Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Зүрх судасны өвчнийг анагаах зарим эмийн хэрэглээний статистик судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Н. Жамбалдорж, Д.Мангла

Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар

 
Абстракт

СТАТИСТИЧЕСКИЕ ДАННЫЕ ПОТРЕБЛЕНИЯ СЕРДЕЧНО-СОСУДИСТЫХ СРЕДСТВ

Н. Жамбалдорж, Д. Манга

Изучено потребление  сердечир-сосудистых средств за последние 11 лет. Проведенные исследования показали, что средный годовой темп роста потребления сердечно-сосудистых средств составлял 6,3%, в том числе, сердечные глюкозиды-2,7%, антиаритимические препараты-6,1%. и остальные препараты-7,1%.

Бид өөрийн орны эмнэлгийн практикт хэрэглэж буй зүрх судасны өвчнийг анагаах бүлгийн эмийн хэрэглээний хандлага хүртээмжийг тодорхойлох зорилго тавив. Үүний тул улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа дээрх өвчний эмүүдийн сүүлийн 11 жилийн бодит зарцуулалтыг статистик-математикийн аргаар судалж, 1980 оноос хойшхи 4 жилийн хэрэглээний прогнозыг илрүүлэх судалгаа явууллаа. Энэ судалгаанд улсын хэмжээний эмийн зарцуулалтын нэгдсэн бүртгэлүүд, эмнэлгийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд үндэслэж хийдэг эмийн гадаад захиалга, улирал жилийн дотоодын захиалга,  системийн байгууллагын жил бүрийн эмийн үлдэгдлийн нэгдсэн бүртгэл зэргийг боловсруулах замаар зарцуулалтын динамик эгнээ зохиож, түүний дүнг математик аргаар тэгшитгэх хэлбэрээр явууллаа.

Манай орны эмнэлгийн практикт сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин анагаах зориулалтын 61 нэр төрлийн бэлдмэлүүд хэрэглэж байгаагаас 57 нь голчлон зарцуулагдаж 12 нь сүүлийн таван жилд шинээр нэвтэрч 14 нэр төрлийн бэлдмэлүүд зарцуулагдахаа больсноос одоо 20 нэр төрлийн бэлдмэлүүд тогтвортой хэрэглэгдэх болжээ. Бид судлагдсан эмүүдийг зүрхний гликозид, хэм алдагдлын эсрэг эм ба бусад агшилт сулруулах, судас өргөсгөх, даралт багасгах гэж гурван бүлэгт хувааж нийт дүн бүлэг тус бүрийн интервалт динамик эгнээ зохиож интерполяцийн аргаар судаллаа. Зүрх судасны өвчнийг анагаах эмийн нийт дүн, түүний дотроос кардиовалены бэлдмэлд шулуун шугамын ба парабол тэгшитгэл зохиож, ерөнхий хандлагыг тодорхойлоод экстраполяцийн аргыг хэрэглэн цаашид өсөх прогнозыг гаргав.

График 1-д зүрх судасны өвчнийг анагаах зориулалтын эмүүдийн хэрэглээ 1980 онд 1970 оныхоос 84,5%-иар өсчээ. Судлагдсан хугацааны хэрэглээний байдлаас шалтгаалан эхний 5 жилийн хэрэглээний дундаж өсөлт 5,1% байсан бол сүүлийн 5 жилд 16,0% болсон байна.

Бид эмийн хэрэгцээний прогноз үйлдэх зкстраполяцийн судалгаанд шулуун шугамын тэгшитгэлийн аргыг ашиглаж 1984 он хүртэлх хугацааны жилийн дундаж өсөлтийн хурдыг 5,8% байхаар тодорхойлов.

Зүрх судасны өвчнийг анагаах зонхилох эмүүдийн бодит зарцуулалтыг бүлэгчилэн судлав.

График 2-оос үзвэл зүрхний гликозид 1980 онд 1970 оныхоос 29,9%» зүрхний хэм алдагдлын эсрэг эм 81,7% бусад (агшилт сулруулах, судас өргөсгөх, даралт багасгах, эмүүдийн хэрэглээ 98,1%-иар тус тус өссөн байна.

Бид кардиовалены хэрэглээний хэмжээнд дээрх аргаар судалгаа хийж үзэхэд түүний хэрэглээний өсөлтийн төлөвийг тодорхойлов.

Хэрэглээний судалгааг хамгийн үнэн зөв гаргахын тулд бодит зарцуулалтанд математикийн олон хүчин зүйлт регрессийн аргыг хэрэглэх шаардлагатай байна.

Одоогоор тогтвортой хэрэглэж байгаа эмүүдийг кардиовалены адилаар нэг бүрчлэн судалгаа хийж ойрын 3—4 жилийн хэрэгцээний төлөвийг тодорхойлж болох үндэс байна.

Судалгаанаас үзэхэд зүрх судасны өвчнийг анагаах эмийн жилийн дундаж өсөлтийн хурд 6,3% байгаа бөгөөд үүний дотор зүрхний гликозид 2,7%, бусад бэлдмэлүүдийн хэрэглээ 7,1%-ын дундаж хурдаар тус тус өсч байгааг илрүүлэв. Зүрхний хэм алдагдлын эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд тооны хувьд цөөн байгаа ба судлагдсан хугацаанд тогтвортой хэрэглэгдэж байсангүй.

ДҮГНЭЛТ.

1. Зүрх судасны өвчнийг анагаах эмийн бэлдмэлүүдийн хэрэглээ нийтдээ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа агшилт сулруулах, даралт багасгах эмийн зүйлсийн хэрэгцээ их байна. Харин зүрхний хэм алдагдлын эсрэг эмүүдийн зарцуулалт тогтвортой бус байна.

2.  Судалгаанд хамрагдсан 60 гаруй эмүүдээс 20 нэр төрлийн эмийг эмнэлгийн практикт тогтвортой хэрэглэх болжээ. Эдгээрийн хэрэглээг бэлдмэл тус бүрээр нь судалж хэрэгцээний төлөвийг тогтоож хангамжийг сайжруулах боломж байна.

3.  Эмийн хэрэглээнд статистик математикийн судалгаа хийж цаашдын хэрэгцээний төлөвийг тогтоож  практикт ашиглах боломжтой бөгөөд өвчлөлийн байдал  бусад хүчин зүйлүүдтэй холбон иж бүрэн судлах явдал чухал байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 901
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК