Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, ховдол хоорондын таславчийн цоорхойг оношлох, мэс засалд сонгох
( Судалгааны өгүүлэл )

Н.Баасанжав 

Нэгдсэн 3-р эмнэлэг

 

ХХТЦ нь зүрхний төрөлхийн гажигуудын дотор хамгийн элбэг тохиолддог. Ихэнх судлаачдын мэдээлснээр 9-25% -ийг, бидний судалгаагаар 28% -ийг эзэлж байна.

Судалгааны зорилго: Дээрх гажигийн клиникийн онцлогыг судлах, оношлогооны аргыг улам боловсронгуй болгох, мэс засалд сонгохыг нарийвчлан тогтоох.

 Судалганы арга: 1979-1989 онуудад Улаанбаатар хотын 3-р нэгдсэн эмнэлэгт эмчлэгдсэн ХХТЦ- гажигтай 120 өвчтөнд клиник ба хавсарсан шинжилгээг явуулсан судалгааны дүн.

Судлагдсан өвчтөнүүдийг 72\60%\ нь эмэгтэй, 48\40%\ эрэгтэй байв. ХХТЦоорхойн үед илрэх шинж тэмдэг нь цоорхойн хэмжээ, байрлал, цусны хөдлөл зүйн өөрчлөлтөөс хамаарч байна. ХХТЦ- гажигийг оношлоход доорхи шинжилгээний аргуудыг хэрэглэв. Үүнд: Зүрхийг чагнаж шуугианы байдлыг тогтоох, зүрхний цахилгаан бичилт, зүрхийг рентгенд харах ба зураг авах аргуудыг судалсан бүх өвчтөнд явуулав. \100%\. Эхокардиографийн шинжилгээг 65\54.2%\, зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинжилгээг 98\81.7%\ хийв.

Судалгааны үр дүн

ХХТЦ гажигийн 106\88.3%\ нь хүчтэй агшилтын шуугиан, 14\11.7%\ нь дунд зэргийн хүчтэй агшилтын шуугиан өвчүүний зүүн талаар 4-5 хавирга хооронд сонгогдсон. Зүрхний цахилгаан бичилтэнд 2 ховдлын томролт 92\76.7%\, зүрхний цахилгаан тэнхлэг баруун тиишээ хазаасан 28\23.3%\, зүрхний мэдрэлийн дамжуулах системийн бүрэн бус хориг 86\71.6%\ байв. Рентген шинжилгээгээр гиперволемийн шинж 76\63.3%\, гипертензийн шинж 30\25%\ илэрсэн.

ХХТЦ- гажигийг оношлон мэс засалд сонгоход Эхокардиографийн шинжилгээгэр зүрхний булчингийн агших чадварыг тодорхойлох нь онол практикийн ач холбогдолтой байна. Бид судалгаагар уушгины артерийн даралтаас хамаарч зүрхний булчингийн агших чадвар хэрхэн өөрчлөгддөгийг 3 бүлэг болгон тодорхойлов. (ХХТЦ гажигийн үеийн зүүн ховдлын ажиллагааны үзүүлэлтүүд хүснэгт №1)

Эхокардиографийн шинжилгээгээр ХХТЦ-ын үед баруун ховдлоос уушгины артерид очих цусны хэмжээг тодорхойлов. \зүрхний баруун ховдлын хэмжээ, зүүн ховдлын нэг удаагын агшилтын ба минутын эзэлхүүн хүснэгт №2\

Уушгины артерийн даралт ихэссэн үед эхокардиографийн шинжилгээнд баруун ховдлоос уушгины артерид очих цусны хугацаа нь богиносож томорсон, баруун ховдол ба уушгины артери өргөссөн нь тодорхойлогдов. Уушгины артерийн даралт ихээр нэмэгдсэн \дээрх 2-3-р бүлэгт\ үед зүүн ховдлын агших чадвар буурсан байна. Зүрх сэтгүүрдэх шинжилгээг 98 өвчтөнд явуулж цусны бага эргэлийн \уушгины\ даралтын хэлбэрээр 3 зэрэг болгов.

Үүнд: 1-р зэрэг. Уушгины артерийн даралт 30мм мөнгөн усны баганын даралтаас бага 14\11.7%\. Уушгины артерийн даралт нэмэгдээгүй үед ямар нэг зовиургүй амьсгалын дээд замын үрэвсэл хатгалгаагаар өвчилдөггүй, цусны эргэлтийн дутагдал илэрдэггүй цоорхойн хэмжээ нь бага байдаг.

2-р зэрэг. Уушгиныы артерийн даралт нэмэгдэн 30-60мм мөнгөн усны баганын даралтад хүрсэн 78\65%\, мэдүүлгээр амьсгаадалт 54,1%, олон дахин хатгалгаагаар өвчлөх 36\46,1%\, судлагдсан өвчтөний 24\30,7%\ нь цуёны эргэлтийн ямар нэгэн зэргийн дутагдалтай байв.

3-р зэрэг. Уушгины артерийн даралт эрс нэмэгддэг 60мм–ээс дээш мөнгөн усны баганын даралттай 28\23,3%\. Уул зэрэглэлийн өвчтөнд амьсгаадалт 72,7% олон дахин хатгалгаагаар өвчлөх 120\71,2%\ цусны эргэлтийн дутагдал 18\64,2%\ байна.                                                                                                                       

Ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөнг мэс засалд сонгоход баримтлах зарчим: 

а\ Цоорхойн  хэмжээ бага \0,5 мм –ээс их биш\ бол мэс засал хийхгүй.

б\ Уушгины артерийн даралт нэмэгдээгүй бол 3 нас хүртэл ажиглах.

в\ Уушгины артерийн даралт нэмэгдсэн ба нэмэгдэх хандлагатай тохиолдолд оношлосон үедээ нас харгалзахгүйгээр мэс заслын эмчилгээ явуулах.

Дүгнэлт  

  1. ХХТЦ 1-р зэрэглэлийн үед цусны эргэлтийн дутагдал илэрч амьсгаадалт 54-72%, олон дахин хатгалгаагаар өвчлөх 46,1-71,4% болох нь тогдоогдов.
  2. ХХТЦ –г оношлох үндсэн аргууд нь эхокардиографийн шинжилгээ юм.
  3. Өвчтөнг мэс засалд сонгох нь цусны хөдлөл зүйн өөрчлөлт ба уушгины артерийн даралт нэмэгдсэн зэрэгээс шууд хамаарч байна.

 

Ном зүй

1. Бураковский В.И.Бокрия Л.А.Сердечно- сосудистая хирургия 1989г.
2. Гладковая.М.А Клиничекая оценка гемодинамических нарушений и определение показаний к операций у больних с дефектом меежжеулудочковой перегородки, метотические рекомендаций 1981
3. Крамер.В.С Фальковский Г.Э. “Клиника, диагностика и тактика хирургического лечения транспозиций магистральних сосудов в раннем детском восрасте” методические рекомедацкий. 1987.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2502
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК