Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Эрүүлийг хамгаалах салбар дахь хөдөлмөриин нөөцийн ашиглалт, эмч мэргэжилтний өгөөжийг сайжруулах арга зам
( Түүх )

Г.Зуунай

Анагаах ухааны хүрээлэн

 

Нам засгййн байнгын  анхаарал халамжийн үр дүнд социалист эрүүлийг хамгаалах систем тогтвортой хөгжиж ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт үлэмж хүч хөрөнгө зарж байна.

Ардын эрүүлийг хамгаалахын хөгжлийн явцад авч явуулсан арга хэмжээнүүд, тухайлбал эмнэлгийн нэгж байгууллагуудыг үүсгэн бий болгох, тэдгээрийг өргөтгөж бэхжүүлэх, эмч эмнэлгийн ажилтны тоог нэмэгдүүлэх, улсаас эрүүлийг хамгаалахад зарцуулах төсвийг өсгөх зэрэг арга хэмжээ бол эдийн засгийн хөгжлийн экстенсив маягийн арга зам байв. Тэгвэл эмнэлгийн ажиллах боловсон хүчин, материал техникийн бааз өсч тэдний тодорхой нөөц чадамжтай болсон орчин үед. тухайн салбарыг эдийн засгийн интенсив аргаар голчлон хөгжүүлэх. бүрэн боломжтой болж ирлээ. Эдийн засгийн интенсив арга буюу эрчимжүүлэлт нь нийгмийн үйлдвэрлэлд шууд нөлөөлөх хүчин зүйлд чанарын өөрчлөлт гаргаж хамгийн үр ашигтай багаж техникийг хэрэглэх, хөдөлмөр зохион байгуулалтын боловсронгуй арга хэлбэрийг ашиглах дэвшилттэй арга юм. Эрүүлийг хамгаалах салбар дахь хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, өгөөжийг дээшлүүлэхэд эрчимжүүлэх аргыг хэрэглэх шаардлага нэг талаас тус орны хүн амын зүйн онцлогоос хамаарч, тухайлбал ажиллах боловсон хүчин дутагдалтайгаас, нөгөө талаар орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлийн эрүүлийг хамгаалах салбарт тусч буй үр нөлөө, анагаах ухааны хөгжлийн өнөөгийн онцлог, эмнэлгийн ажилчдын нарийн мэргэжлийн тоо, чанарын дэвшил, эрүүлийг хамгаалах салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын өсөлт зэргээс үүдэн гарч байгаа юм. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн онцлог бол хэдийгээр нийгмийн материал баялгийг шууд үйлдвэрлэдэггүй боловч түүнийг бүтээлч хөдөлмөрлөх хүч хүний, улмаар нийгмийн хөдөлмөрийн чадварт шууд нөлөөлдөг бөгөөд тэдний хөдөлмөрийн ихээхэн хэсэг нь эмнэлгийн ажилтнуудын биеийн шууд оролцоо буюу „амьд хөдөлмөр" байдагт оршино. Тийнхүү эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн бүтцэнд „амьд хөдөлмөр" их ордгоос эрүүлийг хамгаалах систем дэх аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэнд. ажиллаж байгаа боловсон хучний хангамж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэвч социалист нийгмийн хөгжлийн өнөөгийн үе шатанд аливаа асуудлыг амжилттай шийдвэрлэхэд ажиллаж байгаа хүний тооны олноор биш, харин тэнд байгаа боловсон хүчнийг зөв зохистой ашиглах явдал тэргүүн ач холбогдолтой болж ирлээ. Тухайлбал эмч нарын мэдлэг мэргэжлийг системтэйгээр дээшлүүлэх, нарийн мэргэжлийн дагуу ажиллуулах, багаж аппарат болон мэргэжилтний зориулалт хоорондоо тохирч байх, тэдний хөдөлмөрийг зөв зохион байгуулж ажлын зохистой нөхцөлийг хангах, удирдлагын дэвшилттэй хэлбэрийг ашиглах зэрэг нь хөдөлмөрийг эрчимжүүлэн хөгжүүлэх шилдэг арга хэлбэр болно.

Орчин үед аль ч салбарын боловсон хүчний нөөцийн ашиглалт өгөөжийг сайжруулах хүчин зүйлсийг үндсэн гурван чиглэлд хуваан үзэж байна. Үүнд:

Г. Материал техникийн холбогдолтой хүчин зүйл

2.  Нийгэм эдийн засгийн хүчин зүйл

3.  Удирдлагын хүчин зүйл

Тусгай зориулалт бүхий барилга байгууламж, эмнэлгийи тоног төхөөрөмж, онош эмчилгээний өндөр өгөөжтэй машин техник, тэднийг эзэмших орчин үеийн арга хэрэгсэлгүйгээр өнөөгийн анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын хөгжлийг түргэтгэх, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн үр дүнг сайжруулах боломжгүй юм. Гэхдээ амьд хөдөлмөр их шаарддаг эрүүлийг хамгаалахын онцлогоос болж техник нь материаллаг үйлдвэрлэлийн салбарынх шиг хөдөлмөрийн  бүтээмжийн эцсийн үр дүнд шууд нөлөөлдөггүй билээ. Учир нь нэг талаас социалист нийгэм дэх эмчийн хөдөлмөрийн гол  шинж чанар нь эмч өвчтөний хоорондын хүнлэг харьцаа хэвээр байх (техникээр түсгаарлагдан өвчтөнд хайнга хөндий хандахыг цээрлэх) бөгөөд нөгөө талаар, эрүүлийг хамгаалах дахь хөдөлмөрийн эцсийн үр дүнг гагцхүү эдийн засгийн өгөөжөөр тодорхойлж болдоггүй, түүний шууд бус бусад олон үзүүлэлт, тухайлбал хүн амын өвчлөл, нас баралтын байдал, хөдөлмөрийн чадвар түр алдалтын бууралт, идэвхтэй урт наслалт зэрэг олон хүчин зүйлсээр тодорхойлогддогт оршино. Иймээс эмнэлгийн ажилчдын ашиглалтыг дээшлүүлж тэдний хөдөлмөрийн өгөөжийг сайжруулах гол арга нь нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүдийг ашиглах явдал юм.

Эрүүлийг хамгаалах салбар дахь хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг сайжруулахад эрчимжүүлэх аргыг хэрэглэх асуудал орчин үед хурцаар тавигдах болсон нэг шалтгаан нь эмчийн тоо урьд байгаагүй ихээр өсч ирэхийн хирээр эмчийн хэрэгцээ улам ихэсч эмчийн орон тоо, бие хүн эмчийн тоо хоёрын хоорондын  харьцааны зөрөө багасахгүй байгаад оршино. Нийгмийн хөгжлийн зүй тогтлоос үүдэн гарч ирэх энэхүү үзэгдлийг шийдвэрлэхэд янз бүрийн арга замыг хэрэглэх шаардлагатай байна.

ЗХУ болон ах дүү социалист бусад орны туршлага үүнийг батлан харуулж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээгүй байдлыг арилгахад (хэрэгцээг хангах) чиглэсэн нэг гол арга хэмжээ бол эмнэлгийн ажилчдьн орон тооны өсөлтийг төлөвлөх ажлыг бсловсронгуй болгоход оршино. Үүний тулд ажиллуулахаар төлөвлөж байгаа эмчийн орон тооны төлөвлөгөөг тухайн үед бэлэн байгаа эмчийн тоо, түүний хорогдол, төлөвлөгөөт  хугацаанд  шинээр нэмэгдэх. эмчийн өсөлттэй нягт уялдуулан хийх ёстой,

Мөн энэхүү төлөвлөлтөнд тэтгэврийн насанд хүрсэн эмч нарыг ажиллуулах боломж, эмч нарыг нэмэгдэл цалингаар ажиллуулах, шаардлагатай нөхцөлд орон тоог янз бүрийн хэлбэрээр хавсарч ажиллуулах явдлыг харгалзаж тооцох, тэдгээрийг ул үндэстэй боловсруулж хэтийн төлөвт тусгах  нь чухал юм.

Бидний судалгаагаар манай улсад эмч нарын хавсран ажиллаж байгаа коэффициент 1,1 хүрч, тэтгэврийн насанд хүрснээс хойш  эрэгтэй эмч нар 2,9 жил, эмэгтэй эмч нар 3,8 жил мэргэжлийн ажлаа. үргэлжлүүлэн хийж байна. Гэвч эмч нар тэтгэвэрт гарах, тахир дутуугийн группт орох, нас барах зэрэг шалтгаанаас болж улсад ажиллах. хугацаа нь дунджаар эрэгтэйчүүдэд 3,6 жил, эмэгтэйчүүдэд 2,5 жилээр хорогдож байна.

Хүн амын дундаж наслалт уртсаж эрүүл мэнд нь сайжирч байгаа орчин үед тэтгэврийн насны хүмүүсийг тэдний эрүүл мэнд, амрах эрхийг хохироолгүйгээр ажиллах боломжоор хангах явдал нийгмийн үйлдвэрлэлийн ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэх чухал хүчин, зүйлийн нэг болно.

Эмч нарын хөдөлмөрийн ашиглалт өгөөжийг сайжруулахад тэдний  мэргэжлийн түвшинг  дээшлүүлэх явдал чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Судалгаанаас үзэхэд 1980 оны байдлаар манай улсын их эмч нарын 78,4 хувь нь ямар нэг хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлсэн байна. Одоо манай эмч нар дөрвөн жил тутамд мэргэжлээ дээшлүүлж байх журамтай болсон боловч тэдний мэргэжил дээшлүүлэлтийн чанар болон өндөр мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын зарим хэлбэрийн хяналтын. тоо хангалтгүй байна. Эмч нарын дөнгөж 1,1 хувь нь докторантур ба аспирантурт, 4,1 хувь нь ординатурт суралцсан, 2,5 хувь нь эмчийн зэрэгтэй байгаа явдал бол төдийлөн хангалттай, үзүүлэлт биш юм.

Эмч нарын мэргэжлийн түвшинг сайжруулах хоёрдогч систем буюу мэргэжил олгох, дээшлүүлэх явдлыг орчин үеийн шаардлагын хэмжээнд хүргэх, шинэ эмч нараар нарийн мэргэжлийг зөв сонгуулах, нэгэнт нарийн мэргэжил олсон эмч нарыг тэр мэргэжлээр нь тогтвортой ажиллуулах явдал бол тэднийг зөв зохистой ашиглах үндсэн хэлбэр мөн. Судалгаанаас үзэхэд манай эмч нар янз бүрийн онцгой бус шалтгаанаар мэргэжил солих, тухайн мэргэжлээр ажиллахгүй мөртлөө курс сургуульд явах, удаан хугацааны нарийн мэргэжлийн курст явж ирээд өөр ажилд шилжих, эсвэл эрүүлийг хамгаалах системээс гарах, тэтгэвэрт гарах зэрэг зохисгүй үзэгдлүүд тийм ч цөөн бус гарч байна.

Монголын эмч нарын III их хурлаас эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулах асуудал дэвшүүлсэн боловч одоо хир шийдээгүй байгааг анхаарах нь зүйтэй байна. Эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн  түвшинг дээшлүүлэхэд боловсон хүчин бэлтгэх анхдагч ба хоёрдогч системййн "аль аль нь чухал нөлөөтэй юм. Тиймээс боловсон хүчний мэргэжлийн түвшинг дээшлүүлэх асуудлыг авч үзэхдээ зөвхөн. сургууль төгссөнөөс хойшхи хугацааны тухай бодох нь том алдаа болно. . Боловсон хүчинд мэргэжил олгох анхдагч систем буюу дээд, дунд сургуулийн босгоноос төгсгөн гаргах эмч нарын мэргэжлийн түвшингээс өнөөгиийн эрүүлийг хамгаалах ажлын амжилт шууд хамаарах болсон байна. Шинэ төгсөх эмч нарын чанарт онцгой анхаарч өндөр шаардлага тавихыг орчин үе шаардаж банна. Эмч нь нэг талаар манай улс эмчийн хангамжийн асуудлыг тооны хувьд үндсэнд нь шийдвэрлэсэн гэж үзэж болох өнөөгийн нөхцөлд тэдний мэдлэг мэргэжил, хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийн  чанарт онцгой анхаарах болсон нийгмийн хөгжлийн шаардлагаас урган гарч байна. Нөгөө талаар эмнэлгийн дээд мэргэжилтэнг орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлийн шаардлагын түвшинд бэлтгэн гаргахгүй бол цагийн аяс даахгүй „гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд" хүрч байна. Энэ шаардлагыг хангахын тулд анагаах ухааны дээд сургуулийн багшлах боловсон хүчний бүрэлдхүүнийг эрс сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шаардлагад тэнцүүлэх, сургах бааз, материал техникийн хангамжийг бэхжүүлж, оюутнуудыг эмчлэх ур зүйд сургах, эмчийн мэргэжилд суралцах үйл явцын дэс дарааллыг зөв зохистой зохион байгуулж мэргэжлийн дур сонирхлыг сайжруулах, сургалтыг эрүүлийг хамгаалахын практиктай шинжийн нарийн холбоотой явуулах хэрэгтэй байна. Мөн оюутны элсэлтийи чанарт онцгой анхаарал тавьж эмнэлгийн сургуульд элсэх хүмүүсийн мэргэжлийн баримжааг сайжруулах, тэдэнд мэргэжлээ зөв сонгоход нь туслах ажлыг зохиох шаардлагатай байна.

Судалгаанаас үзэхэд манай улсын их эмч нарын 55,3 хувь нь эмчийн мэргэжлийг хүслээрээ эзэмшиж, 23,9 хувь нь хуваарилалтын дагуу эмнэлгийн сургуульд орж, 8,7 хувь нь бусдын зөвлөлгөөнөөр буюу ойр дотны хүмүүсийн үгээр, 8,4 хувь нь тохиолдлоор, 3,7 хувь нь бусад шалтгаанаар эмчийн мэргэжлийг сонгожээ.

Эмч нарын ашиглалт, өгөөжийг сайжруулах чухал хүчин зүйлийн нэг бол тэднийг орон нутаг ба эмчлэн сэргийлэх байгууллагад зөв хуваарилж тогтвортой ажиллуулах явдал юм. Манай эмч нарын 5,6 хувь нь жил бүр ямар нэг хэлбэрээр шилжиж байгаагаас эмч нарын дөнгөж 32,7 хувь нь өөрийнхөө төрж өссөн орон нутагт тогтвортой ажиллаж байгаа юм. Ажиллах нөхцөл, хангамж жигд бишээс болж эмнэлгийн зарим байгууллагад эмч нар тогтвор суурошилтай ажиллахгүй байгаагаас сум, сум дунд, хэсгийн эмнэлэг, түргэн тусламжийн станц зэрэг газар эмч нарын дамжин шилжих өртөөний үүрэг гүйцэтгэдэг тохиолдол байгаа билээ. Эмч нарыг хот хөдөөд жигд ойролцоо хангамжтай байхаар хуваарилах, хуваарилалтын системийг улам боловсронгуй болгох асуудал Эрүүлийг хамгаалах Яамны үргэлжийн анхааралд байх ёстой.

Хөдөө орон нутагт ажилладаг эмч нарт  нэмэгдэл цалин олгож тэднийг курс сургуульд суралцуулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж байх нь зүйтэй юм. Залуу эмч нар сургууль төгсөөд хөдөө орон нутагт гурваас доошгүй жил ажилладаг зарчим нэгэнт тогтсон боловч 2—3 жилийн дараа заавал шилждэг ёстой юм шиг үзэх нь том алдаа болно. Цаашид хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны нэмэгдэл цалин буюу амралт олгодог болох, тэдний үр хүүхдийг эмнэлгийн сургуульд тэргүүн ээлжинд авдаг болзолт журам тогтоох, саналаараа ирж ажилласан эмч нарт эхний ээлжинд орон сууц олгох, сууцны хөлсийг хөнгөлөх ззрэг арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Эмч мэргэжилтнүүдийг зүй зохистой ажиллахад тэдний хөдөлмөрийг зөв зохион байгуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион буйгуулалтын янз бүрийн хэлбэрийг нэвтрүүлэх явдал чүхал суурь эзэлнэ. Тусгай судалгаанаас үзэхэд манай эмч нарын 14 хувь нь өвчлөх, зориулалтын бус ажилд дайчлагдах зэрэг янз бүрийн шалтгаанаас болж эмчлэн сэргийлэх ажилд оролцохгүй, жилийн туршид үндсэн ажлаасаа хөндийрч байна.

Ажлын цагийн энэхүү хөндийрөлт, алдагдлыг багасгах нь хөдөлмөрлөх хүчний ихээхэн нөөц болно. Үүний тулд эмч нарын хөдөлмөрийг зөв зохион байгуулж курс сургуульд явуулах, амрах хуваарийг зөв хийх, жилийн туршид ажиллах эмч нарын төлөвлөгөөг нарийн гаргах, тэдний хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийг бууруулах арга хэмжээг тууштай авч хэрэгжүулэх шаардлагатай байна. Нөгөө талаар эмч нарын энэхүү ажлын цагийн алдагдал, үндсэн ажлын хөндийрөлтийг төлөвлөлтөнд тусгаж байх хэрэгтэй юм. Мөн эмч мэргэжилтнүүдийг зөв зохистой ашиглахад тэднйй орон тооны нормативыг хүн амын эмнэлгийн тусламж авах хэрэгцээнд уялдуулан хийх, их эмч, эмнэлгийн дунд ба бага мэргэжилтний тооны харьцааг зөвөөр тогтоох явдал маш чухал юм.

Өнөөгийн шинжлэх ухаан техникийн хөгжлийн үр дагавраар анагаах ухааны зарим мэргэжил улам бүр салбарлан нарийсч, зарим нь олон шинжлэх ухааны зааг дээр өргөжин хөгжих болсноос орчин үеийн эрүүлийг хамгаалах системд инженер техникч, эдийн засагч, бодис зүй (физик), хувилахуйн ухаан, математик зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах шаардлагатай боллоо.

Эрүүлийг хамгаалахын боловсон хүчний ашиглалт, өгөөжийг сайжруулах маш чухал чиглэлийн нэг бол салбарын удирдлагыг эрс сайжруулах асуудал юм. Ер нь эрүүлийг хамгаалахын удирдлага бол тухайн салбарын хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, өгөөжийг бүх талаар дээшлүүлэх, засаг захиргаа зохион байгуулалтын болон эдийн засаг, төр эрхийн цогц арга хэмжээний нэгдэл юм.

Удирдлагын арга хэлбэр, түүний эцсийн үр дүн нь салбарыг удирдаж байгаа боловсон хүчний бүрэлдэхүүн, мэргэжил мэдлэгиин түвшингээс хамаардаг нь мэдээж хэрэг.

В. И. Ленин удирдах боловсон хүчнийг сонгон дэвшүүлэхэд анхаарах гол зүйлсийн талаар олон удаа тодорхойлон заасан байдаг. Тийм ч учраас манай намын удаа дараагийн их, бүгд хурлуудаас боловсон хүчнийг зөв сонгон дэвшүүлэх, тэднийг удирдлагын ажилд сургах талаар онцгой анхаарч дэс дараатай чухал асуудлуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байдаг билээ.

Манай улс эрүүлийг хамгаалахын удирдах ажилтнуудыг Дэлхий Эрүүлийг Хамгаалахын Байгууллагын шугамаар Москвагийн курст сургадаг уламжлалтай болж энэ курсийг нилээд сайн ашиглаж байгаа юм. Гэвч түүнд явуулж байгаа бүрэлдхүүнийг нарийн хянаж ирсэн хойноо удирдах ажил хийж чадах, эрүүлийг хамгаалах системд ажиллах хүмүүсийг явуулж сургах шаардлагатай байна.

Эмнэлгийн удирдагчдын удирдлагын ба эдийн засгийн мэдлэгийг сайжруулж шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр орчин үеийн аж ахуйг удирдахад шинжлэх ухаан техникийн мэдээллийг ашиглахгүйгээр сновчтой зөв шийдвэр гаргах боломжгүй юм. Цаг үеэ олсон, найдвартай, оновчтой мэдээллийн (өгсөх ба уруудах урсгалын аль аль нь чухал) үр дүнд өөрийн орны төдийгүй, гадаад орнууд дахь тухайн салбарын хөгжлийн орчин үеийн түвшин, тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээ, онцлогийг олж харах, гарч болох алдагнаас сэргийлэх, бусдаас сурах, хамгийн сүүлийн үеийн тэргүүн туршлага, шинэ санаачилгыг авч хэрэглэх боломжтой болно.

Тиймээс орчин үеийн эрүүлийг хамгаалах системийг оновчтой, дайчин удирдахад анагаах ухааны мэдээллийг хөгжүүлэх, түүнййг ашиглах явдал чухал байна.

Эдгээрээс гадна эмч, мэргэжилтнүүдийн ашиглалт, өгөөжийг сайжруулхад тздний дунд социалист уралдааныг зөв оновчтой өрнүулэх, эдийн засгийн урамшуулах системийг туршин ашиглах, эрдэм шинжилгээний ажил хийлгэх, энэ эрхийг эмнэлгийн дарга нарт олгох, шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалтын төрөл бүрийн хэлбэрийг тууштай нэвтрүүлэх явдал чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 704
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК