Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Өвчлөлийг эмнэлэгт үзүүлснзэр судлах ажлын арга зүйн асуудалд
( Түүх )

П. Янсан, Ө.Омборгаваа

Эрүүлийг хамгаалах яам, Анагаах ухааны хүрээлэн

 

Хүн амын өвчлөл нь анагаах ухааны судалгаа шинжилгээний нэн чухал асуудал юм. Хүн амын эрүүл мэндийн байдал, эмнэлэг үйлчилгээний хэрэгцээ, хэтийн төлөв, норм нормативыг боловсруулах үндэс нь өвчин эмгэгийг судлах явдал юм. Өвчлөлийг судлах олон арга байна. Эдгээрийг үндсэнд нь:

I.          Хүн смын змнэлэгт үзүүлснээр судлах,

II.         Эмнэлгийн бүрдмэл үзлэгийн материалаар судлах,

III.       Нас баралтын шалтгаанаар судлах гэж 3  ангид хуваана

Эдгээрээс хамгийн үндсэн арга нь хүн амын эмнэлэгт үзүүлснээр судлах арга юм. Хүн амын эмнэлгийн үзүүлэлтэнд хүн амын тоо. өвчлөл, эмнэлэг үйлчилгээний радиус, эмч, эмнэлгийн байгууллагын хангамж, зам харилцаа, байгаль цаг уур, хүн амын нутагшил, ахуй соёл зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Эмнэлгийн үзүүлэлтийн материалаар судалсан. өвчлөлийн түвшин, бүтэц нь эмнэлгийн байгууллагаас хүн амын алслагдсан эсэхээс ихээхэн хамааралтай болох нь тогтоогджээ. Хүн ам эмнэлгийн байгууллагаас холдох тутам эмнэлэгт үзүүлэх нь төдийчинээ цөөрдөг. Манай орны хөдөөний хүн амын эмнэлэгт үзүүлэх нь төвлөрсөн сүуриныхаас 2 дахин бага, сумын эмнэлгээс холдох зайг 10 км ихэсгэх тутамд эмнэлгийн үзүүлэлт 1000 хүн тутмаас 50-иар багасч байна. Ийм учраас хөдөөний хүн амын өвчлөлийг эмнэлэгт үзүүлснээр судлахад төвлөрсөн ба төвлөрсөн бус суурины хүн ам гэж хувааж үзэх хэрэгтэй. Төвлөрсөн бус суурины хүн амд эмнэлгийн тусламжийг гол төлөв эмнэлгийн дунд мэргэжилтнүүд үзүүлж байгаа онцлогтой. Үүнтэй уялдаж архаг өвчин илэрч бүртгэгдэх явдал улам цөөн байдаг. Энэ ялгаа насанд хүрэгсдийн хувьд бүр их, харин хүүхдийн хувьд үлэмж багасдаг байна. Энэ нь эмч нараас хүүхдэд хийх урьдчилан сэргийлэх үзлэг төвлөрсөн ба төвлөрсөн бус суурины аль алинд нь насанд хүрзгсдийнхээс илүү идэвхтэй хийгддэг, хүүхдийн архаг өвчин насанд хүрэгсдийнхзэс харьцангуй бага байгаатай холбоотой юм. Хүн амын эмнэлэгт үзүүлснэзр өвчлөлийг судлахад судалгааны бааз газрыг зөв сонгох, ялангуяа нарийн мэргэжлийн эмч нарын хангамж, тэдгээрийн мэргэжсэн байдал, эмнэлгийн бичиг баримтын хөтлөлт, тухайн шаардлага хангасан эсэхкйг харгалзан үзэх нь зүйтэй юм. Судлаачдын үзэж байгаагаар эмнэлэгт үзүүлснээр өвчлөлийг судлахад цочмог өвчнүүд, клиникийн шинж тэмдэг нь тодорхой ужиг, архаг ихэкх өвчин илэрч бүртгэгддэг боловч биед шаналгаа багатай, ажил амьдралын хэм хэмжээнд их нөлөөлдөггүй, шинж тэмдгийн хувьд тодорхой бус нилээд өвчин ялангуяа ужиг намуу явцтай архаг өвчин төдийлөн илэрдэггүй байна. (2), Хун амын өвчлелийг тухайн онд эмнэлэгт үзүүлж анх удаа илэрсэн өвчнүүд, тодорхой нэг өдөр (момент)-т бүртгэгдсэн өвчлөл гэж ангиланг авч үздэг. Бас тухайн онд шинээр оношилж бүртгэсэн, урьд жилүүдэд байсан өвчнгшичцр эмнэлэгт үзүүлсэн тохиолдлын нийлбэрээр судлах явдал практикийн чухал ач холбогдолтой юм. Хүн амын ерөнхий өвчлөлийг судлахад статистикийн ажиглалтын нэгж нь „анхны үзүүлэлт" юм. Анхны үзүүлэлтэнд архаг өвчинг жилд нэг удаа, цочмог өвчин хэд хэдэн удаа бүртгэгдсэн байх зарчмыг баримтална. Өвчлөлийг зөвхөн нэг жилийн дотор эмнэлэгт үзүүлснээр судлахад „анхны үзүүлэлтийн" тоо нь бүртгэгдсэн өвчлөлтэй тэнцүү байдалтай байдаг байна. Объектив (эмнэлгийн байгууллагын хүчин чадал, өвчний шинж байдал, эмч мэргэжилтний хангамж) ба субъектив (хүн амын эмнзлэг ариун цэврийн соёлын түвшин, эрүүл мэнддээ хандах байдал зэрэг) шалтгаанаас нэг жилийн дотор эмнэлэгт үзүүлснээр илзрсэн өвчлөл нь хүн амын нийт өвчлөлийн жинхэнэ түвшинг бүрэн тусгаж чаддаггүй байна. Иймээс судлаачид эмкэлэгт үзүүлснээр 2 ба түүнээс дээш жилийн материалаар судлах нь зүйтэй гэж үзэж байна (I). Ингэж судлахад архаг өвчний хувьд „хуримтлагдсан (цуглуулсан) өвчлөл" гэдэг ойлголт гарч ирнэ. Хүн амын эмнэлэгт үзүүлснийг нэг жилийн материалаар судлахад анхны үзүүлэлтийн нийлбэрийг хүн амын тоонд харьцуулж ерөнхий өвчлөлийг гаргана. Хүн амын эмнзлэгт үзүүлснээр өвчлөлийг судлахад хэд хэдэн үзүүлэлт гаргана (1) Хэд хэдэн жилээр архаг өвчнийг нэгтгэн судлахад нэмэлт 2 үзүүлэлтийг гаргах шаардлагатай байдаг.

1. Архаг өвчний учир эмчид жилийн туршид үзүүлээгүй байдал. Энэ нь ерөнхий хуримтлагдсан ба ерөнхий өвчлөлийн ялгавраар тодор­хойлогдоно. Энэ үзүүлэлтийн хэмжээ нь эмнэлэг үйлчилгээний байдал, өвчний хүнд хөнгөн, хүн амын ариун цэврийн соёлын түвшингээс хамаарна. Мөн хүн амын ерөнхий өвчний хэмжээг зөв тодорхойлох зорилгоор судалгааг эмнэлэгт үзүүлэлтийн нэг жилийн материалаар хийсэн үед „засварлах коэффициентын" байдлаар хэрэглэнэ.

2. Жилийн туршид их эмчид үзүүлээгүй өвчтөний хувь.

Энэ нь ерөнхий хуримтлагдсан ба ерөнхий, өвчлөлийн ялгаврыг ерөнхий хуримтлагдсан өвчлөлийн үзүүлэлтэнд харьцуулсан харьцаа бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ нь тухайн эмнэлгийн үйл ажиллагааг харуулах гол үзүүлэлт юм. А хотын хүн амын өвчлөлийн судалгаагаар цусны даралт ихдэх өвчний тархалт 3 жилийн хуримтлагдсан үзүүлэлтээр 25,4%, ерөнхий өвчлөлийн материалаар энэ өвчний түвшин нь 18,5% байсан бол уг өвчнөөр жилийн туршид эмнэлэгт үзүүлээгүй байдал нь 6,9 (25,4 — 18,5%) их эмчид жилийн туршид энэ өвчнии учир үзүүлээгүй өвчтөнии хувь нь 27,2% (25.4-19.5%/25,4%·100) юм.

БНМАУ-ын хүн амын өвчлөл судлах ажлыг ЗХУ-ын Н.А.Семашкогийн нэрэмжит бүх холбоотын нийгмийн эрүүл ахуй эрүүлийг хамгаалахын зохиои байгуулалтын институттай хамтран явуулж байна. Бид судалгааны I шатанд бааз газрыг сонгон авч бичиг баримтыг цэгцлэн 1979 оны хүн амын тооллогоор нас хүйсний бүрэлдэхүүнийг авч эмнэлэгт үзүүлсэн байдлыг судалгааны картанд хуулбарласан юм.

Хуулбарлалтанд тус улсын 2 хот, 6 аймгийн төв, 14 сумын 170 гаруй мянган хүн буюу нийт хүн амын 10 гаруй хувь хамрагдсан нь манай орны байгаль газар зүй, эдийн засгийн бүс, мужлал, эмнэлэг үйлчилгзэний шатчлалыг бүрэн тусгасан 1979 оны улсын хүн амын тооллогын материалд тулгуурласан судалгаа боллоо. Эмнэлэгт үзүүлсэн байдлыг эмнэлгийн анхан шатны дор дурдсан бичиг баримтуудаас хуулбарласан юм (5).

Анхан шатны эдгээр  баримт бичгийн хөтлөлт манай эмнэлгийн байгууллагуудад хангалтгуй байгаагаас хүн амын эрүүл мэнд, эмнэлэг үйлчилгээний бодит байдлыг зөв үнэлэх, төлөвлөхөд бэрхшээлтэй болгож байгаа юм. Ялангуяа  амбулаторийи картын  хаягийн хэсгийн хүмүүсийн оршин суугаа хаяг, ажил мэргэжил, ажлын газрын өөрчлөлтөөр шинэчлэн тодотгол хийхгүй байх, нас барсан,шилжсэн хүмүүсийн картыг ялгаж дэгцлээгүй,  картын хадгалалт  замбараагүйгээс хуучин картаа ололгүйгээр давхардуулан олон картыг нэг хун дээр нээж хөтөлсөн, үзлэг хийсэн  он, сар, өдрийг  бичихгүй орхих, картын „онош тэмдэглэх хуудсанд" онош бичихгүй байх,  эмнэлэгт хэвтсэн байдал,. урьдчилан сэргийлэх ба гэрийн үзлэг эмчилгээний талаар картанд бичихгүй байгаа дутагдал түгээмэл байна. Үүнээс  болоод тайлангаар бүртгэгдсэн өвчлөл 1000 хүн амд улсын хэмжээгээр дунджаар 450,0— 500,0 ногдож байгаа нь өвчлөл үлэмж дутуу бүртгэгдэж байгааг харуулсан баримт мөн. 1982 оны тайлангийн материалаар үзэхэд хүн амын өвчлөл улсын хэмжэзгзэр 1000 хүн амд 418,0 үүнээс хамгийн бага нь Баян-Өлгий аймагт 207,0 хамгийн их нь Сэлэнгэ аймагт 633,8 байна. (7) .Хүн амын өвчлөлийн судалгаа хийхэд эмнэлгийн анхан шатны бичиг баримтыг цэгцлэн журамтай болгож, судалгааны бэлтгэлийг хангасан албан ёсны тодорхойлолт баталгааг бааз газруудад гаргасан үндсэн дээр судалгаа явуулах нь чухал. Үүний тул энэ ажлыг эрхлэх комиссыг эмнэлгийн хариуцлагатан, статистикч, бусад нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотойгоор байгуулж ажиллуулах шаардлагатай юм.

Төгсгөлийн батлагдсан онош бүртгэх хуудсанд өвчний онош бичихдээ түүний хзлбэр, үе шат, байрлалыг заавал бичих, өөрөөр хэлбэл клииикийн бүрэн онош байх ёстой. Судалгааны хүн амын амбулаторийн картанд дор дурдсан тохиолдлын оношийг бүртгэхгүй.

1.  Өмнөх үзлэгт  онош нь батлагдаж бүртгэгдсэн  өвчний давтан үзлэгийн онош.

2.  Цочмог халдварт өвчний онош (эдгээр өвчнийг яаралтай мэдээлэх хуудсаар бүртгэдэг).

3.  Урьд өмнө онош нь тогтоогдсон архаг өвчний хурцдалт дахилт

4.  Урьдчилсан буюу сэжигтэй гэсэн онош зэрэг болно. Аймаг,хот,сумдын эмнэлгүүд харьяа хүн амынхаа зөвхөн өөрийн эмнэлэгт үзуүлсэн байдлаар өвчлөлийг тооцож байгаа буруу практикийг анхаарч харьяа хүн амаас бусад аймаг, хот сумдын эмнэлэгт үзүүлсэн, хэвтсэн, нас барсан бух тохиолдлыг оны эцэст тооцож хүн амын өвчлөлд оруулах ёстой. Хүн амын эмнэлэгт ирэлтийг тооцоолохтой холбогдуулан зөвхөк өвчнийг төдийгүй эрүүл, жирэмсэн, төрөлт, ураг хөндөлт, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргүүл, үйлчилгээ зэрэг нь амбулаторийн картанд бүрэн тэмдэглэгдэх шаардлагатай юм. Өвчлөл судлахад хүн амын змнэлэгт үзүүлснээр илэрсэн өвчний хэлбэр (хурц архаг) судалгаа явуулж байгаа жилийн, мөн түүний өмнөх 2—Зжилд эмнэлэгт үзүүлсэн байдал, эмнэлэгт үзүүлсэн зорилго зэргийг тооцоо-лон гаргана. Хүн амын эмнэлэгт үзүүлсэн хэлбэрийг амбулатори гэрээр гзж хоёр ялган тус бүрт нь үзлэгийн зориулалтыг эмчилгээ хийлгэхээр, зөвлөлгөө авах, диспансерийн хяналтаар, урьдчилан сэргийлэх үзлэг, эргүүл хяналт, бусад (шинжилгээ, рашаан сувилал, эмч нарын зөвлөлгөөнд орох) гэж авч үзнэ (5).

Эмнэлэгт үзүүлсэн хэлбэр, зориулалтыг зөв тооцоолон судалснаар эмнэлэг үйлчилгээний хэрэгцээ, норм нормативыг ялгавартай тогтоож, эрүүлийг хамгаалахын төлөвлөлтийг боловсронгуй болгох ач холбогдолтой юм. Ийм учраас амбулаторийн картанд эргүүл хяналт идэвхтэй үзлэг, сургууль, цэцэрлэг, яслид орох хүүхдийн үзлэг, жирэмсний үзлэг, нийтийн хоол, хүнс, хүүхдийн байгууллагын ажилчдын ээлжит үзлэг, эмнэлэг хөдөлмөр магадлалын, рашаан сувилалд явуулах зорилгоор янз бүрийн магадлалын тохиолдол бүрийг тодруулан тэмдэглэж байх шаардлагатай.

Хүи амын эмнэлэгт үзүүлсэн байдлыг судалгааны картанд хуулбарлахад өвчний хэлбэрийг (хурц, архаг) тогтоохдоо хурц өвчнөөр жилд хичнээн ч удаа өвчилж болох учир тухайн үед шинээр өвчилсөн өвчлөл гэж бүртгэх боловч хоёр тохиолдлын хоорондын хугацааг харгалзана. Архаг явцтай боловч уг өвчин тухайн жилд анх удаагаа онош тогтоогдож уу, урьд нь илэрч онош тогтоогдсон уу гэдгийг ялгаж хуулбарлана. Үүнээс гадна нэг удаагийн үзлэгээр нэг хүнд хэд хэдэн өвчин илэрч оношлогдох тохиолдол бишгүй байдаг. Эдгээрийг хуулбарлахдаа тухайн узүүлсэн өдрөөр нь бүх оношийг бие даалган бичнэ. Хуулбар­лалт шифрлэлтийг хийхэд карт бүрийн бичлэгийг явцын дунд ба төгсгөлд нь биечлэн шалгаж алдааг засуулах, анхан шатны эх материалтай нь тулгах ажлыг тухайн бааз газар дээр нь гүйцэтгэж актаар хүлээж авах нь зүйтэй. Нэг хүний материалыг 2 ба түүнээс дээш хуулбарласан давхардалтыг олж арилгахын тулд картыг түүний эзний нэрийн эхний үсгийн дараалалд (А~Я) оруулж шалгах үр дүнтэй байдаг.

Үйлчлэх хүн амаас өөр газар явж үзүүлсэн, эмчлүүлсэн байдлыг судалгаанд хамрахдаа тухайн бааз газрын хүн амын үзүүлж болох бусад сум, аймаг, улс хотын чанартай эмнэлэг, диспансер, төвийн анхан шатны бичиг баримтыг үзэж нэгтгэх их хэмжээний цаг хүч шаардсан ажил юм. Иймээс үйлчлэх хүн амаас өөр газар очиж эмчлүүлсэн тухай уг эмнэлгзэс олгосон баримт бичгийг (15-р маягт) амбулаторийн картанд заавал хавсаргадаг байвал зохино. Гэвч үүгзэр асуудал шийдвэрлэгдэхгүй юм. Иймээс холбогдох эмнэлгийн баримтаас шүүн түүвэрлэж авах ажил заавал хийгдэх болно. Эмнэлэгт үзүүлснээр хүн амын өвчлөлийг судлахад хүн амын эмнэлэгт хэвтэлтийн тохиолдол эзэлсэн ор хоног, нас баралтыг нэг адил тооцоолно.

Эмнэлэгт үзүүлсэн байдглд анализ хийж, эрүүл мэндийн үнэлгээг хүн бүрт дараахь байдлаар бүлэглзн тогтооно.

I  бүлэгт: Архаг өвчний учир змнэлэгт үзүүлээгүй, хурц өвчнөөр 1—3 удаа өвчилсөн буюу эрүүл хүмүүс.

II  бүлэгт: Архаг өвчингүй боловч хурц өвчнөөр 3-аас дээш удаа
өвчилсөн, бие махбодын эсэргүүцэх чанар сульдсан, эмчилгээний зохих
заалттай хүмүүс.

III бүлэг: Архаг өвчний учир эмнэлэгт үзүүлсэн хүмүүс. Энэ нь дотроо 2 дээд бүлэгт хуваагдана.

а. Бие махбодын үйл ажиллагаа нь хэвийн, архаг өвчний хөнгөн.
ба эхний үе шатанд байгаа, тахир дутуу болоогүй, эмнэлэгт удаан
хугацаагаар хэвтээгүй хүмүүс. Энэ бүлгийг тогтооход уг хүний нас,
ажлын байдлыг харгалзана. Жишээ нь: өвчтөн Д. дээд гэдэсний
шархлаа" гэсэн оноштой тухайн жилд үг өвчний учир 1—2 удаа эмнэлзгт үзүүлсзн, эмнэлэгт хэвтээгүй, тахир дутуу болоогүй, заводад токарийн ажилтай, 30 кастай гэвэл дэд бүлэгт оруулж бичнэ.

б. Бие махбодын үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурсан, архаг өвчний хүнд хэлбэртэй, тахир дутуу болсон, эмнэлэгт олон дахин хэвтдэг, удаан хугацаагаар өвчилсөн хүмүүс гэж тус тус эрүүл мэндийн үнэлгээг өгнө. Эрүүл мэндийн эдгээр үнэлгээнээс үндэслэн уг хүний  цаашдын эмчилгээ, хяналт, ажил хөдөлмөрийн зохицуулалтыг зохион байгуулж, эмнзлэг үйлчилгээний төлөвлөлтөнд тусгана. Хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн асуудлыг эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоос гадна эмнэлэг үйлчилгээний ба статистик бүртгэлийн ажлын орчин үеийн шаардлага хэрэгцээний дагуу улам бүр чанаржуулан сайжруулах явдал нийт змнэлэг урьдчилан сэргийлэх байгууллага, эмч мэргэжилтний эрхэм зорилт юм.

Ном зүй

1. Г.С. Жуковский, А. А, Роменский. О показателях заболеваемости населения.. Сов. здравоохр 1977. № 1, 35—38.
2. Методические указания по анализу результатов исследования общей заболе-ваемости населения по материалам обращаемости. М., 1976, 8—11.
3. В. А. Жуков. Вопросы планирования терапевтической поликлиничеекой помощи. М., 1969, 37.
4. Комплексное углубленное изучение здоровья населения в условиях отдаленных. сельских районов Казахстана. Алма-Ата 1978, 8—9.
5. Ц.Мухар. Объём медицинской помощи в сомонных врачебных пунктах. Автореф, канд.дисс. УБ. 1977.
6. Хүн амын өвчлөлийн судалгаа явуулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулах товч заавар. УБ., 1978 он.
7. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн 1982 оны үзүүлэлт. Эрүүлийг хамгаалах яамны мэдээлэл. УБ.; 1983. 117..
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК