Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Их эмчийн салбарын нөхцөлд эрчимт эмчилгээг зохион байгуулах нь
( Судалгааны өгүүлэл )

Г. Лхагважав, Б. Эрдэнэчулуун

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Хөдөөний хөдөлмөрчдөд нарийн мэргэжлийн тусламжийг улам ойртуулж төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ хийхийн тулд нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгүүдийг байгуулж, орчин үеийн эмнэлгийн багаж, аппаратуудаар хангаж байна.

Манай орны газар зүйн байдал, хөдөөний хөдөлмөрчдийн эрхэлж байгаа ажлын онцлогоос хамаарч төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг тухай бүр үзүүлэх боломж муу байна. Хөдөөний хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж, ялангуяа яаралтай сэхээн амьдруулах тусламжийг үзүүлэх үндсэн нэгж нь их эмчийн салбарууд болох юм. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээг газар дээр нь буюу суурь хот айл, үйлдвэрлэлийн газар дээр хэрхэн үзүүлснээс цаашдын эмчилгээний байдал их шалтгаалдаг. Зарим салбарын туршлагаас үзэхэд нилзэд нарийссан эрчимт эмчилгээг их эмчийн салбарын нөхцөлд хийх амжилт олж болох байна. Ердийн хүнд өвчлөл, ялангуяа хүүхдийн өвчлөл, төрөл бүрийн осол гэмтэл, эх барихын хүндрэлийи үед үзүүлэх тусламж зэрэг нь яаралтай эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж шаардах гол эмгэгүүд  олж байгаа юм.

Их эмчийн салбарт эрчимт эмчилгээг зохион байгуулахдаа газар дээр нь болон салбартаа үзүүлэх тусламж гэж 2 хэсэгт хувааж олно. Газар дээр болон тээвэрлэх үеийн, өвчлөл, осол гэмтэл болсон газарт үзүүлэх тусламжид зориулан эм, эмчилгээний багаж хэрэгслийг тохиолдол бурд төрөлжүүлэн бэлтгэж тусламж үзүүлэхэд бэлхэн байлгана. Үүнийг дотор нь гэмтэл осолд, ердийн өвчлөлд, төрөх үеийн тусламжид зориулсан гэж төрөлжүүлсэн байвал зохино. Гэмтэлд зориулсан тусламжийн багцад орох зүйлсэд хугаралд тавих чиг, чангалуур, ороох боох материал, өвчин намдаах, цус бүлэгнэлт сайжруулах, зүрх амьсгалын ажиллагааг дэмжих эмүүд орно. Ердийн өвчлөлийн багцад: зүрх, амьсгал дэмжих,  гистамины эсрэг эм, хлорт буюу глюконат кальц, адреналин, атропин, кордиамин, строфантин,   корглюкон,  норадреналин,    багажаас:  ороох материал,  шээснйй катетер, ходоодны зонд орно. Төрөлтийн тусламжинд зориулсан багцад  хлорт буюу глюконат кальц, сав агшаах эмийн зүйлс, витамин К, строфантин, кордиамин адреналин, норадреналин, багажаас: цус тогтоох хавчуур, пинцепт, шээсний катетер, ороох боох ариутгасан материал, хайч, мэс заслын хутга зэрзг зүйлсийг оруулан бэлтгэж тус тусад нь металл буюу модон хайрцагт хийж түүнд хагарч хэмхрэхгүй, бохирдохгүйгээр хадгалсан байна. Газар дээр нь аль болох чанартай тусламжийг үзүүл- бэл цаашдын эмчилгээиий үр дүн сайн болно. Энэ үед цаг хугацаа богино, нөхцөл хунд байдаг учир эмчээс их мэдлэг сэтгэлгээ, ур чадвар шаардах нь мэдээж юм. Тээвэрлэх үед бололцооны хирээр тохитой нөхцөл хангах, өвчин намдаах эмчилгээ хийх боломжтой байхыг санах нь зүйтэй.                           Хүнд өвчлөл гэмтэлтэй өвчтөн тээж яваа эмч үргэлж өвчтөний дэргэд сууж, биеийн байдлыг нь үзэж, хэрэгцээтэй үед эмчилгээ хийж байх ёстой. Сайн зохион байгуулсан тээвэрлэлт нь өвчтөний биеийн байдлыг муутгахгүй байхын хамт эмч явуут тусламж үзүүлж яваа учир эмнэлэг дэх тусламжаас төдий л дордохгүй байх ёстой байна. Манай орны уулархаг нутаг бартаа ихтэй учир тээвэрлэлтийн явцад үе үе зогсож эмчилгээ, сувилгаа хийж, өвчтөний байдалд дүгнэлт хийж байх нь чухал юм.

2. Салбар дээр явуулах эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж. Энэ тусламжийг мэн ердийн өвчлөл, осол гэмтэл, төрөх гэсэн 3 хэсэгт хувааж төрөлжүүлэн үзүүлэх нь сайн үр дүнтэй байна. Их эмчийн салбарын хэмжээнд энэ тусламжийг үргэлж шаардах хүмүүс хэвтэх нь цөөн байвал нэг тасалгааг ээлжлэн ариутган цэвзрлэж ашиглаж болох юм. Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тусламж зайлшгүй шаардагдах өвчнүүдэд муурч унах, ухаан алдах амьсгалын хурц дутагдал, зүрхний булчингийн шигдээс болон бусад өвчнөөс болсон зүрхний хурц дутагдал, харшлын хүнд хэлбэр, хүндрэлтэй төрөлт цус алдалгууд, идээт хүнд өвчнүүд багтана. Тухайн салбарын онцлог байдалд тохируулан энэ жагсаалтыг өөрчилж болно. Харин архаг хүнд өвчнөөс болон үгдэрч байгаа өвчтөнийг аль болохоор, энэ эмчилгээний хэсэгт оруулахгүй үндсэн палатуудад эмчлэх нь зүйтэй юм. Зарим эмнэлгийн туршлагаас үзэхэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах палатад үхэл эндэгдэл их байх нь эмнэлгийн ажилчид,өвчтөний сзтгэл зүйд муугаар нөлөөлөх явдал үзэгддэг байна. Иймд энэ палатад хурц өвчлөлөөс хүндэрч байгаа хүмүүсийг авч эмчлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Эмнэлгийн боломж байр зэргээс хамааран янз бүрэзр зохион байгуулж болох боловч уул палатыг наран талд дулаан, хөл хөдөлгөөн багатай хэсэгт аль болох саруул тасалгааг шилж авч 1 оронд 10 ам метрээс багагүй талбай ногдохоор зохион байгуулаад, орыг бүх талаас нь тойрон үйлчилж болох боломжтойгоор байрлуулна. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд зориулан палатыг төхөөрөмжлөхдөө багаж аппаратуудаас: Хүчилтөрөгчийн баллон редукторын хамт, хүчилтөрөгч чийглэх төхөөрөмж, сорох аппарат (цахилгаан буюу хөлөөр ажиллах), зохиомол амьсгал АМБУ буюу түүнтэй төстэй аппарат, төрөл бүрийн катетерууд, ходоодны зондууд, ариутгагч, бөөрөн таваг, багаж тавих ширээ, цусны даралт үзэх аппарат, шингэн сэлбэх систем, тавиур, шээс болон бусад шингзн цуглуулах шилүүд, трахеотоми хийх багаж, венесекци хийх багаж, Эмийн зүйлээс; адреналин 10 ам, Норадреиалин 5 ам, атропин 5 ам, хлорт кальц 5 ам, строфантин 5 ам, кордиа-мин 5 ам, глюкозын уусмал 5 ам, преднизолон 5 ам, полкглюкин 2 фл хуурай плазм 2 фл, хлорт иатри 3 фл, витамин К 5 ам, кокорбоксилаза 5 ам, кофейны уусмал 6 ам, манкитол 2 фл, спирт 70% 50 мл. иодьш уусмал 2 мл. Бусад эмийг бололцоо болон салбарын онцлог байдлаас хамааран бэлтгэж эмийн зарлага, орлогыг нарийн хөтөлж үндсэн эмийн фондыг ямагт бэлэн байлгахад анхаарч ажиллана.

Их эмчийн салбарын нөхцөлд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн байдлыг Ховд аймгийн Зэрэг сумын их эмчийн салбарын ажиллагаан дээр авч үзье. Тус суманд 1977—1981 он хүртэл хийсэн ажиглалтаас үзвэл хэвтэгчдийн 8%, төрөлтийн 6%, зрчимт эмчилгээ, яаралтай хойшлуулшгүй тусламжинд хамаарагдах алсын дуудлагын 7%, ойрын дуудлагын 5%-ийг яаралтай хүнд тохиолдол эзэлж, бүх хүнд тохиолдлын 64% нь хүнд хэлбэрийн өвчин, 23% нь хүнд хэлбэрийн гэмтэл бэртэлт, 13% нь хүндрэлттэй төрсөн эмэгтэйчүүдийн яаралтай өвчин эззлсэн байна. Сумын нутгийн ихэнх хэсэг нь Алтайн өндөр ууланд хамаарагдаж бүх хүний 60% нь тэнд амьдарч байна. Зарим тохиолдолд эмнэлгээс алс хол нөхцөлд яаралтайгаар газар дээр нь иж бүрэн тусламж үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Сумын их эмчийн салбар 1977 оноос ердийн өвчлөлийн, гэмтэл, төрөлтийн гэсэн 3 хэсгээс бүрдсзн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн дэг байгуулан ажиллалаа. Эрчимт эмчилгээний хэсэг чухал хэрэгцээний 40 шахам зм, 10 гаруй багажийг их эмчийн мэдэлд байлгаж хүнд өвчтөнүүдийг эмчлэхэд ашигладаг. Эмийг сард эмийн сангаас авч палатанд байрлуулж тусгай тооцооны хуудсаар 24 иагийн турш ээлжийн сувилагчаар дамжуулан зарцуулж байна. Энэ хугацаанд 134 хүнд өвчтөнд эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн байна. 1977—1981 онд эрчимт эмчилгээнд хамаарагдсан өвчтөнүүдийн өвчний ангилал ба эмчилгэзний үр дүнг үзвэл; Эрчимт эмчилгээнд орсон 134 өвчтөний өвчний түүхэнд ажиглалт хийхэд бага насны хүүхдийн хүнд хэлбэрийн мэдрэл хордлого, давс усны гүн алдагдалтай гэдэсний хордлого, касанд хүрэгчдийн зүрх судасны өвчин, цус алдалтыг их эмчийн салбарын нөхцөлд эмчлэхэд их бэрхшээлтэй байна. Бүх эмчлүүлэгчдийн 77% нь эдгэж, үхлийн шалтгааны 45%-ийг мэдрэлийн 70 хувийг бага насны хүүхдийн өвчин эзэлж байна. Хүнд өвчтэй хүмүүс, гэмтэл, хүндрэлтэй төрөлтөд үзүүлзх тусламжийн эм багажийг тус тусад нь тээвэрлэх бололцоотой багц болгон төрөлжүүлэн тавьж эмчилгээнд хэрэглэж ирлзз. Гэмтлийн багц нь том ясны хүндэрсэн ил хугаралд хүрэлцэхүйц хэмжээний ороох боох материал, багаж хэрэгсэл, шокоос гаргах 20 гаруй эмийг дэс дараатай хийж, зарцуулсан үед нь нөхөн тавьж дүн бүртгэгч ээлжийн сувилагчийн мэдэлд байлгаж байнгын үйлчилгээнд хэрэглэж байна. Гэмтлийн тусламжийн 64 хувийг алс хөдөөд үзүүлсэи байна. Төрөлтөд үзүүлэх тусламжийг төрөх палатанд, дуудлагаар гэрт гэсэж 2 хэсэгт хувааж болно. Төрөх палатанд эмийг нэр хаягтайгаар тавьж тусламжинд хэрэглэхийн зэрэгцээ төрөхийн дуудлагын хайрцагт нэг удаагийн төрөлтөнд үзүүлэх иж бүрэн эм багаж нярай хүүхдийн хэрэглэлийг хийж ашиглаж байна. Төрөлтийн тусламжаар эдгэрэлт нь 97,9% байна. Их эмчийн салбарын нөхцөлд эрчимт эмчилгээ явуулахад дунд мэргэжилтний хүрэлцээ тэдний. ажиллагаа их ач холбогдолтой юм, Салбарын сувилагчдыг хүнд өвчтөн ирэх үед ажиллуулах, бага эмч ажиллуулж нөхөн амраах зэрэг аргуудыг хэрэглэж байна. Их эмчийн салбарт эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн цэг байгуулж ажилласан нь эмчилгээний ихээхэн ач холбогдолтой зүйл болж больницын үхэл жил бүр буурч байна. Их эмчийн салбар дотооддоо эрчимт эмчилгээний хэсэг зохион байгуулж, эм багажийн нөөцтэй байхын хамт харьяалсан нэгдсэн эмнэлгээс нарийи мэргэжлийн төрөлжсөн тусламжийг газар дээр авах нь эмчилгээний илүү ач холбогдолтой байна.

Эрүүлийг хамгаалах Яамнаас яаралтай тусламжийн тоноглогдсон том машинаар сүүлийн үед хангах болсон нь хөдөөний хүн амд үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг ихээхэн дээшлүүлэх боломжтой болголоо.

Цаашид их эмчийн салбарт эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн хэрэгцээ их байгааг харгалзан эрчимт эмчилгээний палатыг байгуулж шаардагдах эм, багаж, сэхээн амьдруулах, оношлолтын аппаратаар хангаж түүнд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийн хэмжээг өргөтгөх нь чухал байна.

Сум дунд ба аймгийн нэгдсэн эмнэлгээс лабораторийн шинжилгээ оношилгооны багажтай, ажиллах бүрэлдэхүүнтэй „Яаралтай тусламжийн хөдөлгөөнт бригад" ажиллуулж, их эмчийн салбарт эрчимт эмчилгээг хариуцаж хийдэг бага эмч сувилагчийн орон тоог харгалзан үзэх нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 785
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК