Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
А вируст гепатиттай өвчнийг поликлиник, гэрийн нөхцөлд эмчлэх зөвлөмж
( Лекц )

Д.Алимаа, Т.Дэлгэр

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

It contains recommendations for home or outpatient treatment of patients with hepatitis A with the sections.1.Patient selection 2.Epidemiological control, clinical examnation/ laboratory tests and dispancer observation, 3 Treatment A/ Regime b/Food

 

1. Өвчтөн сонгох

1. 1. Хөнгөн буюу дунд хэлбэрийн А гепатитаар өвчлөгсдийг поликлиник, гэрийн эмчилгээнд сонгож авна. Шар хордлого ихтэй, өндөр халуунтай өвчтөнийг зөвхөн эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

1.2.Өвчтөн нь хавсарсан, дагалдах суурь өвчингүй байвал зохино.

1.3.  Радио-иммун анализ буюу фермет холбоот
эсрэгбиеийн урвалаар өвчтөнд ВСД гепатит үгүйсгэгдэж, A гепатит батлагдсан байх шаардлагатай.

1.4. Өвчтөн ам бүл цөөн (0-3 насны өөр хүүхэдгүй байвал бүр зохимжтой), асаргаа, сувилгаа, ахуй амьдралын нөхцөл сайтай байх.

1.5. Өвчтөн өөрөө буюу ар гэрийнхэн нь поликлиник гэрийн нөхцөлд эмчлүүлэхийг хүссэн буюу зөвшөөрсөн байх.

2.Халдвар судлалын хяналт, эмнэлзүйн үзлэг, лабораторийн шинжилгээ, диспансерийн хяналт

2.1 А гепатиттай өвчтөнүүдийг поликлиник, гэрийн нөхцөлд эмчлэхэд А вируст гепатитын халдвараас сэргийлэх арга хэмжээний мөрдөгдөж буй зааврыг баримтална,

2.2 Поликлиник, гэрийн эмчилгээг дараахь журмаар явуулна. Үүнд:

2.2 а Эмнэлэгт цөөн хоног хэвтүүлээд, гаргаж поликлиник гэрийн нөхцөлд эмчилгээг үргэлжлүүлэх

2.2.б Шууд поликлиник, гэрийн нөхцөлд эмчлэх, Энэ нь ялангуяа ахлах насны хүүхэд, насанд хүрэгчдэд тохиромжтой.

2.3 Эмнэлзүйн үзлэгийг өвчтөнд эмнэлэгт хэвтэх   хугацаанд нь өдөр бүр хийх ба эмнэлгээс гарсан буюу  хэвтээгүй тохиолдолд диспансерийн хяналт хүртэл хугацаанд долоо хоног тутам хийж,өвчний түүх, картанд хоолны дур, халууны хэмжээ, Шингэний өнгө, ходоод гэдэсний хямрал болон бусад зовиур арьс, салстын шар, элэг  дэлүүннй хэмжээ зэргийг тогтмол тэмдэглэнэ.

2.4.Эмчийн анхны үзлэгийн дараа өдөрт нь өвчтөнөөс судасны цус авч, билирубин, АлАТ, тимол, сулемагийн сорилуудыг нийтлэг аргуудаар хийх ба HBsAg-ийг өндөр мэдрэг урвал (радиоиммун анализ, ФХЭБУ)-аар тодорхойлно. Ман анти-HAV IgM  антиHBc, анти-HCV илрүүлэх шинжилгээ хийнэ. Биохимийн шинжилгээг эмчийн зааврын дагуу давтана.

2.5. Шээсний шинжилгээг зөвхөн нзг удаа өвчний эхний хоногт авч, цөсний нөсөө (уробилин) тодорхойлно.

2.6. Өвчтөн өвчний хоёр ба гуравдахь долоо хоногт холбогдох тасаг кабинетид ирж, эмчлэгч эмчдээ үзүүлнэ.

2.7. Өвчтөн буюу сахиурт (мөрдөгдөж буй зарчмыг баримтлан) эмчилгээний хугацаанд эмнэлгийн хуудас олгоно.

2.8. Зовиур, шаналгаа арилан, билирубин, АлАТ хэвийн түвшнид хүрч (тимолын сорил бага зэрэг өндөр байж болно), элэг хэвийн хэмжээнд орох найдвартай болсон үед өвчтөнийг эдгэрсэнд тооцох ба цаашид өвчтөн диспансерийн хяналтанд орно.

2.9. Диспансерийн хяналтыг А гепатитаар өвчлөгсдөд мөрдөж буй зааврын дагуу хэрэгжүүлнэ.

3.Эмчилгээ

Поликлиник, гэрийн нөхцөлд эмчлүүлэгчдэд суурь эмчилгээ хийнэ. Үүнд:

3.1.Хэвтрийн дэглэм сахих

Элэгний цусан хангамжийг сайжруулах, ачааллыг хөнгөлөх зорилгоор хурц үеийн турш өвчтөнд хэвтрийн дэглэм сахиулна. Цаашид биеийн байдлаас хамаарч, өвчний 4-5 дахь хоног орчмоос өвчтөнийг хагас хэвтрийн дэглэмд шилжүүлнэ. Энэ үед өвчтөнд ойр зуур явах болон хөнгөн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хоол идсэний дараа 2 цаг орчим заавал хэвтэж амрах хэрэгтэй.

3.2. Хоолны дэглэм

А гепатиттай өвчтөнүүдийн хоол нь амт чанар, найрлага, илчлэгийн хувьд бие махбодийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өвчтөний насны болон бусад онцлогт тохирсон, шингэц сайтай, элгэнд хоргүй, үйл ажиллагааг нь дэмжиж, цөс хөөх, бодисын солилцоог идэвхижүүлэх нөлөөтэй байвал зохино.

Өвчтөн 3-4 цаг тутамд хооллох буюу ундлах хэрэгтэй. Хэт ихээр идэх буюу өлсөж болохгүй. Шингэн их уух нь чухал, Чихэртэй буюу сүүтэй цай буцалсан ус, хярам, жимсний шүүс, ундаа зэргийг хоногт хүүхэд 1,5-Зл, том хүн 2-5л хүртэл хэрэглэнэ.

Хэрэглэх зүйлс:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • үхэр, ямаа, хонины өөх тос багатай чанасан, жигнэсэн мах, махан хоол,
  • төрөл бүрийн ногоо, жимс
  • будаа, гурил, гурилан бүтээгдэхүүн
  • чанасан,жигнэсэн шинэ загас

Хязгаарлах зүйлс

  • амьтны гаралтай өөх тосыг хязгаарлаж, ургамлын гаралтай тос хэрэглэх нь зохистой. Цөцгий, цөцгийн тос, зөөхий том хүн хоногт 50-70г, хүүхэд 30-40г-аас илүүгүй хэрэглэнэ.
  • өндөгний уураг (цагаан)-ийг жаврай (омлет) байдлаар хэрэглэх
  • өөх тос багатай, эмчилгээний зориулалттай зайдас, хиам
  • улаан лооль
  • давс багатай хоол унд хэрэглэх

Хориглох зүйлс:

  • архи, дарс, айраг, шар айраг (пиво)
  • шарсан, хуурсан, хатаасан, лаазалсан, даршилсан, богшсон, хуршсан хүнсний бүтээгдэхүүн
  • адуу, гахай, тарваганы мах
  • гич, жан, цуу зэрэг амтлагч, халуун ногоо
  • бялуу, тослог боов, боорцог
  • шоколад, зөөлөн чихэр, какао, кофе

А гепатиттай өвчтөнүүдэд эмнэлэгт өвчний хурц үед 5а хоол өгч, улмаар 5 дугаар хоолонд шилжүүлнэ. Үүнийг гэрийн нөхцөлд зохих журмын дагуу бэлтгэж хэрэглэх нь зүйтэй юм. Махыг хатуу хальс, шөрмөснөөс цэвэрлэн, өөхийг авч, зөөлөртөл нь чанах буюу ууранд жигнэсний дараа машиндаж хоолонд хэрэглэнэ. Төрөл бүрийн ногооны зутан, нухаш, будааны агшаамалууд, жимс (алим, үзэм, нохойн хошуу болон бусад)-ний шүүс, ундаа, ханд, чанамалуудаас гадна сүү* исгэлэн бус шинэ тараг, хоормог,аарц, ээдэм, бяслаг, ааруул зэрэг цагаан идээгээ уламжлалт аргаар бэлтгэн өвчтөнд өргөн хэрэглэх нь чухал.

НЭГ ӨДРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЦЭС

ЦАг       Хоолны нэр                                          Хэмжээ(гр)

7.00       Хүүхдийи будааны агшаамал             300.0

                 Хярам буюу цай

10.00       Алим                                                          100.0

                 Цай

13.00       Бантан                                                      500.0
                 Махан котлет,төмсний хучмалтай       300.0
                   Жимс (жишээ нь алим)-ний ундаа (компот)

16.00       Боов, печенье буюу эсвэл

                  хатаасан талх                                           50.0
                    Нохойн хошууны ханд

19.00      Цагаан будааны зутан                            200.0

                   Ээдэм                                                      100.0
                   Цай

22.00     Тараг                                                               200.0

Жич: 1. Шингэнийг өвчтөний байдлаас хамаарч нэг удаа 200 мл-ээс доошгүй хэмжээгээр өгөх буюу хоолны завсраар хоногт хэрэглэхээр дээр дурьдсан хэмжээнд хүртэл уулгана.

  1. Талх,элсэн чихрийг хоол ундны хольцонд оруулж, хоногт дээр дурьдсан хэмжээгээр өгнө

                     

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 461
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК