Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Монгол хүн амын дундах хүний Т-лимфоцитын 1,2 хэв шинжийн вирусийн тархалтын түвшин
( Судалгааны өгүүлэл )

П.Сувд, П.Хорол, Ж.Оюунбилэг, Р.Туул, П.Нямдаваа, А.Валне

Монгол Улсын ЭМЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв, Шведийн Готеборгийн Их сургуулийн Эмнэлзүйн вирус судлалын хүрээлэн

 
Абстракт

1038 blood samples /of 104 hematological patient,928 healthly people and 8 charges of immunoglobulins/ were tested on antibodies to HTLV in ELISA with synthetic peptlides homological to highly immunogenic epitopes of surface and core antigens of HTLV obtained in the Depertment of clinical Virology,Gobeborg University Sweden P.Horal 1991.

Anti-HTLV I has been detected in the serum of 1/0,9%/ patient and 1 /12,5/ charge of immunoglobulins.Antibodies to HTLV have been detected in the sera of 10/1,6%/ healthy Mongolians.Basing on predominance /73,3%/ of antibodies reacting with synthetic peptides with dual antigenic properties of  HTLV1 and 2 among anti-HTLV positive Mongolians despite of absence pure anti-HTLV2 the authors have proposed a possible circulation of a new antigenic progenitor variant of HTLV among aboriginal Mongolians.

Хүний Т-лимфоцитын I, II хэвшинжийн вирус нь геномын нуклеотидын дарааллаараа 60%-аас дээш ижилсэлтэй | лимфоид эдийн ховор тохиолдох төлжилт эмгэг үусгэдэг ретровирус болно (1). Энэ хоёр хэвшинжийн ретровирусийн тархалтын хүрээ Японы баруун өмнөд хэсэг, Карибын тэнгисийн арлууд, Африкийн зарим хэсэгт хязгаарлагдмал тархалттай байгаа нь хүн судлалын үүднээс бас судлаачдын сонирхлыг татаж байгаа юм (2,3).

Бид энэ судалгаагаараа вирусийн ийлдэс судлалын орчин үеийн арга ашиглан монгол хун амын дунд энэ хоёр хэвшинжийн вирусийн тархалтыг судлах зорилт тавьсан юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга

Хэрэглэгдэхүүн Эруүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төвийн ийлдсийн сангаас янз бурийн насны 926 эрүүл хүний ийлдэс, Улаанбаатар хотын эмнэлгүудээс цусны янз бүрийн эмгэг бүхий 104 өвчтөний ийлдэс, ОХУ болон Монгол улсад үйлдвэрлэсэн иммуноглобулины 8 цувралын сорьцыг судалгааны хэрэглэгдэхүүн болгон авав.

Эсрэг бие илрүулэх apra: Шведийн Готеборгийн Их сургуулийн Эмнэлзүйн вирус судлалын хүрээлэнд боловсруулсан өндөр мэдрэг арга (4)-ыг хэрэглэв. Үүнд: Хүний Т-лимфоцитын вирусийн gp 46, gp 21 гликопротеины амин хүчлийн шугаман дарааллаас шилжих зааг дээрээ бие биенээ доод тал нь 5 аминхүчлээр давтсан 20-30 аминхүчлээс тогтсон 40 гаруй пептидийг нийлэгжүүлж,түүнээс хамгийи өвөрмөц шинжтэй 7­8 пептидын холимогийг сонгон авч, фермент холбоот урвалаар өвөрмөц эсрэгбие илрүүлсэн болно.

Судалгааны дүн, хэлцлэг

Бидний судалсан эрүүл Монгол хумүүсийн 15 (1,6%)-д нь хүний Т лимфоцитын вирус (НTLV/)-ийн эсрэгбие илрэв /Хүснэгт 1) Мөн цусны төрөл бүрийн эмгэгтэй 104 өвчтөний 1 (0,9%)-д болон Монголд үйлдвэрлэсэн иммуноглобулины нэг цувралд HTLV I эерэгбие олдлоо.

Үүнээс үндэслэн манай хүн амын дотор HTLV тодорхой хэмжээгээр тархсан байна гэсэн дүгнэлт хийж болох байна. Манай судлаачид (5,6) үүний өмнөх судалгаагаараа монгол хүн амын дотор HTLV I хэвшинжийн вирусийн эсрэгбие олоогуй нь хэрэглэсэн аргын мэдрэг чадвартай холбоотой бололтой.

Бидний судалгаагаар монгол хүн амын дотор HTLV II хэвшинжийн вирусийн эсрэгбие илрээгүй боловч, эерэг урвал өгсөн ийлдсийн дийлэнх нь HTLV l/HTLV Il хосломол шинжтэй пептидийн холимогтой эерэг урвалд орсон нь нэн сонирхолтой үр дүн юм. Учир нь гадаадын зарим судлаачид (7) HTLV l хэвшинжийн эх омгоос env генийхээ нуклеотидын дарааллаар 4-8% ялгаатай гаж омгийг Папуа-Шинэ Гвиней зэрэг меланезийн олтригуудын уугуул хүн амын дотроос ялгасан байна. Иймээс монгол уугуул хүн амын дотор эсрэгтөрөгчийн урьд бичигдээгүй төрхтэй, өөрөөр хзлбэл HTLV I болон HTLV II хэвшинжийн вирусийн алслагдсан өвөг удам эргэлтэнд байгаа байж болох юм. Үүнтэй холбоотойгоор Филиппиний арлууд дээр амьдардаг үндэстэн, ястны дотроос монголжуу ястан болох аета овгийнхны дотор HTLV I хэвшинжийн вирусийн эсрэгбие хамгийн олонтаа (2,5%) илэрсэн тухай судалгаа (8)анхаарал татаж байна.

Ном зүй

1. Wong-Staal, F, Gallo, R.C. /1985/ Human T-Lymphotropic retroviruses, Nature, 317: 395-403;
2. Hinuma,Y., (1985}: Natural history of the retrovirus asso¬ciated with human leukemia, Bio Essays, 3: 205-209;
3. Fleming, A.F./1984/ HTLV from Africa to Japan, Lancet, 1: 824-825;
4. Horal, P, (1991): Studies on continuons B cell epitopes of human retroviruses, 175 pp.;
5. Oyunbileg, J., Kupul, J., Tsatsral, Kh. Alima, D., Nymadawa, P.lskifugi, M.,Watanabe, J., Suzuki, H., Nishioka, K. (1991):Preliminary results of screening on the antibody to human T-cell leu¬kemia virus type 1in Mongolian population, Abstracts of the Re¬ports at the 2nd Asia Pacific Congress of Medical Virology, P.6-2;
6. Дашням,Б., Майдар, Ж., Баттулга, Д., Ишида, Т., Тогос, С, Одгэрэл, 3., Батсуурь.Ж., (1992): Хүний Т лимфоцитийн I хэвшинжийн вирус монгол хүний популяцид олдсонгүй, \\\\\\\"Вирус судлалын тулгамдсан асуудлууд\\\\\\\" онол-практикийн наймдугаар бага хурал (Илтгэлийн товчлол) түүвэрт, х. 44-45,
7. Gessain, A., Yanagihara, R., Franchini, G., Garruto, R.M,Genkins, C.L, Ajdukiewicz, A.B., Galio, R.C., Gajdusek, D.C. (1991): Highly divergent molecular vairants of HILV I from isolated popula¬tions in Papua New Guinea and the Solomon Islands, Proc.Nail.Acad. Sci.USA, 88: 7694-7698;
8. ishida, I., Yamamoto, K., Omoto, K.(1988): A sero-epide-miological survey of HTLV-! in the Philippines, Int.J. Epid., 17(3): 625-628;

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 644
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК