Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Цусан суулгаас сэргийлэх зарим арга хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ч. Лхагва, Б. Дэмбэрэл, Г. Санжмятав, Т. Должоо, Б.Улаан, Б. Бадамцэцэг

Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институт, Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

НЕКОТОРЫЕ МЕРОПРИЯТИИ ПО ПРОФИЛАКТИКЕ ДЕЗЕНТЕРИИ

Ч.Лхап а, Г.Санжмятав, Б.Дэмбэрэл, Т.Должоо, б.Улаан, Б.Бадамцэцэг

в 18 яслях г. Улан-Батора изучалось состояние санитарно гигиеннческого и противоэпндемичекого режимов в профилактике острых кишечных нифекцпоиных заболевании (ОКИЗ). в результате исследований выявлены некоторые недостатки в проведении комплексных мероприятий, в частности, недостаточная эффективность выявления больных дезентерией, нерегулярное проведенпе мероприятий по улучшеншо санитарного состолния помелдений, отсутствие дезинфекции принадлежнослей по ухоеду за детьми, нарушение режима мытья посуды в пищеблоке и другие. И так в 5,5% обследованных яслей отмечеио неудовлетворительное санитарное состояние помещений, в 31,6% не соблюдается режим мытья посуды. в большинстве яслей не применяются различные методы и средства гигненического обучения и воспитания и только в 26,3% яслей читаются лекции, в 42,1% проводятся врачами беседы по профлактике ОКИЗ. Дла устранения вышеуказанных недостатков необходимо внедрить в практику здравоохранения комплексную систему борьбы с ОКИЗ

Гэдэсний цочмог халдварт өвчин тухайлбал, вируст гепатит, цусан суулга, балнад, сальмонеллез, суулгат халдвар дэлхийн бүх улс орны хүн амын эрүүл мэнд, нийгмийн эдийн засагт үлэмж хохирол учруулж байна. Сүүлийн жилүүдэд гэдэсний цочмог халдварт өвчин тууштай буурахгүй нэг хэмжээнд байгаа нь бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж байна. (1,3) Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх гол арга хэмжээ нь эрүүл ахуйн сургалт, хүмүүжлийн ажил байдгийг хэвлэлд мэдээлжээ. (4,5) ДЭХБ-ын мэдээлснээр зөвхөн цусан суулгаар жил бүр 10 мянган хүн ам тутмаас 0,01-300,0 нь өвчилж, 5 сая хүүхэд нас барж баина. БНМАУ-Д бүртгэгдэж байгаа халдварт өвчний 85,6 хувийг гэдэсний цочмог халдвар, 8,5 хувийг цусан суулга эзэлж байна. Цусан суулга нь аливаа улс орны нийгэм эдийн засаг, нийгэм-эрүүл ахуйн нөхцөлтэй уллдаатайгаар халдвар судлал, оношлол, эмчилгээ, урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээний түвшнээс хамаардаг өвчин юм. Ард түмний аж амьдрал, эруүл ахуйн нөхцөл сайжирсан орчин үед цусан суулгыг үүсгэгч нян өөрийн шинж чанараа хувирган өөрчлөхөд хүрсэн байна. Тухайлбал, ариун цэврийн соёл дорой байсан 1920—1930 оны үед Григорьеза-Шига үүсгэгчтэй цусан суулга зонхилж байсан бол сүүлийн жилүүдэд флекснер, Зонне төрлийн үүсгэгчтэй цусан суулга зонхилох болов. Энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирч, эм, халдваргүйтгэлийн бодис хэрэглэх болсонтой холбоотойгоор үүсгэгчийн (эколог) төрх, шинж чанар өөрчлөгдөж эртний үүсгэгч Григорьева Шига нь орчин үеийн флекснер, Зонне төрлийн үүсгэгчид шилжиж гаднын орчин, эмийн бодист өндөр тэсвэртэй, хүнсний зүйлд хурдан өсч үрждэг, хоруу чанар нь багасч хөнгөн хэлбэрээр өвчлүүлж, ахуй хавьтлын замаар халдварладаг өвөрмөц хэв шинжтэй тархлын зүй тогтлыг буй болгожээ. Зөвлөлтийн судлаачдын тодорхойлсноор бага насны хүүхдийн гэдэсний халдварын 43,3 хувь нь эхээсээ, 45,0 хувь нь асран хүмүүжүүлэгчээс, 11,7% нь бүсад хүмүүсээс халдвар авсныг тогтоожээ. (2) Ер нь хүүхдийн байгууллагад өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь яслийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, хүүхдийн тоо олон, өвчтэй хүүхдийг эрт илрүүлж тусгаарлах арга хэмжээг цаг алдахгүй авч чадахгүй байгаатай холбоотой юм. Гэдэсний цочмог халдварт өвчнөөс сэргийлзх гол арга хэмжээг үр дүнтэй болгох үндсэн нөхцөл бол өвчин гарах, тархах зуй тогтолд нөлөөлж байгаа бодит ба бодит биш хүчин зүйлийг танин мэдэж сэргийлэх иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, энэ арга хэмжээнд хүүхдийн эцэг, эх, асрагч хүмүүжүүлэгчдийг идэвхтэй, ухамсартай оролцуулах явдал шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Материал ба арга

Яслиудад цусан суулгаас сэргийлэх эрүул ахуй, халдвар хамгааллын иж бүрэн арга хэмжээний түвшинг тусгайлан боловсруулсан асуумж хуудсаар судлав. Судалгаанд Улаанбаатар хотын 18 ясли буюу нийт яслийн 10,0 хувь хамрагдсан. Судалгааны ажилд ЭАХНСУИ-ийн болон хотын АЦХСС-ын халдвар судлагч, эрүүл ахуйч, их, бага эмч нар оролцлоо.

         Үр дүн ба шүүмж

Ясли, ясли цэцэрлэгийн комбинатын эрүүл ахуй, халдвар хамгааалын нөхцөл байдлыг судалсан дүнгээс үзэхэд нийт яслийн 17 (84,4%) нь ариун цэврийн шаардлагыг хангах бүрэн бололцоотой зориулалтын барилга байгууламжинд ажиллаж байна. Судалсан нийт яслийн 31,6 хувь нь орон сууцны хорооллын хүүхдэд, 52,6% нь гэрийн хорооллын хуүхдэд, 15,8хувь нь гэр, орон сууцны хорооллын хүүхдэд уйлчилдэг байв. Яслиудын орчны ариун цэвэр тохижилтын байдлыг судлахад судлагдсан яслийн 22,2—27,8 хувь нь орчны тохижилт муу, бороо, цасны ус, шалбааг тогтдог, хашаан дотроо жорлонтой жорлон нь зай завсартай, ариутгал, устгал, халдваргүйтгэлийг байнга хийдэггүй, хогийн сав нь таглаагүй цементэлсэн талбайд байрлуулаагуй зэрэг зөрчлүуд илэрч байна. Гэдэсннй цочмог халдвараас сэргийлэхэд яслийн ариун цэвэр, эрүул ахуй, халдвар хамгааллын дэглэмийн биелэлт онцгой ач холбогдолтой юм. Судалгаанаас үзэхэд яслиудын 5,5 хувь нь анги, өрөө тасалгааны ариун цэврийг хангалтгүй сахидаг, тоглоом нь хир буртагтай, 11,2 хувь нь хуүхдийн хөтөвчийг хлорамин, хлорын шохойн уусмалаар ариутгадаггүй, 21,1 хувь нь гарын саван хааяа хэрэглэдэг хүрэлцээгүй, 83,3 хувь нь ялаа жоомтой, 52,2 хувь нь цонх, хаалга, салхивчиндаа ялаачаас хамгаалсан тор татдаггүй, 36,8 хувь нь цагаан хэрэглэл vraax тусгай өрөөгүй, 66,7 хувь нь цагаан хэрэглэлийг буцалгаж ариутгадаггүй байна. Цусан суулга дэлгэрэхээс сэргийлэхэд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангах нь чухал ач холбогдолтойг харгалзан гал Тогооны газрын ариун цэвэр, эрүүл ахуйч нөхцөлийг тусгайлан судлав. Яслийн 27,8 хувь нь тээврийн усаар хангагддаг, 47,4 хувь нь бэлтгэлийн тусгай өрөөгүй, 21,1 хувь нь мах, ногоо, түүхий, болсон бутээгдэхүүний төрөлжсөн гамбанз хэрэглэдэггүй, 31,6 хувь нь хоол ундныхаа хэрэглэлийг угааж арчдаг, 52,6 хувь нь угааж хатаадаг., 15,8 х.увь шарах, жигнэх аргаар ариутгадаг байв.

Яслийн. ажилчдын хувийн ариун цэврийн байдлыг судалж үзэхэд бүх яслийн 77,8 хувьд ажилчид нэг ээлжийн хувцастай, 31,6 хувь нь гал тогооны ажилчдад зориулсан оньст угаагуур болон гоожуур байхгуй байлаа. Яслид гэдэсннй халдварт өвчнийг цааш дамжин тархахаас сэрлэхэд тусгаарлах өрөө чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл 68,4 хувь нь зориулалтын өрөө гаргаагүй байна. . Хүүхдийн эрүүл мэндийч байдлыг хянаж гэдэсний халдварт өвчнийг эрт илрүүлэхэд өтгөний өөрчлөлтөнд хяналт тавих шаардлагатай. Яслиудын 68,2 хувь нь өтгөний өөрчлөлтийн журнал, бүртгэл хөтлөөгүй ажээ. Яслиуд гэдэсний цочмог халдвараас сэргийлэх талаар зохиож байгаа эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны хүмүүжлийн ажлын байдлыг бас судлав. Энэ нь хуүхдэд эрүүл ахуйч дадал заншлыг бага балчраас нь төлөвшүүлэхэд зохих мздлэг, дадалтай болгох зорилтыг хангах ёстой. Гэтэл яслиудын 26,5 хувь нь гэдэсний халдвараас сэргийлэх сэдвээр лекц яриа хийдэг, 42,1 хувь нь яриа таниулга хийдэг, 36,8 хувь нь зөвлөлгөө өгдөг, 5,2 хувь нь диафильм үзүүлж, 21,1 хувь нь зурагт хуудсаар сурталчилдаг болох нь илрэв.

Дүгнэлт

1.  Улаанбаатар хотын яслиудад эрүүл ахүй халдвар хамгааллын яж бүрэн арга хэмжзэний өнөөгийн түвшин хангалтгүй байгаа нь гэдэсннй цочмог халдвараар бага насны хүүхэд өвчлөх нэг шалтгаан болж байна.

2.  Гэдэсний халдвараас сэргийлэх эрүүл ахуйч сурталчилгааны ажлын арга хэлбэр дутмаг, үр нөлөө хангалтгүй, тохирсон үзүүлэнт сурталчилгаа хийгдэхгүй байна.

3. "Цусан суулгаас сэргийлэх сурталчилгаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын их бүрэн арга хэмжээг яслийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгож, хэвшүүлэх шаардлагатай байна.

Ном зүй

1. Т.А. Авдееза, Н. В. Голузакона, В.К.Клегалоз. О причинах последовательных изменешй в эпидемиологической структуре дезентерий и некоторых других эпидешюлогических закочомерностел этой инфекций. ЖМЗИ,1983, №5, 3—9.
2. К.Г.Васильев, П. И. Ярово1. Очерк i частной эппдемнолопш. Изд-во „Штиннца\" г. Кишпнев. 1974, 6—S6.
3. В.И.Власов. Те1дечции эпидемпчесюго процесса при дезентерии в Рязани. ЖМЭИ, 1980,. 7, 9J.
4. Э. А. Пурнна. Профнлактнка острых кишечных инфекцин. Москва, 1976, 3-44.
5. Э.А.Пурина. Организация н методика санитарно просветительной работы по профилактике острых кашечных заболеваний. Москва, 1978, 3-28.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1519
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК