Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Зүрхиий хоёр хавтаст хавхлагын дутмагшил гажгийн клиник онош зүй
( Лекц )

Ш. Баяртоттох

Анагаах ухааны хүрээлэн

 

Зүрхний гажиг нь хүн амын өвчлөлийн 0,5-1 хувь, харин зүрхний бүх органик өвчний дотор 20—25 хувь орчим тохиолдож, цусны даралт ихсэх, зүрхний цус тасалдах өвчний дараа орж байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлыг (ЗХХХД) органик ба „харьцангуй" гэж ялгадаг, Эхний тохиолдлын үед хавхлаг богиносох ба зузаарч, хэлбэр дурс нь өөрчлөгдөн байнгын органик гэмтэлтэй болсон байдаг бол хоёр дахь тохиолдолд хавхлагын хавтсанд мэдэгдэм өөрчлөлтгүй, харин харьцангуй бүрэн хаагдахгүйгээс зүүн ховдлын цусны зарим нь зүүн тосгуурт буцаж ордог.

Зүрхний хоёр хавхлагын дутмагшил доорхи шалтгаанаас болж үүснэ.

1.  Зүрхний хоёр хавтаст хавхлаг хэрлэгийн үрэвслээр гэмтэж органик дутмагшил үүсдэг. Өөрөөр хэлбэл хэрлэгийн гаралтай зүрхний олдмол гажиг үүсч байгаа юм. Зүрхний хоёр хавтаст хавхлагын органик дутмагшлын 75 % нь хэрлэгийн шалтгаантай байдаг.

2.  Өөхжлийн улмаас хоёр хавтаст хавхлаг зузаарч органик дутмагшил үүсдэг. Энэ нь голдуу 50-иас дээш насны хүмүүст тохиолдох бөгөөд эмнэл зүйн явцыи хувьд хөнгөн, цусны эргэлтийн дутагдалд орж зүрхний ажиллагааны ээнэгшил алдагдах нь ховор байдаг ба зүүн тосгуур томрох, уушгины артер дээр II авиа хүчтэй болж сонсогдох зэрэг шинж тэмдэг ажиглагдахгүй.

3.  Цусан халдварын эндокардитын улмаас зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшил үүсэх нь ховор тохиолдох боловч ялган оношлох шаардлагатай. Гол шинж нь үе үе чичрүүлж халуурдаг, халуун нь хэдэн долоо хоногоор үргэлжилж болно. Зүрхний оройд агшилтын шуугиан сонсдохоос гадна элэг дэлүү томрох, мөн судас үрэвсэх, бөглөрөх зэргээс арьс салст бүрхэвчинд цусархаг харвалт үүсдэг. Голдуу цагаан зс цөөрч цус багасна. Шээсэнд цус, уураг үзэгдэж болно.

4.  Зүрхний булчинд үүссэн тэжээлийн хямрал ба үрэвслийн улмаас зүүн ховдлын хөндий томорч тэлэгдэх тохиолдол бүрийд тухайлбал цусны даралт ихдэх, гол судасны дутмагшил, зүрх хатуурах,зүүн ховдлын цочмог тэлэгдэл, хэрлэгийн болон бусад халдварт өвчний үед зүрхний хоёр хавтаст хавхлагын харьцангуй дутмагшил үүснэ. Ялган оношлохдоо зүрхний оройд сонсогдох агшилтын шуугианыг гол болгох боловч үндсэн өвчний оношийн шалгуурыг баримтлах  нь чухал.

5.  Вегетатив мэдрэлийн өөрчлөлтөөс голдуу неврозын үед зүрхний хөхлөг булчингийн тонус суларч, ховдлын агшихад хоёр хавтаст хавхлан хаагдахдаа хэвийн байрлалдаа орохгүйгээс харъцангуй дутмагшил үүснэ.

6- Митраль хавхлагын пролапс (Барлоугийн хам щинж)Г ховдлын агшилтын хоёрдугаар хагаст митраль хавхлагын хоёр хавтас буюу нэг нь зүүн тосгуурын хөндийд шамарч ордог. Энэ үед хожуу сонсогдох систол шуугиантай хамт, мезосистол чимээ сонсогдоно. Зүрхний цахилгаан бичлэгт ховдлын ээлжийн бус агшилт тайван үед 50 %, хүртэл, ачааллын үед 70 % хүртэл тохиолдож болох ба туйлшлын алдагдал зай уртсах зэрэг өөрчлөлт гарч болдог. Зүрхний хоёр хавтаст хавхлагын харьцангуй дутмагшлын энэ тохиолдол нь цөөнгүй байдаг ба судасны зураг авах зүрхний авиа бичлэгийн шинжилгээг ашигласнаар 1—8 % хүртэл илэрч байна (1). Митраль хавхлагын пролапс нь хавхлагын идиопатик гэмтэл, холбогч эдийн янз бүрийн дутуу хөгжил (Марфаны хам шинж) зэргээс болсон анхдагч, эсвэл зүрх судасны системийн өвчнөөс (Ишемийн өвчин, хэрлэг, зүрхний төрөлхийн гажиг)  болсон хоёрдогч гэж байдаг. Зүрхний хэрлэгийн гаралтай олдмол гажгийг эрт зөв оношлон эм байгалийн хүчин зүйлээр эмчлэх, дахин хүндрэлээс нь урьдчилан сэргийлэх, зохих үе шатанд нь мэс заслын аргаар төгс эмчлэх зэрэг асуудал дотор, зүрхний эмч нарын анхаарлыг байнга татдаг. Зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшил ялангуяа хэрлэгийн үрэвслээс үүссэн дутмагшлын клиник шинж тэмгүүд бүдэг илэрсэн тохиолдолд уг өвчний явцад динамик ажиглалт хийх, тодорхой хугацаанд давтан хяналтын журмаар үзэж байх нь чухал ба зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлын үед клиник шинж аажим үүсэн гарах,. өвчний даамжрал далд явагдах тохиолдолд цөөнгүй байдгийг санах хэрэгтэй. Хоёр хавтаст хавхлаг дагуу хаагдахад зүүн ховдлоос зүүн тосгуурт цус буцаж орсноос агшилтын шуугиан үүсдэг. Энз нь оношийн чухал ач холбогдолтой шинж юм. Уг шуугиан нь зүрхний оройд байрлах ба I авианы дараа үргэлжлэн сонсогдох голосистол шуугиан байдаг. Хоёр хавтаст хавхлагын дутмагшлын үед гарах органик систол шуугиан үйл ажиллагааны шуугианаас ялгаатай. Органик систол шуугиан нь өвчтөний биеийн байдал, амьсгалын үе шатнаас хамаарч өөрчлөгдөхгүй. Түүний хамгийн гол сонсогдох цэг нь зүрхний орой ба голдуу зүүн суга руу дамжиж сонсогдоно. Харин зүрхний угийн хэсэг тийш чиглэлд суларч сонсогддог. Үйл ажиллагааны систол шуугиан бол өвчүүний чигт сонсогдох ба зүрхний бүх цэгт бараг нэгэн ижил хүчтэйгээр дамжиж сонсогдоно. Зүүн тосгуурт буцаж буй цусны хэмжээ 10 мм-ээс бага байвал зүрхний ажиллагааны ээнэгшил алдагдахгүй ба 10—30 мм хүрвэл цусны эргэлтийн ээнэгшил алдагдаж, амьсгаадах, зүрх дэлсэх, хавагнах зэрэг шинж илэрнэ. Зүүн тосгуурт цус буцаж орж байгаагаас хамаарч тэнд цусны даралт ихсэнэ. Тэр нь , хоёр хавтаст хавхлагийн дутуу хаагдлын талбайтай хамааралтай байдаг. Жишээ нь дутуу хаагдлын талбай 1,5-2,0 см2 бол зүүн тосгуурын даралт 20—25 мм, 2,0—3,5 см2 байхад 30—35 мм, 3,5—5,0 см2 байхад 40—52 мм, 5,0—6,5 см2 байхад 52—55 мм мөнгөн усны баганын даралттай тус тус тэнцэж байдаг. Зүүн тосгуурт цусны даралт ихсэж улмаар цусны зогсонги байдал илэрч, дараа нь цусны бага эргэлтэнд нөлөөлж, тэнд цусны эргэлтийн зогсонгошил үүсч ирдэг. Дээрх байдлаас үзэхэд зүрхний хавхлаг ихээр. гэмтэж, дутуу хаагдлын талбай хичнээн их байх тусам цусны эргэлт ийн динамик өөрчлөлт их гарч шинж тэмдэг тодорч ирнэ.

Г.Ф.Ланг зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлыг гурван зэрэг болгож хуваажээ. Үүнд:

1-р зэргийн дутмагшлын үед тосгуур руу цус буцаж урсах нь бага байх ба зүрхний зүүн ховдол тосгуурын томролтын рентген шинж илрээгүй, зүрхний оройд I авиа өөрчлөлтгүй байна,

Өвчтөнд зовиур шаналгаа байхгүй, чагнахад өвчүүний зүүн ирмэг дагуу бүдгэвтэр агшилтын шуугиан сонсогдоно. Тэр нь II авиаыд хүрэхгүй. Уушгины артер дээр II авианы сонсогдох хүч хэвийн байна.

2-р зэргийн дутмагшлын үед тосгуур руу цус буцаж урсах нь нилээд их илэрч, зүрхний зүүн хөндийн томролтын рентген шинж тодорхойлогдно. Цусны эргэлтийн ээнэгшил бага зэрэг алдагдсанаас биеийн хүчний их биш ачаалалд зүрх дэлсэх, амьсгаадах шинж илэрнэ. Зүүн оройд I авиа суларна. II авиа уушгины артер дээр хүчтэй болно. Дунд зэргийн хүчтэй (2,3-р зэргийн) бүх систолыг эзэлсэн голосистол шуугиан ба дунд зэргийн далайцтай III авиа сонсогдоно.

3-р зэргийн дутмагшлын үед биеийн хүчний маш өчүүхэн ачаалалд ч амьсгаадаж зовиурлана. Заримдаа цусаар ханиах, элэг томрох, түүгээр ч үл барам зүрхний багтрааны шинж тэмдэг илэрч болно. Бодит үзлэгт өвчтөний нүүр царай, уруул хөхрөх шинж тэмдэг мэдэгдэнэ. Энэ нь цусны эргэлтэнд даралт ихсэж зүрхний ажиллагааны ээнэгшил ихээр алдагдаж, баруун ховдол томорч байгаагийн шинж юм. I авиа ямагт суларна. Уушгины артер дээр II авиа хүчтэй болох ба ихзнхдээ салаалсан байдаг. Зүрхний оройд их хүчтэй (4,5-р зэргийн) голосистол шуугиан сонсогдох ба зүүн сугаар тал руу тод дамжиж сонсогдоно. Өндөр далайцтай III авиа байх ба заримдаа зүрхний хэм алдагдал тодорхойлогдоно. Н. М. Мухарлямов болон бусад судлаач зүүн ховдол тосгуурын томролт, систол шуугианы агшилтын хүч ба I авианы далайц, ховдол хоорондын таславчийн агшилтын далайцын ихсэлтийн байдал зэргийг харгалзан зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагших гажгийг гурван зэрэг болгон хуваажээ. Зүрхийг рентген шинжилгзэгээр үзэхэд хоёр хавтаст хавхлагын дутмагшлын 2,3-р зэргийн үед зүрхний сүүдэр зүүн тийш ба доош томорч гурвалжин хэлбэртэй болдог. Зүүн тосгуур томорсноос зүрхний бэлхүүс тэгширнэ. Өвчтөнд тодосгогч бодис (Барий) уулгаж баруун ташуу байрлалаар улаан хоолой зүрхний томорсон хэсгээр хир зэрэг дарагдсаныг рентгенээр харж, зүүн тосгуурын томролтын байдлыг тодорхойлж болох ба зүрхний з\үн тосгуурын харалдаа улаан хоолой их нумаар (6 см-ээс их) ар тийшээ тахирлан түлхэгдсэн байдаг. Энэ нь хоёр хавтаст хавхлагын нарийсалтаас ялгах чухал шинж юм. Зүрхний ажиллагааны ээнэгшил алдагдаж, уушгины даралт ихсэж, цусны бага эргэлтийн судал өргөссөнөөс уушгины рентген зураг тодорч угийн сүүдэр өргөснө. Зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлын үед зүрхний цахилгаан бичлэгт гарах өөрчлөлт нь хавхлагын дутмагшлын зэрэг, цусны бага эргэлтэд даралт хир ихэссэн байдлаас хамаарна. Зүрхний гажгийн хөнгөн үед зүрхний цахилгаан бичлэг хэвийн байж болно. Зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлын 2,3-р зэргийн үед зүрхний ажиллагааны ээнэгшил алдаж, уушгины артерийн даралт ихсэх зүрхний зүүн ховдол тосгуурын томрол, ачаалал ихсэх шинж зүрхний цахилгаан бичлэгт гарах төдийгүй, ялангуяа 3-р зэргийн дутмагшлын үед нилээд удаан хугацаагаар буюу олон дахин зүрхний ажиллагааны ээнэгшил хүнд хэлбэрээр алдагдсан нөхцөлд зүрхнйй баруун ховдол тосгуурын томрол ба хэт ачааллын шинж зүрхний цахилгаан бичлэгт илэрдэг. Зүрхний авианы бичлэгийг зүрхний оройн цэгт хийж үзэхэд зүрхннй хоёр хавтаст хавхлагын дутмагших гажгийн илрэл ихтэй тохиолдолд далайц багатай I авиа, голосистол шуугиан бичигдэнэ. Мөн зүүн тосгуурт даралт ихэссэнээс ба митраль хавхлага хожуу хаагдсанаас болж I авианы интервал 0,07—0,08 секунд хүртэл ихеэж бичигддэт. Заримдаа III авиа бичигдэх ба II, III авианы хоорондох интервал 0,12 секундээс багагуй байдаг. Энэ нь митраль нарийсалтын үед ажиглагддаг хавхлагын нээгдэхийн авиа ба III авиаг ялгахад чухал шинж юм. Өөрөөр хэлбэл II авиа ба „нээгдэхийн авиа" хоёрын хоорондох интервал 0,12 секундээс бага байдаг юм (митраль нарийсалтын үед). Зүрхний хоёр хавтаст хавхлагын дутмагшлыг өвчний явдаар нь 3 үе болгон хувааж болно. Үүнд: I үе-хавхлагын дутмагшил зүүн ховдол ба тосгуурын хүчтэй ажиллагаагаар ээнэгших, II үе-уушгины (венийн) даралт үүсч хөгжих(тайван ба ачааллын үед амьсгаадах, ханиах, хааяа цусаар ханиах, зүрхний «багтрааны шинж үүсэх) зэргээр цусны бага эргэлтэд цусны эргэлтийн алдагдлын хам шинж гарч ирэх, II үе баруун ховдлын дутмагшил үүсч хөгжих зэрэг болно. Зүрхний хоёр хавтаст хавхлагын хэрлэгийы гаралтай дутмагшил гажгийг зурхний хоёр хавтаст хавхлагын бусад дутмагшлаас ялган зөв оношлох, дутмагшлын зэрэг, өвчний үе шатыг тогтоох, өвчний үрэвсэл идэвхтэй процессын эсрэг эмчилгээг хийж, хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд оруулах, хавхлагын дутмагшлын II, III зэргийн уед хиймэл хавхлаг суулгах мэс заслыг цаг алдалгүй хийх зэрэг асуудалд эмч нар ямагт анхааралтай хандаж, эдгээр шийдвэрлэх асуудлын талаар эмчилгээиий тактик төлөвлөгөөг өвчтөн хувь хүний онцлогт тохируулан зөв боловсруулж, түүнийгээ мөрдөж ажиллаж байх шаардлагатай юм.

Ном зүй

1. Мухаолямов Н. М., Сгаоожакоз Г.N.Пээлапс митральнэго клапаиа. 1932, XI. 112.
2. Мухарлямов Н. М., Кассирский Р. И., Сэлозьез В.В. Классификация и номенклагура приобретенных пороков сердца. Тер. архив, 1978 № 4, 6—12.
3. Стрельцова Э.В. Клинико-инструментальаая днагностика митрального норока сердца. л., 1977 .
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4703
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК