Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Уушгины цочмог үрэвслийн үеийн цус бүлэгнэлтийн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

М. Сүхбаатар      

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Изменения коагулограммы при острой пневмонии у детей

м. Сухэ-батор

У 72 больных (34 девочки и 38 мальчиков в возрасте от 3 мес до 16 лет) с острой пневмонией исследозали показатели свертывающей и фибринолитической систем крови. У 30 детей (15 девочек и 15 мальчиков) выявлены простые формы пневмонии а у 42 детей (23 девочки и 19 мальчиков) токсические. формы.. В результате исследо.ванйй прй токсической форме пневмонии отмечены укор оче ние времеии свертывания и рекальцификации плазмы, повышение толерантности плазмы к гепарину, значительное возрастание фибринового сгустка и степени и тромботеста.    По показателям свертызающей и , антисвертающей системы крови при острой пневмонии. выявлено 3 типа коагулограмм: нормальная (У 24 детей—33,3%), с наклонностью к гипокоагуляции (11 детей—15,3%) и с наклонностью к гиперкоагуляций (37 детей 51,4%). 

Хүүхдийн уушгины цочмог үрэвслийн эмгэг жамыг тал бүрээс нь нарийвчлан судлаж1 оношилгоо эмчилгээнд шинэ бүрдэл арга нэвтрүүлэх нь: амьсгалын замын эмгэгийн өвчлөл, хүндрэл, эндэгдлииг бууруулахад чухал нөлөөтэй юм.

"Ялангуяа уушгины үрэвслийн үед цус бүлэгнэлт өөрчлөгдөх асуудал судалгааны эхлэл шатандаа явагдаж судлаачдын дунд энэ талаар санал зөрөөтэй байна. Тухайлбал, Л.Д.Алексеевын судалгаагаар насанд хүрэгчдийн уушгины үрзвслийн үед, А.Ю. Лемберек, А.К.Табуч нарын судалгаагаар хүүхдийн уушгины үрэвслийн үед цус бүлэгнэлт багасч байхад Ю.А. Шовкоплясынхаар цус бүлэгнэлт ихсэж байна (1).

Бид хүүхдийн уушгины цочмог үрэвслийн үеийн цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг өөрийн орны нөхцөлд судлах зорилт тавьсан юм. Уушгины цочмог үрэвслийн үеийн цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг тогтоохын тулд хэвийн үзүүлэлтийг авч үзье. 1 — 14 хүртэлх насны хүүхдийн цус бүлэгнэлтийн хэвийн үзүүлэлтийг (2) хүснэгт 1-д харуулав.

Бид 1980 оноос эхлэн уушгины цочмог үрэвслийн үеийн эмгэг жамыг лавшруулан судлах, эмчилгээний оновчтой арга боловсруулах, үрэвслийн үеийн цус бүлэгнэлтийн хямралыг судлах зорилгоор судалгаа хийж эхэлсэн юм (8—9). Судалгаанд нийт 3 сараас 16 насны 72. хүүхэд хамрагдсан. Бүх хүүхдийн 30 нь энгийн, 42 нь хордлоготой хэл-бэрийн үрэвсэлтэй байв. Өвчтөний онош нь зовиур шаналгаа, бодит үзлэг, туслах шинжилгээгээр бүрэн нотлогдсон.

Цус бүлэгнэх хугацааг Ли Уайтын аргаар, сийвэнгийн дахин кальцжих хугацааг Бергергоф болон Роккийн аргаар, тромботесын зэргийг Фулите-Итагийн арга засварласан М.А.Котовщиковагийн аргаар, протромбины хэрэгцээг М.А.Котовщикова болон 3.Д.федоровагийн аргаар, гепаринд тэсвэрлэх чанарыг Зиггийн аргаар, фибриногеныг Р.А.Рутбергийн аргаар, фибрины өтгөрлийг В.П.Балудагийн аргаар тус тус тодорхойлов.

Хүүхдийн уушгины цочмог үрэвслийн үеийн цус бүлэгнэлтийн эарим үзүүлэлтийг хүснэгт 3-д харуулав.

Уушгины цочмог үрэвсэлтэй хүүхдийн цус бүлэгнэлтийн үзүүлэлтийг 3 бүлэг болгон ангилж бүлэгнэлт хэвийн, бүлэгнэлт ихсэх, багасах хандлагатай гэж магадлуур тогтоон мөрдөн ажиллаа. Эдгээр магадлуурыг дараахь хүснэгтээр харуулав.

Бидний судалгаанд хамрагдсан өвчтөний 24 буюу 33,3% нь хэвийн үзүүлэлттэй, 11 буюу 15,3% нь цус бүлэгнэлт багасах, 37 буюу 51,4% нь цус бүлэгнэлт ихсэх хандлагатай байв.

ДҮГНЭЛТ 1. Бидний ажиглалтаар уушгины цочмог үрэвслийн үед гемокоагуляци өөрчлөгдөж байна.

2.  Уушгины цочмог үрэвслийн үед цусанд фибриноген ихсэх нь бие махбодын хамгаалах урвал юм.

3.    Уушгины ц очмог үрэвслийн хордлогот хэлбэрийн үед цусны бүлэгнэх хугацаа, сийвэнгийн дахин кальцжих нь богиносч байгаа, гепа-ринд тэсвэрлэх чанар нэмэгдэж, фибрины өтгөрөл ихеэж, тромботест ҮI— ҮII зэрэг болж байгаа нь бүлэгнэлт ихсэж байгааг харууллаа.

4.  Цусны бүлэгнэлт ихсэж байгаа нь уушгины цочмог үрэвслийн үеийн хордлогот хэлбэрийг эмчлэх эрчимт эмчилгээний бүрдэлд цус бүлэгнэлтийн эсрэг эм хэрэтлэх шаардлагатайг харуулж байна.

 

Ном зүй

1. Шовкопляс Ю. С, Пед. 1978, 10, 7—11
2. Папаян А. В, Алексеев А. А. Пед. 1976, 62—65
3. Сүхбаатар М. Изменения коагулограммы при острой пкевмонни у детей. Тез. докл. конф, посвященной 60 летию МНР. УБ. 1981, 126.
4. Сүхбаатар М. Опыт применення гепарина при острой пневмонии у детей. УБ 1981, 1Ү, 93—94.
5. Сүхбаатар М. Изменеиия коагулограммы при различных формах острой пневмонии н метод их коррекции. Тез. докл, конф., посвященной 4о летию основания Монгольского юсударственного медицинского ииститута. УБ. 1982г 108.
6. Сүхбаатар М. Результаты примеиения гепарина в комплексной терапии тяжелых форм оетрой пневмонии V детей. Тез. докл. конф., посвященной 30 летию КЦДБ. УБ. 1982, 11.
7. Котовщикова М. А. Методические указания по исследованию свертывающей системы крови. 1966, 6—>3
8. Данилова Г. Н. Методы определения гепарина в крови. Лабор. дело. 1974. 9, 523—527.
9. Балуда В. П. Лабор. дело. 1959, 2, 47—53.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 651
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК