Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Хүчил шүлтийн тэнцвэрийн хазайлт түүнийг Тогтворжуулан тэнцүүлэх асуудал
( Тойм өгүүлэл )

Б. Лувсан—Ёндон, Ө.Жүгдэр

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 

Хүний бие махбодын эд эрхтэний үйл ажиллагаа нь тогтвортой дотоод орчныг шаарддаг. Дотоод орчиы тогтвортой энэ байдлыг физиологчид гомеостаз гэж нэрлэдэг. Бие махбодын доторхи хүчил шүлтийн тэнцвэрийн тогтвортой байдал нь буферын системийн оролцоотойгоор уул тэнцвэрээ хадгалж байдаг.

Хүчил шүлтийи тэнцвэр бодисын солилцооны хэвийн ажиллагааг ямар нэг хэмжээгээр тодорхойлдог бөгөөд энэ тэнцвэр ялимгүй өөрчлөгдөхөд ферментийн системийн идэвхт үйлчилгээг өөрчлөн улмаар бодис, энергийн солилцооны хямралд хүргэж, цусан дахь РН-ын хэмжээ өөрчлөгдөнө.

Эрүүл хүний цус сулавтар шүлтлэг (РН 7,35—7,45) байдаг. Ураг эхийнхээ эдийн солилцооны нөлөөн дор торнин хөгжиж байдаг учир түүний төрөх үеийн артерийн цусны РН 7,28, венийн цусны РН 7,26 байхыг хэвийн хэмжээ гэж үзнэ. Хүчил шүлтийн тэнцвэр алдагдахад, цусны „амьсгалын үйл ажиллагаа" өөрчлөгдөн үүнтэй уялдаатайгаар эдүүдийн доторхи бодисын болон эдийн солилцооны шинж чанар хувирч, цус шүлтших (Алкалоз), эсвэл хүчилжих (ацедоз) байдалд ордог.

Цусны хүчил шүлтийи тэнцвэр алдагдаж хүчиллэг юмуу шүлтлэг болсныг клиникийн практикт цусны РН, РСО2 -цусан дахь нүүрс хүчлийн хийн парциаль даралт, ВЕ—суурийн буферын хазайлт, 8В—стандарт бикарбонат зэргээр шүүн тунгааж оношилдог. Хүчил шүлтийн тэнцвэрийи өөрчлөлтөөс үүсэн гарч байгаа шүлтжих ба хүчилжих нь гарал үүслийн хувьд амьсгалын (респиратор), эдийн солилцооны (мета-болик) гэж хуваагддаг.

Амьсгалын гаралтай хүчилжилт гэдэг нь уушгины альвеолын агааржилтын багтаамж багассанаас юмуу нүүрс хүчлийн хий их хэмжээгээр үүсэж бие махбодод нүүрсний хүчлийн илүүдэл болоход гарч байгаа бие ажиллагааны эмгэг (патофизиолог) байдал юм. Амьсгалын гаралтай хүчилжилтийн үед тэгшитгэн тэнцүүлэх үндсэн эрхтэн нь бөөр юм.

Амьсгалын гаралтай шүлтших (алкалоз) гэдэг нь уушгины адьвеолын агааржилтын багтаамж хэт ихэдсэний үр дүнд буюу бие махбодод нүүрс хүчлийн хий дутагдсанаас үүсзж байгаа бие ажиллагааны эмгэг байдал юм. Бие махбодоос нүүрс хүчлийн хийг (СО2) хэт их гаргаснаас болж цусанд РСО2 багасаж харин РН ихэсдэг. Ийнхүү РН ихэссэнээр эсийн доторхи шингэнээс устөрөгчийн хэсэг ионууд эсийн гаднах шингэний калийн ионы оронд шилжин очиход хүргэдэг.

Эдийн содилцооны гаралтай хүчилжилт гэдэг нь дэгдэмтгий биш хүчил (Н2СО3) цусанд илүүдсэнээс үүсч байгаа бие ажиллагааны эмгэг байдал юм.

Хүчилтөрөгчийн дутагдал, цус алдалт, зүрхний үйл ажиллагааны болон цусны урсгалын сулрал зэргээс болж цусанд дэгдэмттий биш хүчил илүүдэл   болтлоо хуралддаг. Ийм гаралтай  хүчилжилтийн үед тэгшитгэн тэнцүүлэх үндсэн эрхтэн нь уушги юм. Уушгины альвеолын агааржилтын багтаамжийг ихэсгэснээр нүүрс хүчлийн хийг ихээр гарган цусны РС02-ыг бууруулж, РН-ыг сулавтар хүчиллэг болгоно. Өөрөөр хэлбэл амьсгалын замыг чөлөөтэй болгосны дараа 02 + гелий буюу 02 + С02-ын тодорхой харьцааны холимгийг даралтаар өгч амьсгалуулна гэсэн хэрэг юм.

Эдийн солилцооны гаралтай шүлтших гэдэг нь цусанд дэгдэмхий биш суурь илүүдэл болж хуралдсанаас үүсч байгаа бие ажиллагааны эмгэг юм. Энэ үед цусны РС02 ихсэж, РН нь шүлтлэг тал руу нилээд хэлбийдэг. Энэ учраас ийм үед шүлтийн уусмалыг хэрэглэхийг эрс хориглоно.

Хүчил шүлтийн тэнцвэрийн өөрчлөлтөөс үүсч байгаа эдийн солилцооны ба амьсгалын гаралтай бие ажиллагааны эмгэг байдлуудыг ВЕ-суурийн буферын хазайлтын тусламжтай хялбархан ялган оношилж болдогт клиникийн ач холбогдол оршиж байгаа юм. Эдийн солилцооны гаралтай хүчилжилтийн үед ВЕ (—) утгаар, түүний шүлтжилтийн үед ( + ), амьсгалын гаралтай хүчилжилтийн үед ( + ) утгаар, түүнийг шүлт-шилтийн үед ( —) утгаар тодорхойлдог юм. ( —) утга нь суурийн дутагдал, ( + ) утга нь суурийн илүүдэл гэсэн үг юм.

Цусны РН, РС02, ВЕ, 8В үзүүлэлтүүд бие ажиллагааны дээрх эмгэг байдлуудын үед ямар харьцаатайгаар илэрч байгааг бид өөрсдийн ба гадаадын судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулан үзэж оношилгооны ач холбогдол өгөх дараахь хүснэгтийг практикийн эмч нарт зориулан зохиов.

+ тэмдэг нь хэвийн хэмжээнээс дээш — тэмдэг нь хэвийн хзмжээнээс доош N—хэвийн хэмжээнд гэсзн утгыг заана.

Энэ хүснэгтээс харж хүчил шүлтийн тэнцвэр алдагдсанаас болж ямар гаралтай хүчилжилт, шүлтшилт болж байна, эсвэл холимог гаралтай юмуу гэдгийг ялган оношлох боломжтой гэж үзэж байна.

ХҮЧИЛ ШҮЛТИЙН ТЭНЦВЭРИЙН АЛДАГДЛЫГ ЗАСАХ АРГА. Гадаадын болон манай судлаачдын клиникийн ажиглалт, судалгаанаас үзэхэд эх барихын эмгэгүүдийн үед хүчил шүлтийн тэнцвэр гол төлөв хүчилжилт талруугаа өөрчлөгдөж, эдийн солилцооны гаралтай хүчилжилт давамгайлж байна.

Эдийн солилцооны гаралтай хүчилжилтийг засахын тулд юуны урьд түүнийг буй болгодог цус алдалт, хордлого   зэргийг зогсоох юмуу багасгах, зүрхний ажиллагааг сайжруулах, эргэх цусны хэмжээг ихэсгэн хүчилтөрөгчөөр хангах, амьсгалыг жигдрүүлэн сэргээх, бне махбодоос хүчилжсэн бүтээгдхүүнийг' зайлуулахын тулд элэг, бөөрний үйл ажиллагааг тэтгэх зэрэг арга хэмжээг яаралтай авах нь чухал юм. Эмчилгээний талаар нярай хүүхэд дээр жишээ болгон авч үзвэл бүтэлттэй төрсөн нярайн амьсгал ба зүрхний үйл ажиллагааг сэргээн ажиллуулсны дараахан цусыг нь шингэрүүлж, түүний амьсгалыг сайжруулахын тулд хүйн венээр (байнгын хаймсуур тавьж) молекулын бага жин бүхий декстран, реомакротекс, реополиглюкины аль кэгнйг дуслаар хийнэ, Үүкд: декстраны 5%-кйн уусмал бол биеийн жингийн 1 кг-д 50—100 мл, реомакродексины 10%-ийн уусмалыг бол 1 кг жинд нь хо-ногт 10 мл-ээр бодож хийнэ: Манай нөхцөлд реополкглюккныг өргөн хэрэглэдэг учир нярайн 1 кг жинд 15—20 мл-ээр бодож (хоногт биеийн жингийн 1 кг-д 1,0-аас илүүгүйгээр) тарина.

Шээс хаванг хөөх зорилгоор лазикс, манитолоор тарина. Лазикс 1—3 мг-ийг 1 кг жинд хоногт бодно. Манитолыг хоногт биеийн жингийн 1 кг-д 0,5—1,0-аар бодож 5%-ийн глюкозтой хольж судсанд тарина. Хүчилжсэн цусыг засахын тулд органик буферыг (трис-буфер ТНАМ) хэрэглэж устөрөгчийн сул цэнэгийг нэгдэлжүүлдэг. Гэвч бидэнд хамгийн боломжтой нь гидрокарбонат натрийн давсны 5%-ийн ариутгасан уусмалаар шүлтжүүлэн тэгшитгэх арга юм. Шүлтийн уусмалыг заавал глюкозтой хамт хэрэглэнэ. Энэ нь нярайн тархины гэмтлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Гидрокарбонат натрийн давсны (НС03 Ма) 5%-ийн уусмалын хийх хэмжээг Г. М. Савельва, Г. П. Мар-тынова нарын хүснэгтээр харуулав.

Тайлбар: Хүнд хэлбэрийн бүтэлтийн үед өөр эмийг (декстран, рео-макродекс) судсаар хийж байгаа бол дээрх хэмжээг'2 да-хин багасгаж хийх хэрэгтэй. Дээрх эмчилгээг хийсний дараа 10%-ийн глюкозыг биеийн байдалд нь тохируулан 8—10 мл-ийг тарина.

Социалист хамтын нөхөрлөлийн орнуудын клиникүүдийн ажиглалтаас үзэхэд нярайн бүтэлтийг шүлтийн 5%-ийн уусмал (НС03Ма) хэ-рэглэсний дараа кокарбоксилазыг 8—10 мг-аар биеийн жингийн 1 кг-д бодож 10—20%-ийн 8 — 10 глюкозтой хэрэглэсэн нь сайн үр дүнтэй байна.

Хүснэгт 2-т заасан хэмжээт шүлтийн уусмалыг хүүхэд төрсөн даруйд нь хүчил шүлтийн тэнцвэрийг үзэлгүйгээр хийхэд зориулсан учир манай орны аль ч төрөх газар тасгуудад хэрэглэх боломжтой юм гэж үзэж байна.

Ер нь хүчил шүлтийн тэнцвэр алдалтын хүчилжилтийг эмчлэх ганцхан арга нь гидрокарбонат натрийн давсны уусмал юм байна гэж хэтрүүлэн үнэлж дангаар хэрэглэн „тайвширч" болохгүй. Харин үүннй хамт бүтэлттэй хүүхдийг сэхзэн амьдруулах бусад аргыг хавсарган хэрэглэх ёстойг мартаж болохгүй.

Хамгийн боломжтой хавсарга эмчилгээний арга л гэхэд 5%-ийн аскорбины хүчлийг 2—4 мл, 10—20%-ийн 8—10 мл глюкозтой хийх жишээтэй. Нөгөө талаар амьсгалуулах хөдөлгөөн, уураг тархи, зүрх судас, элэг бөөр гэх мэт амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэн сайжруулах талыг бодох ёстой юм.

Бүтэлттэй хүүхдийг эмчлэх инфузийн нэгдмэл эмчилгээг төрсөн даруйд хүйн венийн судсаар хаймсуур тавьж асептик, антисептикийн журмыг хатуу сахик эхний хоногийн туршид ашиглах нь онцгой үр дүнтэй. Харин ганц удаа бага хэмжээний (10—15 мл) 10%-ийн глюкоз, 10—20 мл 5%-ийн гидрокарбонат натри шингэн хийгээд эмчилгээ хан-галттай гэвэл хүйк венийг хатган тарьж болно. Хоногийн хугацаанд хэрэглэх хүйн хаймсуурт цус солбин юүлэх хаймсуурыг (полиэтилен) хэрэглэж болж байна.

НЯРАЙН ХҮЙН ВЕНИЙГ ХАЙМСУУРДАХ. Хүйг хүүхдийн талд 5—8 см урт үлдээж хавчуураар хавчин тайраад хүүхдийг сэхээн амьдруулах ширээн дээр авчирсан хойноо хүйн тайрагдсан хэсгийг цэвэр спиртээр арчиж, хоёр талаас нь шүдтэй хавчуураар хавчин, хүйнээс дахин өнгөц нимгэн хайчлахад хүйн вен судас ил харагдана. Түүнд хаймсуурыг зөөлөн шургуулж эргүүлэх маягаар хөдөлгөн, хүйн цагаригййг өнгөртөл оруулна. Хүйн цагариг хүрэхэд үл мэдэг тээглэх байдал хуруунд мэдэгдэнэ, хөнгөхөн дарж эргүүлэхэд уул цагаригийг хаймсуурын үзүүр нэвтэрч хаймсуурт цус аажмаар дүүрэн ирнэ.

Ингээд хаймсуурын төгсгөл хэсгийг бөглөөгөөр нь бөглөнө. Үгүй бол инфузын змчилгээ хийх системд залгана. Хаймсуур хүй хоёроо кеткут утсаар боож, лентээр хүүхдийн хэвлийд нааиа. Ингэж тавьсан хаймсуурыг хоёр хоног хэрэглэж болохгүй, зайлшгүй шаардлагатай бол хуучнаа авч асептик, антисептикийн зарчмыг баримтлан шинийг хийж болох юм. Хаймсуурыг сайн буцалгаж ариутгана.

Эцэст нь дурдахад хийж байгаа шингэкий хэмжээг хүүхдийн хоногт алдах нийт шингэний хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нярай хүүхэд эхний хоногтоо амьсгал, арьс зэргээр 100 мл орчим, өтгөн шингэн гаргахдаа 35—130 мл нийтдээ 135—230 мл шингэн алддаг гэж үздэг.

Нярай хүүхдийн бөөрний үйл ажиллагааны бололцоог харгалзан, түүнийг төрсөн даруйд нь 30—40 мл шингэнийг биеийн жингийн 1 кг-д хийж болох бололцоотой гэж үздэг.

Нөгөө нэг анхаарах зүйл бол хийж байгаа шингэний хурдыг хүүхдийн биеийн жин, ерөнхий байдалд нь тохируулан хэрэглэх юм. Хурдан хийсэн шингэн амьсгалын дутагдалд амархан оруулдаг. Дээрх байдлыг харгалзан шприцээр хурдан хийх нийт шингэний хэмжээг биеийн жингийн 1 кг-д 5 мл-ээр, хурдавтар хийх шингэнийг 10 мл-ээс хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй..

Бас судсанд шингэн дуслаар хийж эмчлэхийг (инфузи эмчилгээ) хурдавчилсан ба удаан гэж хуваадаг. Хурдавчилсан үед дуслыг 1 минутанд 32-оор, удаан үед 8 дуслаар тохируулан хийдэг.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2743
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК