Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
1-3 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийн хэвийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ш.Оросоо

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

1990 оны 9-р сарын 30-нд Нью-Йорк хотноо болсон олон улсын дээд хэмжээний уулзалтаас гаргасан «Хүүхдийн эсэн мэнд бойжих нөхцлийг хангах, хамгаалах хөгжүүлэх тухай дэлийй дахины тунхаглалд»: Бүх улс орон 1930-ээд оны сүүлчээр хүүхдийн өсөлт хөгжлийг бүрэн хянадаг албатай болох тухай заасан билээ.

Хүүхдийн бие бялдрыи хөгжил нь тэдний биеийн галбир, төрх, бүтэц үйл ажиллагааны нэгдмэл илрэл болох Жин, өндөр, өргөний хэмжээгээр илэрхийлэгддэг. Энэ нь эрүүл мэндийн нэг чухал шалгуур болдгоороо эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын ажилд онол практикийн их ач холбогдолтой (5).

Аль ч улс орны иийгэм, эдийн засгийн хөгжил ард түмний аж амьдралын түвшин зэргийг дагалдан хүүхдийн ялангуяа бага насны хүүхдийн өсөлт хөгжил өөрчлөгддөг зүй тогтолтой. Сүүлпйн 15 жилд манай улсад бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн хэвийн хэмжээ нилээд, өөрчлөгдсөн нь өмнөх судалгаагаар тогтоогдсон үзүүлэлтийг  (Д.Батчулуун, 1976) өнөөдөр амьдрал практикт хэрэглэхэд тэдий л нийцэхгүй болсныг бидний судалгааны дүн нотолж байна.

Судалгааны зорилго, арга:

3-8 насны эруүл хүүхдийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг шинээр тогтоох зорилгоор нийтээр хэрэглэж буй сонгомол аргаар (4) Улаанбаатар хотын 5-3 насны 1625 эрүүл хүүхднйн дуид явуулж, статистик боловсруулалтыг вариацын аргаар хийв

Судалгааны ажлын үр дүн:

Судалгаанаас  гарсан үр дүн биеийн өндэр, жин, цээж  ба толгойн бүслүүр хэмжээ гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр нас, хүйсний бүлэглэлээр ангилан хүснэгт  1а, б-д толилуулав.

3 хүртлэх насны хүүхдийн бие бялдрын үндсэн үзүүлэлтийн улирал тутмын нэмэгдэх дундаж хэмжээг тогтоохын тулд  эрүүл нярай (3), 1 настай эрүүл хүүхдийн   үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг ашиглав.

Биеийн өндөр,

1 нас 3 сартайдаа эрэгтэй хүүхэд 78,24 ±0,27 см, Эмэгтэй хүүхэд 77,66 ±0,26 см өндөртэй байна. 1 наснаас 1 нас 6 сар хүртлэх хугацаанд эрэгтэй хүүхдийн өндөр нь 7,05 см, эмэгтэй хүүхдийнх  6,63 см-ээр нэмэгдэж байгаа нь 1-3 хүртлэх нийт өсөл-тийн 40%; 39%-тай тэнцэж байв.

1 нас 7 сартайгаас эхлэн хүүхдийн өсолт аажмаар саарч 2 хүртэл насны эрэгтэй хүүхэд 2,73 см, эмэгтэй хүүхэд 2 88 см-ээр өсжээ.

Эрэгтэй хүүхүд 1-2 насны хооронд дунджаар 9,78 см, эмэгтэй хүүхэд 9,5/см. 2 наснаас эхлэн өсөлтийн хурд дахин бага зэрэг ихсэж 2 нас 6 сар хүрэх хугацаанд эрэгтэй хүүхдийнх 4,17 см, эмэгтэй хүүхдийнх 4,63 см-ээр нэмэгдэж, 2 нас 6 сараас өсөлтийн хурд дахин саарч 3 нас хүрэх хугацаанд өсөлт эрэгтэй хүүхдийнх 3,7 см, эмэгтэй хүүхдийнх 2,94 см байв. 2 ба 3 настай хүүхдийн өсөлтийг нярай үетэй нь (нярайн уртыг 100%-д харьцуулбал эрэгтэй хүүхдийнх 161,3% ба 176,4% эмэгтэй хүүхдийнх 162,5% ба 3 77,5%-тай тэнцэхээр нэмэгдсэн байв,

Биеийн жин:

Хүснэгтээс (хүс. 2а, б) харахад 1 нас 3 сартай эрэгтэй хүүхдийн биеийн жин 10,9344 ± 0,077 кг, эмэгтэй хүүхдийнх 10,748±0,078 кг байна.

Эрэгтэй хүүхэд биеийн жингээ 1-1 нас 6 сар хүртэл 3530 г, эмэгтэй хүүхэд 3146 г өөрөөр хэлбэл улирал тутам дунджаар 765 г, 673 граммаар  нэмсэн  байв.

нас 6 сараас 2 настайд эрэгтэй хүүхэд биеийн жингээ 589 г, эмэгтэй хүүхэд 817 г нэмж, биеийн жингийн улирал тутмын нэмэгдэл нь эрэгтэй хүүхдийнх 294 г, эмэгтэй хүүхдийнх 408,5 г, ялангуяа эрэгтэй хүүхдийн энэ насны улирлын жингийн нэмэгдэл мэдэгдэхуйц буурсан байдал ажиглагдав. 2 наснаас эхлэн хүүхдийн биеийн жин мэдэгдэхүйц ихэсч, эрэгтэй хүүхэд хэд улирал тутам дунджаар 512 г эмэгтэй хүүхэд 588 г, 2 нас 6 сараас 3 настайд эрэгтэй хүүхэд улирал тутам 478,6 г, эмэгтэй хүүхэд 359,5 г нэмсэн.

1-ээс 3 нас хүртэл эрэгтэй хүүхэд биеийн жингээ 4100г, эмэгтэй хүүхэд 3858г нэмж, 3 настай эрэгтэй хүүхэд дунджаар 14,318±0,101 кг, эмэгтэй хүүхэд13,890±0,099кг жинтэй болж байв.

Цээжний бүслүүр хэмжээ:

1 нас 3 сартайдаа  эрэгтэй  хүүхдийн  цээжний бүслүүр хэмжээ 49,25 ±0,15 см, эмэгтэй хүүхдийнх 49,19±0,15 см байна. 1-1 нас 6 сартайд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ улирал тутамд дунджаар 1,34 см нэмэгдэж байхад 1 нас 6 сараас 2 настайд эрэгтэй хүүхдийнх 0,56 см, эмэгтэй хүүхдийнх 0,66 см-ээр нэмэгдэн 2 настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүрийн дундаж хэвийн хэмжээ 51,34±0,15 см, эмэгтэй хүүхдийнх 50,49±0,16 см болсон байв.

2-2 нас 6 сартайд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ улирал тутамд 0,73 см, эмэгтзй хүүхдэд 0,75см нэмэгдэж 2 нас 6 сартайд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 52,77±0,18см, эмэгтэй хүүхдийнх 52,0±0,17 см-тэй тэнцэж байна.

2 нас 6 сараас 3 настайд улирал тутамд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ дунджаар 0,51 см, эмэгтэй хүүхдийн 0,33 см нэмэгдэж, 3 настайд эрэгтэй хүүхдийнх 53,79±0,15 см, эмэгтэй хүүхдийнх 52,67 ±0,16 см болжээ.

1-3 насны хооронд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 5,69 см, эмэгтэй хүүхдийнх 5,53 см-ээр тус тус нэмэгдсэн нь ажиглагдав.

Толгойн бүслүүр хэмжээ:

Хүснэгтээс (хүс. 1 а, б) харахад 1 нас 3 сартай эрэгтзй хүүхдийнх 48,30±0,10 см, эмэгтэй хүүхдийнх 47,67±0,10 см байна.

Эрэгтэй  хүүхдийн  толгойн  бүслүүр хэмжээ 1-2 настайд 2,07 см, эмэгтэй хүүхдийнх 2,16 см-ээр нэмэгдэж байна.

Харин 2-3 настайд эрэгтэй хүүхдийнх 1,27 см, эмэгтэй хүүхдийнх 1,11 см-ээр нэмэгдэж 3 нас хүрэхэд эрэгтэй хүүхдийи толгойн бүслүүр хэмжээ 50,59±0,11 см, эмэгтэй хүүхдийнх 49,66±0,10 см болж байв,

Бид судалгааныхаа үзүүлэлтийг 15 жилийн өмнөх (1) үзүүлэлттэй харьцуулан үзэхэд эрэгтэй хүүхэд биеийн жин, өндөр, толгой ба цээжний бүслүүр хэмжээгээр илүү байгаа нь тооны үнэн магадлалтай (Р<10,001) батлагдаж байна. 3 настай эмэгтэй хүүхдийн биеийн жин, толгойн бүслүүр хэмжээ тоон үзүүлэлтээрээ харьцангуй илүү байгаа боловч тооны үнэн магадтай (Р> 0,005, биш байна.

Харин бусад бүх насандаа эмэгтэй хүүхэд биеийн жин, өндөр ба толгой цээжний бүслүүр хэмжээгээрээ 15 жилийн өмнөх чацуутнаасаа тооны үнэн магадтайгаар илүү байгаа нь нотлогдов. (Р<0,001).

2 ба 3 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд биеийн өндрөө нярай үеэсээ 1,61:1,76 дахин, эмэгтэй хүүхзд 1,62:1,77 дахин биеийи жингээ аль ч хүйсэнд 3.58 дахин, эрэгтэй хүүхдийн цээжний тойргийн хэмжээ 1,51:1,59 дахин, эмэгтэй хүүхдийнх 1,49:1,55 дахин, эмэгтэй хүүхдийн толгойн тойргийн хэмжээ 1,39:2,43 дахин, эмэгтэй хүүхдийнх 1,37:1,40 дахин өсчээ.

ДҮГНЭЛТ

1.1-3 насандаа хүүхдийн. өндөр дунджаар хүү ба охинд 17,65 см: 17,08 см; биеийн жнн 4100 г, 3858 г; цээжний бүслүүр хэмжээ 5,69 см, 5,53 см; толгойн бүслүүр хэмжээ 3,34 см, 3,27 тус тус нэмэгдэх зүй тогтол илрэв.

2.  Бидний судалгаагаар тогтоогдсон бага насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт нь 25 жилийн өмнөх хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлөөс илүү хурдацтай явагдаж байгаа нь орчин үеийн нийгэм эдийн засаг, соёл иргэншил гэх мэт олон бодит зүйлийн нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатарын хүн амын харьцангуй эрүүл энх аж төрж байгааг нотолж байна.

3. Дээрхи бага насны эрүүл хүүхдийн бие махбодийн хэвийн үзүүлэлтийг эмнэлэг урьдчилан сэргийлэх болон хүүхдийн бусад байгууллагад эрүүл ба өвчтэй хүүхдийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт, өгч, хянахдаа харьцуулал, ишлэл татан ашиглаж болно.

4. Нэг нас 6 сартайгаас 2 насны хооронд хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн эрч саарч байгаа нь энэ үеийн онцлог байж болох боловч хүүхдийн бие махбодид янз бүрийн бодит шаардлага нэмэгдэж буйг илтгэн харуулж байна.

Ном зүй

1. Д.Батчулуун «Физическое развитие детей от 1-ого месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акселерации развития школышков г. Улан-Батора». Дисс. канд. мед. наук. УБ. 1981
2. Г.Оросоо “Фикизческое и нервнопсихическое развитие детей перзого года жизни г. Улан-Батора». Автореф. канд. мед. наук. УБ. 1990. с. 9-10.
3. Г.Навчсан. «Эрүүл нярай хүүхдийн бие бялдар, экзим биохимийн зарим үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээ» Аргачилсан зөвлөмж. УБ. 1986.
4. А.Б.Ставкдкая, Д.И.Арон. «Методика иеследования физического развитил и детей подростков» М. Медгиз. 1959.
5. Т.Я.Черток, Г.Иибш «Состояние здоровья и диспансеризации детей раннего возраста» М. 1987 г. с. 64.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 15149
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК