Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Тархины судасны эмгэгийг эрт үед нь илрүүлэхэд холбогдолтой гол зовиур. Шинжүүд, тэдгээрийн оношийн үнэлгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Баасанжав, Г,. Долгор

Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

ОСНОВНЫЕ СИМПТОМЫ И ИХ ЗНАЧЕНИЕ В РАННЕЙ ДИАГНОСТИКЕ СОСУДИСТЫХ ЗАБОЛЕВАНИЙ МОЗГА

Д. Басанжав, Г. Долгор

Нами установлена частота следующих жалоб среди исследуемых: головная боль-у 76,1%,голово окружение-у 66,6%, шум в ушах—у 35,6%, снижение работос, пособности—у 76,9%, быстрое утомление—у 40,9% „пелена", „мушки", „искрьГ перед глазами у 44,8%, раздражительность—у 33 0%, боль в области сердца—у 12,8% потливость в 29,6% случаев.Результатами исследований показано, что такие субъективные симптомы как головная боль, головокружение, шум в ушах, быстрая утомляемость, снижение памяти, „пелена", „искры", „мушки" перед глазами имеют важные значения для диагноза ранних форм сосудистых заболеваний мозга, когда отсутствует невроло-гические очаговые симптомыв.

Тархины судасны эмгзгтэй (ТСЭ) тэмцэх гол асуудал бол уг эмгэгийг эхний үе шатанд аль болох эрт илрүүлэх явдал мөн гэж судлаачид үзэж байна. [1,2]. Гэвч уг зорилтыг   шийдвэрлэхэд үндсэн нөхцөл болсон оношийн хэмжүүр боловсруулагдаагүй нь ихээхэн бэрхшээл учруулж байгаа юм. Үүнээс уламжлан ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд уг асуудлыг боловсруулах хамтын судалгааг эхлэн явуулж байна. Энэ хамтын судалгаанд бид оролцож дээрх эмгэгийг эхний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийг тогтоох, тэдгээр шинж тэмдэг тус бүрийн болон хавсарсан байдлаар илрэх тохиолдлыг тархины судасны зарим үндсэн өвчинтэй (артерийн гипертони, тархины судасны атеросклероз, артерийн гипотони, судасны дистони) холбон судалж клиник-статистикийн аргаар тэдгээрийн оношийн холбогдлыг тогтоох зорилт бүхий судалгаа явуулж байна. Тархины судасны эмгэгийг эхний илрэлийн үед мэдрэлийн үйл ажиллагааны тогтолцооны талаас бодит илэрхий өөрчлөлт бараг гардаггүй тул өвчтөний зовиураар илрэх  эмнэл зүйн шинжүүдийг голчлон анхаарах шаардлагатай байдаг.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО. Тархины судасны эмгэгийн үед ихэвчлэн тохиолддог гол зовиур шинжүүд, тэдгээрийн тохиолдлын үзүүлэлтүүд, эмнэлзүйн холбогдлыг судасны гол үндсэн өвчинтэй шүтэлцүүлэн хүйсний ялгаагаар тодорхой хүн амын дунд судлан тогтоох зорилго тавив.                                     

СУДАЛГААНЫ АРГА: Судалгаандаа ЗХУ-ын мэдрэл судлалын хүрээлэнгээс боловсруулсан „стандартчлагдсан" лавлах асуултуудыг үндэс болгосон картыг хэрэглэж статистикийн аргаар боловсруулан дүгнэв.

Говь-Алтай, Дорноговь аймгуудын төвийн зарим хороолол, сум, Улаанбаатар хотын Ажилчны районы зарим хорооллын хүн амд түүвэр аргаар 40—64 насны 3001 хүнд хийсэн судалгааны материалд анализ хийв.

СУДАЛГААНААС ГАРСАН ҮЗҮҮЛЭЛТҮҮД. Бид судалгаанд хамрагдсан нийт 3004 хүн амын дунд дараахь 10 зовиур шинжийн тохиолдлын хэмжээг судлав.

Дээрх хүснэгтээс үзэхэд ой тогтоолт сулрах 86,6%, ажлын чадвар муудах 76,9 %, толгой өвдөх 76,1 %, толгой эргэх 60,6%, чих шуугих 35,6% тус тус тохиолдсоны дотор толгой олонтоо өвддөг 34,4%, ой тогтоолт илэрхий муудсан 51,3%, мэдэгдэхүйц амархан ядардаг 40,9% тус тус ажиглагдав.

Дээрх 5 зовиурын зэрэгцээгзэр „нүд бүрэлзэх" (44,8%), хөлрөмтгий болох 29,6, тэнгэр муудахад бие тавгүй болох (45,5%), сэтгэл ү ймрэх байдал 33,0% тохиолдолд тус тус ажиглагдсан юм. Эдгээр шинжийг тархины судасны эмгэгийн эхний хэлбэрийн үед тохиолдох субьектив шинжүүдийн нэг хэсэг мөн гэж үзэх үндэстэй юм. Харин зүрхний хавьд „өвдөх" зовиур дээрх 10 зовиураас хамгийн цөөн буюу 12,8% тохиолдолд ажиглагдав. Энэ бүх зовиур эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс олон байна. Үүнд, толгой өвдөх, толгой эргэх, тэнгэр муудахад бие тавгүйрэх, сэтгэл үймрэх зовиур эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 11—14%-иар олонтоо байна.

Дээрх субъектив шинжүүдийи тохиолдлыг зүрх судасны эмгэгийн зарим нэршлээр судлахад гарсан үзүүлэлтүүдийг (хүснэгт 2-т) харуулав.

ТАЙЛБАР: Зарим тооны доод талаар зурсан урт зураас тухайн зовиурын хамгийн их үзүүлэлтийг богино зураас тухайн зовиурын хамгийн бага үзүүлэлтийг заана.

Хүснэгтэд 2-т өвчний дурдсан 4 нэршлээр зовиурын тохиолдлын үзүүлэлтийг хувиар харуулсныг үзэхэд: Толгой өвдөх зовиурын тохиолдлын үзүүлэлт 69,5—76,7%-ийн дотор хэлбэлзэж дурдсан өвчин бүрт ижилхэн олонтоо буюу шинжлүүлэгчдийн ихэнхид нь тохиолдож байна. Түүнээс толгой олонтоо өвдөх (долоо хоногт 1-ээс доошгүй) зовиурын тохиолдол 25.3%—42,6%-ийн дотор хэлбэлзэж, хамгийн бага үзүүлэлт артерийн гипотонийн үед, харин хамтийн их үзүүлэлт судасны дистони нэршлүүдэд тус тус илрэв.

Ер нь аль ч нэршилд өвчтөкүүдийн тэн хагасаас илүү нь ут шинж тэмдгүүдтэй байна. Чих шуугих зовиурын тохиолдлын хэлбэлзэл 35,0%—44,2%-ийн дотор байгаа бөгөөд хамгийн их үзүүлэлт нь артерийн гипотонийн үед илэрч, үлдсэн нэршлүүдэд үзүүлэлтүүд ижилдүү байна.   (35%—36,5%).

Энэ шинж тэмдэг дурдсан нэршлүүдэд өвчтөнүүдийн 1/3 гаруйд ажиглагдаж байна.  Ой-тогтоолт сулрах зовиурын тохиолдлын хэлбэлзэл дурдсан нэршлүүдэд 83,2—84,9%-ийн дотор буюу ижил үзүүлэлтүүдтэй байна, Энэ хүү шинжийн мэдэгдэхүйц хэлбэрийн тохиолдлын хувь 46,3%—61,4%- ийн дотор байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлт артерийн гипотонийи
үед, харин хамгийн их үзүүлэлт артерийн гипертони (61,4%) ба судасны дистонийн үед (59,8) тус тус илэрч байна.
Ажлын чадвар муудах   (амархан ядардаг)   зовиурын тохиолдлын хувь дурдсан нэршлүүдэд 69,6%—86,7%-ийн дотор байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлт нь артерийн гипертонийн үед, харин хамгийн их үзүүлэлт нь судасны дистонийн үед, үлдсэн нэршлүүдэд тохиолдлын хувь ижилдүү (76,8%—79,1%) байна. Энэхүү шинжийн илэрхий хэлбэрийн тохиолдлын үзүүлэлт 37,1%—48,4% байгаа бөгөөд хамгийн бага нь гипертонийн үед, хамгийн их хувь нь артерийн гипотонийн үед ажиглагдав.

Нүдний өмнүүр бүрэлзэх шинжийн тохиолдол 45,2%—51,6%-ийн дотор хэлбэлзэлтэй бөгөөд ерөнхийдөө тохиолдлын үзүүлэлт ойролцоо буюу аль ч нэршилд өвчтөнүүдийн бараг тал шахам хувьд нь илэрч байна.

Тэнгэр муудахад бие тавгүй болох (метео-урвалын) шинж дээрх нэршлүүдэд 33,7%—46,8%-ийн тохиолдлын үзүүлэлттэйгээс хамгийн их нь гипертонийн үед хамгийн бага нь гипотонийн үед тус тус ажиглаг-дав. Энэхүү шинжийн илэрхий хэлбэрийн тохиолдолд 12,4%—23,2%-ийн дотор хэлбэлзэж байгаа бөгөөд тохиолдлын хамгийн их нь мөн л гипертонийн үед, үлдсэн нэршлүүдэд бараг ижил шахам байна. (12,4%-13,7%).

Сэтгэл үймрэх зовиурын тохиолдлын хэлбэлзэл 29,5%—36,1%-ийн дотор байгаа бөгөөд тохиолдлын хамгийн их нь судасны дистони ба гипертонийн үед, харин хамгийн бага нь артерийн гипотонийн үед тус тус илэрч байна.

Зүрхний хавьд өвдөх зовиурын тохиолдлын хувьд дээрх нэршлүүдэд 13,0%—18,6%-ийн дотор буюу хоорондоо ойролцоо бөгөөд дээрх зовиуруудаас харьцангуй олон цөөн тохиолдолтой байна. Дээрх 9 төрлийн зовиурын дотроос толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, нүдний өмнүүр бүрэлзэх, зүрхний хавьд өвдөх энэ 5 зовиур судасны өөрийн нь эмгэгтэй ямар нэгэн хэмжээгээр шууд холбоотой гэж үзвэл сэтгэл үймрэх, тэнгэр муудахад бие тавгүйрхэх, амархан ядрах, ой-тогтоолт сулрах гэх мэт зовиурууд тархины үйл байдлын өөрчлөлттэй холбогдож гарч байгаа шинжүүд гэж зовиуруудын шинж байдлаар тоймлон хоёр үндсэн хэсэгт ялган үзэж болох юм.

Судасны өөрийн нь эмгэгтэй шууд холбогдон үүсэж байгаа зовиу-руудын дотроос дээрх өвчтөнүүдэд толгой өвдөх, толгой эргэх, нүдний өмнүүр бүрэлзэх зовиур харьцангуй олонтоо тохиолдож, чих шуугих, зүрхний хавьд өвдөх зовиур бусдаасаа харьцангуй цөөн тохиолдож байна.

Тархины үйл байдлын өөрчлөлттэй холбоотой зовиуруудаас ой-тог-тоолт муудах, амархан ядрах шинж түгээмэл тохиолдож, тэнгэр муу-дахад бие тавгүйргэх, сэтгэл . үймрэх зэрэг шинж өвчтөнүүдийн 1/3 гаруйд тус тус тохиолдож байна.

Өвчний нэршлүүдээр шинж тэмдгүүдийн тохиолдлын үзүүлэлт за-рим нэгэы талаараа ялгаатай байна. Үүнд: дурдсан зовиур, түүний хэл-бэрүүдийн төрлөөр хамгийн их үзүүлэлттэй тохиолдол артерийн гипер-тонийн үед 6 төрөлд, судасны дистонийн үед 5 төрөлд, артерийн гипо­

тонийн үед 3 төрөлд, хамгийн бага тохиолдлоор артерийн гипотони 6 төрөлд, тархины атеросклероз 3 төрөлд, гипертони 2 төрөлд, судасны дистони 1 төрөлд тус тус хамгийн их ба бага үзүүлэлттэй байна. Үүнээс үзвэл дурдсан нэршлүүдийн дотроос артерийн гипертонийн үед дээрх зовиурууд харьцангуй олонтоо тохиолддог бол харин артерийн гипотонийн   үед тэдгээр нь харьцангуй цөөн тохиолдож байна.

Судасны дистонийн үед дээрх зовиурууд гипотони ба тархины судасны атеросклероз хоёр нэршлээс харьцангуй дээгүүр үзүүлэлттэй байгаа нь энэ өвчний үед судасны өөрийн нь хямрал мөн тархины үйл байдлын өөрчлөлт нилээд илэрхий хэлбэрээр явагддагийг харуулж байна.

Артерийн гипертонийн үед хааяа чих шуугих, ажлын чадвар муудах энэхүү хоёр "зовиур, харьцуулагдаж байгаа өвчний бусад нэршлийнхээс харьцангуй бага үзүүлэлттэй байгаа нь артерийн даралтын ерөнхий өндөр байдал энэхүү хоёр шинжийн үүсэлд шууд нөлөөлөх хүчин зүйл биш болох нь тодорхой байна. Харин энэ хоёр шинж артерийн гипотонийн үед евчний бусад нэршлийнхээс харьцангуй олонтоо тохиолдож байгаа нь артерийн даралт багадсанаас цусны эргэлтийн ерөнхий үзүүлэлтүүд буурч, тархины цусан хангамжийн харьцангуй дутагдал үүсэн, түүнээс уламжилсан тархины үйл-байдлын өөрчлөлт гэж тайлбарлаж болох юм. Дурдсан аль ч нэршилд энэхүү шинж тэмдгийн үүсэлд тархины цусан хангамжийн дутагдал зохих иөлөөтэй гэж үзнэ.

Толгой өвдөх зовиурын үүсэлд артеркйн даралтын их, бага түвшний зэрэгцээгээр-судасны дистонийн нөлөө бүр ч илүү болох кь дээрх судалгаанаас харагдаж байна.

Нүдний өмнүүр бүрэлзэх зовиур харьцангуй дунд насны (40—64) хүмүүст дурдсан өвчний нэршлүүдэд шинжлүүлэгчдийн тал хувь шахамд нь тохиолдож байгааг нүдний шалтгаантай бус харин тархины цусан хангамжийн дутагдлын илрэлтэй холбоотой шинж гэж бид үзэж байна.

Дээрх субъектив зовиур-шинжүүдийн хавсран тохиолдох байдлыг судасны үидсэн зарим өвчнөөр харьцуулан судлав,

Бид голлох зовиур шинжүүдийн дараахь II төрлийн (хүснэгт-3) хавсарсан тохиолдлын хэмжээг өвчний 4 нэршлээр (хүснэгт-4) тус тус авч үзэв. Дээрх хавсран тохиолдох шинжүүдийн дотроос тохиолдлын ерөнхий хэмжээгээр хамгийн олонтоо тохиолдох шинж нь „толгой өвдөх + + толгой эргэх" гэсэн 2 субъектив шинж өвчний дурдсан аль чнэрш_ лийн нийт шинжлүүлэгчдийк тэн хагас орчимд, дараа нь „толгой өв" дөх + чих шуугих", „толгой өвдөх + нүд бүрэлзэх" гэсэн 2 шинжүүд Долгой өвддөг + толгой эргэдэг + нүд бүрэлздэг" гэсэн 3 шинж хавсран тохиолдох   нь өвчний   аль ч нэршлүүдэд   ойролцоогоор шинжлүүлэгчдийн 1/3 орчимд   дараа нь „толгой   өвддөг+толгой   эргэдэг + чих шуугидаг" гэсэн 3 шинж хавсран тохиолдох нь өвчний аль ч нэршилд шинжлүүлэгчдийн 1/4 орчимд, бусад шинжийн {2 шинж  Г , 4—7 шинж) хавсрах тохиолдол 3%—20% хүртэл хэмжээгээр тохиолдож байна.

Ихэнх субъектив шинжийн хавсарсан тохиолдлоор эмэгтэйчүүдэд илэрхий давамгай тохиолдож байгаа бол артерийн гипотонитай эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээсээ ч илүү (бүх II төрлийн хавсарсан тохиолд-лоос 8-д нь) үзүүлэлттэй байна.

Дурьдсан хавсрах шинжүүдийн төрлүүдээс 5 ба түүнээс дээш шинж хавсран тохколдох хэмжээгээр судасны дистонитэй эрэгтэйчүүд бусад нэршлийн эрэгтэйчүүдийнхээс илэрхий цөөн (ойролцоогоор 3 дахин) байна.

Судасны эмгэгтэй харьцангуй шууд холбоотой байж болох дээрх зовиуруудын зэрэгцээгээр „асууж лавлах" аргаар судалсан нийт зовиу-руудын дотроос ой-тогтоолт сулрах (амархан мартдаг), ажлын чадвар буурч байгаа гэсэн зовиур нийт шинжлүүлэгчдийн 90% шахам тохиол-долд буюу түгээмэл байдлаар тохиолдож байгааг дээр дурдсан. „Толгой өвддөг + толгой эргэдэг+мартдаг + ядардаг" гэсэн 4 шинж өвчний аль ч нэршилд нийт шинжлүүлэгчдийн 1/2 орчимд ажиглагдаж байна.

Иймээс тархины судасны эмгэгийн эхний илрэлийн үед дээрх 4 шинж хавсран тохиолдох байдлаар бусдаасаа илүү олонтоо байгаа нь өвчний эхний илрэлтэй ихээхэи холбоотой оношийн ач холбогдолтой субьектив шинжүүд гэж үзвэл зохино. „Нүд бүрэлзэх", „чих шуугих" 2 шинж орсон хавсран тохиолдох шинжүүд уг насны нийт шинжлүүлэгчдийн 1/3 орчимд ажиглагдаж байгаагаас үзвэл тархины судасны эмгэг-тэй ихээхэн холбогдолтойг харуулж байна. Гэвч дээрх шинжүүдээс харьцангуй хожуувтар үед илэрдгээрээ тархины цусан хангамжийн архаг дутагдалтайг харуулах талтай байж болох юм.

ДҮГНЭЛТ 1. Тархины судасны эмгэгийг эрт илрүүлэхэд өвчтөний субьектив зовиурыг анхааралтай лавлан асуух арга чухал ач холбогдолтой юм.

2.  Өвчний эхний үетэй холбоотой субьектив зовиур шинжүүдээс „толгой өвддөг", „толгой эргэдэг". „амархан ядардаг", „мартдаг" „нүд бүрэлздэг', ,чих шуугидаг" гэсэн зовиурууд, тэдгээрийн хавсрах тохиолдол оношийн чухал ач холбогдолтой байна.

3.  Судасны ямар нэгэн үндсэн өвчин (гипертони, гипотони, атеросклероз,. судасны дистони г. м) илрэхийн зэрэгцээгээр дээрх субьектив шинжүүдтэй бол судасны эмгэгийн эхний илрэл гэж сэжиглэн оношийг батлах бусад туслах шинжилгээнүүдийг хийж, халдвар, гэмтэл, нүд, чихний эрхтэний зэрэг бусад өвчин эмгэгийг үгүйсгэсэн нөхцөлд тархины судасны эмгэгийн эхний хэлбэр гэж үзэж болох юм.

4.  Дээрх субъектив шинж, зовиурууд үүсэхэд тархины үйл байдлын өөрчлөлт ихээхэн нөлөөтэй байна. Үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай юм.

АШИГЛАСАН ХЭВЛЭЛ

1. Трошин В. Д. Семенова Е. П. Ссновы ранней диагностики и профилактики сосудистых заболеваний мозга. 1979.

2. Шмидт Е. В. Смирнов В. Е. Прохорова Э. С. и др. Некоторые результаты эпидемиологического изучения цереброваскулярных заболеваний в одном из районов. Труды Куйбышевск. мед. ин-та. Куйбышев, 1969, т. 56, 166.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2488
Судлаачдын бусад өгүүлэл
Г
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК