Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Зүрхний ховдол хоорондын таславчийн дан цоорхой гажгийн рентген шинжүүдийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Р.Пүрэв, Н.Баасанжав

 

Зүрх судасны гаж хөгжлийн  дотроос ховдол хоорондын цоорхой гажиг олонтаа тохиолдож байна. Гадаадын судлаачдын материалаар ЗХХТ-ийн цоорхой гажиг \ 17-48%\ эзлэж байна. \3-9\

анагаах ухааны хүрээлэнгийн мэс заслын секторт явуулсан судалгаагаар ЗХХТ-ийн дан цоорхой гажиг зүрхний нийт гажгийн 16-18%-г \Т.Шагдарсүрэн, Ц.Бундан 1971, Т.Шагдарсүрэн, С.Загдаа 1972\ эзлэж байна.

ЗХХТ-ийн дан цоорхой гажгийн улмаас илрэх цусны хөдлөл зүйн онцлог, цусны бага эргэлтийн талаас гарах өөрчлөлт, зүрх том судасны хэлбэр хэмжээний өөрчлөлтийг судлах, төгс оношлоход рентген шинжилгээний олон төрлийн аргууд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. \1-2\ Зүрхний мэс заслын тасагт ЗХХТ-ийн дан цоорхой гажиг оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн 19

Судалгааны аргачлал ба материал

1986-1987 онуудад Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт ЗХХТ-ийн дан цоорхой гажиг оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн 19 өвчтөнд судалгаа хийлээ. Бүх өвчтөнд зүрх сэтгүүрдэх шинжилгээ хийж, 4 байрлалд рентгенд харж, зүрх, том судасны зургийг эгц, зүүн, баруун ташуу, зүүн хажуу байрлалд авсан ба фокусын зай нэг метр байв. Зүрхний эзлэхүүнийг РОРЕРА-КАЛЬСТ орфийн, баруун уушгины артерийн өргөнийг Шведелийн аргаар, Мурын, зүрх-уушгины, баруун тосгуурын индекс, уушгины артерийн нум, зүүн тосгуур, 2 ховдолын томролт, гол судасны нум өгсөх хэсгийн өргөнийг И.Х.Рабкиныхаар тус тус үнэллээ.

Б.А.Королев, И.Б.Дынник \1968\ нарынхаар эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа 1:1, В.Н.Обуховынхаар \1870\, 53,1% эмэгтэйчүүд, олонхи судлаачид хүйсний хувьд бараг тэнцүү тохиолддог тухай бичсэн байна. Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 53,2% нь  эмэгтэйчүүд, хамгийн бага нь 10 сартай, ахмад нь 15 настай байлаа.

Бид уг гажгийн үед гарах цусны хөдлөл зүйн хямралыг ангилахдаа Б.И.Бураковскийн ангиллыг баримтлалаа. Хүснэгт 2-оос үзэхэд өвчтөний 89,5% нь цусны бага эргэлтийн цусны хөдлөл зүйн хямралын 1 ба 2 зэрэгт байгаа нь өвчтөнийг мэс засалд зөв сонгосонтой холбоотой юм 3-р хүснэгтээс үзэхэд бүх өвчтөний 68,4% буюу 13 хүнд цоорхойн дундаж хэмжээ нь 0,6-1,5 см байлаа. Цоорхой нь анатомийн байрлалын хувьд уушгины хавхлагын дор 57,9% тохиолдож байна.

4-р хүснэгтээс үзэхэд цусны хөдлөл зүйн хямралын 1-р зэргийн өвчтөнүүдэд цусны бага эргэлт дэх рентген өөрчлөлтийн шинжүүд тод бус харин 2,3,4-р зэрэгтэй өвчтөнүүдэд илүү тод /бүлэг ахих тутам/ илэрч байна. Уушгины зураглал тодорсон 16 өвчтөнд /84,1%/, мурын коэффициентын томролт 63,2%-д Баруун уушгины артерийн өргөсөлт 47,4%-д, нарийсалт 5,2%-д байсан ба уушгины угын лугшилт 63,2%-д мэдэгдэхгүй, 26,3%-д сул, 10,5%-д хүчтэй илэрсэн байна. Уушгины артерийн нум 47,36%-д өргөсч, 5.26-д хотойсон онцлог илэрч байна.

5-р xүснэгтээс үзэхэд зүрхний ховдол, тосгуурууд ялангуяа баруун ховдол тосгуур илүү томорсон байна. Баруун ховдолын томролтыг 2 ховдол хоорондын таславчийн цоорхойгоор зүүн ховдолоос артерийн цус их даралттайгаар баруун ховдолд шахагдаж түүний ачаалал ихэссэнээр зүрхний зүүн ховдол тосгуурын томролтыг бага тойргоос зүрхний зүүн хэсгүүдэд ердийн очиж байвал зохих хэмжээн дээр баруун ховдол уушгаар дамжин богино замыг туулан нэмэгдэл цус очиж зүрхний зүүн хэсгүүдийг илүү ачаалалд оруулснаар, баруун тосгуурын томролтыг баруун ховдол гипертрофи болсноос цусны урсах замд саад буй болсноор 

Гол судасны нумын өргөсөлт нь зүүн ховдол томорсон, баруун ховдол гипертрофи болж цусны урсах замд саад буй болсноос баруун ховдолын даралт ихэссэнээр тус тус тайлбарлаж болно. 

 5-р хүснэгтээс үзэхэд зүрх уушгины коэффициент, зүрхний ззэлхүүний томролт 68,4%-д тус тус тохиолджээ.

ДҮГНЭЛТ

  1. Уг гажгийн үед зүрхний хоёр ховдол ялангуяа баруун ховдол илүүтэй томорч байна.
  2. ЗХХТ-ийн дан цоорхой гажигтай өвчтөнийг мэс заслын эмчилгээнд сонгох,  эсрэг заалт гаргахад рентген шинжилгээний ердийн аргаар цусны хөдлөл зүйн өөрчлөлтийг бүлэг бүрдэх цусны эргэлтийн бага эргэлт, зүрх том судасны рентген талаас гарах морфологи шинж тэмдгүүдийг цаашид судалж боловсруулах шаардлагатай байна.

 

Ном зүй

1. Ц.Бундан. Зүрхний гажгийн онош зүй УБ 1980 х 130-134
2. Т.Ф.Баженова. Рентгеносемиотика дефекта межжелудочковой перегородки у взрослых. Автореферата канд.диссертаций Москва. 1985
3. В.И.Бураковский , Л.А.Бокер. Сердечно-сосудистая хирургия.1989
4. Ганс. Банкл Врожденные пороки сердца и крупных сосудав 1980
5. В.Х.Василенко , С.Б. Фельдман, Э.Б.Могилеваский “ Пороки сердца” М. 1983
6. И.Б.Грувич и соавт. Рентгенодиагностика заболеваний сердца и сосудав М. 1970 стр. 263-208
7. Т.В.Парийская, В.И.Гикавый. Врожденные пороки сердца у детей и их фармакотерапия. Кишенева Штинца 1989 стр. 42-67
8. И.Х. Рабкин, Э.А. Григорян Рентгенологическая изучения и оперированного сердца М.1973
9. И.Х. Рабкин, Э.А. Григорян , Г.С. Ажеганова. Рентгенокардиометрия. Киев 1975
10. Т.Шагдарсүрэн, С.Загдаа Зүрхний төрөлхийн зарим гажгууд УБ 1970
11. Т.Шагдарсүрэн. Зүрхний зарим гажгууд ба тэдгээрийн онош, эмчилгээ УБ 1972-х-30-39
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3282
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК