Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Бөөрийг тэтгэн биеийн тэнхээ тамирыг сайжруулах уламжлалт жорын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Т.С.Варламова Б.Дагвацэрэн

Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны Ардын Эмнэлгийн Хүрээлэн

 
Абстракт

The comparative study was carried out on Elletarium Cardamum and preparation "Tsinaspol" which adaptogenic effect has been determined before. The experiment showed that "Tsinaspol" similar to Elletaria cardamum preparation possess antistress action, and stimulation adaptogenic effect.This is also explained in Mongolian traditional medicine as tonic for Kidney and Is widely used for improving the body potency, pp. 8-10; References 8.

Монгол, төвдийн уламжлалт анагаах ухаан нь биеийн илчийг сэлбэж, тамирыг сайжруулах, хөгшдийг шимжүүлэх, хүчжүүлэх эмчилгээний аргын талаар баялаг уламжлалтай юм. Энэ зорилгоор "жүдлэн" нэрийн дор олон төрлийн эмийг бүтээж хэрэглэсэн байдаг. Тэдгээр жоруудын найрлаганд ургамал (мухар цагаан, цагаан хор, хэрээн нүд, цөлийн аргамжин цэцэг, ар-үр, цээнэ г.м), амьтан (гүрвэл, мэлхий, тагтаа, могой, халиу, тарвага зэрэг амьтны мах г.м), эрдэс (жонш, мөнгөн ус, барагшун г.м)-ийн гаралтай олон эмт бодисыг оруулсан байдаг.

Эдгээр эмт бодисыг "бөөрний хүйтэн", "бөөрний архаг", хөл нуруу, үе гишүүн өвдөх, тамирдах, шим тэжээл дутагдсан, дуслыг сэлбэх, залуужуулах, урт наслахад тустай гэж эмийн сударт тэмдэглэжээ. Сурвалж материалаас үзэхэд дээр дурьдсан ихэнх ургамлыг нилээд тохиолдолд бөөрний өвчнийг анагаах, аливаа өвчнийг эмчлэхэд сүүлийн үе шатыг засах, буюу сүүлийг таслахад хэрэглэдэг байжээ.

"Эмийн дөрвөн үндэст" бөөрийг адилтган үлгэрлэхдээ - "хоёр бөөр нь хүний биеийг өргөсөн хүчит бөх мэт" гэж бичжээ. Энэ нь санамсаргүй зүйрлэл биш бөгөөд, уламжлалт эмнэлэгт хүний биеийн еренхий эсэргүүцэл, тэнхээ тамирыг бөөрний тамиртай холбоотойгоор үзэж байсан бололтой байдаг.

Бид энэ санаагаа зохих үндэслэлтэйгээр баталгаажуулахын тулд судалгааны зохих аргазүй боловсруулан ажиллаж ирлээ.

Судалгаан apra, хэрэглэгдэхүүн:

Судалгаанд нийтдээ 20-иод нэрийн эмт бодисыг сонгон авч тэдгээрийн эмийн идэвхийг тодорхой үе шаттай тэмтрүүл туршилтаар харьцуулан үнэлсзн. Дараа нь эм найруулах уламжлалт арга, "бүлэглэн-шаталж эм найруулах зарчим"-ыг харгалзан хэд хэдэн хувилбартай жоруудыг зохиомжлон тздгээрийн идэвхийг харьцуулан үнэлсэн юм. Харьцуулах загвараар "бөөрний сайн" сүгмэлийг давхар сонгож сорил туршилтын бүх үе шатанд идэвхийг нь харьцуулан жишиж тодорхойлсон. Энэ удаа олон үе шаттай тэмтрүүл судалгааны дүнд сонгон авсан жорын ("Цинаспол" гэж нэрлэсэн) фармакологийн туршилт сорилын ажлын зарим дүнг авч үзлээ.

Судлагааны дүн хэлцлэг

  1. Бөөрний шээс ялгаруулах үйл ажиллгааны байдалд үзүүлэх нөлөөг (1) судлахад Цинаспол эм цагаан хулганы шээсний хэмжээг 67,3 %, сүгмэл 51,8 %-иар тус тус ихэсгэж байв.
  2. Агаарын хурц дутагдлын үед (2) бэлдмэл хулганы амьдрах хугацааг 28,4 %, сүгмэл 24 %-иар (Р<0.02) ихэсгэн антигипоксийн нөлөөтэй байлаа.
  3. ССЦ-ын хордлогонд (3) оруулсан нөхцөлд сүгмэл ба судлаж буй бэлдмэлийн амьтны үхлээс хамгаалах идэвхи нь ижил төстэй (20-30 %) (Р<0.05) байв.
  4. Өөх тосны хэт исэлдэлтийн загвар дээр бэлдмэлийн нөлөөг судалсан туршилтын дүнгээс үзвэл Цинаспол ба сүгмэл нь CCI4 -ын нөлөөгөөр 5 цул эрхтэнүүдэд идэвхижсэн өөх тосны исэлдэлтийн процесс эрхтэн тус бүр дээр харилцан адилгүй хэмжээгээр сааруулах үйлчилгээтэй болох нь харагдлаа.
  5. Ачааллын үед бэлдмэлийн нөлөөг сэлэлтийн аргаар (4) тодорхойлох загварыг ашиглан судлахад бэлдмэл 31.0-72.0 %-иар, сүгмэл 55.9 %- хугацааг 3 дахин уртасгаж идэвхжүүлэх нөлөөтэй байв.
  6. Стрессын эсрэг үзүүлэх нөлөөг иммобилизаци эмгэг загвар (5) ашиглан туршихад хоёр бэлдмэл стресс урвалын явцын үед гарч ирдэг катаболик өөрчлөлтийг саатуулан хамгаалах үйлдэл үзүүлэв.
  7. Цусны системд үзүүлэх нөлөөг судлахдаа чөмөг, захын цуснаас гадна (6) дэлүү тимус зэрэг лимфоид эрхтэнд гарах өөрчлөлтийг (7) үзсэн болно. Сүгмэл ба бэлдмэлийг хэрэглэсэн дүнгээс үзэхэд цус төлжилтийг идэвхжүүлэх маягийн өөрчлөлт гарч байгааг тогтоосны зэрэгцээ дархлалыг идэвхжүүлэн дарангуйллаас хамгаалах нөлөөтэй байв (8,9)

Фармакологийн харьцуулсан туршилтын үр дүн нь "Цинаспол" шинэ бэлдмэл ба сүгмэлийн,бөөрний үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөтэй ихээхэн холбоотой гэж үзэх үндэслэл байгаа юм. Бөөр нь "биеийн 7 тамирын" нэг болох цус төлжилтийг идэвхжүүлэн зохицуулахад чухал үүрэгтэйгээс гадна өөрөө биологийн идэвхт олон төрлийн бодисын (простагландин, брадикинин, ренин, витамин Д, стероидын дааврууд г.м) солилцоог зохицуулж, физиологийн зарим тогтолцоонд (ус-ионы баланс, "хүчил-шүлтийн тэнцвэр, осмосын даралтын тогтворжилт г.м) тэргүүлэх ач холбогдолтойгоор оролцдог эрхтэн юм.

Тийм учраас "бөөрний сайн" сүгмэл болон "Цинаспол" шинэ бэлдмэлийн, цус төлжилт, дархлал ба өвөрмөц бус хамгаалалтын тогтолцоог идэвхжүүлэн зохицуулах замаар биемахбодын ерөнхий тамир чадавхийг дээшлүүлж байгаа фармакологийн эдгээр үйлдэл нь уламжлалт анагаахын "бөөрийг тэтгэн биеийн тамирыг сайжруулах ёсны" нэг талын үндэслэл юм гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн юм.

Ном зүй

Ном зүй
1 .Капура В.В, (1974) Методы первичного фармакологического исследования биологически активных веществ. М. Мед. 258 с.
2. Караваев, А., и соавторы. (1989) Антигипоксические свойства ГАМК-сбдержащих производных \'витаминов. Фармакология и токсикология. №1, с 56-58.
З. Витковская Г.А и соавт. (1974) Защитное действие некоторых дрожжевых полисахаридов при отравлении белых мышей четырёхлористым углеводородом. Фармакология и токсикология . №5, с 619-620.
4. Дардымов. И.В., (1976) Женьшень элеутерококк.Наука. М. 201 с,
5. Селье Г., (1991) Эволюция концепции стресса. Перевод с английского. Новосибирск, с 106-107.
6. Горизонтов П.Д и соавт. (1983) Стресс и система крови. М.Медицина. с 21-22.
7. Чубарев В.Н и соавт. (1989) Иммунотропное влияние настойки из биомассы культуры ткани женьшеня и элеутерококка у мышей. с 55-58. .
8. Мирониченко И.В и соавт. 1990 Различное действие тонизирующих средств на иммунный ответ. Фармакология и токсикология, №2 с. 103-108.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1803
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК