Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Эх барих эмэгтэйчүүдийн практикт алганы хээний шинжилгээний ач холбогдол
( Лекц )

Д. Сүхээ

Эх нялхсыг хамгаалах  эрдэм шинжилгээний хүрээлэн

 

1926 оноос анагаах ухааны удамшил судлалын практикт алганы хээг шинжлэх арга өргөн хэрэглэгдэх болжээ.

  Алганы хээний дардсыг шинжилгээний зорилгоор авах олон арга байдгаас хамгийн энгийн хялбар нь хэвлэлийн будгийг ашиглаж цаасан дээр дардас авах арга юм.

Алганы хээний зураглалыг тэмдэглэхэд анатомийн зарим нэр томьёог хэрэглэдэг. Бугуйн нугалааснаас хуруунуудын уг хүртэлх зайг алганы талбай гэж үздэг. Алганы талбайд алганы 'хонхорыг тойрсон 6 товгор багтана. Үүнд: чигчий хуруу талын алганы зах хэсгийн товгор (гипотенар) эрхий хурууны суурь хэсгийн товгор (тенар) хуруунуудын угийн хоорондох жижиг товгор хэсгүүд (1—4) хамаараг-дана. (Зураг 1— А)

Эрхий талын товгор, долоовор хуруу хоорондын товгорын зааг эрхий хурууны нугалаасны шугам (8) болно. 3, 4, 5-р хурууг нугалах атгах хөдөлгөөнөөр алганы 1 дүгээр шугам алганы талбайд үүснэ. Энэ нь алганы чигчий талын ирмэгээс 2 дугаар хуруу хоорондын товгорын чиглэлд үүссэн байна. Харин алганы 2 дугаар нугалаас шугам нь 1 дүгээр хуруу хоорондын товгороос алганы чигчий талын зах тийш дотогшоо бугуй руу хэлбийж алганы талбайн 2/3 орчимд төгсөнө.

(А)  Алганы талбайн гурвалжин зураасууд.

1 — 4 хуруу хоорондын зай, I — IV хуруу хоорондын товгор, Г—чигчий талын товгор (гипотенар), Т—эрхий хуруу талын товгор (тенар), 5—хуруунуудын угийн сарвууны нугалаас шугам, 7—алганы 2 дугаар нугалаас шугам, 8—эрхий хурууны нугалаас шугам, 9—бугуй нугалаас.

(Б) Cummins Midlo нарын схем (1943).

1 — 13 алганы талбайнууд: а, в, с, хурууны угийн гурвалжингууд
А, В, С, Д-алганы гол шугамууд, t, t', t''   -захын,   завсарын төвийн  байрлал бүхий алганы тэнхлэгийн гурвалжин.

Тасархай шугамаар аtd-өнцгийг үзүүлэв.

Заримдаа дээрх 2 шугам хоорондоо хөндлөн нэг шугам болон алганы талбайг хөндлөн гарна. (зураг 2). Ингэж хөндлөн шугам үүсэх нь удамшлын хүчин зүйлээс хамаардаг гэж үздэг талтай. 13, 18, 21 дүгээр хромосомын гурвглсан байдал „муурын хэржигнүүр’’ төст хам шинж мэтийн хромосомын өвчтэй хүмүүсийн 40%-иас дээш тохиолдолд нь дээр дурдсан алганы хөндлөн шугам ажиглагддаг байна   (Зураг 2)

Алганы талбайд сарвууны нугалаас хурууны уг орчимд мөн зураглал бүхий хээ байна. Үүнд 2—5-р хуруунуудын уг хэсэгт 3 чиглэл бүхий нарийн зураасан хээний дунд тус бүр гурвалжингууд үүсдэг. (Зураг 3). Эдгээр гурвалжинг латины а. в. с. d үсгүүдээр тэмдэглэнэ. Энэ гурвалжингуудын дотор талын оройг үүсгэж цаашаа үргэлжилж алганы аль нэгэн талбайд очиж төгсч байгаа зураасыг алганы гол шугам гэж нэрлэх ба латины талбайн аль хэсэгт төгсч байгааг тодруулахын тулд алганы талбайг 13 хэсэгт хуваан байрлуулж болжк (Зураг 1Б, Зураг 3)

Алганы эрхий талын товгороос 1 дүгээр талбай эхлээд 1 дүгээр хуруу хоорондын товгорын хэсэг болох 13 дугаар талбайгаар дуусна.

Хурууны угийн а. в. с. d  гурвалжингуудын аль нэг (голдуу С) нь хээнд илэрч гараагүй байх ба алганы гол шугам „А" нь 1, 2, 5 дугаар талбайд төгсөх зэрэг нь ховор тохиолдох боловч голдуу Шеревский Тернерийн хам шинж мэтийн хромосомын өвчний үед ажиглагддаг юм.

Алганы талбайд хурууны угийн гурвалжингаас гадна эрхий ба чигчий товгорын хооронд алганы тэнхлэгийн гурвалжин (t) гэж байдаг. Тэнхлэгийн гурвалжныг байрлалаас нь хамааруулж захын, завсрын, төвийн (t,t’,t’’) гэж ангилна. Тэнхлэгийн гурвалжны байрлалыг тогтоохын тулд хурууны угийн а, d ба тэнхлэгийн гурвалжнуудын хооронд үүсэх өнцгийн хэмжээг тодорхойлно. (Зураг 1Б. <atd). Хэрвээ atd өнцөг 40°-ба түүнээс бага байвал тэнхлэгийн гурвалжны захын байрлалтай (хэвийн) t гэж үзэх ба уг өнцөг 41°—60° байвал завсрын (t’), 60°-аас их байвал төвийн (t") (Зураг 1Б) байрлалтай гэж үзнэ.

Хромосомын эмгэг өөрчлөлтийн үед тэнхлэгийн гурвалжин дотогшоо шилжиж завсрын ба төвийн байрлалтай (t, t") болсон байдаг.

Алганы хээг шинжлэх явцад заавал хурууны өндөгний хээг тодорхойлох шаардлагатай. Хурууны өндөгний хээг нуман хээ (А-задгай хээ (z—7-оор), битүү хээ (WWhorl) ба нийлмэл хээ (С —compostie) гэсэн 4 хэлбэрт ялгана. (Зураг 4).

Дурдсан эдгээр хэлбэрээс битүү, задгай хээнүүд хамгийн элбэг тохиолдоно. Хурууны хээний хэлбэрийг хээний мөрийн тоогоор тодорхойлно. Нуман хээний үед мөрийн тоо 0 байх ба битүү, задгай хээнүүдэд 2—25 хүртэл байна. Харин 10-аас доош мөртэй хээг бага хээ гэж нэрлэнэ.

Эрдэмтдийн судалгааны материалаас үзэхэд хурууны хээний мөрийн тооны нийлбэр эрэгтэй хүнд 130—150, эмэгтэй хүнд 110—140 байна.

Хурууны хээний ерөнхий тоонд удамшлын хүчин зүйл нөлөөлдөг. Ялангуяа бэлгийн хромосомын эмгэг өөрчлөлтийн үед хурууны хээний мөрийн тоо өөрчлөгддөг.

 

Хүснэгтээс үзэхэд „X" хромосомын тоо цөөрөхөд хурууны хээний мөрийн тоо олшрох ба „X" хромосомын тоо олшроход мөрийн тоо Цөөрч байгаа нь ажиглагдаж байна. (хо—199) байсан бол хххху-ийн үед 43 болсон байна.

Хромосом генийн өөрчлөлтийн үед алганы хээний зураглалын нилээд элбэг тохиолдох өөрчлөлтийг хүснэгт 2, 3-д үзүүлэв.

Хүснэгтээс үзэхэд хромосом болон генийн өөрчлөлтийн үед алганы хээний дор дурдсан өвөрмөц шинжүүд илэрдэг байна. Үүнд:

1.    Бүх хурууны өндөгиий хээ ижил байх

2.  Хурууны хээний мөрийн ерөнхий тоо олшрох буюу цөөрөх

3.    Тэнхлэгийн гурвалжны байрлад өөрчлөгдөх (ихэвчлэн дотогшоо шилжих)

4.  Хурууны угийн гурвалжин үгүй болох эсвэл байрлалаа өөрчлөх

5.   Алганы хөндлөн шугам, түүний хэлбэр үүсэх зэрэг юм.
Орчин үед дерматоглификийн   буюу   алганы   хээний шинжилгээг шинжилгээний бусад (цитогенетикийн) аргуудтай хослон хэрэглэж эх барих-эмэгтэйчүүд, хүүхдийн өвчин судлал болон анагаах ухааны бусад салбарт удамшлын холбогдолтой зарим өвчнийг цаг хугацаанд нь оношлоход өргөн ашиглаж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 701
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК