Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Элэг цөсний архаг эмгэгийг дүрслэл оношлогооны аргаар оношлох боломж, хязгаар чиг баримжаа
( Судалгааны өгүүлэл )

П.Онхуудай 

АУ-ны доктор, Клиникнйн  1 нэгдсэн эмнэлэг

 

Элэг судлал хөгжсөөр байна. Элэг судлалын клиник, биологийн «уран барилга» боссоор байна. Гэвч элэгний өвчний онош, эмчилгээний хувьд зарим асуудлыг шийдвэрлээгүй байна. Элэг судлалын мэдлэгийн «шүр», «сувдыг» маш их хөдөлмөрөөр эрж олсон боловч магадгүй түүн хаана шигтгэхдээ л төөрөлдөж байж болох юм.

Гепателогит элэг, цөсний архаг өвчнийг эрт илрүүлэн оношлох нь ямагт шийдвэрлэх асуудлын нэг хэвээр байгаа юм. Олон улс оронд түүн дотроос манай оронд элэг, цөсний архаг эмгэг жил бүр нэмэгдэж байна. Ер нь элэгний архаг гепатит нь элэгний өвчин эмчлэгдэх, эмчлэгдэхгүйн зааг юм.

Манай улсад 1961 оноос эпидеми маягаар дэлгэрсэн элэгний халдварт шap өвчин (А гепатит) болон В гепатитын уршиг, элэгний өвчнүүд архагшин даамжрахын нэг үндсэн шалтгаан болсон бөгөөд бодисын солилцооны зарим өвчнүүд, эрс тэс уур амьсгал, хэрэглэж заншсан хоол унд, үйлдвэрийн хорт хүчин зүйл, архаг архидалт, эмийн бодис хэт хэрэглэлт зэрэг нь элэг, цөсний өвчнийг архагшин даамжрахад зохих нөлөө үзүүлж байна.

Элэг цөсний архаг эмгэгийг эрт илрүүлэн оношлох боломж ач холбогдол, чиг баримжааны тухайд орчин үеийн дүрслэл оношлогооны олон аргуудыг хэрэглэх үндэстэй боловч, эрдэмтэд судлаачид өдий хүртэл нэгдсэн нэг чиглэлтэй байгаа юм. Энэ нь дүрслэл оношлогооны аргууд болох цөмийн онош зүй (изотоп) хэт авиан оношлогоо (эхографи),  компьютер томографи,  дурант-дүрслэл оношлогооны шинжилгээгээр хүний элэг цөсний замын эрүүл үзүүлэлтийн хувьд олон янз тогтсон хэм хэмжээ (критери) байхгүй байгаатай холбоотой юм.

Бидний ажлын нэг зорилго бол орчин үеийн дүрслэл оношлогооны багажаар эрүүл хүний элэг, цөсний  замын хэм хэмжээг монгол хүн дээр тогтоох, мөн элэг, цөсний архаг өвчнийг дүрслэл оношлогооны аргаар  эрт, цаг тухайд нь оношлох боломж, хязгаар, ач холбогдол, чиглэлийг тодорхойлох aсуудал байв.

Материал арга зүй. Бид улсын Клиникийн Төв эмнэлгпйг түшиглэн 100 эрүүл хүн, 1805 элэг, цөсний архаг өвчтэй хумүүсийг шинжилгээндээ сонгож авсан билээ. Клиникийн субъектив, объктив шинж тэмдэг, элэгний серологи, иммунологи, эндоскопи, компьютер томографи, элэгний биопси. лапароскопийн тусламжтайгаар клиник онош батлагдсан хүмүүс байв. Үүнд:

  • Эрүүл (хяналтын хэсэг)       100
  • архаг холехшстит                  100
  •  архаг аажим гепатит          565
  • архаг идэвхт гепатит            460
  • өөхөжсөн элэг                       90
  • элэгний цирроз                     310

Дараа нь дээрх эрүүл ба өвчтэй хүмүүст цөмийн онош зүйн шинжилгээнүүд статик сцинтнграфи, үйл ажиллагааны сцинтиграфи, гепатос-цинтиграфи, ультра сонографи, компьютер томографийн шинжилгээ хийж үр дүнг үнэлсэн юм.

  1.  Статик сцинтиграфи - гамма камер ФО-ЗЛЦ-37- (Сиймэнс фирм, ХБНГУ)-аар радиофармака Тс-99 м хүхэрлэг коллойдыг 74 МБК идэвхтэй 0,5-1,0 мл венийн судсаар тарьж шинжилгээг хийв.
  2.  Үйл ажиллагааны сцинтиграфя - Гамма камераар, радиофермака Тс-99м-ЭХИДА-г 74—185 МБК идэвхтэй, 0,5—1,0 мл-ээр венийн судсанд тарьж 32 мин-ийн турш үечилсэн сдинтиграммын зураг авав.
  3. Гепатографи — Кадми-Теллур-Детектороор Тс-99-ЭХИДА-г 74—-185 БМк идэвхтэй, 0,5—1,0 мл-ээр венийн судсанд тарьж, үйл ажиллагааны муруйг 60 мин турш тасралтгүй зурав.
  4.  Ультрасонографи — Эхокамер - (Алоха ССД—256,650, Япон)-аар элэг, цөсний зам, дэлүүний шинжилгээг хийлээ.

Шинжилгээнд 18-78 насны 1136 (62,9%) зрэгтэй, 669 (37,1%) эмэгтэй хамрагдлаа.

Цөмийн  онош  зүйн  шинжилгээг  орчин үеийн  оношлогооны өндөр мэдрэмтгий тоолууртай Гамма камер, хэт авиан оношлогоог компьютертай универсаль эхокамераар хийсэн бөгөөд өөрсдийн зохион бүтээж шинэ бүтээлийн  гэрчилгээ авсан  хагас  дамжуулагч  Кадмителлурид тоолуурыг ашигласан юм.

Шинжилгээний үр дүнгийн үнэн зөвийг клиник шинжилгээний аргууд болон өвчний клиник явдаар шалгасан билээ.

ҮР ДҮН

1. Эрүүл элэг

а)  Статик сцинграфийн аргаар элэг эрүүл 100 хүнийг шинжлэхэд хэв шинжит гурвалжин дүрсээс гадна (35%) гадна бөөрөнхий дөрвөлжиндүү зүүн баруун дэлбэн хэвийн байдлаас том, бага байх г. м 13 янзын дүрс илрэв. Элэгний дүр төрх янз бүр байдгаас түүний (контур) зах ирмэгийн хэлбэр өөр өөр, мөн гаднаас тэмтрэгдэх байдал ч харилцан адилгүй байв. Бид хэвлэл номд бичигдсэн статик сцинтиграмм дээр илрэх элэгний дүр төрхөөс гурван шинэ хэлбэрийг олсон юм. Элэгний дүр төрхийг тухайн хүний биеийн төрөлх галбиртай холбож үзэх нь зүйтэй юм. Элэгний зүүн дэлбэнгийн дүрслэл олон янз дүр төрхтэйгээс гадна зарим тохиолдолд жижиг дүрслэгддэг нь оношлогоонд бэрхшээл учруулах, боломжтой. Харин баруун дэлбэн (32%) доош уртсан нарийсах  (Рийдэлийн дэлбэн) онцлог байв. Монгол хүний элэгний дүр төрхийг голдуу европын судлаачдын үзүүлэлттэй (41%) харьцуулбал хэв шинжит гурвалжин дүр харьцангуй бага хувь эзлэх учраас бусад хэв шинжит бус дүр төрхүүд нь илүү олон хувилбартай байгаа нь нотлогдов.

б)       Үйл ажиллагааны сцинтиграфигаар эрүүл злэгийг шинжилж хэвийн дундаж үзүүлэлтийг тодорхойлов.

                                                                                         (M=F) мин

Элэгний цуллаг дахь Тмакс                                                    13,00±0,9

  T 1/2                                                                                                 31,40+0,2

Элэгний дүрслэл                                                                         гурвалжиндуу ижил төрөлшилтэй

Цөсний ерөнхий цоргын дүрслэл                                          14,43±7,1

Цөсний гэр дүрслэгдэж эхлэх                                               16,06±1,8 

Цөсний гэрлийн бүрэн дүрслэл                                             18,28±2,4

Өлөн үед 32 мин-д дээд гэдэс дүрслэгдэх байдал        бага  зэрэг

Үйл ажиллагааны сцинтиграфи нь элэгний дүр төрх түүний цуллагийн цусан хангамж, элэгний шимэх, ялгаруулах үйл ажиллагаа цөсний цоргын болон цөсний гэрлийн дүрслэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой, бүтэн-үйл ажиллагааны шинжилгээ юм.

б) Эрүүл элэгний гепотограммын үзүүлэлт

                                                                                                 Хэвийн утга (насанд хүрэгчдэд)

Хамгийн их идзвхижлийн эхлзх хугацаа                           t1:        23,68  ±1,2

Хамгийн их идэвхижлийн дуусах хугацаа                         t2:       46,2±2,4

Муруйн тэгш  хугацаа                                                              t2:       24;24±1,7

Элэгний ялгах хагас хугацаа                                                t2:       8,9±1,6

Дээд гэдсэнд идэвхжил очих хугацаа                                 t3:      20,79±:2,1

 

Гепотографи нь элэгний үйл ажиллагааг шалгахад мэдрэмтгий  энгийн  шинжилгээ юм.

г) Эрүүл элэг, цөсний зам, дэлүү, судасны ультрасонограммын үзүүлэлт

Элэг                                

Хэмжээ, зах ирмэг, хэт, авиан бүтэц

Баруун дэлбэн (эгэмний. дунд, шугамаар)          11,92±:2,1 см

Зүүн дэлбэн  (дунд. шугамаар)                                 5,46±:2,6 см   

Урд ирмэг                                                                     Бага зэрэг гүдгэр. гөлгөр

Хойт ирмэг, элэгний «өнцөг»       .                           Хотгор хурц

Хил хязгаар                                                                  тодорхой

Ойлтын хэмжээ (цуурайн эрчимжил)                     жижгээс дунд зэрэг

Ижил төрөлшил                                                          харьцангуй жигд

Ойлтын тархалт                                                          нэг жигд

Ойлтын нягт                                                                 нягт бус

Элгэн доторхи цөсний цорго                                  ойлтын цайвар тууз

Цөсний ерөнхий цорго                                             3,33±0,2 мм2

Элэгний вен                                                                  5.28±1,0

Хаалган вен                                                                  8 67±0,7 мм

Доод хөндийн вен                                                      9.26± 1,2

Цөсний гэр

Хэмжээ                                                                         8,31 + 1,0x3,68 ± 0,6 см

Хэлбэр                                                                          голдуу зууван

Хана хүзүүвч                                                              ойлтын нарийн тууз

Цөс, доод бүтэц                                                       жигд

Дэлүү                                         

Хэмжээ                                                                         8,90±1,7х4,48;±р,2 см

Цуурайн бүтэц                                                            нягт бус   

Дэлүүний вен                                                               4,65±1,2 мм

Хөндлөн огтлол                                                           27,13± 2,5 см2

Үнэлэлт: Эрүүл элэгний бүтэц үйл ажиллагааг үнэлэхэд ультрасонографи нь энгийн хурдан,туяаны ачаалалгүй, хямд төсрөөрөө бусад шинжилгээнээс давуу юм.                 

2. Цөсний гэрийн архаг үрэвсэл. Цөсний гэрийн  архаг үрэвслийн оношлогоонд статик  сцинтиграфи  болон, геолографийн шинжилгээний ач холбогдол бага юм.  Харин үйл ажиллагааны, сцинтиграфийн.хувьд цөсний гэр, цөсний замын үйл ажиллагааг цаг хугацааны зургаар үнэлэхэд чухал шинжилгээ юм. Архаг холециститын үед ихэнх тохиолдолд радио-фармака дээд гэдсэнд хэвийн хугацаанаас өмнө очдог нь илэрсэн бөгөөд энэ нь цөсний гэр дүрслэгдэхгүй шалтгаан болж байна.

Ультра шинжилгээгээр архаг холециститийн үед өөрчлөгдсөн цөсний гэрийг (томорсон, жижгэрсэн хатуурсан, хорчийсон, хана нь зузаарсан, чулуутай, хийтэй гэх мэт) амархан оношлох боломжтой юм. Цөсний гэр 87% хэлбэр өөрчлөгдсөн, 68% томорсон, 21 ;5% жижгэрсэн. Цөсний гэрийн хана ямагт зузаарсан, хатуурсан, зарим тохиолдолд шохойжон «ясжсан» (21%) байв. 2 тохиолдолд цөсний гэрийг дүрсэлж чадаагүй байна. Зевхөн 13% хэвийн хэлбэр төрх, хэмжээтэй цөсий гэр тодорхойлогдсон.

Үйл ажиллагааны сцинтиграфийн үзүүлэлт:

Элэгний цуллаг дахь Тмакс                               14,45±0,6 мин

                                          T1/2                                  33,7.2±1,2 мин

Элгэн доторхи цөсний цоргын дүрслэл           15,20±1,1мин

Элэгний дүрслэл                                                     гурвалжин ижил төрөлшилтэй.

Цөсний гэр дүрслэгдэж эхлэх                                20,50+ 2,3 мин

Цөсний гэрийн бүрэн  дүрслэл                             23.31 ±2,1 мин

Өлөн үед 32 мин-д дээд гэдэс                              дүрслэгдэх байдал янз бүр

Цөсний гэрийн дотор бүтцийн хувьд 46% ижил төрөлшилтэй, харин 32%-д ижил төрөлшил алдагдсан ойлт ихэссэн байв Цөсний гэрийн ханын дотор талд 46% гөлгөр тэгш 32% ямар нэг хэмжээгээр их багаар гөлгөр тэгш байдал алдагджээ. 32% буюу 128 өвчтөйд цөсний чулуу 44 өвчтөнд цөсний гэрт хий олдсон ба 57 тохиолдолд цөсний гэрийн ёроолд цөсний өтгөн тунамал дүрслэгдэв:

Үнэлэлт: Архаг холециститийг эрт оновчтой зөв оношлоход ультра-сонографи, үйл ажиллагааны сцинтиграфи зайлшгүй шаардлагатай.

3. Архаг гепатит

Статик сцинтиграфи: Элэгний архаг аажим болон идэвхит гепатитын үед голдуу элэгний баруун, зүүн дэлбэн болон дэлүү хэвийнээс томорч дүрслэгдсэн байв.  Элэгний идэвхит гепатитын үед дэлүү 82% тодорхой томорсон байв. Элэгний зураглалын хэвийн ирмэг шулуудсан байдаг. Элэгний статик сцинтиграммаар элэгний архаг аажим ба идэвхит гепатитыг ялгаж оношлох боломжгүй юм. Харин үйл ажиллагааны сцнитиграфи, гепотографи нь элэгний архаг, аажим идэвхит гепатитыг ялган оношлоход чухал ашигтай болохыг шинжнлгээний үр дүн харуулж байна.

а)    Үйл ажиллагааны сцинтиграфийн үзүүлэлт

                                                                                     архаг аажим                     архаг идэвхит

                                                                                     гепатит (мин)                   гепатит (мин)

Элэгний цуллаг дахь ,Тмакс                                15,44±1,4                             19,82 ±1,3

                                         T1/2                                     33,19±1,2                          39,78 ± 2,2

Элэгний дүрслэл                                                   голдуу гурвалжиндуу.        Хэлбэр өөрчлөгдсөн

                                                                                   томорсон нэвчимтгий       нэвчимтгий

Элгэн доторхи цөсний цоргын дүрслэх               16,44±1,7                             25.69±1,6

Цөсний гэр дүрсдэгдэж эхлэх                                  17,74±2,1                            25,69 ±1,6

Цөсний гэрний бүрэн дүрслэл                                25,93±1,7                            28,67±1,8

Өлөн үед 32 мин-д дээд гэдэс                              тод дүрслэгдэнэ.               Идэвхийн эрчим-
дүрслэгдэх байдал                                                                                          жил нь элэгнийхээс бага.

Элэгний архаг өвчнүүдийн хооронд нь ялгахад Тмакс T1/2 бодит
элэгннй дүрслэл чухал юм.                  

б)        Гепотаграфийн үзүүлэлт

                                                           Архаг гепатит

                               аажим  (мин)                                 идэвхит

t1                            32,53±1,5                                        34,65±1,2

t1                             56,90±1,1                                      59,91 ± 0,8

t2                             33,47±1,4                                      42.49 ±1,7

t 2                           12,38±1,1                                      16.00 ± 0,6

t3                           42,20±2,5                                         54,83 ± 2,2

Гепатографи нь архаг аажим идэвхит гепатитыг ялган оношлоход мэдрэмтгий шинжилгээний арга юм.

 Ультрасонографийн үзүүлэлт:

Элэгний аажим гепатит Элэгний баруун (13,60±1,4 см) зүүн {9,37±1,2 см) дэлбэн томорсон. Элэгний урд ирмэг гөлгөр шулуун ар ирмэг гөлгөр, элэгний өнцөг ихэсжээ. Элэгний ойр орчмын зрхтэнтэй хиллзх хязгаар тод харагддж бөгөөд элэгний бүрхүүл тодорхой хэмжээгээр зузаарчээ.

Элэгний  цуурай-бүтэд:  Ойлтын хэмжээ дунд зэрэг, эрчимтэй ойлтын тархалт жигд, ойлтын жигд түгээмэл, ижил төрөлшилд хадгалагдсан, элгэн дэх хэт авиан сулрал ихэссэн. Дэлүү тодорхой хэмжээгээр томорсон, цуурай-бүтэц жигд бага зэрэг эрчимтэй.

Элэгний идэвхит-гепатигг: Элэг томорсон. Ихэнх тохиолдолд элэгиий зүүн дэлбэн илуү томорсон, элэгний өнцөг мөлийсөн.

Цуурай бүтэц: Ойлтын хэмжээ дунд зэргээс бүдүүн, эрчимтэй. Ойлтын тархалт голдуу жигд бус, ойлтын нягт идэрхий ихэссэн нэвчимтгий байдалтай. Ижил төрөлшил алдагдаж эхэлсэн. Элгэн дэх хэт авиан сулрал илэрхий ихсэж, эхо-эрчимжил  нэвчимтгий байдлаар  мөн ихэсжээ. Дэлүү өвчний явц үе шатаас шалтгаалан томролт нь нэмэгдэж байдаг. Энэ нь дэлүү ямагт томорсон байх бөгөөд дэлүүний цуурай бүтэд жигд эрчимтэй, байдлаар илэрхийлэгдэнэ. Архаг идэвхит гепатит цирроз руу шилжих үед  ультрасонографийн хэмжээнүүд улам тодорхой болж өөрчлөгддөж ирнэ.

Үнэлэлт: Архаг гепатитыг эрт цагт тухайд нь оновчтой зөв оношлоход
үйл ажиллагааны сцинтиграфи, гепатографи бусад дүрслэх оношлогооны
аргаас илүү мэдрэмтгий гэж үзнэ.      

4. Өөхөжсөн элэг. Үйл ажиллагааны сцинтиграфи  гепатографийн шинжилгээний үндэс нь бага  юм.  Харин статик сцинтиграфийн үед өөхөжсөн элэгний баруун зүүн дэлбэн ямагт томорсон байдаг,

Ультрасонографийн шинжилгээ: Элэг томорсон, Ойлтын нягт ямагт
илэрхий ихэссэн.Ганцаарчилсан цуурайн ойлтууд цайвартан харагдана.
Энэ нь өөхжөлтийн зэрэгтэй хамааралтай явагдана. Үүнийг цайвар элэг гэнэ.

Үнэлэлт: Ультрасонографигаар эхлэн оношлох бүрэн үндэстэй.

5.Элэгний цирроз. Статик сцинтиграфийн шинжилгээгээр доорхи
хзв шинжит өөрчлөлтүүд илэрнэ.

  • Элгэн дах идэвхижилийн шимэгдэлт нэлэнгүйдээ багассан. Элгэнд жижгээс бүдүүн идэвхтжилгүй толбонцорууд үүснэ.
  • Элэгний зүүн дэлбэн илэрхий томорч, баруун дэлбэн багасч ирдэг.
  • дэлүү ямагт том байх бөгөөд ясны хэмэпд  идэвхжлийн тархалт илэрнэ.
  • циррозын тавиланг бидний санал болгосон сцинтиграммын тоон
    үнэлэлтээр урьдчилан үнэлж болно.

Үйл ажиллагааны сцинтиграммaар элэгний циррозын дэх элэгний үйл ажиллагааны алдагдлын зэрэгтэй хамааралтайгаар эмгэг өөрчлөлтүүд тодорхой илэрхий байдаг нь шинжилгээний үр дүнд тодорхой харагдана.

Тмакс, Т1/2, элэгний дүрслэлийн үзүүлэлтүүд нь хэв шинжит критери юм. Сцинтиграммын үечилсэн хугацааны зургууд нь элгэн дэх динамик-биологийн байдал, перфузийг үзүүлэх толь юм.

Харин үйл ажиллагааны сцинтиграмм нь элэгний циррозыг хэлбэрийг ялгаж чадахгүй байна. Иймээс энэхүү сцинтиграмм нь элэгний циррозын үе дэх үйл ажиллагааны алдагдлыин зэрэг, эмчилгээний үе дэх өвчний явц, уг өвчний тавиланг тогтооход үнэтэй шинжилгээний арга гэж үзнэ. Элэгний гепатографи иь элэгний үйл ажиллагааны алдагдлын зэргийг үнэлэхэд үнэтэй, мэдрэмтгий юм гэдгийг дурдъя.

Ультрасонографийн үзүүлэлт:  Элэг нь ихэнх тохиолдолд биллиар циррозын үед томордог бөгөөд, харин постнекротик, порталь циррозын үед багассан байв. Голдуу элэгний баруун дэлбэн шуугдаж зүүн дэлбэн

илэрхий томордог нь гол шинж юм. Элэгний урд зах гүдгэр, жигд бус,элэгний өнцөг     мохоо болдог. Орчны эд эрхтэнзэс ялгагдана. Элэгний хальс зузаарсан байна. Элэгний   хэт авиан цуурай-бүтэц цоохор.

Бидний сонгож авсан элэгний циррозын гурван үндсэн хэлбэрийг элэгний цуурай бүтэц «эхоструктур»-ийн хувьд ойлтын хэмжээ (цуурайн эрчимжил) ижил төрөлшил, ойлтын тархалт, ойлтын нягт, саарал утгын гистограмм гэсэн үзүүлэлтээр үнэлсэн юм.

Билиарь циррозын үед голдуу нарийн толбот, их эрчимтэй, харилцан адил тархалтат ойлтын хэмжээтэй ижил төрөлшил алдагдсан ойлтын нягтат «том» элэг (хэт авиан сулрал маш ихэссэн ) ажиглагдана. Харин постнекротик, порталь циррозын үед бүдүүлэг толбот их эрчимтэй, харилцан адилгүй ойлтын хэмжээтэй илэрхий ижил төрөлшил алдагдсан, харьцангуй ойлтын нягтат «жижиг» элэг дүрслэгддэг.

Саарал утгат-гистограммын үр дүнг авч үзвэл элэгний циррозын дээрх гурван хэлбэрийн үед элэгний архаг гепатиттай харьцуулбал тодорхой өндөр байгаа нь батлагдсан байна.

Элэгний вен нарийссан, үүдэн генийн тогтолцоо өргөссөн нь үүдэн венийн даралт ихсэлтийг илэрхийлэх бөгөөд хэвлийд ус, хуралдсан харагдана. Ийм байдал дүрслэгдэх элгийг «хөвөгч элэг» гэж нэр тогтоов Хүйсэн вен (2,5+2,2 см) 26 тохиолдолд буюу үүдэн венийн даралттай үед дүрслэгдэв. Дэлүү байнга томорсон байдаг нь хэв шинж бөгөөд үүнийг «хавдсан дэлүү» гэж нэрлэсэн. Дэлүүний «цуурай-бүтэц» нь ямагт ижил төрөлшилтэй, эрчимтэй байдаг.

Дээрх хэм хэмжээгээр үнэлэхэд оношлолын мэдрэг чанар 100% өвөрмөц чанар 98%, оношлолын ерөнхий магад үнэн 100% байв.

Үнэлэлт: Элэгний циррозын оношлолд хэт авиан шинжилгээ өөрийн өндөр магад үнэнээрээ мэдрэмтгий сайн арга гэдэг нь нотлогдож байна.

Оношлогооны оновчит ерөнхий чиг баримжаа (стратеги):

     I. Хэт авиан оношлогоо (эхо)

  1. Үйл ажиллагааны сцинтиграфи
  2. Статик сцинтиграфи, (гепатограф)
  3. Компьютерт томографи

Элэг цөсний архаг өвчнүүдийг эрт оновчтой оношлох дүрслэл оношлогооны шаталсан хөтөлбөр (программ)

1.Архаг холецистит

     I.Хэт авиан оношлогоо (эхо)

     II. Үйл ажиллагааны сцинтиграфи

  1. Архаг гепатит
  1. Үйл ажиллагааны сцинтиграфи
  2. Гепотографи
  1. Хэт авиан оношлогоо (эхо)
  2. Статик сцинтиграфи  (компьютер томографи)
  1. Өөхөжсөн элэг

I.        Хэт авиан оношлогоо (эхо)

II.         Компютер томографи

  1. Элэгиий цирроз
  1. Хэт авиан оношлогоо (эхо)
  2. Үйл ажиллагааны сцинтиграфи (гепатографи)

           III.Компьютер томографи

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3875
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК