Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Сүрьеэгийн эмчийн мэргэжил сонголтын асуудалд
( Түүх )

В. Р. Зиц, Б. Галсандорж, Ж- Бадрал, Г. Цогт

Сүрьеэ уушгины эмгэг судлалын нэгдсэн төв

 

Төрөл бүрийн мэргэжлийн эмч нарын мэргэжил эзэмшсэн байдлыг судлах нь залуу эмч нар болон анагаах ухааны дээд сургууль төгсөгчдөөс өөрсдийн хүсэл эрмэлзлэл, хувийн зан чанарт нийцсэн мэргэжлээ сонгох явдлыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой байдаг. Тусгай боловсруулсан анкетын дагуу судалгаа хийж үзэхэд сүрьеэгийн эмч нарын 82% нь түүнд хариу өгсөн байна. Анкетанд хариулсан эмч нарыы 70% нь эмэгтэй, 30 нь эрэгтэй байв. Тэдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 30 хүртэлх насны эмч 4%, 30—39 насны 26%, 40—49 насны 48%, 50 ба түүнээс дээш насны 22% байсан бөгөөд үүнээс үзэхэд эмч нарын олонхи нь 40-өөс дээш насны хүмүүс байв. Эмнэлгийн байгууллагад ажилласан нийт хугацааны байдлыг авч үзэхэд 5 хүртэл жил ажилласан 21%, 6—10 жил 16%, 11—20 жил 41%,  20-иос дээш жил ажилласан эмч нар 22% байлаа. Сүрьеэгийн эмч болохоосоо өмнө 62% нь эмчийн бусад мэргэжлээр ажиллаж байсныг онцлон тэмдэглэж болох байна.  Үүнд: дотрын эмчээр 44%, хүүхдийн эмчээр 51%, мэс засал, зх барих эмэгтэйчүүдийн эмчээр 5% нь ажиллаж байжээ. Иймээс асуултанд хариулсан эмч нарын олонхи нь өөрийн сонгож авсан мэргэжилдээ бүрэн дүгнэлт хийх чадвартай, эмчилгээний болон амьдралын туршлагатай гэж үзэж болно. Эмч нарын 33% нь өөрсдийн хүсэлтээр сурьеэгийн эмчийн мэргэжлийг сонгож авсан байна. Сонголт хийсэн үндсэн шалтгааныг авч үзвэл эмч нарын 16% нь сүрьеэгийн эмчийн нийгмийн ач холбогдол, түүний онц чухлыг ухамсарласнаас, 23% нь тодорхой мэргэжил эзэмших нь зүйтэй гэж үзсэнээс, 4,0% кь сүрьеэгийн танил эмчийн нэр хүнд, түүний нөлөөгөөр, 6,0% нь сүрьеэгийн эмчийн ажлыг хөнгөн гэж үзсэнээс сүрьеэгийн эмч болсон байна. Сүрьеэгийн эмч нарын 74% нь сонгож авсан мэргэжилдээ сэтгэл ханамжтай, ажиллах дур сонирхолтой байхад, 8% нь мэргэжилдээ сонирхолгүй, 38% нь асуултанд хариулаагүй байна. Мөн сүрьеэгийн эмч нарын 30% нь сүрьеэгийн эмчийн мэргэжлийг өөрсдийн хүүхдүүд нь сонгож авахад татгалзахгүй, 33% нь сонголт хийхэд татгалзана гэж хариулсан бөгеөд 37% нь асуултанд хариулаагуй болно. Татгалзсан эмч иарын зарим нэг нь сүрьеэ өвчнөөр өвдөхөөс хэт болгоомжилсон байна. Сонгож авсан мэргэжлийн тааламжтай талыг сонирхон асуухад 52% нь рентгенолог,  пульмонолог,  зохион  байгуулалтын асуудлаар ажиллах боломжтой бөгөөд экэ ажил өргөн хүрээтэй, олон талын үйл ажиллагааг хамардаг, нөгөө хэсэг нь буюу 11,0% кь нарийн мэргэжил, 20% нь нийгмийн болон олон нийтийн ач холбогдолтой, 17,0% нь сүрьеэг эмчлэхэд үр дүн сайтай, 7,0% нь ажлыг хөнгөн гэж үзэж байгаа тул мэргэжилдээ дур сонирхолтой гэж хариулав. Сүрьеэгийн эмч нарын мэргэжлийн дутагдалтай талыг мэргэжилдээ дур сонирхолгүй эмч нар төдийгүй, мэргэжилдээ сонирхолтой эмч нар заасныг тэмдэглэх нь зуйтэй. Үүнд: эмч нарын 25% нь өвчтөний сахилга муу, тэдэнтэй ажиллахад хэцүү, 38% нь зарим өвчтөнг албадан эмчлэх боломгүй, 25% нь эмчилгээ удаан хугацаагаар хийгддэг. 16% нь бусад байгууллага, хүмүүс сүрьеэтэй тзмцэх албаны нийгмийн ач холбогдлыг дутуу үнэлдэг, 6% нь сүрьеэгийн зарим нэгэн эмч нар „явцуу хуучныг баримтлатч'4 сэтгэхүйтэй байдаг гэж тэмдэглэжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн нэлээд хэсэг нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг тул асуултанд хариулагсдын тэн хагас нь сүрьеэгийн змч нарын хувийн зан чанарыг тэвчээр хатуужилтай байх, 9% кь өвчтөнг өрөвдөх, энэрэнгүй хандах, 9% нь сэтгэл зүй болон сэтгэл зүйн эмчилгээний мэдлэгтэй байх ёстой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ эмчийн хувийн чанарын талаар 17% нь онош эмчилгээний өргөн сэтгэлгээтэй, мэргэжлээ сайн эзэмшсэн байх, 5,0% нь мэргэжилдээ дур сонирхолтой байх, 6,0% нь эрүүл мэнд сайн байх хэрэгтэй гэдгийг тэмдэглэжээ. Хувийн ямар дутагдал сүрьеэгийн эмчид чухал бус вэ гэсэн асуултанд эмч нарын 42% нь ямар ч дутагдал эмчийн мэргэжилд нийцэхгүй, тэр тусмаа сүрьеэгийи эмчийн мэргэжилд бүр ч нийцэхгүйг шууд тэмдэглэсэн байхад, 14% нь тулгуур эрхтэний өвчин сүрьеэгийн змчийн ажилд саадгүй, 16% нь сүрьеэтэй буюу урьд сүрьеэ өвчнөөр өвдөж байсан хүмүүс сүрьеэгийн эмчийн мэргэжлийг сонгон авах нь тохиромжтой гэжээ. Сүрьеэгийн олонхи эмч өөрийн өвчилсөн шалтгааныг өвчтөнтэй харьцаж байснаас биш, биеийн эсэргүүцэл сулрах, ядрах, архи уух, тогтмол бус хооллох, ариун цэврийн дэглэмийг сахихгүй баиснаас шалтгаалсан гэж тайлбарлав. Дээр дурдсан хүчин зүйлийг арилгахад сүрьеэгийн эмч нар мэргэжлийн өвчнөөр өвчлөх нь бусад мэргэжлийн эмч нар сүрьеэгээр өвчлөх тохиолдлоос илүүгүй гэж үзэж болох байна. Одоогийн нөхцөлд насанд хүрсэн хүн сүрьеэгээр евчлөхөд гаднаас халдвар авах нь гол хүчин зүйл биш болсныг судлаачид мэдээлж байна. БНМАУ-д бусад хөгжилтэй оронтой мөн адил сүрьеэ судлал болон пульмонологийг интеграцлах шаардлага гарч байна. Сүрьеэгийн мэргэжлийн эмч нарын 88% нь интеграцыг хэрэгтэй гэж үзэж байхад 10% нь интеграцлах цаг болоогүй, 2% нь интеграцлах хэрэггүй гэж үзжээ. Асуултанд хариулсан эмч нарын 27% нь пульмонолог эмчээр ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 22% нь уг мэргэжлийг эзэмшсэн үед ажиллаж болно гэв. Үүнээс үзэхэд пульмонологоор ажиллахад бэлэн байгаа эмч нар орчин үеийн пульмовслогийн мэргэжил нь өргөн хүрээтэй мэдлэг, ажлын нарийн дадлага заавал эзэмшсзн байхыг шаарддагийг сайн төсөөлөөгүйг харуулж байна. Сүрьеэгийн эмч нар өөрийн мэргэжлээр ажиллах боломжгүй нөхцөлд дотрын эмчээр 31%, уушгины эмчээр 31%, гэрлийн эмчээр 23,0% бусад мэргэжлээр 15,0% тус тус ажиллана гэжээ. Сүрьеэгийн змч болон дотрын эмчийн оношлох, эмчлэх үйл ажиллагааны еренхий хүрээг харьцуулахад сүрьеэгийн эмчийн үйл ажиллагаа нь илүү нарийн хүрээтэй байна. Жишээ нь: хэсгийн эмч ойролцоогоор дотрын 85—120 өвчинд ялгах оношилгоо хийх, 100 гаруй төрлийн змийн жор бичих, 80—90-ээс доошгүй үйл ажиллагаа, оношилгооны сорилыг тайлбарлан унших, яаралтай 30—35 тохиолдолд тусламж үзүүлэх зэрэг ажиллагаа хийдэг бол сүрьеэгийн эмч оношилгоо, эмчилгээний ажилд ойролцоогоор 43 өвчинтэй тулгарч, сүрьеэгийн эсрэг 32 нэр төрлийн эм болон 25—40 бусад эмийн жор бичих, 25—30 үйл ажиллагаа, оношилгооны сорилыг тайлбарлан унших бөгөөд яаралтай 6—10 тохиолдолд тусламж үзүүлдэг байна. Асуултанд хариулсан эмч нарын 94,0 хувь нь өөрийн ажлын цагийг өвчтөнтэй ажиллаж өнгөрөөдөг, өөрөөр хэлбэл зөвхөн эмчлэх үйл ажиллагаанд зарцуулдаг гэжээ. Үүний зэрэгцзэ сурьеэгийн эмч нарын хийж байгаа ажлын ихэнх хэсгийг сувилагчид гүйцэтгэж чадахыг тэд тэмдэглэжээ. Иймээс сүрьеэгийн эмч нарын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ажлыг цаашид нарийн судалж боловсруулах шаардлагатай юм. Сүрьеэгийн змчийн үйл ажиллагаанд халдвар судлал, урьдчилан сэргийлэх, рентген, пульмонолог, дотор, статистик бусад мэргэжлийн гүн гүнзгий бух талын мэдлэг шаардагдана. Үүнтэй холбогдуулан   хэлэхэд сурьеэгийн нарийн мэргэжлийн эмч нарын олонхи нь өөрийнхеө мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд оюутанд зориулсан сурах бичиг, лавлах гшиглахаас илүү хэтрэхгүй байгаа бөгөөд мэргэжлийн ном, хэвлэлийг хангалтгүй уншиж хэрэглэдэг байна. Эмч нарын 81% нь орос хэл шаардлагын хэмжээнд мэддэг, 19% нь муу мэддэг  гэж хариулсан байна. Сүрьеэгийн эмч нар эрдэм шинжилгээний судалгааны ажил бараг хийдэггүй байна. Бидний үззж байгаагаар залуу эмч нар сүрьеэгийн эмч болох эрмзлзлэл байхгүй байгаа нь үндсэндээ уг мэргэжлийн онцлог, утга агуулгын талаар сонирхол төрүүлэхүйц тодорхой ажил эрчимтэй зохиодоггүй, нөгөө талаас сургалтын чанартай ч холбоотой гэж үзэж болох юм. Сурьеэгийн эмчийн мэргэжлийн ирээдүй, түүний нийгмийн ач холбогдлын талаар тодорхой чиглэл зорилготой мэдээллийг өрнүүлэх нь чухал байна.

Д ҮТНЭЛТ. I. Тус улсын сүрьеэгийн эмч нарын насны байдлыг (70% нь 40-өөс дээш насны) харгалзан сүрьеэгийн салбарт залуу эмч нарыг бэлтгэх шаардлагатай байна.

2.  Сүрьеэгийн байгууллагад залуу эмч нарын ажиллах тэмүүллийг өрнүүлэх, уг мэргэжлийн агуулга, түүний онцлогийг сайн таниулан мэдээлэх ажил зохион байгуулах хэрэгтэй байна.

3.  Сүрьеэгийн эмч нарын дотор сүрьеэ өвчнөөр өвчлөх явдал бусад мэргэжлийн эмч нарынхаас бараг ялгаагүй байна.

4.  Эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулахад фтизо-пульмонологийн интеграцыг хөгжүүлэх шаардлагатай байна.

5. Эмч нарын орос хэлний мэдлэгийг эрс дээшлүүлэх нь чухал байна.

6. Сүрьеэгийн эмчийн мэргэжил хэдийгээр нарийн боловч эмчээс дотор, пульмонолог, рентгенолог, эпидемиолог, статистик зэрэг олон төрлийн нарийн мэргэжлийн мэдлэгийг шаарддаг тул мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 454
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК