Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Увс аймгийн төв, зарим сумдын дунд, сургуулийн сурагчдын харааны байдлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

А. Сүрэнжав, Р.Нямаа

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

ИССЛЕДОВАЫИЕ СОСТОЯНИЯ ЗРЕНИЯ ШКОЛЬНИКОВ УБСУНУРСКОГО АЙМАКА

А. СУРЕНЖАВ, Р. НИМА

Проведены исследования состояния зрения 3586 школьников 5 средних школ Убсунурского аймака путем осмотра переднего отрезка глаза, исследования остроты зрения с помощью таблиц Сивцева и циклоплегии 40% гоматропииом. При непблной остроте зрения рефракция исследовалась скиаскопией. Выявлено, что 93,3% обследованных школьников имели полную остроту зрения и нормальнос состояние органа зрения. В 6,7% случаев отмечено снижение остроты зрения, среди которых 98% занимают аномалии рефракции. Лишь у 6 была обнаружена ложная миопия и у 2 косотлазие. Среди аномалии рефракции миопия занимает 20,2%, главный удельный вес занимает гиперме тропия слабых степеней в возрасте 12—15 лет. Удельный вес астигматизма составил 26,6%, среди которого большую долю занимает гиперме тропический аститматизм.

 

Хүүхэд багачуудын хараа хамгаалах асуудал манай эрүүлийг хамгаалахын гол чухал зорилт мөн. ЗХУ болон социалист бусад оронд хүүхдийн хараа хамгаалах асуудлыг төрөхийн өмнөх үеэс анхаарч эхэлдэг нь зөв зүйтэй арга хэмжээ бөгөөд энэ үед эх, хүүхдийн талаас арга хэмжээ авч чадвал харааны эрхтэний гажиг өөрчлөлттэй тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрч болох юм. Манай оронд нүдний эмч нар энэ асуудалд зүй ёсны анхаарал тавьж байгаа боловч сургуулийн насны хүүхэд багачуудын харааны байдлыг бүх нийтээр судалж чадаагүй учир ирээдүйд харааны байдлын өөрчлөлт, динамикийг судлахад хэрэг болж болзошгүй гэж энэхүү судалгааг хийлээ. Бид Увс аймгийн төв, Тэс Өмнөговь сумдын нийт 5 дунд сургуулийн 3586 сурагчдын харааны байдлыг судалж дүн шинжилгээ хийв.

Үүнд:

Төвийн 3 сургуулийн 2247, Тэс сумын 800, Өмнөговь сумын 539 сурагчийг судалгаанд хамруулав. Үзлэг хийхдээ нүдний өмнөд хэсгийг шинжлэн харж Спвцевын таблицаар харааг шалгасан. Бүрэн биш хараатай хүүхэд 4%-ийн гоматропикы уусмал дусааж аккомодацийн ажиллагааг сулруулсны дараа бодит арга хэрэглэн рефракцийн гажиг илрүүлэв. Үзлэгт хамарсан 3586 сурагчдаас 245 буюу 6,8% нь бүрэн биш хараатай, 93,2% нь харааны эрхтэний талаас ямар ч өөрчлөлтгүй гэж нотлогдов. Харааны өөрчлөлт илэрсэн 245 сурагчаас рефракцийн гажигтай 237, аккомодацийн агшилт буюу хуурамч миопитэй 6, хялар 2 сурагч илэрснийг үзэхэд хараа муудах шалтгаан 96,7%-ийг рефракцийн гажиг эзэлж байна. Рефракцийн гажигтай илэрсэн сурагчдаас эрэгтэй 87, (36,7%) эмэгтэй 150 (63,3%), насны ялгавраар авч үзвэл 8—11 насны 58 (24,4%), 12—15 насны 139 (58,6%) 16—18 насны 40 (16,8%) тус тус байв. Хүснэгтээс үзэхэд судалгаанд хамрагдсан сурагчдын дотор ойр хараат-миопи зөвхөн 1,33% эзэлж байхад харин хугарлын гажигт 20,2% эзэлж байв. Хол хараат гажиг гиперметропи 3,5%, харааны гажигтай хүүхдийн дотор 53,2% эзэлж байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын дотор миопи хэдийгээр бага хувь эзэлж байгаа боловч 12—18 насанд эрс өсч байгаа нь хүүхдийн бие бялдрын өсөлт, харааны эрхтэний өсөн нэмэгдэж буй ачаалалтай холбоотой ерөнхий зүй тогтлын дагуу гэж үзэх ёстой. Харин судалсан хүүхдийн дотор хол хараат хэлбэр-гиперметропи харьцангуй их бөгөөд нас, анги ахих тутам цөөрөх атал 12-15 насанд 53,2% байгааг нэг удаагийн үзлэгийн дүн цөөвтөр материалаар тайлбарлахад бэрхшээлтэй юм. Рефракцийн гажгийг хүч зэрэглэлээр нь авч үзвэл сул хэмжээний миопи 87,5%, сул хэмжээний гиперметропи 95% эзэлж байгаа нь харааг ихээр муудуулахгүй шилээр бүрэн засагдах боломжтой юм. Астигматизмыг дотор нь ялган салгавал гиперметропи хэлбэрийн астигматизм 52,3%, миоп астигматизм 11,2%, холимог нь 36,5% эзэлж байна. Бидний судалгаанд астигматизм 63 хунд 26,6% эзэлж, 12—15 насанд илүүтэй тохиолдсон нь мөн л цаашид тодруулан судлах шаардлагатай болж байна.

ДҮГНЭЛТ. 1. Увс аймгийн төв, хоёр сум дахь 3586 сурагчдын харааны байдлыг судлахад 93.,2%-д өөрчлөлтгүй хэвийн байдалтай байв.

2.  Хараа муудах шалтгааны 96,7%-ийг рефракцийн гажиг эзэлж байв.

3.  Рефракцийн гажиг дотроо миопи 20,2%, гкперметропи 53,2% эзэлсний дотор астигматизм 26,6% эзэлж үүний дотор гиперметропи хэлбэрийн астигматизм зонхилж байна.

4.  Орон нутгийн нөхцөлд сурагчдын харааны байдлыг тодорхойлоход олныг хамарсан динамик судалгаа шинжилгээ хийж, шил тааруулж хараа хамгаалах асуудлыг тогтмол явуулахаас гадна сургуулийн өмнөх наснаас ажиглалт судалгаа хийж эхлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 445
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК