудын 1981—1983 онд хэвтэж эмчлүүлсэн өвчтөний тоо болон ажилласан ор, орны эргэлт зэргийг аймаг хотуудаас Эрүүлийг хамгаалах Яаманд ирүүлсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийж статистик үзүүлэлтүүдийг гарган судалж хэвтүүлэн эмчлэх тусламжийн хэрэгцээг хэрхэн хангаж байгааг аймаг, хотуудын нэгдсэн эмнэлэг бүрээр болон улсын хэмжээгээр нэгтгэн авч үзэн үнэлж дүгнэв. Дурдсан 3 жилд аймаг хотуудад мэдрэлийн өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоог он оноор болон 3 жилийн дунджаар мөн оны эргэлтийн дундаж, ажилласан мэдрэлийн ор, 1000 хүн ам тутам мэдрэлийн өвчнөөр хэвтсэн өвчтөнүүдийн болон ногдох орны үзүүлэлтүүдийг гаргав.(Хүснэгт 1).

Судалгааны үр дүнгээс

Улсын хэмжээгээр дурдсан 3 жилд дунджаар жилд 8700 өвчтөн 1981 онд 8243, 1982 онд   8817,   1983 онд Хотуудад эмчлүүлсэн мэдрэлийн нийт өвчтөний 3200 (81,6%) нь зөвхөн Улаанбаатар хотод эмчлүүлсэн байна. Дархан хотод жилд 438,3, (1000 хүн амд 6,8), Эрдэнэтэд 190,0 (1000-д 4,7) тус тус эмчлүүлжээ. Улаанбаатар хотод эмчлүүлсэн мэдрэлийн нийт өвчтөнөөс 1460,7 (45%) нь УБ хотын клиникийн төв эмнэлэгт, 725,7 (22,6%) нь улсын клиникийн төв эмнэлэгт, 353,0 (11,0%) нь улсын нэгдсэн тусгай эмнэлэгт, 342,5 (11,%) нь төмөр замын нэгдсэн эмнэлэгт, бусад нь (10% орчим нь) райодын эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн нь дээрх хотуудын (Улаанбаатар, Дархан, Эрдэнэт) нийлбэр дүнгээр 1000 хүн ам тутмаас дунджаар 6,8 өвчтөн хэвтэж эмчлүүлжээ. 9058 мэдрэлийн өвчнөөр хэвтэж эмчлүүлсний 4781 нь (53%) аймгуудад, үлдсэн 47% нь (3919 өвчтөн) хотуудад тус тус байжээ.

Аймгуудад хэвтэж эмчлүүлсэн мэдрэлийн өвчтөнүүдийн дундаж тоо хоорондоо нэлээд ялгаатай байна. Тухайлбал, Дорноговь аймагт 88,7, Архангай аймагт 539,7 байгаа нь даруй 3,8 дахин их байна. Нийт аймгийн дунджаар жилд нэг аймагт 265,6 өвчтөн хэвтэж эмчлүүлсэн нь нэг аймагт дунджаар 15—16 ор ажиллаж иржээ.

Улсын хэмжээгээр дурдсан онуудад жилд дунджаар 537 ор ажиллаж байснаас 300 ор (55,8%) нь аймгуудад, үлдсэн 237 ор (44,2%) нь хотуудад тус тус ажилласан байна.

1000 хүн ам тутмаас мэдрэлийн өвчнөөр хэвтсэн өвчтөнүүдийн тоо аймгуудын дунджаар 3,8, хотуудын дунджаар 6,8, улсын дунджаар 4,8 үзүүлэлттэй байна. 1000 хүн амд ногдох мэдрэлийн ор аймгуудын дунджаар 0,2, хотуудын дунджаар 0,4, улсын дунджаар 0,3 тус тус үзүүлэлттэй байна.

Мэдрэлийн орны эргэлт аймгуудад жилд 12,6—21-ийн дотор байж нийт аймгуудын дунджаар 15,8 байв.

Аймгуудын энэхүү дунджаас доогуур үзүүлэлт бүхий орны эргэлттэй аймгуудад Дорноговь (12,6), Хэнтий (12,7), Сэлэнгэ (12,9) Сүхбаатар (13,0), Говь-Алтай (13,5) зэрэг аймаг орж байна. Энэ нь дээрх аймгуудад мэдрэлийн дундаж ор хоног бусдаасаа харьцангуй өндөр байсныг харуулж байна. Орны эргэлтийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа аймгуудад Баян-Өлгий (21,0), Архангай (20,7%), Дорнод (18,2), Ховд, Баянхонгор (17,2) аймгууд орж байна. Эдгээр аймагт дундаж ор хоног бусдаасаа харьцангуй бага байсныг харуулж байна. Ор­ны эргэлт дундаж ор хоногт хэвтсэн өвчтөнүүдийн өвчний бүтэц, орны хүрэлцээ, ажилласан мэргэжлийн эмчийн ажиллагаа их нөлөөлж байна. Дээрх ерөнхий дундаж, үзүүлэлтүүдээс үзвэл аймгуудад хүн амд үзүүлж байгаа мэдрэлийн стационарын тусламжийн хэрэгцээний шаардлага хотуудаас доогуур түвшинд байв. Гэвч аймгуудад энэ байдал ялгаатай байна. Архангай аймагт 1000 хүн ам тутмаас жилд 6,4 өвчтөн хэвтэж эмчлүүлсэн нь мэдрэлийн өвчнөөр хэвтэх хэрэгцээний шаардлагыг зохих түвшинд хангаж байгаа нь харагдаж байна. Архангайгаас доогуур ч гэсэн харьцангуй дээр үзүүлэлттэй (1000 хүн амд ногдох) аймгуудад Өмнөговь (5,2), Баянхонгор (5,0), Ховд (4,8), Хөвсгөл (4,7), Дорнод (4.5), Сүхбаатар (4,3) зэрэг орж байна. Гэтэл хэт доогуур үзүүлэлт Дорноговь (1,9), Баян-Өлгий (2,5), Сэлэнгэ (2,2) аймагт гарч байгаа нь эдгээр аймагт мэдрэлийн өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн тусламжийн хэмжээ бусад аймгаас ихээхэн доогуур байсан буюу мэдрэлийн стационарын тусламжийн хэрэгцээг муу хангаж байжээ. Үлдсэн аймгуудад ч 1000 хүн ам тутмаас хэвтэж эмчлүүлсэн өвчтөний тооны дундаж үзүүлэлт 3.0—3,9 дотор байгаа нь хангалттай биш байна. Аймгуудын нэгдсэн эмнэлэгт ажилласан мэдрэлийн орны дундаж тоо 7,0—30-ийн дотор байгаа нь аймгуудын дунджаар нэг аймагт 16,6 ор ажиллаж байна. Гэтэл энэ дунджаас ч доогуур тооны орыг Дорноговь (7,0 ор), Булган (8,6 ор), Баян-Өлгий (10,0 ор), Дундговь (10.0 ор), Сэлэнгэ (13,3 ор) аймгуудад ажиллуулсан нь 1000 хүн амд ногдох орны үзүүлэлт 0,1—0,2-оос хэтрээгүй байна. ЗХУ-ын судлаачдын судалгаагаар хүн амд үзүүлэх мэдрэлийн стационарын тусламжийн норм, норматив 1000 хүн ам тутмаас хэвтэх шаардлагатай өвчтөний тоо 6,88—10,5 дотор байна (1, 2). Хэвтэх шаардлагатай өвчтөний тоо хүн амын дунд тухайн өвчний өвч­лөлтийн хэмжээ, хүн амын насны болон ажил мэргэжлийн онцлог, суурьшлын байдал зэргээс хамаарах учир зарим ялгаатай байдаг. ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах Яамнаас бүх холбоотын хэмжээнд       1980—1985 онд баримтлах мэдрэлийн стационарын тусламжийн дундаж нормативыг 1000 хүн ам тутмаас дунджаар 6,7 хүн хэвтэхээр тооцож тогтоосон байна. Энэ нормативыг манай оронд авч хэрэглэх бүрэн боломжтой нь харагдаж байна. Зарим аймаг, хотод (Улаанбаатар, Дархан хот, Архангай аймагт) дээрх нормативт хүрсэн байна. Манай судлаачдын судалгаагаар мэдрэлийн өвчнөөр эмчлэх ор 1000 хүн амд 0,63—0,66 байх нь хангалттай гэж үзэж байна. (3, 4) ЗХУ-д 1980—1985 онд мөрдөж баримталбал зохих бүх холбоотын ерөнхий дундаж нормативоор 1000 хүн амд 0,47, 1990 онд 0,8 мэдрэлийн ор байвал зохино гэж үзсэн байна.

Дүгнэлт:

1. Тус оронд 1000 хүн ам тутмаас мэдрэлийн өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн өвчтөний тооны үзүүлэлт ихэнх аймагт ихээхэн доогуур үзүүлэлттэй байгаагаас Дорноговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай зэрэг аймаг харьцангуй илүү доогуур үзүүлэлттэй байна  (1,9—3,0).

Аймгуудад мэдрэлийн өвчнөөр хэвтүүлэн эмчилж байгаа тусламжийн хэмжээ ЗХУ-ын дунджаас (6,7) 2 дахин бага байна. Харин хотуудын дундаж үзүүлэлт ЗХУ-ын дундажтай ойролцоо байна.

2.   Тус орны хүн амд ногдох мэдрэлийн орны дундаж тоогоор аймгуудын дундаж үзүүлэлт ЗХУ-ын баримталж байгаа дунджаас (0,47) 36%-иар бага байна. Энэ үзүүлэлтээр улсын дунджаас доогуур үзүүлэлттэй аймгуудад Баян-Өлгий, Дорноговь (0,1), Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс  (0,2)   аймгууд орж байна.

3.   Тус орны хэмжээгээр хүн амд үзүүлэх мэдрэлийн стационарын тусламжийн хэрэгцээний хүртээмж ихэнх аймагт ихээхэн дутагдалтай байгааг анхаарч ойрын жилүүдэд аймгуудын мэдрэлийн орны дундаж тоог дунджаар 2 дахин нэмэн түүнд ажиллах мэргэжлийн эмч боловсон хүчнээр хангах ажлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

4. Ойрын жилүүдэд тус оронд 1000 хүн ам тутмаас мэдрэлийн өвчнөөр хэвтэх өвчтөний жилийн дундаж тоог 6,0, 1000 хүн амд ногдох орны улсын дунджийг 0,5-аар бодож мэдрэлийн стационарын тусламжийн хэрэгцээний хангалтыг дээшлүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Редакцид ирсэн 1986.09.27

 

 

 

 

Ном зүй

1. И. Д. Богатырев—„Основы организации неврологической помощи населению\". -Медицина. 1981. 20.
2. Е. А. Логинова—Там же. 1969. 20.
3. Л. Буджав, Н. Чагнаа—Эрүүлийг хамгаалахын төлөвлөлт, эдийи засаг, нормативын зарим асуудал. 1973. 163—164.
4. Ц. Мухар нар—Эрүүлийг хамгаалахын норм, нормативын төсөл (зөвлөмж) 1986.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1184
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК