Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Ясны архаг үрэвслийг эмчлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Гоош, Ч. Пунцаг

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

К ВОПРОСУ ЛЕЧЕНИЯ ХРОНИЧЕСКОГО ГЕМАТОГЕННОГО ОСТЕОМИЕЛИТА

Б. Гош, Ч. Пунцаг

Из всех обследованных болькых по новоду хронкческого гемато генного остеомкелита женщин было 163 (35,4%) и мужчин —301 (64,6%) человек. Хроническим гематогенным остеомкелитом в основном страдают люди довольно молодого возраста, от 15 до 30 лет '(51,9%). У 83 больных данное заболевание продолжалось в течение 6—20 лет и более, с частыми рецидивами. По нашим данным в 1,7% случаев заболевание началось с одновременным поражением 2—3 костей организма. В результате длительного заболевания и частого рецидива у одного больного ка фоне хронического всспалктельного процесса развилась малигнизация костной ткани в злокачественную. Самым эффективным методом лечения данного заболевания является оперативный метод с последующей мышечной пластикой костной полости и комбинацией антибактериальной терапик, сделанной внутриар-териальным длительным введением антибиотиков через спецкальные катетры в артерии. После такого метода лечения рецидивы занимают 1,8%. Реккдив данного заболеваккя после операции секвестр-эктомии без ликбидации костной полости занимает 21,4%. 

Ясны архаг үрэвсэл (остеомиелит)-ийг эмчлэх асуудал нь мэс заслын түвэгтэй, маргаантай асуудлын нэг юм. Энэ архаг үрэвсэл нь удаан хугацаагаар үргэлжилж олон дахин мэс засал хийх явдал ч цөөнгүй тохиолддог. Хэвлэлийн мэдээнээс үзэхэд ясны архаг үрэвслийн хурц хэлбэр архагт шилжих нь их ч хүнд хэлбэрүүд тааралдах нь олонтоо байна. [1 — 6] Үүний зэрэгцээ архаг үрэвслийн хүнд хэлбэр үүсч олон ясыг зэрэг гэмтээх тохиолдол 20—45%-ийг эзэлж [байна. [6—7] Зарим эрдэмтэд архаг үрэвсэл үүсэхэд 3 хүчин зүйл нөлөөлж байна гэж үздэг. [1]

Нэгдүгээрт насны онцлогоос хамаарна. Бага насны хүүхэд тухайлбал 3 хүртэлх насны хүүхдэд энэ өвчин архагших нь насанд хүрсэн хүүхдийнхээс цөөн, 10-аас дээш насны хүүхдэд элбэг тохиолддог байна. Учир нь 5—6 хүртэлх насны хүүхдийн чөмөг ясны гаверсов суваг болон судаснууд нь өргөн уужим байдагтай холбоотой юм. [8[

Хоёрдугаарт ямар эс үрэвссэнээс болно. Доод мөчний ясны үрэвслийн архагшил бусад ясныхаас 2 дахин их нь доод мөчний ясны цусны урсгал удаан, байнга зогсонги байдалд байдаг, үрэвслийн процесс гүйцэд шимэгддэггүйтэй холбоотой юм.

Гуравдугаарт өвчин эхэлснээс хойш ямар хугацаанд эмчилгээ хийгдсэнээс хамаарна.

1960 онд хурц үрэвсэлтэй 24 өвчтөнд зохих эмчилгээг эхний 3 хоногт нь хийсний үр дүнд зөвхөн 1 өвчтөнд уг өвчин архагшсан байна. Гэтэл өөр 21 өвчтөнд эмчилгээг өвчин эхэлснээс хойш 3 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа хийсэн учир 12 хүнд өвчин нь архагшжээ. [8[ Бидний ажиглалтаар дээрх 3 төрлийн хүчин шалтгаанаас гадна дөрөв дэх шалтгаан байж болох төлөв байна. Манай орны нөхцөлд ч гэсэн ясны үрэвсэл архаг хэлбэрт шилжих. хувь өндөр, түүний хүнд хэлбэрүүд цөөнгүй байгаа нь бидний практик үйл ажиллагаанд тохиолдож байна. Энэ нь ясны үрэвсэл өвчний хурц архаг хэлбэрүүдийг эмчлэх иж бүрэн аргуудыг эмч бүр харилцан адилгүй хэрэглэж байгаатай холбоотой байж болно.

Бид улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт 1970—1980 онд эмчилгээ хийлгэсэн ясны үрэвсэлтэй 464 өвчтөний эмчилгээнд. судалгаа хийв. Эдгээр өвчтөний 301 (64,6%) нь эрэгтэй, 163 (35,4%) нь эмэгтэй бөгөөд бүх насны хүмүүс (хүүхэд, залуучууд болон настайчууд) энэ өвчнөөр өвчилж байна. Тэгэхдээ ихэнх тохиолдолд (51,9%) 15-— 30 насны идэр залуучууд, өвчилсөн байна. 83 өвчтөн буюу 18,9%-д нь уг өвчин 6—20 жил, түүнээс дээш хугацаагаар үргэлжлэн олон удаа давтан эмчлүүлсэн байна.

Бидний судалгаагаар 1,7 хувьд нь өвчин үүсэхдээ 2—3 ясыг гэмтээж үрэвсүүлсэн байлаа. Удаан хугацаагаар өвчин үргэлжилж, олон дахин дахилт өгснөөс бүх тохиолдлын 0,2 хувь нь архаг үрэвслээс ясны хорт хавдарт шилжсэн байна. Өвчний эхний үед онош оройтож тавигдан, хийсэн эмчилгээ иж бүрэн биш, эмчилгээнд оройтон ирж байсан зэрэг нь өвчний архагшиж, чөмөгт ясыг улам их хэмжээгээр гэмтээх үндсийг бүрдүүлсэн байв. Архаг үрэвслийн эмчилгээ нь иж бүрэн байх ёстой бөгөөд үндсэн арга нь мэс заслын эмчилгээ юм.

Эмчилгээ хийлгэсэн 464 өвчтөнөөс 237 (51,07%)-д мэс заслын эмчилгээ хийсний 84-д нь зөвхөн үндсэн яс авах хагалгаа хийж түүний. 18-д нь буюу 21,4 хувьд нь өвчин дахисан байв. Харин үндсэн ясыг авч, ясны хөндийг булчингаар нөхөх мэс засал хийлгэсэн 54 өвчтөнөөс 1 хүнд буюу 1,8 хувьд нь өвчин дахисан байна.

Доод мөчний үрэвсэлтэй 23 өвчтөнд хэвлийн доод артерийг сэтгэж, дээд мөчний үрэвсэлтэй 3 өвчтөнд цээжний гадна  хажуугийн артерийг сэтгэн удаан хугацаагаар антибиотик эмийг тарьж хэрэглэв. Түүнээс гадна ясны үрэвсэлтэй бараг бүх; өвчтөнд стафилококкийн эсрэг дархлал үүсгэх эмчилгээг стафилококкийн анатоксин, дархалсан сийвэн хэрэглэж хийв. Өвчин нь их хүндэрч чөмөг ясыг ний­тэд нь гэмтээснээс гадна удаан хугацаагаар өвчлүүлж, архагсепсис, амилоидоз үүсгэсэн 6 өвчтөнд үе мөчийг тайрах мэс засал хийсэн нь бүх тохиолдлын 1,2 хувийг эзэлж байна.

Бидний эдгээр судалгааны дүнгээс үзэхэд ясны архаг үрэвсэлтэй өвчтөнд мэс заслын хавсарсан змчилгээ хийх нь сайн үр дүн өгч байна. Тухайлбал хагалгаагаар үйрсэн ясыг авахын зэрэгцээ түүний хөндийг сайтар цэвэрлэх, уул хөндийг булчингаар таглах, хагалгаанаас хойш уул мөчний артерт гуурс тавин удаан хугацаагаар антибиотик хийх аргуудыг нэгтгэн хийж байна. Хагалгааны үед үйрсэн ясыг авсны дараа эмгэг өөрчлөлт бүхий ясны бүх хэсгийг бүрэн цэвэрлэхийн тулд хагалгааны өмнө фистулографийн шинжилгээ хийх, ясны зургийг өсгөж авах, идээт цоорхойгоор метилении хөхийг шахах зэргийг бид их чухалчилдаг.

Ном зүй

1. Грикев М. В. \"Некоторые вопросы хирургического лечения хронического остеомиелита ж. Вестник хирургии, 1966 г. № 12, стр. 67.
2. Щиш В. Ф. \"О диагностике и лечении хронического гематогенного остеомиелита у детен\". ж. Вестник хирургий, 1973 г. № 1. стр 135.
3. Шилов В. Н. \"Классификация и лечение хронического гематогенного юстеомиелит а у детей\". ж. Вестник хирургий, № 9, 1973. стр. 122.
4. Капорский И.Д, Недвецкая Л.М. и другие. \"Использование иммунологических методов при лечении хронического остеомиелита\". ж. Хирургия, 1978 г. .№ 5, стр. 48.
5. Мазурик М. Ф. \"Лечение хронического остеомиелита\" ж. Хирургия, 1978 г. № 5, стр. 53. \'
6. Султанбаев Т. Ж. \"Острый гематогенный остеомиелит у детей\", Алма-Ата, 1979 г.
7. Кононов В. С, Тематогенный остеомиелит у детей\" М. 1974 г.
8. Штефко В. Г. \"Возрастная остеология\". М. 1947 г.
9. Султанбаев Т. Д. Ормантаев К.С. \"Внугрикостные промывания при остеомиелите у детей\". \"Медицина\", 1979 г.
10. Гринев М. В, Петров В. И. \"Малигнизация язв и остеомиелнтических свиащей\". ж. Вестник хирургии, 1968 г. № 1. стр. 142.
11. Гринев М. В. \"Общий амилоидоз у больных остеомиелитом\" ж. Вестник хирургии, 1968 г. №8, стр. 77
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1827
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК