Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
БНМАУ-ын эмгэг анатомын албаны одоогийн Байдал, хэтийн төлөв
( Судалгааны өгүүлэл )

Д. Дашдорж

Зрүүлииг хамгаалах яам

 

1920-иод оны үед тус оронд хэвлэгдэн гарч байсан „Бюллетень Мон-тел-Аг" гэдэг' сонины 1923 оны 3-р сарын 3-ны өдрийн 71—72 дугаарт Европын эмч Корнев, Ротт, Селезнев Монголын эмч Лувсандорж, Гэлэг, Дамдинцэрэн нарын бүрэлдэхүүнтэй комисс бүх цэргийн жанжин Д. Сүхбаатарын цогцост шинжилтээ хийсэн тухай мэдээ нийтлэгдсэн байна. [ } Энэ бол тус оронд нас барсан хүний цогцост шинжилгээ хийсэн анхны баримт юм. Үүнээс хойш манай оронд ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нар задлан шинжилгээ хийж байсан боловч албан ёсны протокол бичиж, гистологийн шинжилгээ хийсэн баримт хараахан олдоогүй байна. Манай оронд эмгэг анатомын албаны суурийг тавьсан анхны эмгэг анатомч эмч нь 1933 онд ЗСБНХОУ-ын эрдэм шинжилгээний 1У-экспедицийн бүрэлдэхүүнд оролцож ирсэн Иосиф Адольфович Кусевицкий юм. [2, 3] Тэрээр төв больницод нас барсан өвчтөний цогцост эмгэг анатомын шинжилгээ хийхээс гадна гистологийн лаборатори байгуулж эмгэг гистологи, биопсийн шинжилгээ хийж эмч нарын, клиник-анатомын зөвлөлгөөнийг зохксн байгуулж, акагаах ухааны дунд сургуульд хичээл зааж байжээ. Төв больницод 1938 оноос 1975 оныг хүртэл зөвлөлтийн 10 гаруй эмгэг анатомч эмч ажилласан байна. [3, 4| Зөвлөлтийн тэдгээр эмч практик ажльш сацуугаар эмгэг анатомын албыг тус улсад хөгжүүлэх, үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд их хувь нэмэр оруулжээ. Монгол улсын их сургуулийн анагаах ухааны факультетэд 1944 оноос эмгэг анатомын хичээл зааж эхлэн улмаар 1952—1953-оны хичээлийн жилд эмгэг анатомын тэнхим нээгдсэн явдал эмгэг анатомын албаны хөгжилд чухал хүчин зүйл болов. Төв больницод ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн А.П. Майсюк, X. Л. Трегубова нар эмгэг анатомын хичээл зааж байсан бөгөөд В.А.Забелин эмгэг анатомын тэнхимийг үндзслэн байгуулжээ. [4| 1952 оноос улсын их сургууль, анагаах ухааны дээд сургуулийн эмгэг анатоми, шүүх эмнэлгийн тэнхимд В.А.Забелин, В.И.Жабен, О." Д. Сенушкина, Ф. Б. Ермакова нараас гадна үндэсний мэргэжилтэн их эмч М. Дамбадорж, Ж.Хайруул, Д.Цэдэв нар багшилж байв. Эдгээр эмч мэргэжилтэн эмгэг анатомын хичээлээр оюутнуудад лекц. уншиж, практикийн хичээл заахын зэрэгцээ макро, микро музейн эх үүсвэрийг тавьсан байна.        1960 онд клиникийн нэгдсэн 1-р эмнэлгийн дэргэд эмгэг анатоми, шүүх эмнэлгийн хавсарсан мэргэжлээр 3 сарын курс хийлгэж 18 эмч  мэргэжүүлсэн бөгөөд анхны энэ курст 1-р эмнэлгийн эмгэг анатомч эмч О. П. Кускова, анагаах ухааны дээд сургуулийн эмгэг анатоми,  шүүх эмнэлгийн магадлах товчооны зөвлөх Петросян зэрэг зөвлөлтийн мэргэжилтэн шүүх эмнэлгийн анхны монгол эмч С. Цэнд нар багшилж  байв. Ийнхүү манай улсын ихэнх аймаг, Улаанбаатар хотын томоохон: эмнэлгүүдэд үндэсний мэргэжлийн эмчтэй болсон байна. 1957 онд эмгэг анатоми, шүүх эмнэлгийн эмч нарын 2 дахь удаагийн курс хийж 9 их эмч суралцсаны 13 нь эмгэг анатоми, шүүх эмнэлгийн мэргэжил шинээр эзэмшиж 6 нь давтан курс хийсэн байна. Хоёр дахь удаагийн курст анагаах ухааны дээд сургуулийн эмгэг анатоми, шүүх эмнэлгийн тэнхимийн зрхлэгч Д. Цэдэв, багш Баасанжав-Л. Галцог, эмч Д. Дашдорж шүүх эмнэлгийн зөвлөх эмч Б. М. Семенов нар хичээл заажээ. 1961 онд эмгэг гистологийн лаборант нарын мэргэжил эзэмших 4 сарын курс хийж 24 лаборантыг бэлтгэн гаргажээ. Эдгээр арга хэмжээний дүнд эмгэг анатомын ажил үндсэндээ  жигдэрч Улаанбаатар хотын зарим эмнэлэг, ихэнх аймаг мэргэжлийн эмч лаборантаар хангагдаж эмгэг анатомын тасаг лабораториуд байгуулагдав. 1958 онд хүүхдийн клиникийн төв эмнэлэг, 1961 онд цацраг туяа, 1962 оид нэгдсэн III эмнэлэг, 1967 онд улсын II тусгай эмнэлэгт эмгэг анатомын тасаг гистологийн лаборатори тус тус байгуулагдсан бөгөөд энэ ажилд манай анхны эмгэг анатомч эмч Б. Гомбо, Д. Самбуупүрэв, Ц. Томбо нар ихээхэн хувь нэмзр оруулсан юм. 1960 оноос хойш зөвхөн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажил сайжирсан төдийгүй тэдний  мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор ЗХУ, социалист бусад оронд эмгэг анатомч эмч нарыг явуулж суралцуулдаг болов. 1964 онд эмгэг анатомын мэргэжлээр Д. Цэдэв, Б. Гомбо, Л, Галцог нар анагаах ухааны дэд эрдэмтний, 1970 оноос ханш их эмч Д. Самбуупүрэв, Ц. Гомбо; Д. Дашдорж. О. Норов, Говь-Алтай аймгийн эмгэг анатоми, шүүх эмнэлгййн эмч Бямбажав нэр, эмчийн 1-р зэргийг тус тус хамгаалсан нь эмгэг анатомын тусламжийг чанаржуулахад чухал хүчин зүйл болов.      Гэвч эмгэг  анатомын алба 1973 он хүртэл нэгдсэн үдирдлагагүй тасаг лабораториудын ажил салангид байсан нь эмгэг анатомич  эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд бэрхшээл учруулж улмаар бусад эмч, эмнэлгийн ажилчдын ажлын хариуцлагыг сайжруулах хяналт шалгалт тавихад муугаар нөлөөлж байв.

МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны 1978 оны 118-р тогтоолд эмгэг анатоми, шүүх эмнэлгийн ажлыг эрс сайжруулахаар заасан юм. Тогтоолын  заалтыг биелүүлэх зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1973 онд эмгэг анатомын товчоог гистологийн төв лабораторитойгоор байгуулах тогтоол гарч тус товчоонд хот хөдөөний эмнэлгийн эмгэг анатомын тасгийг мэргэжлийн удирдлагаар  хангах, эмчилгээний ажилд хяналт тавих, эмч нарын мэдлэг, ажлын хариуцлагыг  дээшлүүлэх, тэдний ажилд туслах үүрэг хариуцуулсан юм. Улсын эмгэг анатомын товчоо байгуулсан нь манай улсад эмгэг анатомын ажлыг хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой чухал арга хэмжзэ боллоо.

Улсын эмгэг анатомын товчоо одоогийн байдлаар 23 эмч,  21 лаборант бүгд 50 гаруй орон тоотой Эрүүлийг хамгаалах Яамны харъяа биеэ даасан албач байгууллага болон ажиллаж байна. Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооны 1951 оны 229-р тогтоолоор баталсан нормативын дагуу тус товчоо VII таван жилд 75 орон тоогоор .ажилах юм.        

Тус товчоо нийслэлийн  20 эмнэлзг , урьдчилан сэргийлэх байгууллагын эмгэг анатомын ажлыг  шууд хариуцан  гүйцэтгэхаэс гадна 18 аймаг  Дархан, Эрдэнэт, Налайх хотуудын эмгэг анатомынажлыг зохион байгуулалт арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангаж байдаг юм. 1974 оноос хойш Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд   эмгэг анатомын нэгдсэн хэсэг,  гистохими,   штологи, фото лаборатори хүүхдийн эмгэг анатомын тасаг зэргийг шинээр байгуулж, 1974 оноос хойш эмч нарын мэргэжил эзэмших ба дээшлүүлэх курс тус бүрт 3 удаа патогистологийи лаборант  нарын мэргэжил эзэмших, дээшлүүлэх курс 3 удаа хийж давхардсан тоогоор 30 гаруй эмч 40 гаруй лаборант бэлтгэв.  Сүүлийн жилүүдэд анагаах ухааны дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуүдаас эмгэг анатомчид бэлтгэх зорилгоор жил тутам 2-3 оюутныг сонгон авч, Эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр программчилан сүргаж нарийн мэргэжил эзэмшүүлж байна. Энэ нь мэргэжилдээ сонирхолтой, тогтвор суурьшилтай  ажиллаж эмгэг  анатомчдыг .бэлтгэхэд чухал ач холбогдолтой шинэ арга хэмжээ боллоо. 1975 оноос ийм журмаар нарийн мэргэжил эзэмшсэн 14 эмчийн 1-ээс бусад нь мэргэжлийнхээ ажлыг хийж  байв.

Одоо 11 аймаг 2 хот эмгэг анатомын тасгийн тохилог 6айртай бүх
аймаг мэргэжлийн эмч, лаборанттай болсноос гадна 6 аймаг 2 өмчтэй болж
микроскоп, микротон, термостат зэрэг лабораторийн багаж аппаратаар үндсэндээ хангагдлаа. Эмгэг анатомын товчооны төв лабораторид гистологи, гистохими, иммуногистохими, цитологи, цитохими; люминестект микроскоп, бактериолог, вируслогийн шинжилгээний 30 шахам аргыг ашиглан оношийг давхар баталж байна. Эдгээр арга хэмжээний дүнд задлан шинжилгээ ба биопсии, цитологийн оношилгооны чанар эрс сайжирч сүүлийн жилүүдэд 80 гаруй өвчин эмгэг процессыг өөрийн оронд эмгэг анатомын шинжилгээний аргуүдаар анх удаа оношлов. Ходоод, элэг, бүдүүн нарийн гэдэс, бөөр зэоэг дотоод эрхтэнээс биопсийн шинжилгээ хийдэг болсон нь эмгэг анатомын шинжилгээний хүрээг өргөтгөн өвчтөний оношийт төгөлдөржүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлж байна. Хавдар судлалын клиникийн үрьдчилан сэргийлэх үзлэгийн групптэй хамтран жил бүр 2—3 аймагт эмгэг анатомч эмч ажиллаж хавдрын сэжиг бүхий өвчтөнөөс биопсии, цитологийн шинжилгээг авч газар дээр нь өвчний оношийг тогтоож байна.   Эмгэг анатомын ажлын өгөөжииг саижруулах, эмчиин мэдлэг мэргэжил ажлын хариуцлагыг дээшлүүлэхийн тулд клиник-анатомын ба бусад төрлийн зөвлөлгөөнийг олон хэлбэрээр зохиож, аймаг орон нутагт өндөр нарийн мэргэжлийн эмгэг анатомчдыг томилон ажиллуулж эм-нэлэг үйлчилгээ, оношилгооны чанарыг шалгаж эмч нарын зөвлөлгөөн олон үдаа хийв. Нам засгаас ард түмний эрүүл мэндийн талаар авч байгаа арга хэмжээний дүнд эмгэг анатомын ажлын үзүүлэлт, чанар үр дүн сайжирч байна. Тухайлбал 1931 оныг 1973 онтой харьцуулбал эмгэг  анатомын шинжилгээний хувь Улаанбаатар хотод 17,8 аймаг, орои нутгийн эмнэлэгт 22,2 %-иар нэмэгдэж оношийн зөрөө 1,1 %-иар буурсан байна. [5]

МАХН-ын АҮШ их хурлаас эрүүлийг хамгаалах ажлын талаар эмнэлгиин урьдчилан сэргийлэх  арга хэмжээг хүчтэй болгох, эмнэлгийн үйлчилгээнии чанарыг дээшлүүлэхэд эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, лабораторийн шинжилгээний чанарыг дээшлүүлж оношилгоо эмчилгээний дэвшилт арга тэргүүн туршлагыг өргөн хэрэглэхииг заасан билээ. [6] Манай социалист эрүүлийг хамгаалахын нэгэн салбар эмгэг анатомын алба нь өвчтөний амьд ахуйн болон нас барсны дараахь оношийн асуудлыг төгс шийдвзрлэхэд туслах клиникийн оношлолтын чанарыг сайжруулах эмчийн хариуцлага, мэдлэг, мэргэжил, эмнэлэг үйлчилгээний ажилд хяналт тавихад чиглэгдэх ёстой.

Эмгэг анатомийн албаны ажлыг сайжруулахын тулд ойрын жилд
дараахь зорилтыг дэвшүүлж байна.

1.   Эмгэг анатомын товчооны төв лабораторид цитологийн лабораторийг бүрэн байгуулж, хүүхдийн эмгэг анатомын тасгийн ажиллагааг өргөжүүлэн гистохими, иммуногистохими болон цитохими, бактериологийн, вируслотийн шинжилгээний аргыг өргөн хэрэглэд замаар аутопсийн, бкопсийн шинжилгээний оношлолтын чаиарыг сайжруулах.

2.     Одоогоор нилззд хоцронгуй байгаа аймаг орон нутгийн эмгэг анатомын ажлыг онцгой анхаарах, мэргэжлийн эмч лаборантаар бүрэн хангах, ирэх таван жилд гистологи, гистохимийн 3-аас 6 аргыг хэрэг-лэдэг болгох, цаашилбал зарим сум, сум дундын эмнэлэгт задлан шинжилгээ хийдэг болгох.

3.   Эмгэг анатомын ажлын үр нөлөө өгөөжийг сайжруулахын тулд клиник-анатомын ба бусад төрлийн зөвлөлгөөний чанарыг улам сайжруулж биопсии, цитологийн шинжилгээний хүрээг өргөтгөн, хариуг аль болох түргэн гаргах талаар ЗХУ, бусад ориы тэргүүн туршлага, анагаах ухааны сүүлийн ололтыг судалж ажилд нэвтрүүлэх.

4.   1990 оноос эмгэг анатомын шинжилгзэний аргыг улам нарийс-ган цахилгаан микроскопийн, морфометрийн, микроспектрофометрийн, ав-торадиографийн ззрэг аргуудыг дэс дараалалтай нэвтрүүлэх, энэ талаар мэргзжлийн хүмүүс сургах ажил хийх болно.

Цаашилбал змгзг анатомын товчоог өргөтгөн өөрчилж практик ажлын ззрзтцзз эрдэм шинжилгээ, судалгааны ажил давхар хийдзг морфологийн институт болгох арга хэмжээ авна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 589
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК