Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Судал шинжлэлийн үндсэн баримтлалын талаархи монголын уламжлалт анагаах ухааны онолын шинжлэх ухааны мөн чанарыг судлах асуудалд
( Лекц )

Ш.Болд, М.Амбага

Монгол улсын ЭМЯ-ны Ардын Эмнэлгийн Хүрээлэн

 
Абстракт

Specific changes occured in Basic state of Membrane structure (MS) during concrete season is exerted the regulatory influence on functional activity of five solid organs depending their specificity of membrane by increasing the function of one organs and decreasing the function of another organs. The prevailance of betta-state of MS in spring season leads to stabilization of MS of hepatocytes which is expressed in the theory of MTM as improvement of Liver p . Ise, but such changes of MS accompained by increase of betta state in MS of Lung and dicrease of lung function characterized in the theory of MTM as decline of pulse of lung-enemy to liver organ, pp. 21-22; References 9.

Судлын улиралчилсан өөрчлөлтийг зөв тогтооно гэдэг нь өргөн утгаараа биемахбодод тогтолцоот байдал зөв үүсч, тухайн улирлын цаг агаар, температур, чийглэг, даралт, "гэрэл-харанхуй" зэрэг хүчин зүйлсийн өвөрмөц нөлөөллийн нөхцөлд тогтолцооны онолоор бол биемахбодын дасал зохицлын ашигтай урвал, МУАУ-ы онолоор бол таван махбод, хий, шар, бадганы тзнцвэржилт гэсэн тогтолцоо үүсгэгч хүчин зүйлийн үр дүн хир зэргийн бүрэн бүтэн хэрэгжилтээ олж байгааг тогтоож багаа явдал гэж үзэж болох юм . Дорно дахины анагаах ухааны онолын дагууд бол биемахбодод ийм дасал зохицлын ашигтай урвал (үр дүн) буюу таван махбод, хий, шар, бадганы тэнцвэржилт бүхий байдал тухайлсан нэг улиралд бүрэн төгс бий болохын тулд аль нэг цул эрхтний үйл ажиллагаа идэвхижиж, түүнтэй дайсны харьцаа үүсгэдэг өөр нэг эрхтний үйл ажиллагаа дарангуйлагдах үзэгдэл тогтолцооны хуулийн дагууд нэг анхдагч элемент ихсэх үед нөгөө анхдагч элементийн хорогдолт зэрэг сэдээгддэгтэй төстэй хэлбэрээр явагддаг гэж үзэх бүрэн үндэс бий. Ийм зүй тогтолт үзэгдэл улирал бүрд өвөрмөцөөр явагдаж чадаж байгаа эсэхийг судал шинжлэлийн аргаар илрүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор нэг цул эрхтэн идэвхжиж, өөр нэг цул эрхтэн дарангуйлагдах үзэгдэл улирал бүрд зохистойгоор сэдээгдэн явагдаж  тэр нь цул эрхтний судлын өөрчлөлтийн хэлбэрээр илрэхэд хүний биеийн дотоод орчны ямар бодис, бүтэц, медиатор, рецептор, гормон гол материаллаг субстанцын үүрэг гүйцэтгэдэг байж болох уу? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Жилийн улирал тус бүрийн өвөрмөц ялгаат байдал гэдэг бол тухайн улиралд илэрдэг температур, чийглэг, даралт, цахилгаан соронзон талбай, цацрагийн фон гэсэн хүчин зүйлсийн харилцан адилгүй илрэлээр нөхцөлддөг болохоор тэдгээрийн үйлдлийг нарийн мэдэрч, хариу урвал үзүүлэхийн хамт улирал бүрд цул эрхтний хооронд явагдах нөхөр-дайсны харьцаанд зохицуулгын нөлөөллөө үзүүлж чадахгүй тийм бүтэц байдаг ахул дээрхи субстанцийн үүрэг гүйцэтгэдэг болох нь маргаангүй.

Бид харьцуулсан судалгаа явуулсны үндсэн дээр гадаад орчны бүх физик хүчин зүйлсийн үйлдлийг хурдан хүлээн авч, хариу урвал үзүүлэн, судасны гилгэр булчингийн агшилт-сулралтанд шууд оролцох чадавхитай шингэн-кристалл бүтэц, түүний амьд биемахбод дахь гол хувилбарт хэлбэр болсон мембрант байгууламж ийм үүрэг гүйцэтгэдэг байж болохыг илрүүлсэн юм .Бид ийм зүй тогтлыг илрүүлсний үндсэн дээр тухайлсан нэг улиралд дасан зохицлын урвал явагдах нөхцөл бүрдэх буюу тогтолцооны хуулийн дагууд анхдагч элементүүдийн "нэмэгдэлт-хорогдолт-хязгаарлалт"-ын.үзэгдэл зэрэгцэн явагдах аль нэг цул эрхтний үйл ажиллагаа-судлын илрэл эрчимжих, нөгөө нэг цул эрхтний үйл ажиллагаа судлын илрэл дарангуйлагдахад уг улиралд дасан зохицлын хариу урвалын хэлбэрээр харьцангуй нэмэгдсэн мембраны аль нэг төлөв гол хөшүүргийн үүрэг гүйцэтгэдэг буюу нэг улиралд хоёр цул эрхтний үйл ажиллагаа судлын илрэл харилцан эсрэг байдлаар ихсэлт хийгээд дарангуйлалтанд орох нь тус, тусдаа бие даасан хоёр өөр механизмаар бус харин нэг мөн чанар дээр тулгуурлагдсан хоёр илрэлт үзэгдлийн хэлбэрээр зэрэгцэн нехцөлдөж явагддаг гэсэн шинэ санаа дэвшүүлж байгаа  юм. Тухайлбал хаврын улиралд зуны дулаан улиралд дасан зохицох хариу урвалын хэлбэрээр нийт биемахбодын мембрант байгууламжид бетта хатуу төлөв ихсэх үзэгдэл нь шингэн альфа төлөвт мембраны хэт ихсэлтээс нөхцөлдөн эмгэг үзэгдэлд амархан өртөгдөн нэрвэгдэж болзошгүй чанартай цул эрхтэн болох элэгний эсийн мембранд тэнцвэрт байдлыг бий болгон, уг эрхтний үйл ажиллагаа судлалын илрэл эрчимжихэд хүргэдэг бол ийм механизмаар ихэссэн мембраны хатуу бетта төлөв нь уушигны эсийн мембраны хатуу бетта төлөвийг бетта+бетта механизмаар улам нэмэгдүүлэн сурфактантийн нийлэгжилтийг саатуулж, адренорецепторын тонусыг сулруулан, холинорецепторын тонусыг нэмэгдүүлэх замаар мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтыг ихэсгэн, уушгины агааржуулалт, хүчилтөрөгчийн нэвчилт, прооксидант чанартай хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрийн (ХИХ) үүсэлтийг хориглон, "суларсан" уушги нь "идэвхжисэн" элэгний үйл ажиллагааг улам эрчимжүүлэх нөхцөлийг бий болгон, уушгины макрофаг эсэд үүсдэг ХИХ-ийн зүгээс элэгний эсийн мембраныг гэмтээх үйлчилгээг дарангуйлах саногенезийн үйлдлийг үзүүлэх ба ийм зохицуулга мембраны бетта төлвийн ихсэлтийн хөшүүргээр зөв эрчимтэй явагдаж байгаа ерөнхий хандлагыг элэг-уушгины харилцан эсрэг чанартай судлын илрэлээр тогтоодог гэж үзэж болох юм. Уг хөшүүргийн үйл ажиллагаа цагийн зүүний эргэлтийн дагуу зөв эрэмбээр явагдах тодорхой утгандаа саногенезийн ач холбогдолтой бөгөөд босгон заагийг давж, хэт огцом явагдах үед уушгины үйл ажиллагаа бетта+бетта механизмаар хэт дарангуйлагдаж, эмгэг урвал сэдээгдэхэд хүргэж болох ба энэ үзэгдэл мөн элэгний эсийн мембранд бетта-альфа чиглэлээр хэт сэдээгдвэл түүний үйл ажиллагааг дарангуйлах тааламжгүй нөлөөлөл үзүүлж болзошгүй бөгөөд тэр нь элэгний судлын илрэл дарангуйлагдсан хэлбэрээр гадаад илрэлээ үзүүлдгийг МУАУ-д өвчин өдөөгдөх дохиолол гэж үздэг бөгөөд энэ нь тогтолцооны онолын үүднээс дасал зохицлын ашигтай урвал, уламжлалт анагаах ухааны онолоор таван махбод, хий, шар, бадганы тэнцвэржилт бий болж чадахгүй байна гэсэн үг юм. Эцэст нь хэлэхэд судал шинжлэлийг улирлаас хамааруулан явуулна гэдэг нь угтаа мембраны хөшүүргийн үүрэг тухайн цаг улиралдаа зөв зохицон өөрчлөгдөж, тогтолцооны хуулийн дагуу эрхтэн хоорондын "үйл ажиллагааны ихсэлт-хорогдолт-хязгаарлалтыг" зохицуулан, биемахбодод дасал зохицлын ашигтай үр дүнг гаргах буюу таван махбод, хий, шар, бадганы тэнцвэржилтийг бий болгох, бий болгож байгаа эсэхийг цул, сав эрхтэн бүрд харгалзан тохирсон судлуудын өвөрмөц илрэл, эрчим, бууралтаар тодорхойлж байгаа хэрэг бөгөөд ийм зохицуулгын алдагдал судлаар илрэх үед нийгэм, сэтгэл санаа, амьдралын дэглэм, хоол унд, эм заслалын зөв горимыг баримтлах замаар уг хөшүүргийг зөв зохистой ажиллагаанд  оруулах давхар мэдээллийг мөн судал шинжлэлийн арга давхар өгдөг гэж хэлж болох юм. Мембраны хөшүүргийн хоёр талт (нэг эрхтнийг эрчимжүүлэх, нөгөө эрхтнийг сулруулах) үйл ажиллагааны зохицуулга дээр нийгэм, сэтгэхүй, хоол унд, амьдралын дэг маяг зэрэг өөр хоорондоо ялгаатай полиморф хүчин зүйлүүд ирж, "оролт" хийж, интеграцичлагдан, зөвхөн хийг, шарыг, бадганыг ихэсгэх, багасгах, тэнцвэржүүлэх гэсэн хүрээний ижилсэлтэнд орж, ХШБ, таван махбодын тэнцвэржилтийг бий болгосон "гаралт"-ыг үүсгэх, эрүүл оршин тогтнохуйн үндсийг хангаж, тогтолцоот байдал бий болж байгааг судал шинжлэлийн арга харуулах ба мембраны хөшүүргийн үүрэг алдагдаж, тогтолцоот байдал хямралд орж байгааг өвчний судал, халуун-хүйтэн-хийн судал, судлын улиралчилсан илрэлийн эмгэг өөрчлөлт хэмээн томъёолдог байна.

Ном зүй

1.Амбага.М. (1994). Хий,шар, бадганы онол ба мембрант байгууламж. Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол, УБ, 301 х.
2. Амбага.М., Саранцэцэг.Б. (1995) Хий, шар, бадгана-мембрант байгууламж, УБ, 78 х.
3. Амбага.М. (1996) \"Хий, шар, бадгана-мембрант байгууламж шинэ санааг тогтолцооны онолын үүднээс тайлбарлах нь, Шинжлэх ухааны академийн мэдээ № 1 /хэвлэлтэнд/
4. Болд.Ш., Амбага.М., Саранцэцэг.Б. (1995) Судлын улиралчилсан өөрчлөлтийн тухай МУАУ-ы ойлголт ба мембрант байгууламж, \"Эрүүл мэндийн салбарын тулгамдсан зорилт\", Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй, УБ, х 24-25
5. Браун.П, Уолкин.Дж,(1986) Жидкие кристаллы и биологические структуры, Москва, Мир, 256 с.
6. Дагвацэрэн.Б. (1995) Основные теоретико-методические занономерности Монголо-Тибетской традиционной медицины\", Автореферат диссертации на соискание уч.степени доктора мед.наук, УБ,
7. Иванов.В.Н, Ахметов.В.Д, Делидов.О.А. (1984) О влиянии трансмеридиального переезда на адаптационную динамику ЖК состава плазмы крови у здоровых людей, Вопросы питания, № 4, с 26-30
8. Крепс.Е.М, (1981) Липиды клеточных мембран, Л, Наука, 340 с.
9. Пуйпышев.В.Н. (1991) Тибетская медицина, Новосибирск, 141 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 412
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК