Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Үр аяндаа зулбасан эмэгтэйн хоногийн шээсний прегнандиолын хэмжээ
( Лекц )

Д.Дариймаа

Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэн

 

Үр аяндаа зулбах эмгэг нь эх барихын практикт цөөнгүй тохиолддог бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүн амын нөхөн өсөлтийг бууруулдаг юм. Зарим эрдэмтний судалгаагаар үр аяндаа зулбах нь нийт жирэмсний 10—15% ДЭХБ-ын 1981 оны мэдээгээр 15—25% хүртэл хувийг эзэлж байна

Энэ эмгэг нь эмэгтэйчүүдийн халдварт ба халдварт бус өвчин, жирэмсний хүндрэл, эх ургийн дархлалын системийн зөрчил, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, удамшлын эмгэг зэрэг олон шалтгаанаас уүсдэг. Эдгээр шалтгаанаас мэдрэл дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлт зонхилох суурь ззлэх бөгөөд ялангуяа өндгөвчний үйл ажиллагааны дутагдлаас 60—70%, бөөрний дээд булчирхайн гаралтай андроген гормоны ихсэлтээс 30—40% нь үр аяндаа зулбаж байна. Өндгөвчний үйл ажиллагааг шинжлэхийн тулд прогестроны завсрын бүтээгдэхүүн, прегнандиолыг шээсэнд тодорхойлох аргыг өргөн ашиглаж байна. Ихэнх судлаачид прегнандиолын хэмжээгээр жирэмсний явцыг дүгнэдэг. Прогестроны ялгаралт хэвийн жирэмсний эхний хугацаанд бага зэрэг ихсэж, 18—30 долоо хоногтойгоос эхлэн эрчимтэй нэмэгддэг.  Бид прегнандиолын хэмжээг хоногийн  шээсэнд тодорхойлж үр аяндаа зулбах эмгэгийг оношлох, жирэмсий тавиланг урьдчилан тогтоох боломжийг судлах зорилго тавилаа.

СУДАЛГААНЫ АРГА. Хоногийн шээсэнд прегнандиолын хэмжээг Клоперын аргын Савченкогийн хувилбарыг ашиглан нимгэн үет хроматографаар тодорхойлов.

1.   Нимгэн үет ялтас бэлтгэв.

20х20 см шил зүсч сайтар угааж хатаагаад тэгшлүүр дээр байрлуулна. 10,5 гр силикагель авч 15 мл нэрсэн усанд хийж хутгаад 0,3 мм зузаантайгаар тэгш шил дээр тарааж, тасалгааны агаарт загсаан, хатаах шүүгээнд 1100-д 1 цаг болгоно.

2.Гидролиз

Өвчтөний хоногийн 24 цагийн шээсийг цуглуулж, сайтар холиод 50 мл-нйг авч 5 мл өтгөрүүлсэн давсны хүчил, 0,5 мл 10% формалин, 50 мл бензол хийж эргэх хөргөгчтэй усан халаагуурт 10 мин. буцалгасны дараа хөргөнө. Дараа нь салгах юүлүүрт хийж бензолын давхрагыг ялган авч, үлдсэн усан үе дээр 25 мл бензол хийж хэдэн минут болгоомжтой холиод, усан үеийг асгаж, бензолын үеийг авч, түрүүчийн бензолын үетэй холиод 30 мл идэмхий натрийн уусмалаар 2 удаа, 30 мл нэрсэн усаар хоёр удаа зайлж, усан үеийг асгаж бензолыг үе дээр 5—7 грамм усгүйжүүлсэн сульфат натри хийнэ. Усгүйжүүлсэн бензолоо бөөрөнхий ёроолтой колбонд хийж, усан халаагуурт 50°С болгоомжтой халааж, бензол ширгэхэд колбын ёроолд цагаан тундас үлдээнэ.

3.  Хроматографи

Гаргаж авсаи тундсаа 0,1 мл цэвэрлэсэн хлорформд уусгаж аваад бэлтгэсэн силикагелийн үений нэг ирмэгээс 2 см зайд дусаах ба зэргэлдээ нь 2 см зайтай 30 мкг стандарт дусаана. Энэ ялтсаа дотроо хлорформ, ацетон хоёрыг 8 : 2 харьцаатайгаар авсан 100 мл уусгагчтай хроматографийн тэвшинд хийж 40 минут буюу уусгагчаас дээш 15—16 см хүртэл хөөмөгц эхлээд тасалгааны агаарт ууршуулж дараа нь 50—60°С-ийн хатаах шүүгээнд уусгагчийн үнэрийг гартал байлгана. Дээрх хроматографийн тэвшинд дахин хийж хатаагаад дараа нь 100 мл % этанолын уусмалтай хроматографийн тэвшинд 40 минут давтан хөөж тасалгааны агаарт уусгагчийг дэгдтэл байлгана.

4.  Ялтсаа илрүүлэх.

Хатаасан ялтсаа нэрсэн усаар шүршихэд прегнандиол байгаа хэсэгт нороогүй хуурай цагаан толбо үлдэнэ.

5.  Өнгөт урвал

Үүссэн цагаан толбыг хусаж аваад хуруу шилэнд хийж дээрээс нь 3 мл өтгөрүүлсэн хүхрийн хүчил хийхэд 25—30 минутын дараа

шаравтар өнгө үүснэ. Үүнийг спектофотометрийн 430 нм долгионы урт дээр цэвэр силикагелийн эсрэг хэмжинэ.

Гарсан хариуг доорхи томьёогоор бодно.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН. Судалгаанд үр аяндаа зулбасан 100, хэвийн жирэмсэн 50 эмэгтэйчүүдэд шинжилгээ хийж харьцуулан судлав. Судалгаанд хамрагдагсад нь 26—35 насны 4—28 долоо хоногийн хугацаатай жирэмсэн байсан ба шалтгаан1 нь тодорхой үр аяндаа зулбасан тохиолдлыг оруулсангүй. Үр аяндаа зулбалт ба ажил мэргэжлийн хооронд онц холбогдол ажиглагдсангүй. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн өгүүлэмжээс үзэхэд 23%-д нь сарын тэмдгийн мөчлөг, хугацаа, хэмжээнд ямар нэг өөрчлөлт байв.

Мөн эдгээр эмэгтэйчүүдийн 50%-д үүнээс өмнө хэвийн жирэмсэлж төрсний дараа, 38%-д үр аяндаа зулбасны дараа, 9%-д үр хөндүүлсний дараа үр зулбасан байна.

Хүснэгт 1-ээс үзэхэд хэвийн жирэмсэн үед хоногийн шээсээр ялгарах прегнандиолын хэмжээ 12 долоо хоног хүртэл 6,21 —10,25 мг 24 цаг, 12—28 долоо хоног хүртэл 10,4—29,60 мг 24 цаг байлаа. Энэ үзүүлэлтийг ЗХУ болон гадаадын судлаачдын судалгаатай харьцуулахад онцын зөрөөгүй байлаа. Хүснэгт 2-оос үзэхэд жирэмсний 12 долоо хоног хүртэл хугацаанд үр аяндаа зулбасан 24 эмэгтэйд шээсээр ялгарах прегнандиолын хэмжээ нь 3,14+1,13 мг. 24 цаг байв. Энэ нь мөн хугацааны 28 хэвийн жирэмсэн эмэгтэйн шээсэнд тодорхойлсон прегнандиолын дундаж хэмжээтэй харьцуулахад статистикийн үнэн магадтай (Р<0,05) бага байв. Хэвийн жирэмсэн цааш   үргэлжлэхэд шээсээр ялгарах прегкандиолын хэмжээ ихсэж 13—18 долоо   хоног болоход 14,02 + 4,66 мг 24 цаг, 18 долоо хоногоос дээш болоход 23,35 + 6,25 мг. 24 цаг хүртэл ихсэж байлаа. Жирэмсний хожуу хугацаанд үр аяндаа зулбасан эмэгтэйчүүдэд прегнандиолын ихсэлт  ажиглагдсангүй.  13—18 долоо хоногтой жирэмсний хугацаанд үр аяндаа зулбасан 32 тохиолдлоос 12-т нь шээсээр ялгарах прегнандиолын хэмжээ 6,55 + 1,25 мг 24 цаг, 18 долоо  хоногоос дээш хугацаанд үр аяндаа зулбасан 17 хүнээс 8-д прегнандиолын хэмжээ 12,40 + 3,8 мг. 24 цаг тус тодорхойлогдсон нь мөн хугацааны хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад Р<0,01-ээр үнэн магадтай бага байв. Судалгааны эцэст гормон шинжилгээ хийсний үр дүнд шалтгаан нь тодорхойгүй үр аяндаа зулбасан эмэгтэйчүүдийн 44 хүртэл хувьд  прегнандиолын дутагдах эмгэг илэрч байгаа нь харагдлаа. ДҮГНЭЛТ. Хэвийн жирэмсний үед хоногийн шээсний прегнандиолын хэмжээ байнга ихсэж байхад үр аяндаа зулбасан, зулбаж эхэлж байгаа үед хоногийн шээсний прегнандиолын хэмжээ буурч байна. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1717
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК